Blogger templates

Showing posts with label Эдийн засаг. Show all posts
Showing posts with label Эдийн засаг. Show all posts

2014-04-20

Үйлдвэрлэдэг улс больё!!!



Яах аргагүй үйлдвэрлэгч орон болохгүй бол цаг үе хэцүүджээ. Ард түмний ахуй амьдрал хэцүү болж байна. Сүүлийн үед мөнгө амархан дуусаад байсан чинь юмны үнэ нэмэгдчихсэн юм байна ш дээ. Саяхнаас л анзаарлаа.... хм. Бидэнд огт анзаарагдамгүйгээр нэмэгдчихдэг юм байна.

Монголдоо үйлдвэрлэсэн, хэрэглэгчид худалдаж авлаа гэхэд тэр худалдаж авсан мөнгө нь Монголдоо л үлдэх тийм бүтээгдэхүүнийг аль болох авч хэрэглэж баймаар юм шиг санагдаад байдаг болов.

2012-01-30

Монголын фэйсбүүк хэрэглэгч 200 000 хүнд хүрэх ёстой мэдээ


https://www.facebook.com/events/201257863306764/  Энэ Event-д нэгдэнэ үү.

За энийг нэг анхаарах хэрэгтэй болжээ Бүх Монголчуудаа. Энэ ч бас арай л дэндэнэ ээ. Бүх Монгол хүмүүст энэхүү бичлэгийг анхааралтайгаар бас тэвчээртэйгээр үзэхийг уриалж байна. Үзсэн нэг нь шэйр хийж бусаддаа түгээгээрэй. Монголын Фэйсбүүк хэрэглэгч 200 000 хүн үзсэн мэдсэн байх нь ямар ч эрх мэдэлгүй ард түмэн бидний эхний ээлжинд хийж чадах хамгийн том зүйл байх болно. 

2011-09-13

Амарлин: Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?



Оршил үг
Монгол улсад цөмийн хаягдлын бизнес хэрхэн эхэлсэн болоод түүнд ямар эрх мэдэлтнүүд хэрхэн оролцож буй талаар цуврал нийтлэлийн эхний хэсгийг толилуулж байна. Энэ нийтлэлд бичсэн зүйл нь бусдын нэр хүндэд халдах гэсэн зорилго агуулаагүй, харин судалгаанд үндэслэсэн, баримт нотолгоотой мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн билээ.

Хүндэтгэсэн,
Амарлин
2011-09-05
Эх сурвалж www.sonin.mn

2011-09-06

ГУРВАН ҮХРЭЭ ЛУЙВАРЧИНД АЛДААД НЭГИЙГ НЬ ХУДАЛДАН АВАХ БОЛСОНДОО БАЯСАН ХӨӨРСӨН ТЭНЭГИЙН ҮЛГЭР



Оюутолгойн орд газар Эрдэнэтээс 6 дахин том орд юм. Оюутолгойн зэсийн нөөц 45 сая тонн бол Эрдэнэтийнх 7 сая тонн юм. Дээр нь Оюутолгой 1800 тонн алттай, 12000 тонн мөнгөтэй. Тэгэхээр Оюутолгой зэсээрээ 6 Эрдэнэт, алтаараа 40 Бороо, Мөнгөөрөө 4 Асгаттай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл 6 Эрдэнэт+40 Бороо+4 Асгатыг нийлүүлсэнтэй тэнцэх тийм их баялгаа(600 тэрбум доллар) гадныханд сул тавиад туучихлаа. 

2011-06-07

Ш.Баатар: ХЯТАД ХИЛЭЭ ХААВАЛ МОНГОЛ ХӨГЖИНӨ


Манай мэдээллийн хэрэгслэлээр Өвөр Монголд өрнөж байгаа үймээн самууны талаар бараг мэдээлэхгүй байна. Нөгөө Монголын эрх чөлөө, чөлөөт хэвлэл хаана байна? Ардын баатар Бат-үүлээс алдарт нийтлэгч Баабар хүртэлх сэхээтнүүд хаана явна? Газрын гаваар орсон мэт ганц ч үг тэд дуугарахүй байгаад гайхаж байна. Сэтгүүлчид мэдээлэх хүсэхгүйдээ биш цаанаас нь мэдээлүүлэх хүсэлгүй байгаад хэргийн нууц оршино хэмээн би хардаж байна. Арчаагүй энэ айдас хүйдэс нь урд хилээ хаалгавал улаан хоолой давах юмгүй болно гэдэгт байгаа болов уу даа. Хятадууд хохь чинь шүү ходоодтой чинь тооцоо хийнэ шүү гээд манай Хятадад ээлтэй дарга нарыг маань айлгаад байна уу даа. Манай эрх мэдэлтэй эрхмүүд ч багананы цаагуур нүүрээ нуудаг балчир хүүхэд шиг айгаад байна уу даа.

Би хувьдаа Хятад хилээ бушуухан хаагаасай гэж боддог. Монголчуудыг уусгаж сорох бодлоготой Хятад яалаа гэж задгай тавьсан хилээ амархан хаах вэ. Хорин жил бид Хятадын хогийг хурааж байгаль дэлхийгээ цөвтүүллээ, бордоотой ногоог нь идэж хордлоо, хийж чадах ажлаа тэднээр хийлгэж улам залхуу боллоо, цэцэг цэврүү шиг охидоо бузарлуулж цус бохирдлоо, одоо болоо юм биш үү.

