Blogger templates

Showing posts with label Миний дуртай дуу клипүүд. Show all posts
Showing posts with label Миний дуртай дуу клипүүд. Show all posts

2014-09-09

1995 оны архив


Энэ бичлэгээ үзээд, энэ дууг сонсохоор өсөж төрсөн нутаг бодогдоод өвөө эмээ минь санагдаад байдаг юм. Хуучны дурсамж сэргээдэг сайхан аялгуу шүү. Мэдээ орох цагт минь л хажууд байж харж асардаг байсан хайрт өвөөгөө, эмээгээ их санаж байна даа. Үнэн үгээрээ ухааруулж өсгөсөн тэд маань одоо Тэнгэрийн орондоо амар амгалан заларч байгаа. 

2012-06-08

Тэнгэр Монгол Газар дуу


Дууг санаачлан бүтээсэн Хар Сарнай Хамтлагийн дуучин Маадай.

Үг:  Их Эзэн Чингис Хааны Эзэн би эргэн ирлээ айлдварын хэсгээс
Хөгжмийн зохиолч: Оки
Дуучин: Хар Сарнай Маадай

Их Эзэн Чингис Хааны айлдсан "Эзэн би эргэн ирлээ" айлдварын үгээр дуу бүтээх санаачилгыг  Хар сарнай хамтлагийн дуучин Маадай гарган бүтээл болгосныг нь та бүхэндээ хүргэхэд таатай байна. Тэнгэрийн үйлийг түмэнд таниулахад том тус хүргэж байгаа дуучин Маадайд гүнээ талархал илэрхийлье.

Хар сарнай хамтлагаас тус дууны клипийг мөн гаргахаар төлөвлөөд байгаа юм. Урлагийн Тэнгэр та бүхнийг ивээг.

2012-06-05

Эзэн Чингис Хаантай хөөрөлдсөн минь 2-р хэсэг


Амар байцгаана уу блогийн уншигчидаа. 

Өнөөдөр 2012 оны 6 сарын 4-ний өдөр. Энэ бол миний хувьд чухал тэмдэглэлт өдөр юм.

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2011 оны 6 сарын 4-ний өдөр миний бие Хөх Монголын хаан Эзэн Богд Чингис хаанд анх удаа бараалхан сургаалийг нь сонсож байсан хувьтай.  Эзэн Богдод бараалхан сургаал айлдварыг нь сонсон суухдаа гар утсаараа ярилцлагыг бичин авч түүнийгээ блогоороо дамжуулан түмэнд хүргэж байсан.

2012-01-23

Эзэн Хааны Тэнгэрийн Гэрэл айлдварыг дүрсжүүлэн хүргэж байна



ҮГ:                  ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ АЙЛДВАР
ХООЛОЙ:     ЛХАГВАА
ХӨГЖИМ:     ЧИНБАТ 
ДҮРС:            Б.МӨНХБАЯР

Эзэн Хааны айлдваруудыг сонсохоор хүргэж байна


Эзэн Чингис Хаан Хөрстөд залраад айлдсан Эзэн Би эргэн ирлээ, Тэнгэрийн Гэрэл айлдваруудыг Диктор Лхагваа уншин Хөгжмийг Чинбат хийн олны хүртээл болгон гаргалаа. Тун удахгүй айлдваруудыг дүрсжүүлэн гаргах юм.

