Blogger templates

2011-07-26

http://habulhaan.blog.banjig.net: Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь


Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь
Бөө мөргөлийн галын тахилга, өндөр тайх зэрэг зан үйл дээр үр хойчсоо тэтгэж буугаад мордсон олон омгийн онгодуудын ярьсан бүхнээс өөрт сонин содон гэж санагдсан зарим зүйлийг өмнө нь оруулж блогийнхоо уншигчдад сонирхуулж байснаасаа дахин эмхэтгэв.

 (Хиад онгод) Хаадын маань зүс царай ямар байсан юм бол доо?

Алтан ширээт хаан Бату баруун хөмсөг нь тасархай байсан, Чингис хааны нүд нь ирвэсийнх адил доошоо нумарсан хэлбэртэй, эрүүндээ ямаан сахалтай, Модун Чинму харин  мантгардуу тарган нүүртэй байсан. (цаасан дээр зурж үзүүлэв).

А.Бодь: Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна



Монгол Улсад гадаадын олон шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь нь Хангуг улсаас гаралтай “Эв нэгдлийн Монголын сүм” юм. Энэ байгууллага залуусын тархийг угаан гудамжинд бараа заруулж, охид бүсгүйчүүдийг харийнхантай гэрлүүлсээр олон жилийн нүүрийг үзжээ. Энэ байгууллагын тухай дэлгэрэнгүй өгүүлье.
Тус шашин 1994 онд Монголд орж ирсэн бөгөөд “Эв нэгдлийн Монголын сүм” нь 2000 онд Нийслэлийн иргэдийн хурлын 115 дугаар тогтоолоор шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байжээ.

2011-07-25

А.Энхбат: БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨГИЙН ШАШИН

                               

                           Бөө бөөгийн бөөлөх нэг ондоо 
                                Бүжин туулайн шогших нэг ондоо ...  
                                    (Монгол ардын зүйр үг )

Бүхий л шүтлэг мөргөл, шашин үүсэхийн эх үндэс нь хүний айдас байж болох талтай. Балар эрт үеэс эхлэн хүмүүс байгалийн элдэв үзэгдэл, гамшгаас айн сүрдэж, түүнийгээ далдын сүр хүчтэй холбон гайхан биширч, шүтэж эхэлжээ. Ингэх шалтгаан нь тэдгээр нь хүний хамгийн их айдаг үхэлд хүргэж байсан явдал юм. Хэрэв байгалийн догшин ширүүн үзэгдэл, хүнд гэм хор хүргэдэггүй бол түүнээс айж бишрэх хэрэг юун.     

Чингис хаантай хөөрөлдсөн минь 1-р хэсэг


Миний блогт зочилж энэхүү бичлэгийг унших гэж байгаа таны амар мэндийг эрэн мэндчилье. Чингис хаантай хөөрөлдсөн минь гэдэг энэхүү нийтлэлийг уншихаасаа өмнө миний хэлэх хэдэн үгийг сонсож болгооно уу. 

2011-07-24

О.Шүрэнцэцэг: Зорчоод байна уу зовоод байна уу


Нийслэлийн 1.2 сая иргэний нэг болох миний бие өвлийн утаанд тамирдсан уушгиа зуны дэлгэр цагт түр ч атугай амраагаад авах санаатай хотын зах руу нүүлээ. Энд хувийн өмч нийтийн эзэмшил хоёр хоорондоо хашааны хаалгаар хиллэнэ. 

"Эзэн би эргэн ирлээ" Чингис хааны айлтгалын тайлбар ном


Номын нэр: ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР
Зохиогч: Чингис хаан, Тэнгэр удган
Төрөл: Бөө мөргөл, Үнэн бодит болсон явдал
Он: 2011

Үйл явдал: Энэ номон дахь үйл явдал энэ 21-р зуун тэр тусмаа энэ Монголд энэ Улаанбаатарт энэ цаг үед буюу одоо 2011 онд болж байгаа юм. Чингис хааны энэхүү айлтгалыг түүхийн эх сурвалжуудаас ухаж олоогүй харин Чингис хаан өөрөө 2011 оны 1 сарын 10-ны өдөр 3 цагийн дотор нөүтбүүкний ард суугаад өөрийн гараар /өөрийн улаачийн гараар/ бичсэн болно. Чингис хаан аль 800 жилийн өмнө таалал болсон атал яагаад амьд юм шиг ийм айлтгал бичнэ вэ, ой тоонд багтамгүй юм ярих юм, солиотой байхаа гэж бодогсод энэ номыг уншиж үзвэл учрыг ухах болно.

2011-07-11

Солонгос драмын тухай GIANT буюу АГУУ ХҮН драмын шүүмж


Солонгос кино

Би Солонгос кино үзэх дургүй. Яагаад гэвэл дандаа ахуйн аар саар асуудал, гурвалжин дөрвөлжин дурлал, тулга тойрсон балай юмнууд гардаг. Бас хэтэрхий сунжруу, хүний цаг барах гэсэн, гэртээ зүгээр сууж байдаг ажилгүй хүмүүст зориулсан юм шиг санагддаг бөгөөд, ажил хэрэгч, завгүй хүнд тийм кино үзээд байх цаг зав бас сонирхол байдаггүй. 
Дээшээ буц