2011-05-26

Солонгосчууд Халх голд газар тариалан эрхэлнэ



Солонгосууд Монголын газар нутгийг худалдаж авсан тухай сониндоо бичээд Монголчууд нь газар нутгаа худалдсан юм шиг яриа нийтлэлүүд сүүлийн үед вэб сайтуудаар нэлээд тавигдсан байна.  Гого дээр Солонгосын Кореа Таймс сонины тавьсан мэдээг орчуулаад тавьчихсан байгааг блогтоо нийтэлж байна. Энэ талаар миний блогт бас өмнө нийтэлсэн нийтлэл байгаа бөлгөө. Харьцуулж унших хүмүүс нь уншина биз дээ. Миний хувьд өөрийн бодлоо нэг нийтлэлдээ аль уже биччихсэн болно.


Солонгосчууд Халх голд газар тариалан эрхэлнэ

Солонгосчууд Монгол улсаас 30 мянган га газрыг газар тариалан эрхлэх зорилгоор худалдан авах гэж байгаа тухай www.koreaittimes.com веб хуудсанд өгүүлснийг бүрэн эхээр нь орчуулан толилуулж байна.

Тус байгууллагын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Чан Юн Чан ярихдаа, Кори гэж нэрлэгдсэн 816 880 акр талбай бүхий тариалангийн эдэлбэр газарт байгальд ээлтэй газар тариалангийн болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөж байгаа тухайгаа дурдлаа. Кори гэдэг нь эртний Солонгосын Корё хаант улсын нэрээс гаралтай үг юм.  

Кори эдэлбэр газар нь маш их нөөц боломжтой газар юм байна. Цаг агаар тогтвортой, сайн чанарын хөрс, тунгалаг голуудтай, гүний ус элбэгтэй зэрэг нь газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тун таатай юм. Ингэснээр, Монголын хүнсний зах зээл болон экспортыг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр болно.  

БНСУ-ын Солонгос-Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн санаачилга болон Монгол улсын Дорнод аймгийн засаг захиргааны удирдлагын хооронд нэгэн гэрээ удахгүй байгуулагдах гэж байгаа бөгөөд гэрээ ёсоор газрын дорх нөөцийг ашиглаж дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ тогтворгүй байгаа үед импортыг орлох үр тариа болон хүнсний ногоо тариалах болно.

2011-05-24

Э.Бат-Үүл: АН одоо хүртэл С.Баярын хавханд байна

Уншууштай!!!


АН одоо хүртэл С.Баярын хавханд байна
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Та Сонгуулийн хуулийн аж­лын хэсэгт орсон. Ажлын хэсэг хуулийн төслийг байнгын хороонд оруулахаар боллоо. Яг юун дээрээ тохирч чадсан бэ?

-Холимог хувилбараар сонгуу­лиа явуулья гэдгийг бол Төрийн байгуулалтын байнгын хороо дэмж­чих­сэн шүү дээ. Холимог дотроо нэрсийн жагсаалтаар хэдэн хүн тухайн тойрог дээр хэдэн хүн гаргах гэдгээ яриагүй байгаа. Ямар ч байсан үндсэн зарчмаа бол шийдэж чадсан гэсэн үг.

-Яагаад энэ хоёрхон тоог ший­дэж чадахгүй байгаа юм?

-Намын нэрсийн жагсаалт дээр тойрог дээр хэдэн хүн байх уу гэдгээ эхэлж ярихаар зөвхөн тэр асуудлаа тойрч яриад, сонгуулийн бусад зарч­мууд уягдах магадлал байгаа учраас ажлын хэсэг энэ асуудлыг хойш тавьсан. 

-Одоо бусад асуудлаараа са­на­­лаа бэлтгэчихсэн юм чинь хоёр нам хувь тэнцүүлсэн болон мажоритари суудлынхаа тоог тохи­­­­роод л санал хураалгачих юм байгаа биз дээ?

-Суудлын тоог тохирч орж бараг л чадахгүй байх аа даа. Чуулганаар оруулж байж л санал хураалгах бо­лох байх. Их хурал дээр саналаа нээлттэй ярина гэсэн үг. 

-Ж.Сүхбаатар гишүүн боло­хоор “Намын удирдлагууд байр сууриа тодорхой хэлэхгүй байгаа учраас бид наана нь чиглэл гаргаж чадахгүй байна” гэсэн. Үнэхээр дээгүүр өөр тоо яваад байна уу, үгүй юу?

-Манай бүлгийн гишүүдийн хувьд бол тийм юм байхгүй. Бүлгийн гишүүн бүр сонгуулийн хууль яаж гарах вэ гэдгийг анхааралтай харж байгаа учраас намын даргын тэг, ингэ гэсэн чиглэлийг хүлээж суухгүй болов уу гэж бодож байна. Гишүүн бүрт өөр өөрийн сонирхол байгаа учраас.

-Гэвч гишүүдийн сонирхол нь жижиг 76 дээр байна уу, том 26, эсвэл 50:26 дээр байна уу?

