Blogger templates

2011-09-30

Алтан Дээд ГЭР ИЭ-нээс: Тэмү ЧИН төрсөн түүх ба АЛТАН СУДАР гэж юу вэ?


Алтан Дээд ГЭР ИЭ-нд тэмдэглэснээр Чингис хааныг төрөхөд Тэмүжин нэрийг өгөөгүй харин НЭУИЭдүи ЭН хэмээн нэрийджээ. Харин түүнийг долоон нас хүрэхүйд Тэмү ЧИН хэмээх нэрийг өгсөн ажээ. Алтан Дээд ГЭР ИЭ-нд өв монгол хэлээр энэ тухай бичигдсэнийг Нүрзэд агсан хөрвүүлсэн бөгөөд түүнийг эхлээд хүргэе.

Алтан Дээд Гэрээ ном татаж авах


“ХӨХ МОНГОЛ-ыг нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГ-ийн Алтан дээд ГЭР ИЭ”түүх, соёлын хосгүй үнэт бүтээл, энэхүү амин судрыг гадаадад байгаа Монголчууд болон цаасан хэвлэлээр унших боломжгүй хүмүүст зориулж Тэнгэр Монгол Газар блогоос PDF файл болгон хөрвүүлэн үнэ төлбөргүй түгээж байна. Хөрвүүлэхдээ хуудасны дугаарлалт, өрөлт зэргийг өөрчлөлгүй цаасан номтой яг ижил байдлаар хийсэн бөгөөд зарим нэг газар бага сага форматыг нь янзалсан.

2011-09-27

Алтан Аялгуу хэмээх гайхамшигт номын талаар өгүүлэх нь

Чингис хааны бага хүү Тулуйн эхнэр Сорхагтани Бэхи Хатан 1251 онд Монголын Эзэнт Гүрний 4 дэх их хаан, өөрийн хүү Мөнхийг хаан ширээнд суух ахуйд их хаанд нэгэн зүйл номыг өгсөн нь одоогийн бидний мэдэх АЛТАН АЯЛГУУ юм. Энэхүү номыг 1251-1999 он хүртэлх хугацаанд Хөх Нохой Овогтынхон ам дамжуулан маань мэгзэм мэт өртөөлөн цээжилсээр 15 дахь үеийн өртөөлөгч Журнайн Нүрзэд агсан орчин цагийн Монгол хэлнээ анх буулгажээ. Энэ их нүсэр бөгөөд хүндтэй алба үүргийг 748 жилийн турш тасралтгүй залгуулж энэ амин судрыг өнөөгийн бидэнд хүргэн ирсэн Хөх Нохой Овогтынхон мөн 26 жилийн уйгагүй хөдөлмөрөөр, амь амьдралаа зориулан орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлсэн Нүрзэд агсан тэдний гэр бүлд бүх Монголчууд талархах ёстой.

2011-09-25

Тэнгэр Монгол Газар үгийн тухай /зураг татаж авах/


                                             ТЭНГЭР       ТЭНГЭР       ТЭНГЭР
                                             МОНГОЛ     МОНГОЛ     МОНГОЛ 
                                             ГАЗАР          ГАЗАР          ГАЗАР 

"Энэ үгийг Монголчууд Тэнгэрт хандан хэлж сүсэглэвэл Монголчуудын хйиморь сэргэн, хөх тамга нь идэвхжин босоо заяа эргэн ирнэ".  ЧИНГИС ХААН


Тэнгэр гэж юу вэ?
Тэнгэр гэдэг нь дээр хөхрөгч огторгүй биш бөгөөд Тэнгэр заяа, Тэнгэрлэг Монгол хэмээн Монголчууд бидний ярьдаг Тэнгэр юм. Тэнгэр гэдгийг бүрэн төгс тодорхойлоход нэлээд төвөгтэй. Учир нь Тэнгэр нь Огторгуй, агаар мандлын тэнгэр буюу бидний дээр байгаа хөх тэнгэртэй адилхан зүйл биш бөгөөд тиймээс ч шинжлэх ухаанаар тайлбарлагдахгүй.

2011-09-22

Морин хуур гайхалтай


Морин хуурын гайхамшгийг урьд өмнө нь сайн мэдэрч яваагүй би нээрээ ....... юмаа.

Морин хуур үнэхээр агуу. Гайхамшигтай. Морин хуурын амьд бичлэгүүдээс блогтоо түүвэрлэн оруулж байна. Тэр хуур дарж байгаа хурууны хөдөлгөөн, гарч байгаа авиа, хүн хуур хоёрын нэгдэл, би ч аргагүй юм үзээгүй хүн бололтой.