2012-01-11

Монгол тулгатны 100 эрхэм Ш.Чоймаа



Үнэхээрийн гайхалтай. Монгол хүн бүр үзээсэй.  Чоймаа гуай 1989 оноос эхлэн Монгол бичгийн хичээл МҮТВ-ээр явуулдаг байсан. Ямартай ч би жаахан байхдаа Оросын Рекордс ч билүү нэг хар зурагтаар энэ нэвтрүүлгийг үздэг байж билээ. Энэ нэвтрүүлгээс ая нь сэтгэлд хамгийн их хоногшжээ. Мөн Чоймаа гуайн Монгол бичиг хэрхэн бичдэг нь нүдэнд үзэгдэх шиг болдог. Самбар дээр яаж тэгж гоё бичдэг юм болоо гээд дараа нь сургуульд ороод самбар дээр бичиж үзээд өөрөөсөө ичсэн. Тэгээд яаж ч хичээгээд самбар дээр сайхан бичиж чаддаггүй л байсан юм. Тэр үеийн хичээлийн самбар Шохойгоор бичдэг байсан. Одоо бол Пламастраар бичдэг болсон.

2012-01-06

МОНГОЛ УЛС МАНДТУГАЙ



Талын хөх чоно сэр
Эх нутагтаа ир
Талын хөх чоно сэр
Эх нутагтаа ир
Талын хөх чоно, Модун, Бөртэ, Чингис дээдэс минь Тататунга, Шихихутаг, Ренчин мэргэд минь Өндөр гэгээн, Догшин хутагт Амарсанаа, Галдан бошигт Өчүүхэн үр хүүгээ Түүхийн эзэд минь сонс. Үл няцах тэвчээр Үл буцах андгай Тэсвэр хатуужил Монгол хүмүүжил Мэргэн ухаанаа Холч хараагаа Мохошгүй зоригоо Мөхөшгүй зөнгөө хайрла.
Адуучин малчин нүүдэлчин
Анчин гөрөөчний удам
Эрэлхэг зоригт хөвгүүд минь
Эх нутаг шигээ сэтгэл чинь уудам
Эрт галавын үеэс дөрвөн далай,
таван тивийг туулна
Эд эс нь болохоор газар шороо нь
хөвгүүд, охидоороо дутна
Эртний түүх соёлтой Тусгаар тогтнолтой
Эрх чөлөөт Монголдоо Элэг нэгтнүүд минь ир.
Өвгөдийн зарлигийг дагаж
Өтгөсийн галыг сахиж
Цусаараа, хөлсөөрөө, хөдөлмөрөө
Ухаанаараа улсаа мандуулъя.

2011-10-12

Бэлчээр нутгаас төрсөн баатар Мэргэнд зориулсан дуу. \зохиогч нь өвөрмонголын оюутан залуу,одоо сураггүй байгаа\ Iragiin orchuulsnaar


эх сурвалж: http://borshuvuu.wordpress.com
Хэдийгээр энэ дууг Хятадаар дуулж байгаа боловч үгийг нь сонсоод Монгол хүн бүр мэдэх хэрэгтэй гэж бодов. Тиймээ бид Чингисийн үр удам.


Бэлчээр нутгаас төрсөн баатар Мэргэнд зориулсан дуу. \зохиогч нь өвөрмонголын оюутан залуу,одоо сураггүй байгаа\ Iragiin orchuulsnaar

Ёо,  Хэдийгээр би хятадаар дуулавч,  би бол монгол хүн юм
Чиний юу гэх  надд падгүй, би бол монгол хүн
Миний судсаар монгол цус гүйнэ
Өргөн уудам монгол тал минь миний төрсөн нутаг билээ
Нэгэн цагт тэгш өндөрлөгт ногоон байсан тал минь
шар тал болон хувирчээ

2011-09-22

Морин хуур гайхалтай


Морин хуурын гайхамшгийг урьд өмнө нь сайн мэдэрч яваагүй би нээрээ ....... юмаа.

Морин хуур үнэхээр агуу. Гайхамшигтай. Морин хуурын амьд бичлэгүүдээс блогтоо түүвэрлэн оруулж байна. Тэр хуур дарж байгаа хурууны хөдөлгөөн, гарч байгаа авиа, хүн хуур хоёрын нэгдэл, би ч аргагүй юм үзээгүй хүн бололтой.

