Blogger templates

Showing posts with label Машбат багшийнх. Show all posts
Showing posts with label Машбат багшийнх. Show all posts

2011-04-22

Сарлагтай Отгонбаярын Машбат: Монгол дээл, монгол дээлийг өмсөх тухай



Сарлагтай Отгонбаярын Машбат

Би уул нь дээл өмсөх дуртай юм шиг байгаа юм. Гэхдээ хүмүүсийн өмсдөг, урт хормойтой, нэвсгэр дээлийг харахаар гажиг харагдаад байдаг юм.
Нэгд, Монгол дээл ер нь тийм урт байгаагүй. Зуны дээл ялангуяа богино талдаа байсан байдаг. Ер нь бол морин дээр мордоход өвдөг хучсан хэмжээнд л байх ёстой гэдэг шүү дээ. Хэтэрхий урт дээл морин дээр мордоход хөл ороогоод болдоггүй байсан учраас л "урт дээл хөл орооно" гэдэг үг гарсан байх. Харин ноён хүн урт дээл өмсдөг байсан байж магадгүй.
Хоёрт, дээл уулаасаа зохимжгүй байдгийн учир нь функционал биш. Өнөөдөр хувцас аятайхнаас гадна бас функционал байх ёстой. Дээл өмсчихөөд гар утсаа, түрийвчээ, үнэмлэхээ хаана хийх вэ гэдэг том асуудал бий. Бүгдийг нь өвөртөө хийнэ гэвэл, түнтийсэн амьтан явах хэрэгтэй болоод байгаа юм. Тиймээс уул нь энэ тэндээ хармаатай байдаг бол дээл өмсч болохоор байгаа юм. 

Сарлагтай Отгонбаярын Машбат: Оюу Толгойн гэрээ


Энэ нийтлэл нь http://mashbatotgonbayarsarlagtay.blogspot.com/2009/08/blog-post.html блог дээр 2009.08.24-ны өдөр нийтлэгдсэн байсныг блог дээрээ нийтэлж байна. /Жич: Машбат багшийн бүх бичлэгүүд албан ёсны зөвшөөрөлтэй энд тавигдаж байгаа болно./



Сарлагтай Отгонбаярын Машбат

Миний бие эдийн засагч биш боловч сүүлийн үед Оюу Толгойтой холбоотой нэг л асуудал санаа зовоох болов.
"Харамласан юм хар нохойны аманд" гэгчээр хэрэв бид Оюу Толгойн гэрээг байгуулахгүй удаад байвал энэ баян орд маань явж явж Хятадын идэш болох нь тодорхой. Гэтэл "Маргаашийн уушгиас өнөөдрийн өөх дээр" гээд зүтгэвэл юутай, хээтэйгээ Канадуудад алдчихаад бид гуйлгачин хэвээрээ үлдэх аюул бас бий. Чухам өнөөдөр УИХ дээр хэлэлцэж байгаа төслийг харвал ийм л дүр зураг харагдана.

Сарлагтай Отгонбаярын Машбат: Овог хэрэглэх тухай


Сарлагтай Отгонбаярын Машбат

ОВОГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ:

USE OF FAMILY NAMES
Mongolians use parental names instead of family names although historically they have frequently used tribal names with the same purpose. In mid 1920's, government set an official regulation to use parental names instead of family names and abandon tribal names.
In 1996, Government of Mongolia initiated the name system reform. Thanks to national ID card reform, Mongolia has transformed to three-name-system consisted of given name, parental name and tribal name for purpose of family name.
Unfortunately, this reform was stagnated. National foreign passport of Mongolia still keeps the old given name-parental name system, which confuses the custom officials of foreign country. Due to this, citizens of Mongolia have frequently experience problem like visa refusal.
The following is my recommendation to continue the national policy of name system reform and ways to achieve it.

