Аль ч улс орны амьдрах, хөгжих үндэс нь Зөвшилцөл юм. Тухайн улс үндэстэний өмнө тулгарсан гол зорилтууд дээр нийтээр зөвшилцөлд хүрч тогтсоныг ийн хэлнэ. Харамсалтай нь өнөөгийн нийгмийн тогтолцоог далдаас залуурдаж байдаг бүлгүүдэд өөрийн дэглэмийг хамгаалахын тулд Үндэсний Зөвшилцөл гэх энэ лут ойлголтыг олон нийтэд мэдүүлэхгүй байх сонирхол бий.
Showing posts with label Сонгууль. Show all posts
Showing posts with label Сонгууль. Show all posts
2012-06-22
2011-09-20
Бодлоо нэг сайхан уудлаатхий
Саяхан нэг танилтайгаа уулзаж жаахан буу халаваа. Би сүүлийн үед бөө судалдаг болоод байгаа гээл, Монголд бөө олноор төрж байгаа тухай тайлбарлаж, Эзэн Чингис хааны улаач бий, хаан хөрстөд бууж ирсэн тэгээд юу юу ярьсан хийснийг бага сага тайлбарлав.
Бөө мэддэггүй хүн нь байтугай бөө шүтлэгтэн, тэр бүү хэл зарим бөө нар өөрсдөө Эзэн Чингис хааны сүнс байдаг, тэр нь хүний биеэр дамжиж хөрстөд заларсан гэхэд юу яриад байгаа юм бэ гэж асуудаг. Тэр заншил ёсоор манай хүн миний ярьсанд итгэсэнгүй, харин инээж байна. Гэхдээ ор тас үгүйсгэж чадсангүй. Учир нь мэдэхгүй юмныхаа талаар дуугүй байсан нь дээр гэдэг миний баримтладаг зарчмыг манай хүн ч бас баримталдаг юм. Тиймээс цаг хугацаа л харуулах байх харж л байя гэдэг байгаа. Би ч гэсэн хараарай, хамтдаа харцгаая гэв.
Ангилал:
Бөө мөргөл,
Сонгууль
2011-06-15
Эдийн засгийн алуурчид Монголд
За энэ бол Монгол хүн бүрийн үзэх ёстой видео байна. Надад энд хэлэх тайлбар ч алга. Өөрсдөө үзээрэй. Таны амьдрал, таны үр хүүхдийн ирээдүйтэй чинь холбоотой. Өнөөдөр та хоолтой ч маргааш хүүхэд чинь гуйлгачин болох бодит зураг энд байна. Ийм бичлэгийг яагаад хүмүүс нэг их үзээгүйг гайхах юм. Нэг шоуны бичлэгийг л хэдэн мянгаар нь үзсэн байдаг байж. Ийм болохоор л Монгол тиймэрхүү байгаа ч юм шиг. Зоригт, Баярцогт нарын фэйсбүүк, Твиттер энэ тэрийг нь хайж үзлээ. Би ямар тэр аймаар гаруудаас шууд юм асуугаал энийгээ тайлбарла гэлтэй биш. Тэгээд Твиттер дээр Батболд сайд, Д.Энхболд, З.Энхболд, Н.Батбаяр гишүүдэд хэдэн үг үлдээлээ. УИХ-ын гишүүн тойргийн ардын төлөөлөл биш Монголын ард түмний төлөөлөл байдаг учраас миний листэнд байгаа хэдэн Твиттерчдэд хэлэв. Тэд УИХ-ын гишүүн санаатай юм бол ядаж энэ бичлэгийг үзээсэй. Бас ард түмэн та нөхөд эд нарыг сонгосон. Миний сонгуульд саналаа өгсөн гишүүд УИХ-д гарч чадаагүй. Та нарынх гарсан бол тэр хүн чинь юу хийсэн бэ гэдгийг эргэж хараарай. Тэгээд сонголтоо зөв хийгээрэй. Сонголтоо зөв хий гэдэг ер нь их улиг болчихжээ, дандаа ярьсаар байгаад. Сонгочихмоор хүн байхгүй бол битгий сонгууль өг, заавал өгүүлэх гээд байвал очоод зүгээр дугуйлалгүй хүрээд ир. Тэгвэл сонгуулийн ирц ямар болохыг, бас хүчин төгөлдөр болж чадах эсэхийг хар.
2012 он бол Монголын хувьд сүүлчийн боломж шүү. Юун 7 сарын нэгэн тэрнээс нэт юм болж мэднэ. Тийм юм болгуулахгүйн тулд энэ хэдэн эрх баригчдыг 4 дэх засаглалынхан сайн хашраагаад өгөх хэрэгтэй. Даанч тэр 4 дэх засаглал нь ямар ч засаглах чадваргүй, нэр нөлөөгүй, үнэ хүндгүй болжээ. Яалтай ч билээ. Би харамсаж байна. Монгол үнэн утга алгаа...