2011-09-21

Зайран Өлзийхутаг Бөөгийн тухай лекц

Минж Боржигон Батсайханы Баттөгс: Монгол эр хүн хаана байна


Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна

Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна

2011-09-20

Gee VS Жонон feat Баяраа - Миний нутгийг надад үлдээ дуу, дууны үг



Үнэн үгтэй сайхан дуу байна. Урлаг хүртэл улс төржөөд утга алга гэж хэний дуунд гардаг билээ дээ. Gee  -ийн дуун дээр ч гардаг байж магад. Харин одоо бол хүмүүс  улс төржих, эх орноо аврахын төлөө өөрийн чадахаараа  тэмцэх хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болжээ. Эх орон маань мөхөл сүйрлийн ирмэгт ойрхон байгаа. Олон хүн зүв зүгээр байгаа, угаасаа төгс төгөлдөр нийгэм гэж үгүй Монгол сайхан болно гэж ярьдаг. Бэлэгшээлтэй л хэрэг. Гэтэл бэлэгшээгээд зүгээр сууж байхад чинь харийнхан төрийн эрхийг барьж байгаа цөөн хэсэгтэй нийлж луйвардаад эх орныг чинь цөлмөж байна. Чиний нүдэн дээр Хэвлийгээ ухуулж төнхүүлээд усгүй болж гандаад, цөлжиж дуусаад байгалийн гамшигт биш хүний шуналд нэрвэгдээд Монголын сайхан нутаг хайран боллоо. Бидэнд алт хэрэггүй бидэнд ус хэрэгтэй. Дэлхийн ундны усны цор ганц эх ундарга байдаг Монгол улс хэвлийгээ энэ мэт төнхсөөр байвал удахгүй төрд мөхөөгдөх бус байгальд устгуулах болно. Эх дэлхийн хэвлий биеэ шилгээхэд бэлэн болчихоод зэхэж байгааг анхаарна уу. 

Ц.Батбаяр: Оюутолгойнхон УИХ-ын гишүүдийг “хуц” гэж хэлдэг болж байна шүү дээ



Би блогтоо Оюу Толгойн тухай нийтлэлүүд оруулдаг байсан. Хүмүүс энэ гэрээг олон янзаар ярьдаг. Аль нь үнэн яриад байна, аль нь худал яриад байна, Учир нь олддоггүй. Миний байр энэ дээр тов тодорхой байдаг бөгөөд энэ тухай блогт хангалттай бичигдсэн. 
Ерөнхий сайд нь гарч ирээд нэг юм ярьдаг, Оюу толгойн гэрээ сайн болсон гээл, тэгсэн Оюу Толгой компаниас албан ёсны мэдэгдэл хийгээд тооцоо тоо бодоод манайх тэдэн ажилтантай тэрний тэдэн ширхэг нь Монгол тэд нь гадаад Монгол хүн илүү олон байгаа, бид та нарын төлөө л амьдарч байгаа шүү гэх ухааны юм ярьдаг хэлдэг, гэтэл тэнд байгаа ажилчид нь бас өөр юм хэлдэг. Манай ОТ сайтаар дүүрэн Хятадууд. Монголчуудаас хавьгүй олон ч гэж байх шиг. Тэгээд тэнд ажиллах үнэн дарамттай, яг нэг гадаадын оронд байгаа юм шиг, Монгол хүн жаахан алдаа гарвал халагддаг, хятад хүн зодоон нүдээн хийгээд ч байж л байдаг ч гэж байх шиг. Аль аль нь сонин сонин юм ярина. Алинд нь үнэмших вэ? Тэгээд Оюу толгойг жаахан шүүмжилхээр манай Монголчууд өөрсдөө ашиглаж чадахгүй байж худлаа ярьдийн, манай Монголыг хөгжүүлэх гээд ирчихсэн, Монголдоо хамгийн өндөр цалин өгч байгаа чансаатай газар Оюу Толгойгоос өөр хаана байна, та нар бүү худал ярь, сонгууль дөхөхөөр угаасаа ингэдийн, Оюу толгойн гэрээ өө сэвгүй гэж тас зүтгэнэ.
Ямартай ч олон нийт иймэрхүү ярианаас аль хэдийн залхжээ. Ер нь алинд нь итгэх вэ хүмүүсээ? 
Өөрсдөө тунгаана уу. Миний хувьд Оюу Толгойн тухай тов тодорхой байр суурьтай байдаг. Түүнийг блогоос хайж үзэж болно. Монгол хүн Монгол нутагтаа эзэн нь байж чадахгүй бол энд амьдраад хэрэг алга. Та бүхэн блогийн Толгойнууд гэсэн хэсгээс Оюу Толгойн тухай нийтлэлүүдийг үзэж болно.  Энэ удаа УИХ-ын гишүүн Ц.Батбаярын ярилцлагыг хүргэж байна.

