Blogger templates

2012-10-25

Хүний наймааг зогсооё



Хүний наймааны эсрэг хамтдаа тэмцэж явсан Ганзориг ах маань өнөө өглөө зуурдаар нас барлаа.Хэдхэн хоногийн өмнө тэр надад ингэж ярьсан “Ах нь ер нь хуулийн сургуульд явна гэж бодож байгаа, тэгээд хүний наймаанд охиноо алдсан над шиг хүмүүст тусламаар байна” гэж.Гэтэл тэр хүн өнөөдөр энэ хорвоо дээр алга.Тэрээр сүүлийн 7 жил хулгайд алдсан охиныхоо араас сэтгэл нь шимширсээр, эцэстээ хэтэрхий ахадс
ан зовлонгоо дааж чадсангүйдээ.

Есүгэн охины хүслийг биелүүлж өгөөч



Есүгэн охины хүслийг биелүүлж өгөөч

Өчигдөр би охиныхоо төр­сөн өдрийг тэмдэглэв. Хамгийн дуртай бамбарууштай бялууг нь аваад дөрвөн ширхэг лаа үлээлгэв. “Миний охин нүдээ аньж байгаад хүслээ бодоод лаагаа үлээвэл  биелнэ  шүү” гэлээ. Охин минь нүдээ аньж байгаад лаагаа хүчтэй үлээхэд аав, ах, эмээ, өвөө нар нь баяр хүргэж алга ташив. “Чи юу хүссэн бэ” гэсэн чинь “Дахиад нэг бамбарууштай бялуу” гэв, идэмхий золиг чинь. Охиндоо авсан цасан цагаан даашинзаа өмсгөж,  шидэт дохиур, барби хүүхэлдэй бэлэглэв. Аз жаргалтай охиноо өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд өнөөдөр би ажилдаа ирлээ. Ширээн дээр байгаа сонинуудыг аваад унштал.... өр зураад явчихлаа.  Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр Баян­гол дүүрэгт кран нурсны улмаас ээж дүү хоёртойгоо хөт­лөлцөөд гарцаар гарч яв­сан 12 настай охин амиа алд­сан. Тэр бяцхан охины аав хэв­лэлийнхэнд хандсан бай­лаа. Буяны  ажлын 49 хоног дуусч, цэцэг цэврүү шиг охиноо гэнэтийн ослоор алдаж өр нь цоорсон аав нь Монгол Улсын Ерөнхийлөгчид ханджээ.
Дээшээ буц