2011-09-21

Минж Боржигон Батсайханы Баттөгс: Монгол эр хүн хаана байна


Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна

Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна

2011-09-20

Gee VS Жонон feat Баяраа - Миний нутгийг надад үлдээ дуу, дууны үг



Үнэн үгтэй сайхан дуу байна. Урлаг хүртэл улс төржөөд утга алга гэж хэний дуунд гардаг билээ дээ. Gee  -ийн дуун дээр ч гардаг байж магад. Харин одоо бол хүмүүс  улс төржих, эх орноо аврахын төлөө өөрийн чадахаараа  тэмцэх хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болжээ. Эх орон маань мөхөл сүйрлийн ирмэгт ойрхон байгаа. Олон хүн зүв зүгээр байгаа, угаасаа төгс төгөлдөр нийгэм гэж үгүй Монгол сайхан болно гэж ярьдаг. Бэлэгшээлтэй л хэрэг. Гэтэл бэлэгшээгээд зүгээр сууж байхад чинь харийнхан төрийн эрхийг барьж байгаа цөөн хэсэгтэй нийлж луйвардаад эх орныг чинь цөлмөж байна. Чиний нүдэн дээр Хэвлийгээ ухуулж төнхүүлээд усгүй болж гандаад, цөлжиж дуусаад байгалийн гамшигт биш хүний шуналд нэрвэгдээд Монголын сайхан нутаг хайран боллоо. Бидэнд алт хэрэггүй бидэнд ус хэрэгтэй. Дэлхийн ундны усны цор ганц эх ундарга байдаг Монгол улс хэвлийгээ энэ мэт төнхсөөр байвал удахгүй төрд мөхөөгдөх бус байгальд устгуулах болно. Эх дэлхийн хэвлий биеэ шилгээхэд бэлэн болчихоод зэхэж байгааг анхаарна уу. 

2011-09-11

Үгүйлэн санана нэвтрүүлэг ДИЛОВА ХУТАГТ-ын тухай тусгай дугаар


Энэ нэвтрүүлгийг олон олон хүнд түгээхийг зөвшөөрч бидэнд өгсөн Батцэцэг эгчид талархсанаа илэрхийлье.

Хутагтын заяа буян та биднийг үргэлж ивээг.

2011-09-03

Dream Life хамтлаг: Дөрвөн голын Уянга, Охидын Уянга


Маш их таалагдав. Ардын дуунуудыг залуу өнгө аястайгаар дуулжээ. "Очирваань Уул" урлагийн холбооны Dream Life хамтлаг.

2011-09-01

C.Жавхлан "Монголоо гэх хүмүүн хэрэгтэй"


Дуучин С.Жавхлангийн Монголоо гэх хүмүүн хэрэгтэй дууг хүргэж байна. Жавхлан сүүлийн үед нийгмийн сэдэвтэй дуу их дуулах болсон. Нэг удаа сонгуульд өрсөлдөөд ялагдсандаа шаралхаж элдэв юм дуулж байна, дахиад үзэх нь энэ муу, эсвэл зүгээр л дуугаа дуулаад хэвтэж байхгүй дээ, эсгий хийх газар нохой хэрэггүй гэх мэтээр Жавхланг ад үздэг хүн цөөнгүй. Ер нь урлаг хүртэл улс төржөөд иймэрхүү илүү юмнууд хэрэггүй ээ гэж олон хүн ярьдаг. 

2011-07-11

Солонгос драмын тухай GIANT буюу АГУУ ХҮН драмын шүүмж


Солонгос кино

Би Солонгос кино үзэх дургүй. Яагаад гэвэл дандаа ахуйн аар саар асуудал, гурвалжин дөрвөлжин дурлал, тулга тойрсон балай юмнууд гардаг. Бас хэтэрхий сунжруу, хүний цаг барах гэсэн, гэртээ зүгээр сууж байдаг ажилгүй хүмүүст зориулсан юм шиг санагддаг бөгөөд, ажил хэрэгч, завгүй хүнд тийм кино үзээд байх цаг зав бас сонирхол байдаггүй. 