Бодлоо нэг сайхан уудлаатхий


Саяхан нэг танилтайгаа уулзаж жаахан буу халаваа. Би сүүлийн үед бөө судалдаг болоод байгаа гээл, Монголд бөө олноор төрж байгаа тухай тайлбарлаж, Эзэн Чингис хааны улаач бий, хаан хөрстөд бууж ирсэн тэгээд юу юу ярьсан хийснийг бага сага тайлбарлав.

Бөө мэддэггүй хүн нь байтугай бөө шүтлэгтэн, тэр бүү хэл зарим бөө нар өөрсдөө Эзэн Чингис хааны сүнс байдаг, тэр нь хүний биеэр дамжиж хөрстөд заларсан гэхэд юу яриад байгаа юм бэ гэж асуудаг. Тэр заншил ёсоор манай хүн миний ярьсанд итгэсэнгүй, харин инээж байна. Гэхдээ ор тас үгүйсгэж чадсангүй. Учир нь мэдэхгүй юмныхаа талаар дуугүй байсан нь дээр гэдэг миний баримтладаг зарчмыг манай хүн ч бас баримталдаг юм. Тиймээс цаг хугацаа л харуулах байх харж л байя гэдэг байгаа. Би ч гэсэн хараарай, хамтдаа харцгаая гэв.

2011-09-17

ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ





(Тэнгэрийн тамгат бүх Онгод Баатрууд Бөө нарт хандсан)


Хөх Мөнх Тэнгэрийн Хүчин дор
Хөрст Алтан Дэлхийн цээжинд
Хөх Монголын Заяат  үрс
Хөх тамгатан улаачдаа заларсан

Үгэнд ижилдэн
Сэцэн болсон
Илдэнд ижилдэн
Баатар болсон

Үнэнд нэгдэж
Үхэлд ч хамтарсан
Үүрдийн үнэнч Андууд
Үлгэрт  мөнхөрсөн Баатрууд минь

2011-09-13

Амарлин: Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?



Оршил үг
Монгол улсад цөмийн хаягдлын бизнес хэрхэн эхэлсэн болоод түүнд ямар эрх мэдэлтнүүд хэрхэн оролцож буй талаар цуврал нийтлэлийн эхний хэсгийг толилуулж байна. Энэ нийтлэлд бичсэн зүйл нь бусдын нэр хүндэд халдах гэсэн зорилго агуулаагүй, харин судалгаанд үндэслэсэн, баримт нотолгоотой мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн билээ.

Хүндэтгэсэн,
Амарлин
2011-09-05
Эх сурвалж www.sonin.mn

2011-09-11

Үгүйлэн санана нэвтрүүлэг ДИЛОВА ХУТАГТ-ын тухай тусгай дугаар


Энэ нэвтрүүлгийг олон олон хүнд түгээхийг зөвшөөрч бидэнд өгсөн Батцэцэг эгчид талархсанаа илэрхийлье.

Хутагтын заяа буян та биднийг үргэлж ивээг.

2011-09-10

Болдоггүй бор өвгөний үлгэр Олон улсын эрүүгийн шүүхтэй холбогдох нь


Мягмарын Саруул-Эрдэнэ saruulerdene@yahoo.com
МонЦаМэ агентлагийн Вашингтон дахь сурвалжлагч.
Болдоггүй бор өвгөн Болзоотын бор толгой дээрээ мөрөөрөө хонио хариулж яваад гэнэтхэн эрүүгийн болоод иргэний, тэр ч бүү хэл олон улсын хууль эрхзүйн баахан асуудалтай орооцолддог тэр үлгэрийг та бид хүүхдийн уншлага гэж үзэхээсээ илүү хуулийн сурах бичиг гэж ойлгууштай байгаа юм. Ялангуяа тушаал биелүүлсэн, өгсөн энээ тэрээтэй холбоотой хоёр ч томоохон хэрэг анхаарлын төвд байгаа өнөө үед Болдоггүй бор өвгөний үлгэрээс сурах юм их байна даа гэж.
Үлгэрээ бол хөгшин хөвөө, хүүхэд багацуулгүй мэдэх хойно, бүгдийг нь дахин бичээд яахав. Тоймлон хэлэхэд хувийн өмчинд нь халдсан Хурмастын хэрээг өвгөн өөрөө шийтгээдэх сэн, Хурмаст уурлаад нисдэг бор морийг нь ид гээд чоноо явуулж.
“Болдоггүй бор өвгөн үүнийг мэдээд...” гэж байгаа. “Үүнийг мэдээд” гэж айхтар үг шүү. Бор өвгөний талын Элчин сайд энээ тэрээ нь Хурмастынд сууж байсан уу, эсвэл Хурмастын нэг хэрээ нууцлалын зэрэгтэй мэдээлэл алдсан уу, Бор өвгөнд дамжуулсан уу, мэдэхгүй, чухам хэрхэн мэдсэн процедур нь бол үлгэрт байхгүй, ямар ч л байсан Бор өвгөн “үүнийг мэдээд” нисдэг бор морио гэрийнхээ нөгөө талд аргамжчихсан чинь чоно ирээд нисдэггүй бор морийг нь идчихнэ.