2011-05-23

Оюутолгойн гэрээний луйврыг илчилсэн “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын шинэ баримт

Оюу Толгойн талаар миний бие өөрийн төдийгүй олон хүний бичсэн нийтлэлүүдийг блогтоо оруулдаг. Энэ нийтлэлүүдийг та Блогийн Толгойнууд гэсэн ангиллаас харах боломжтой. Би судлаач хүний хувьд Оюу Толгойн гэрээг алдаатай, тааруухан гэрээ болсон гэдэг байр суурьтай байдаг ч Оюу толгойн гэрээг өмөөрсөн, зөвтгөсөн, басхүү шүүмжилсэн бүх талын мэдээллийг тавьж олон нийтэд харьцуулж унших боломжийг олгодог. Блогт зочлогсод энэ нийтлэлүүдийг унших уншихгүй байх, гэрээний тухай сайн муу, худал үнэн гэж бодох, хүлээн зөвшөөрөх зөвшөөрөхгүй байх эсэх нь хувь хүн бүрийн өөрсдийнх нь хэрэг юм. Ямартай ч би тулгаагүй бас худал зүйл бичээгүй гэдгээ л мэдэж байна.
Энэ удаад "Оюутолгойн гэрээний луйврыг илчилсэн “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын шинэ баримт" гэсэн нийтлэлийг хүргэж байна. Эх сурвалж нь: http://www.zindaa.mn/2cg

Оюутолгойн гэрээний луйврыг илчилсэн “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын шинэ баримт

Бидний эчнээ танил Австралийн "Рио Тинто" компани баруун Африкийн Гвинеа улстай ашигт малтмалынх нь ордыг ашиглах тухайд нэгэн гэрээ байгуулжээ. 2.5 тэрбумын нөөцтэй хэмээн тогтоогдоод буй Симанду төмрийн  хүдрийн орд нь жилд 200 сая тонн хүдэр үйлдвэрлэх боломжтой аж. "Рио Тинто" компани Симанду төмрийн хүдрийн ордын блок лицензүүдийг 95 хувийн охин компаниараа дамжуулан эзэмшдэг байсан бөгөөд хоёр жилийн өмнөөс Гвинеа улсын Засгийн газар хамтран ажиллах тохиролцоонд хүрэхгүй бол лицензийг чинь цуцална гэж сандаргажээ. Тэдний хоорондох хэлэлцээрт Хятадын Чайналко идэвхтэй оролцож, тодорхой үр дүнд ч хүрсэн байна. Гвинеа улсын Засгийн газар тохиролцоонд хүрэх сүүлчийн хугацааг ирэх сар хүртэл гэж заасан ч нэлээд хэд хоногийн өмнө "Рио Тинто" буулт хийн гэрээ байгуулсан байна. Ингэхдээ хэлэлцээр байгуулахад гуравдагч байр сууринаас чармайн оролцсон Чайналко төслийн 45 орчим хувийг 1.35 тэрбум доллараар худалдан авахаар болжээ. Гвинеан Засгийн газар Рио Тинто компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа:

-700 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг шууд бэлнээр төлнө.  
-Засгийн  газар төслийн 15 хувийг үнэгүй авна. Ирэх 20 жилийн дотор нэмж 20 хувь худалдан авах эрхтэй. Мөн Засгийн газар шинээр баригдах төмөр зам, далайн боомтын 51 хувийг эзэмшинэ.
-Дээрх дэд бүтэц баригдсанаас хойш 25-30 жилийн дараа шууд Засгийн газрын өмч болно.
-Төслийн бүх хугацаанд 3.5 хувийн роялти төлнө.
-Орлогын татвараас найман жил чөлөөлнө.
-Түүнээс хойш 30 хувийн орлогын татвар төлнө гэсэн заалтуудыг тусгаж чадсан байна.

Е.Өвбилэг: Өмнөд Солонгос Монголын газар нутгийг худалдаж авснаа албан ёсоор зарлажээ


Е.Өвбилэг: Өмнөд Солонгос Монголын газар нутгийг худалдаж авснаа албан ёсоор зарлажээ 
2011.05.21

Газар нутгаа бусдад худалдсан улс, үндэстэн дэлхийн түүхэнд бараг байдаггүй.  Харин, газрын төлөөх том, жижиг дайнууд бүх улсын түүхэнд бий. Бас, газраас үүдэлтэй маргаан өнөө хүртэл тасарсангүй. Бидний амьдрах Ази тивд гэхэд газар нутгийн маргаангүй улс тун ховор. Яг одоо, дөрвөн га газар, түүн дээрх балгасын төлөө Тайланд, Камбож улсууд цус асгаруулан тулалдаж байна. Газар ийм үнэтэй юм.
Харин, хоёр онцгой тохиолдол түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүний нэг нь Оросын хаант улс Аляскийг Америкт хямдхан худалдаж, асар их баялагтай нутгаа үүрд алдсан тухай. Харин, нөгөө нь Хойд Америкийн индианууд колоничлогчдод газар нутгаа зүгээр шахуу худалдсан түүх. Өнөөдөр, нутгаа худалдсан индианууд цөөнхийн цөөнх болж, мөхлийн даваанд тулжээ.
Гэтэл, энэ удаа Монгол Улс Аляск болон индиануудын түүхийг давтаж байгаа талаар Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна Энэ талаар “koreaittimes.com” гэх сайтад 2011.03-нд дэлгэрэнгүй мэдээг байрлуулжээ (http://www.koreaittimes.com/story/13469/korea-purchases-30000-hectares-mongolia-initiate-agricultural-cooperation).