 Овог хэрэглэх шинэчлэл, зогсолт, асууудал
Энхсайханы засгийн газрын тэнхим анх удаа 1997 онд овог хэрэглэх тухай шийдвэр гаргасан юм. Засгийн газрын энэ тэнхим үе үеийн тэнхим дундаас хамгийн ардчилсанжуу тэнхим байсан ч яг ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасныгаа тэр үед олон нийтэд тайлбарлаагүй. Гэвч зохиогч эл шийдвэрийг хувийн зүгээс талархан хүлээн авсан билээ.

Yмх мах эрэн гvйх зэвхий vргэлжид хувирах цагийн аясыг дагах єчvvхэн бэлтрэг


 Юуны өмнө Машбат багшийн блог болох http://mashbatotgonbayarsarlagtay.blogspot.com блогоос доорх нийтлэлийг зохиогчийнх нь албан ёсны зөвшөөрөлтэйгөөр авч нийтэлж байгаагаа дуулгая. Миний блогоос мэдээлэл копидож болно гээд би доор нэг юм биччихсэн байгааг харж байгаа байх, Гэхдээ мэдээ копидох болвол заавал хэн бичсэнийг нь тавина шүү. Ялангуяа энэ мэдээг копидохдоо үг үсэг дутаахгүй байхыг анхааруулж байна. Цаашид Машбат багшийн блогоос олон хэрэгтэй мэдээллийг энэ блог дээр албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тавих болно. Та бүгд бас блог руу нь орж үзэж сонирхоорой. Манай улс төрийнхөнд бол хэрэгтэй юм их л байлээ дээ. Хэрэгтэй мэдээллийг аль болох олон сувгаар илүү олон хүнд хүртээмжтэй хүргэх нь чухал шүү дээ. Ялангуяа тэр өдөр тутмын, цаг үеийн шинжтэй мэдээ мэдээлэл, шар, хар, алаг мэдээнцэрүүдтэй харьцуулшгүй мэдээлллийг буюу үнэ цэнээ хэзээ ч алдахааргүй, үргэлжид үнэ цэнэ бүхий, суурь шинжтэй чухал мэдээлллийг олон хүнд хүргэх нь чухал. Би тийм л мэдээг сонгож тавих болно. Орчлон хорвоо олон мэдээгээр дүүрэн ч тэр дундаас шилж сонгож чухал гэснийг нь олж мэдэх бол басхүү орчин цагийн мэдээлэлд бөмбөгдүүлсэн ертөнцийн хүмүүст зайлшгүй байх чухал чанар болоод байна.


Yмх мах эрэн гvйх зэвхий vргэлжид хувирах цагийн аясыг дагах єчvvхэн бэлтрэг
Энэ өгүүллийг миний бие 1997 онд бичсэн боловч тэр үедээ элдэв сонин сэтгүүлд хэвлүүлж амжаагүй юм. Гэхдээ энэ өгүүлэл сайн анд Амбагайтны Батзандангийн маань ачаар цахим өртөө, эрхзүй.ком зэрэг олон вэб хуудаст хэвлэгдсэн билээ.
Энэ миний уран зохиол, улс төр хоёрыг холбох гэсэн анхны оролдлого минь байлаа. Нэг найз маань уншиж үзээд рок сонсогдож байна гэсэн бол нөгөө нь уншчихаад "уран зохиол, улс төр хоёрыг хутгаж, завааруулахаа боль" гэж байж билээ. 
Энэ өгүүллийг минь уншаад та бас сэтгэгдлээ үлдээвэл би тун баярлах сан. Гялайлаа 
Сарлагтай Отгонбаярын Машбат

Хєх чоно, хєєpхий чоно
Хєх тvvхийн маань Бєpт чоно


Ойp хавь vхээpийн аниpгvй. Одод талын энгэpт гялалзана. Наpны гэpлийг ойлгох саpны туяанд хажуудах довцог дvнхийнэ. Гэтэл нэгэн зvйл бєpтєлзєєд алга болчихлоо. Хэсэг чимээгvй болсноо, нэлээн хол дахин vзэгдэж, гэхдээ энэ удаа чухам юу болох нь танигдав. Тэp бол чоно байлаа.
Дээшээ буц