Болдоггүй бор өвгөний үлгэр



Энэ үлгэрт Уул усыг хэрхэн тахих тухай нууцлан үлдээсэн ажээ.  Уул усыг хэрхэн Тахих тухай Аянга удганы блогийн Зүрх Хайрхан хаана байдаг вэ нийтлэлийг уншаарай. /Энд дарж уншина уу/  Үлгэрийг толилуулъя.

2011-09-06

“Нарантуул” захын хувцас үнэтэй юм, савхин хүрмээ гамтай өмсөнө дөө



Улаанбаатарт шинээр оюу­тан болж ирсэн хүүх­дүүдтэй уулзлаа. Нэг хүүхэд нутгаасаа хот ирэх зардал, байр сур­гал­тын төлбөр, хувцас хунарт хэдий хэрийн мөнгө зар­даг юм бол. Энэ тухай Увс аймгийн Тэс сумаас "Чингэс хаан" дээд сур­гуульд суралцахаар ирсэн хоёр оюутантай хөөрөлдлөө. Д.Цэнд-Аюуш, Ц.Сэржим нар энэ жил анх удаа Улаанбаатарт хөл тавьж байгаа юм байна.

Д.ЦЭНД-АЮУШ: ДҮҮТЭЙГЭЭ ХУВЦСАА ЭЭЛЖЛЭЭД ӨМСӨНӨ

-Хотод ирээд хэд хонож бай­на. Ямар унаагаар ирэв?

-Наймдугаар сарын 28-нд ир­сэн. Манай сум Улаанбаатараас 1024км зайтай. Аймгийн төвөөс жижиг машинд 60 мянган төгрөг төлж ирсэн. Жижиг машин хоёр хоног явж ирсэн.

-Ээж, аав нь хамт ирсэн үү?

-Хотод байдаг төрлийнхөө хү­нийг дагаад ирсэн. Ээж, аавд хүргэж өгөх санаа байсан ч хол болохоор зардал мөнгөнөөс эх­лээд хүндрэлтэй учраас энэ удаа ирж чадаагүй.

ГУРВАН ҮХРЭЭ ЛУЙВАРЧИНД АЛДААД НЭГИЙГ НЬ ХУДАЛДАН АВАХ БОЛСОНДОО БАЯСАН ХӨӨРСӨН ТЭНЭГИЙН ҮЛГЭР



Оюутолгойн орд газар Эрдэнэтээс 6 дахин том орд юм. Оюутолгойн зэсийн нөөц 45 сая тонн бол Эрдэнэтийнх 7 сая тонн юм. Дээр нь Оюутолгой 1800 тонн алттай, 12000 тонн мөнгөтэй. Тэгэхээр Оюутолгой зэсээрээ 6 Эрдэнэт, алтаараа 40 Бороо, Мөнгөөрөө 4 Асгаттай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл 6 Эрдэнэт+40 Бороо+4 Асгатыг нийлүүлсэнтэй тэнцэх тийм их баялгаа(600 тэрбум доллар) гадныханд сул тавиад туучихлаа. 

Аянга удганы тухай


Аянга удганы тухай надаас асуусан хүмүүст болон Хөх Монголчуудад зориулав.

Би блог дээрээ Аянга удганы тухай нэлээд олон бичлэг тавьсан. Их Эзэн Чингис хаан болоод Аттила хаан бусад өндөр өвөг дээдсүүд, мөн 101 тэнгэрийг биедээ буулгадаг энэхүү улаачтай би өөрийн биеэр уулзсан тул ийнхүү блогоороо дамжуулж үнэнийг олон хүнд хүргэхийг хичээж байгаа билээ.