Өмнөд Солонгос Монгол Улсаас 30.000 га үржил шимтэй нутгийг нь худалдан авч байгаа юм байна. Тодруулбал, солонгосчууд Монголын газрыг ашиглах, түрээслэх бус, харин худалдаж авч байгаа гэж дээрх мэдээнд бичжээ. Тэгэхээр, Монгол Улс газар нутгаа үүрд алдаж байгаа хэрэг.

Х.Мөнх: Солонгосчууд Монголд колони байгуулах эхлэлээ тавив

Х.Мөнх: Солонгосчууд Монголд колони байгуулах эхлэлээ тавив 
2011 оны 3 сарын 20, Өмнөд Солонгос, Сөүл хот

Өнгөрсөн долоо хоногт олон улсын хэмжээнд ч анхаарал татахаар нэгэн үйл явдал тохиолоо. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, Койка байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа. Энэ нь 2700 хавтгай дөрвөлжин км бүхий их хэмжээний нутаг юм. Жишиж хэлбэл, энэ нь өнөөгийн Улаанбаатар шиг хэд хэдэн хот байгуулахад хангалттай хүрэлцэх газар ажээ.
Монголын эрх баригчдын дээрх шийдвэр БНСУ хилийн чанадад дор хаяж зуугаад жилээр тариалангийн газар түрээслэн авах стратеги бодлогоо хэрэгжүүлж буйн томхон илрэл боллоо. 99 жилийн хугацаагаар газар түрээслэх асуудлыг 2006 онд БНСУ-ын ерөнхийлөгч Ро Мүн Хён Монголд айлчлах үеэр хөндөн тавьжээ. Удалгүй солонгос мэргэжилтнүүд, судлаачид хүрэлцэн ирж Халх голын сав газарт судалгааны ажлыг ч хийсэн байна. Гэхдээ, солонгосын компани 99 жилээр газар түрээслэх гэдэг нь Монголд ихээхэн хэл ам дагуулж, авилгын хэрэг ч сөхөгдөв. Ийм учраас солонгосчууд асуудлыг Койка байгууллагаараа дамжуулан зүтгүүлж, газар тариалангийн загвар аж ахуй хөгжүүлэх нэрийн дор удаан хугацаагаар их хэмжээний газар эзэмшин ашиглахаар болж байна. Гарын үсэг зурах ёслолын үеэр солонгос эрхмүүд болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд үүнийг Дорнод аймгийн хэсэг иргэдийг ажлаар хангаж, Монголд солонгосчуудын тарьсан хүнсний бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох чухал үйл явдал боллоо гэж мэдэгдэв. Гэвч, гадныханд газраа эзэмшүүлэх нь Монголд юу авчрах вэ гэдгийг дэлхийн эрдэмтэд их л өөр өөр харж байгаа ажээ.

2011-05-18

М.Болд: Би Монгол улс алсын хараа, эрхэм зорилготой байх ёстой гэж боддог, гэвч өнөөдөр тийм юм алга


Сайхан ярилцлага байна. Жирийн иргэн хүртэл бодлоготой байдаг байхад бүхэл бүтэн улс нэгдсэн бодлогогүй байна гэдэг үнэн утгагүй. Төрийн томчуулын "Бодлого" гэж нэрлээд байгаа юмнууд нь бодлогын дайтай байж чаддаггүй. Харин хувь хувьдаа бол сүрхий бодлоготой байх. Хувийн биш эх орноо гэсэн Политиктой  бай л даа Төрийн түшээдүүд ээ!!!  Эх орноо гэх "Санаатай" бай!!! 


Ямар ард түмэн байна, яг тийм төр засаг байна гэж үнэн бөгөөд хатуу үг. Элдэв маафаантай асуудалд нэр нь хутгалдсан л бол тэр хүнийг битгий сонго, битгий санал өг. Эрх нь бид нарт байгаа.
Ингээд ярилцлагыг хүргэе. Энэ ярилцлага надад таалагдлаа.


“Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болдыг энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж, хөгжилд нэмэрлэх санаа бодлыг нь сонслоо.
-М.Болд гэж хэн бэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлэе?
- Харчуу овогтой Магваны Болд би нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөөд Унгар улсын Эдийн засгийн их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Дараа нь АНУ-ын Колумбын их сургуульд Олон улсын харилцааны магистрийн зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа 1986 онд СОТ-3 буюу Зөвлөлтийн барилгын гуравдугаар трестийн боловсон хүчний зааварлагчаас эхэлсэн. Нийгмийн шилжилтийн үе буюу 1990 онд Зах зээл судлалын хүрээлэнд эдийн засгийн судалгаа шинжилгээ хийж байлаа. Ерөнхийдөө 1990 оноос нийтдээ 20-иод жил банк санхүүгийн салбарт ажиллаж эхэлсэн. Монголын арилжааны хэд хэдэн банкинд ажилласан. Мөн АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банк, Олон улсын валютын санд зөвлөхөөр ажиллаж байлаа. Бас хэсэг хугацаанд Афганистан улсын Төв банкинд зөвлөх хийсэн. Монголбанкинд дэд ерөнхийлөгчөөр 1996-2000 онд ажилласан байсан. 2005 оноос ХасБанкны Ерөнхий захирал, 2009 оноос Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад энэ оны эхнээс тус банкны толгой компани “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Ерөнхийдөө эдийн засаг, банк санхүүгийн салбарт ажиллалаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Товчхондоо би ийм намтар түүхтэй.
-Манай улсад уул уурхайгаас их хэмжээний орлого олоод үсрэнгүй хөгжих нь гэж ярьж байна. Та эдийн засагч, санхүүч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