2011-06-20

Элэг хөшлөө видеонууд

За ёстой элэг хөшөөх хэдэн Youtube-ийн видеог тавьлаа. Стрессээ тайлж инээмээр байгаа бол эсвэл зүгээр л савж унатлаа инээхийг хүсвэл зүгээр л эдгээр видеог үз. Ямар ч ууртай хүн үзээд инээж л таараа. Найдвартай хэлнэ.


Орчин үед бүр ингэж тоглодог болжээ. Ха ха ха

2011-06-12

Монголын Үзэсгэлэнт байгаль ба Гайхамшигт аялгуу


За компьютеийн ард байнга суудаг хүмүүстээ зориулаад алжаал тайлах үзэсгэлэнт байгаль, хөдөө нутагт очоод цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалаад ирсэн юм шиг санагдуулах гайхамшигтай зурагнуудыг толилуулж байна. Дуугаа сонсонгоо зургаа үзээрэй. Энэ аялгуу нь бас үнэхээр сайхан. Хүсвэл татахаар тавьж өгч болно шүү. 
Зун болоод бороо ороод сайхан байна аа.



2011-06-11

Хамаг Монгол дуу /дууны үг/


Энэ их сайхан дуу санагддаг. Аль дээр үед сонсож байсан ч сая гэнэт санаандгүй тааралдаад дахиж сонсож үзсэн чинь сайхан байна.

Хүннү Сүннү Хамаг Монгол Эртний их түүх минь
Чингис, Боорчи, Мандухай цэцэн агуу дээдэс минь
Амь биеэ бодож хайрлалгүй тэмцэж явсан
Ариун дагшин онгон шүтээн миний эх нутаг

Алтай хангай мянга мянган даваан дээр нь
Хадаг намирсан буурал шүтээн овоо тахилгатай
Хөрст дэлхийг айлгаж явсан арван дугаар зуун
Хөдсөн дээлтэй хувьсгал хийсэн хорин нэгэн он
Халхын гол хайлааст манхан дөчин таван он
Хорвоо дэлхийд Монгол нэртэй миний эх орон

Үеийн үед заяа нийлэн найрсаг амьдарсан
Үндэс угсаа нутаг нэгтэй олон ястнууд
Ийм сайхан эх болсон нутгаа хайрлахгүй байхын аргагүй
Ийм сайхан Монгол эх орноо дуулахгүй байхын аргагүй

Цагаан гэр мал сүрэг нь эх нутгийн минь чимэг
Царцаан царгиа хөхөөн дуу эх нутгийн минь уянга
Шилбүүр барьсан бор жаалууд эх орны минь ирээдүй
Ширхэг чулуу хээрийн өвс нь ч эх орны минь эрдэнэ
Хоосон алгаа дэлгэлгүй хадаг барьдаг Монгол
Хоёрхон утастай морин хуураараа хорвоог хөглөсөн
Ийм сайхан Монгол эх орноо
Дуулахгүй байхын аргагүй
Ийм сайхан Монгол эх түүхээ хайрлахгүй байхын аргагүй 
Ийм сайхан эх болсон газраа
Дуулахгүй л байхын аргагүй... Эх орон минь...

2011-05-17

Anemone Хаврын хайр дуу /дууны үг/




Ая: Ц.Чулуунбат Үг: ZZ
Produced by Chuka
Anemone Хаврын хайр

This is ANEMONE
This is ANEMONE
This is ANEMONE
ANEMONE , ANEMONE
Сэтгэл гэгэлзээд байна, Хаашаа ч юм бэ яараад
Над руу хүн бүхэн мишээгээд байх шиг
Улам хөөрхөн болжээ гэж найзууд чихэнд шивнэнэ
Үнэндээ юунаас болж догдлоод байгаа юм бол доо
Дээшээ буц