2011-09-05

Аянга удганы блогоос: “ГАЛ ҮНДЭСТЭН ХОЛБОО” тухай дурсамж, Сүнсний тухай


Бусад сонирхолтой нийтлэлүүдийг Аянга удганы блогоос уншина уу.


Хаан болон Дээдсүүд уул ус, гол мөрнөө хэмээн биеэ чилээн тэмцэх Морьтонгуудад үнэхээр сэтгэл хангалуун байсныг тэмдэглэх нь зүйтэй. Анх тэднийг олж уулзсан тухайгаа би өмнө нь бичиж байсан.

Аянга удганы блогоос: Монгол Залуучууддаа




Өнөөдөр facebook рүүгээ нэг шагайх зав гарлаа. Олон найз нэмэгдчихсэн байдаг байна шүү. Гайхмаар ч юм шиг, сонин ч юм шиг. Хүн бүр бодол санаагаараа нэгдээд л дугуй дугуйгаа олж нийлээд л ер аятайхан. Санаа нийлээд сайхан өнхөрч, холоос хол ойж буугаад л сэтгэл санаа ч таатай.

2011-09-04

Эзэн би эргэн ирлээ Чингис хааны айлтгал номын зурагнаас

Буултын дараа тэнгэрийн гэрэл бүр тод ирж буусан зураг
"Эзэн би эргэн ирлээ Чингис хааны айлтгал" номын зурагнуудаас толилуулж байна.  Энэхүү ном тун удахгүй цаасаар хэвлэгдэх бөгөөд онлайн хувилбарыг үнэ төлбөргүйгээр энд дарж унших боломжтой.

Мөн Аянга удганы өргөөний зургийг миний фэйсбүүкээс үзэж болно.

Аянга удганы блогооос: Улаач болсон охины дурсгалд


За надаас бөөгийн талаар асуусан хүмүүс энэ бичлэгийг уншаарай. Аянга удганы блог http://www.chinggis-udgan.blogspot.com дээр энэ бичлэг нийтлэгдсэнийг хүргэж байна. Мөн энэ блогоос бөөгийн талаар сонирхон судлагч, бөө болох гэж байгаа хүмүүс, мөн шинэ залуу бөө нар их зүйлийг мэдэж авах байх гэж найдаж байна.

2011-09-03

Бөөгийн тухай



Бөө гэж юу вэ? Ямар учиртай юу хийдэг хүн бэ? Энэ сэдвийг уг нь би нэлээд бэлдэж байж, дараа тухтайхан бичье дээ гэж бодож байсан юм. Гэтэл бөөгийн талаар надаас асуух хүмүүс олширч, бас тэдгээр хүмүүсийн ойлголт нэг л биш санагдаад байгаа учраас өөрийн мэдсэн сонссоноосоо даруйхан блогтоо бичиж хүмүүст хүргэхээр шийдлээ.

Dream Life хамтлаг: Дөрвөн голын Уянга, Охидын Уянга


Маш их таалагдав. Ардын дуунуудыг залуу өнгө аястайгаар дуулжээ. "Очирваань Уул" урлагийн холбооны Dream Life хамтлаг.

2011-09-02

Анхаар! Бидний дэргэд манъякууд өндийж эхэллээ…



Хуучнаар "Хангай” зочид буудлын эзэнгүй барилгад нэгэн бүлэглэлийн цуглаан болно гэсэн сургаар очив. Энэ бол зүгээр нэг бүлэглэл биш. Хачин этгээд зан үйлтэй, тусгай гишүүнчлэлтэй, дотроо зэрэг дэвтэй гэж танил маань хэлсэн болохоор сонирхсон хэрэг. Түүний хэлснээр бол Улаанбаатарт үүнтэй төстэй 20 гаруй бүлэглэл байдаг гэнэ.

2011-09-01

C.Жавхлан "Монголоо гэх хүмүүн хэрэгтэй"


Дуучин С.Жавхлангийн Монголоо гэх хүмүүн хэрэгтэй дууг хүргэж байна. Жавхлан сүүлийн үед нийгмийн сэдэвтэй дуу их дуулах болсон. Нэг удаа сонгуульд өрсөлдөөд ялагдсандаа шаралхаж элдэв юм дуулж байна, дахиад үзэх нь энэ муу, эсвэл зүгээр л дуугаа дуулаад хэвтэж байхгүй дээ, эсгий хийх газар нохой хэрэггүй гэх мэтээр Жавхланг ад үздэг хүн цөөнгүй. Ер нь урлаг хүртэл улс төржөөд иймэрхүү илүү юмнууд хэрэггүй ээ гэж олон хүн ярьдаг. 
Дээшээ буц