2011-05-15

Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ: Бодит баримтууд



Миний бие блог дээрээ Оюу Толгой, Таван Толгойн тухай үзэл бодлоо нийтэлсээр ирсэн бөгөөд энэ асуудалд иргэн, бас судлаачийн үүднээс ямар байр суурьтай байдгаа илэрхийлсэн. Мөн блогийн Толгойнууд гэсэн категорит энэ талаархи  надаас гадна бусад хүмүүсийн бичсэн нийтлэл,  мэдээллүүд байгааг харж болох юм.
Энэ удаад Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын гэрээ: Бодит баримтууд гэсэн нийтлэлийг Оюу Толгой ХК-ийн албан ёсны сайт болох www.ot.mn сайтнаас авч блогтоо нийтэлж байна.
Миний нийтлэлүүдийн ихэнхи нь шүүмжлэлт байр суурьнаас хандаж бичигдсэн бөгөөд басхүү шүүмжлэлт бус мэдээ нийтлэлийг  тавьж байх нь уншигчдад харьцуулж унших боломжийг бүрдүүлэх буй гэж бодсоны үндсэн дээр энэ нийтлэлийг хүргэж байгаа юм.
Оюу Толгойн гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засаг болоод бусад салбар мөн ард түмний амьжиргаанд томоохон дэмжлэг тус болж байгаа яах аргагүй үнэн юм. Гэхдээ гэрээ алдаатай, бас Монголын талд илүү ашиггүй байгуулагдсан гэдэг нь бас л үнэн юм. Өөрөөр хэлбэл Оюу Толгойн ордыг ашиглалтанд оруулснаар Хөрөнгө оруулагчид бас Монгол улсад аль алинд нь тодорхой хэмжээгээр ашиг өгөх нь ойлгомжтой ч Монголын талын хүртэх ашиг Хөрөнгө оруулагчдаас бага буюу бага байхаар байгуулагдсан нь бас л үнэн. Үр дүнг нь бид одоо харахгүй, олборлолт, ашиглалт явагдаж дууссаны дараа харах бизээ. Тэр цагт бид Оюу Толгой гэдэг асар том далайгаас Хөрөнгө оруулагчидтТонн тонноор нь хутгаж авсаныг харин Монгол улс шанагахан төдийгөөр хутгаж авсаныг харах нь бас л үнэн юм. Учир нь гэрээ тэгж л байгуулагдсан, тохиролцоо тэгж хийгдсэн. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж ярьдаг ч Оюу Толгой бол зүгээр нэг өөх, уушиг төдий зүйл биш билээ. Үүн дээр илүү нухацтай хандаж сонгуулийн утгагүй амлалтаа биелүүлэх гэж гэрээг яаран батлаагүйсэн бол бид илүүг хожих байсныг үгүйсгэх аргагүй. За яахав чамлахаар чанга атгая даа гэж үү? Одоо Монголоос ямар ч зардал гаралгүй Монголчууд бид мөнгө аваал, амьжиргаагаа дээшлүүлээл Оюу Толгой од болоол олон хүнийг хагартал нь цалинжуулаал байгаа нь хангалттай юу? Зарим хүний хувьд хангалттай байж болох юм. Магадгүй надаас бусад Монголын 2 сая 799,999 иргэн ч ингэж бодож байж болох юм. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Бидний өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаараа байлдаж олсон үнэ цэнэтэй газар түүний доорх баялагийг хэдхэн хүн тодруулбал 76 хүн гадаадынханд хямдхан үнээр бүр тодруулбал саалгасан үнээнийхээ 6.6 литрийг саасан хүнд өгөөд өөрсдөө 3.4 литрийг авах жишээгээр зарсан нь буруу гэж би боддог. Монголын гүний цэвэр усны нөөцний ихэнхи хувийг эзэлдэг говийн усыг хямдхан ашиглуулж байгааг би буруу гэж боддог. Эхэндээ Би Оюу толгой, Таван Толгойн ордын сураг дуулдахад Өмнөговийнхон ч азтай байна шүү гэж боддог байсан бол одоо Өмнөговьд төрөөгүйдээ баярладаг. Учир нь тэдний нүдэн дээр унасан газар угаасан ус байгаль экологи нь сүйрч байна. Эх орон, төрсөн нутаг нь нүднийх нь өмнө сүйрч байгааг хараад, түүний төлөө юу ч хийж чадахгүйгээ мэдрэх ямархуу байдгийг Өмнөговийн эх оронч ард түмэн хамгийн ихээр ойлгож байгаа. Эцсийн эцэст бид алтаа алдаад хохирохгүй харин усаа алдаад, байгалаа, экологоо алдаад хохирох вий дээ. Миний байр суурь ийм байна. Нийтлэлийг хүргэе.