Ангилал:
Сонгууль,
Толгойнууд,
Улс төрийн шинжлэх ухаан,
Хувийн орон зай
2011-05-24
Э.Бат-Үүл: АН одоо хүртэл С.Баярын хавханд байна
Уншууштай!!!
Эх сурвалж: http://politics.news.mn/content/67937.shtml
АН одоо хүртэл С.Баярын хавханд байна
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Та Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт орсон. Ажлын хэсэг хуулийн төслийг байнгын хороонд оруулахаар боллоо. Яг юун дээрээ тохирч чадсан бэ?
-Холимог хувилбараар сонгуулиа явуулья гэдгийг бол Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжчихсэн шүү дээ. Холимог дотроо нэрсийн жагсаалтаар хэдэн хүн тухайн тойрог дээр хэдэн хүн гаргах гэдгээ яриагүй байгаа. Ямар ч байсан үндсэн зарчмаа бол шийдэж чадсан гэсэн үг.
-Яагаад энэ хоёрхон тоог шийдэж чадахгүй байгаа юм?
-Намын нэрсийн жагсаалт дээр тойрог дээр хэдэн хүн байх уу гэдгээ эхэлж ярихаар зөвхөн тэр асуудлаа тойрч яриад, сонгуулийн бусад зарчмууд уягдах магадлал байгаа учраас ажлын хэсэг энэ асуудлыг хойш тавьсан.
-Одоо бусад асуудлаараа саналаа бэлтгэчихсэн юм чинь хоёр нам хувь тэнцүүлсэн болон мажоритари суудлынхаа тоог тохироод л санал хураалгачих юм байгаа биз дээ?
-Суудлын тоог тохирч орж бараг л чадахгүй байх аа даа. Чуулганаар оруулж байж л санал хураалгах болох байх. Их хурал дээр саналаа нээлттэй ярина гэсэн үг.
-Ж.Сүхбаатар гишүүн болохоор “Намын удирдлагууд байр сууриа тодорхой хэлэхгүй байгаа учраас бид наана нь чиглэл гаргаж чадахгүй байна” гэсэн. Үнэхээр дээгүүр өөр тоо яваад байна уу, үгүй юу?
-Манай бүлгийн гишүүдийн хувьд бол тийм юм байхгүй. Бүлгийн гишүүн бүр сонгуулийн хууль яаж гарах вэ гэдгийг анхааралтай харж байгаа учраас намын даргын тэг, ингэ гэсэн чиглэлийг хүлээж суухгүй болов уу гэж бодож байна. Гишүүн бүрт өөр өөрийн сонирхол байгаа учраас.
-Гэвч гишүүдийн сонирхол нь жижиг 76 дээр байна уу, том 26, эсвэл 50:26 дээр байна уу?
Ангилал:
Сонгууль,
Толгойнууд,
Улс төрийн шинжлэх ухаан,
Эдийн засаг
2011-04-21
"Монгол дахь сонгуулийн технологийг боловсронгуй болгох нь" Бакалаврын дипломын ажлын тайлан
4 төгсөхдөө дээрх сэдвээр Дипломын ажлаа хамгаалж байлаа. Нэг их мэрийж хийгээгүй. Шулуухан хэлэхэд Улсын төв номын санд ангийнхааа хүүхэдтэй цуг нөүтбүүк сканнер хоёр байрьж ороод нууцаар баахан ном сканнердаж тэрийгээ файл хэлбэрт оруулж янзлаад дипломынхоо ихэнхи хуудсуудыг бүрдүүлж байлаа. Гэхдээ оршил, дүгнэлт, зарим нэг судалгаа, гол зүйлүүдээ өөрөө хийсэн, мөн том зорилго тавьж том асуудал шийдэхийг зориогүй, бакалаврын түвшнийх ямар байх ёстой вэ тэр хэмжээгээр нь л хийсэн. Ер нь бакалаврын дипломын ажил гэдэг бол тухайн хүний академик бичлэгийн чадвар, судалгааны ерөнхий, энгийн аргуудыг хэрхэн хэрэглэж байна, ном материалыг хэрхэн ашиглаж байна, аливаа бичиж буй зүйлээ онолтойгоо хэрхэн уялдуудж өгч байна вэ гэх мэт судлаач хүний хамгийн наад захын шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг үнэлэхэд оршдог.
Ангилал:
Академик,
Сонгууль,
Улс төрийн шинжлэх ухаан
Subscribe to:
Posts (Atom)