2011-05-05

Судлаач Д.Ганхуяг: ХУВЬЦААНЫХАА ҮНЭТЭЙГ ХУЛХИДУУЛАХААРАА МЭДНЭ…


ХУВЬЦААНЫХАА ҮНЭТЭЙГ ХУЛХИДУУЛАХААРАА МЭДНЭ…

Нэг сайхан нартай өдөр монгол хүн бүр 536 ширхэг “хувьцаатай” болчихдог юм байна. Үнийг нь мэддэггүй дээ. Эдийн засаг хөгжөөд ирэхээрээ үнэгүй хувьцаа гаргадаг болчихож. Тэгсэн чинь хувьцаа эзэмших эрхийг чинь “батламжлав” гэсэн наалт хийхийгээ хэлсэн юмсанж. Тэгээд Та бидэнд “чамлахаар чанга атга”, яваандаа наадах чинь “чулуу болно” гэж Засгийн газар албан ёсоор хэлж байна. Ингээд ирэхээрээ хулхидах нь ч хулхидаж л таарна. Харин жаахан “зөөлөн” л хулхидуулж үзээрэй дээ… 
Яагаад заавал 536 гэж ?
Эхлээд байгаа хэдэн тоогоо жагсаагаад үзье.
Нэг. Бидний мэдэж байгаа эхний тоо бол “536”. Нэг биш, арав биш, зуу биш, яг 536 гэдэг яс тоо хэлж байна. Үнийг нь “мэдэхгүй” байж ард түмэндээ хуваагаад гаргаж байгаа тоо нь шүү дээ.
Хоёр. Монгол Улс яс тоогоороо 2 сая 796 341 иргэнтэй аж. Ингэхлээр нийт монгол иргэд 1.498.838.776 буюу ойролцоогоор 1,5 тэрбум хувьцаа “эзэмших” юм байна.

2011-04-25

Монгол Улсыг эзлэх Хятадын бодлого



Youtube дээр ийм бичлэг тавигдсан бөгөөд хэн нэг нь монгол хадмал хийсэн байна. Хэн гэдэг хүн яриад байгааг нь ч мэдэх юм алга. Гэхдээ маш сонирхолтой бичлэг ажээ. Хэд хэдэн зүйл дээр санал нийлж бас заримтай нь санал нийлэхгүй байна.
1. Хятад Монголыг эзэлж биш худалдаж авч байна. Энэ үнэн. Монголыг энд mongolia биш mine goldia гэж ёжилсон нь угаасаа үнэн юм. Монгол бол зүгээр л асар их баялагтай газар нутаг. Тэнд Төр, ЗГ, ард түмэн гэж байсан ч ялгаа алга байхгүй байсан ч ялгаа алга болотой. Ялангуяа Хятадуудад. Тэд Монголыг тусгаар улс гэж үзэхээ болиод зүгээр л мөнгөөр л тусгаар тогтнолыг нь үгүй хийж эхэлж байна.
2. Зүүн Азийн бүс нутгийг хамгийн чухал бүс нутгийн нэг гэж хэлж байна. Энэ бас үнэн. Энд буурай хөгжилтэй орноос ганцхан Монгол л багтдаг. Тэгээд ч энэ Зүүн Азийн бүс нутаг газарзүйн нэршил гэхээсээ улс төрийн нэршил болж хувирсан бөгөөд Азид байхгүй АНУ гэх мэт улсууд ч Зүүн Азийн бүс нутаг дахь хүчтэй оролцогч, тоглогч орон болж байна.
3. Харин төгсгөлд нь Хятадын газрын зураг Монголыг үгүй болгож хуучин Хубилай хааны байгуулж байсан Юань гүрний газрын зурагтай адилхан болж байгааг харахад сэтгэл урагдмаар, бас түүх эсрэгээрээ давтагдаж байгаа юм шиг хачин харагдаж байна. Гэхдээ ийм дүгнэлт хийхэд хамаагүй эрт байгаа юм. Энд Оросын асуудлыг лектор дотроо сайн бодоогүй бололтой. За ямартай ч үзээд хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ.

Зургаан сая төгрөгийн ажилд урьж байна


Өмнөговь аймгийн Цогтцэций сум, шуугиан тариад байгаа Тавантолгойн орд газрын яг хажууханд Зургаантолгой гэдэг алмаазны маш баялаг орд газар нээсэн байна. Нутгийн ардууд нь Зургаантолгой орчим газрыг Шилтэй газар гэдэг байсан байна. Учир нь алмаазын илрэл зарим газарт хөрсөн дээр ил гялтаганан харагддаг аж. Уг орд газрыг Цогтцэций сумын гуравдугаар багийн иргэн Д.Дорж илрүүлжээ. Эхлээд тэрбээр архины шил хагалаад хаячихаж гээд нэг их тоомсорлоогүй байна. Харин зургаан настай охин нь аавдаа “Энэ бол бөгж хийдэг чулуу” гэж хэлж өгчээ.
Ийнхүү дэлхийд байхгүй баялаг илрүүлсэн Доржийн гэр бүлийнхэн Тавантолгой шиг “новширч” гадаадын оператори, хөрөнгө оруулагч зарлахгүй. Бас 538-хан бус шууд 500 сая төгрөг Монгол Улсынхаа иргэн бүрт өгнө гэж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан иргэн Доржид гавьяат уурхайчин цол олгох уу, эсвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох уу гэдгээ шийдэж чадахгүй гацаанд ороод байгаа юм байна.

2011-04-24

Шүүмж 2: Харийнхны бусармаг бодлого ба Хоромхон жаргал мэт халамжийн бодлого



Дуулин


"Стресс төрүүлдэг мэдээ ба Шаолин киноны тухай" нийтлэлийн үргэлжлэл

.....Хүний хөгжлийн 21 мянга, Оюутны сургалтын төлбөр, Таван Толгойн хувьцаа. Би энэ бүхнийг ор тас үгүйсгэдэггүй. Би сар бүр 21 мянган төгрөгөө Хадгаламж банкан дээр оочерлон байж авдаг, миний 2 дүүгийн сургалтын төлбөрийн 500 мянгыг нь төрөөс төлсөн. /Жич: Харин сургуулиуд нь төлбөрөө өмнө байснаасаа 500 мянгаар нэмсэн / Энэ бидний амьдралд түр зууртаа гал намжаах маягаар хэрэг болж байж мэднэ. Гэхдээ битгий баярла. Бид сар бүр 21 мянган төгрөг авч, нэг удаа сургалтын төлбөрийнхөө тодорхой хувийг төлүүлдэг энэ халамжийн мөнгийг хүртэж, төр нь бас тарааж байхын оронд өөр зүйл хийх хэрэгтэй. Яг юу вэ? Судлаачид, эдийн засагчид, Монголын эрдэмтэд энэ талаар хангалттай их ярьсан бөгөөд гүүглээр хайгаад үзэхэд гараал ирнэ. Би эдийн засагч биш улс төр судлаач учир энэ талаар хангалттай сайн бичиж чадахгүй байж магад. Гэхдээ л хичнээн тэнэг байсан ч 21 мянга тараахаас илүү зүйл хийж болохыг мэдэж байна. Монголын газрын баялаг асар их. Энэ бол асар их  хөрөнгө. Хичнээн хохиролтой гэрээ байгуулж чадууллаа ч ямар дандаа мал хашчихсан Монгол улс байгаа биш дээ, оюун ухаант хүн амьдардаг Монгол улс тодорхой хэмжээний мөнгө, хөрөнгө бий болгож чадна. Тэр бол найдвартай. Нэг дор цүлхийтэл ороод ирэхгүй ч бид зөв бодлого хэрэгжүүлж чадвал Монголд байгаа олон асуудлыг шийдвэрлэж чадна. Ер нь ямархуу асуудлууд бидэнд байгаа билээ, яагаад хамгийн ашигггүй халамжийн салбарт мөнгөө зарцуулж байхын оронд хөгжлийн асуудлыг хойш нь чангааж байдаг салбарууддаа мөнгө хаяж тэр салбарт дорвитой бодлого хэрэгжүүлж болохгүй гэж Үүнд:

Шүүмж 1: Стресс төрүүлдэг мэдээ ба Шаолин киноны тухай



Дуулин

Шүүмж 1: Стресс төрүүлдэг мэдээ ба Шаолин киноны тухай

Би уншсан нийтлэл, үзсэн кино болгоны талаар нийтлэл бичээд түүнийг шүүмжлээд байдаггүй. Үнэхээр хэрэгцээтэй гэж бодсон, хувь хүн хэсэг бүлэгт чиглэсэн биш нийт нийгэм, ард түмэнд бүгдэд нь хамааралтай, чухал асуудлууд дээр зориуд цаг гаргаж шүүмж бичдэг, мөн тэр талаар бичсэн хүмүүсийн нийтлэл дээр шүүмж бичдэг.
Монголын мэдээний хэд хэдэн том сайтууд болох gogo, news, shuud гэх мэт сайтууд их сонин. Өглөө босоод би gogo рүү заавал ордог бөгөө гого бас надад зориулаад заавал нэг хүний дургүй хүргэсэн, шал тэнэг, хүмүүсийн захиалгаар бичсэн, хүн ардыг мунхруулах гэсэн мэдээ найдвартай нэгийг тавьчихдаг юм. Тийм  мэдээг харахаар миний мэргэжлийн синдром яалт ч үгүй л хөдлөнө дөө. Учир нь орчин үед мэдээллийг ашиглаж улс төрчид, бизнесийнхэн, олгирхууд, харийнхан олон зүйлийг амжуулж чаддаг болж. Өөрөөр хэлбэл тэд мэдээллийг өөртөө хэрхэн яаж ашиглах вэ, тухайн мэдээ өөрийнх нь эсрэг байсан ч яаж эерэг болгож чадах вэ гэдэг дээр их чадварлаг болсон бололтой. Тэгээд ч орчин үеийн энэ түм буман үнэн худал нь мэдэгдэхгүй шар, хар, эрээн, олон өнгийн мэдээнүүдийг хүмүүс хараад аль нь үнэн зөв, алийг нь хүлээж авах ёстой, алийг нь хүлээж авах ёсгүй, алинд нь итгэх, итгэхгүй зэргээ мэдэхээ байчихдаг байна. Арга ч үгүй ийм олон мэдээгээр өдөр бүр завсаргүй бөмбөгдүүлж байгаа хойно. Ийм  нөхцөлд улс төр судлаачид ард түмэнд энэ олон өнгийн мэдээнээс үнэн бөгөөд хэрэгтэй мэдээг нь ялгаж өгдөг байх шаардлагатай. Учир нь ард түмэн бүгдээрээ улс төр судлаачид биш.

2011-04-22

Тээврийн замыг хааснаар Монголын салбарын эдийн засаг “хаагдав” гэнээ. ЛОЛ.



Дуулин

Монголын мэдээнийг томоохон сайтуудын нэг gogo.mn дээр Тээврийн замыг хааснаар Монголын салбарын эдийн засаг “хаагдав” http://news.gogo.mn/r/86596  гэсэн нэг нийтлэл тавигдсан байна. Тэрхүү тээврийн зам гээд байгаа зам нь Монголын нүүрсийг Тавантолгойгоос хямдхан үнээр Хужаа руу зөөдөг 245 км зам бөгөөд энэ замаар өдөр шөнөгүй 24/7 гэсэн циклтэйгээр 20 км-ын урт цуваа үүсгэн 120 тоннын даацтай аварга машинууд аль болох их нүүрсийг аль болох хурдан хугацаанд гялс зөөгөөд дуусгая гэсэн зорилготой явдаг юм. Зам ч гэж бүр авах юмгүй болсон байналээ. Хүн амьтан тэнд амьдрахын аргагүй, юун Японы цунами Монгол дахь цунами тэнд байна гэж Гамшгийн эсрэг үндэсний төвийн http://mnsos.com/?p=783 сайт дээр бичлэгтэй юутай хээтэй нь тавьсан байгааг та бүхэн заавал хараарай. Үнэндээ гамшиг хаана байна гэвэл, Таван Толгойн тэр зам дээр л байгааг тэр видеоноос харж болно. Аз болж энэ замыг 2011 оны 4 сарын 19-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар хамтарч хаасан бөгөөд шалтгаан нь замын чанар муудсантай холбоотой бөгөөд тэрхүү зам дээр зам тээврийн осол нийт 31 удаа гарч 23 хүн амиа алдсаны 20 нь Монголын иргэн байсан юм. Ийм гамшгийн байдалтай замыг хаасан нь дээр байсан юм. Гэтэл хаагаад удаагүй байхад gogo.mn дээр Тээврийн замыг хааснаар Монголын салбарын эдийн засаг “хаагдав” гэсэн ийм нийтлэл гарчээ. Бодвол захиалгат хийтлэл бололтой. 

2011-04-20

"Би 536 биш 1072 ширхэг хувьцаа эзэмшмээр байна"


"Би 536 биш 1072 ширхэг хувьцаа эзэмшмээр байна"

Ийм нэртэй нийтлэл mongolnews.mn дээр нийтлэгдсэн байна. Дээрх линкээр ороод харж болно. Сүүлийн үед энэ талаар нэлээд их ярьж байна, миний хувьд хэдэн мэдээллийн сайтуудын л нийтэлсэн мэдээнүүдийг нь харсан төдий, гүн гүнзгий судлаад хүн амьтантай ярилцаад байсан юм алга, зав ч алга. Харин дээрх нийтлэлийг уншаад гэв гэнэт хэдэн үг хэлмээр санагдав. Тэр компанийн захирлуудад!

Алаагүй баавгай арьсыг сайхан хувааж байна гэж бодож болохгүй, алсан ч бай алаагүй ч бай, мөн энэ хувьцаа Монголын ард түмэнд эерэг үр дүн өгсөн ч бай өгөөгүй ч бай ийм нөхцөл байдалд Компануудын гаргаж байгаа авирт жаахан дургүй хүрээд бичиж байгаа юм.

Монгол улсын иргэн бүрт Эрдэнэс Таван Толгойн 536 ширхэг хувьцааг үнэгүй тарааж бас Монголын компануудад нийт хувьцааны 10 хувийг худалдаж авах болзолтойгоор тарааж өгнө гэсэн. Харин сүүлийн үед компануудад хувьцаа өгөлгүй оронд нь иргэддээ нэмж өгье гэсэн санаа яригдаад байгаа юм шиг байна. Энэ бол олонхид ашигтай хувилбар. Тэр компани, компанитай гээд байгаа хүмүүс бол ард түмэнтэйгээ харьцуулахад арай ч ядуурчаагүй байгаа хүмүүсийн хийдэг ажил шүү дээ. Тэгш, шударга хуваарилах хэрэгтэй. Хурган компанийн захирлууд энийг уншаад томорч болохгүй. Та нар гадаадынхыг шулж бий болоогүй, Монголын ард түмнийхээ буянаар, тэдний ачаар л хөл дээрээ босч үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Дээшээ буц