Blogger templates

2011-05-18

М.Болд: Би Монгол улс алсын хараа, эрхэм зорилготой байх ёстой гэж боддог, гэвч өнөөдөр тийм юм алга


Сайхан ярилцлага байна. Жирийн иргэн хүртэл бодлоготой байдаг байхад бүхэл бүтэн улс нэгдсэн бодлогогүй байна гэдэг үнэн утгагүй. Төрийн томчуулын "Бодлого" гэж нэрлээд байгаа юмнууд нь бодлогын дайтай байж чаддаггүй. Харин хувь хувьдаа бол сүрхий бодлоготой байх. Хувийн биш эх орноо гэсэн Политиктой  бай л даа Төрийн түшээдүүд ээ!!!  Эх орноо гэх "Санаатай" бай!!! 


Ямар ард түмэн байна, яг тийм төр засаг байна гэж үнэн бөгөөд хатуу үг. Элдэв маафаантай асуудалд нэр нь хутгалдсан л бол тэр хүнийг битгий сонго, битгий санал өг. Эрх нь бид нарт байгаа.
Ингээд ярилцлагыг хүргэе. Энэ ярилцлага надад таалагдлаа.


“Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болдыг энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж, хөгжилд нэмэрлэх санаа бодлыг нь сонслоо.
-М.Болд гэж хэн бэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлэе?
- Харчуу овогтой Магваны Болд би нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөөд Унгар улсын Эдийн засгийн их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Дараа нь АНУ-ын Колумбын их сургуульд Олон улсын харилцааны магистрийн зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа 1986 онд СОТ-3 буюу Зөвлөлтийн барилгын гуравдугаар трестийн боловсон хүчний зааварлагчаас эхэлсэн. Нийгмийн шилжилтийн үе буюу 1990 онд Зах зээл судлалын хүрээлэнд эдийн засгийн судалгаа шинжилгээ хийж байлаа. Ерөнхийдөө 1990 оноос нийтдээ 20-иод жил банк санхүүгийн салбарт ажиллаж эхэлсэн. Монголын арилжааны хэд хэдэн банкинд ажилласан. Мөн АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банк, Олон улсын валютын санд зөвлөхөөр ажиллаж байлаа. Бас хэсэг хугацаанд Афганистан улсын Төв банкинд зөвлөх хийсэн. Монголбанкинд дэд ерөнхийлөгчөөр 1996-2000 онд ажилласан байсан. 2005 оноос ХасБанкны Ерөнхий захирал, 2009 оноос Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад энэ оны эхнээс тус банкны толгой компани “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Ерөнхийдөө эдийн засаг, банк санхүүгийн салбарт ажиллалаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Товчхондоо би ийм намтар түүхтэй.
-Манай улсад уул уурхайгаас их хэмжээний орлого олоод үсрэнгүй хөгжих нь гэж ярьж байна. Та эдийн засагч, санхүүч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

2011-05-17

Anemone Хаврын хайр дуу /дууны үг/




Ая: Ц.Чулуунбат Үг: ZZ
Produced by Chuka
Anemone Хаврын хайр

This is ANEMONE
This is ANEMONE
This is ANEMONE
ANEMONE , ANEMONE
Сэтгэл гэгэлзээд байна, Хаашаа ч юм бэ яараад
Над руу хүн бүхэн мишээгээд байх шиг
Улам хөөрхөн болжээ гэж найзууд чихэнд шивнэнэ
Үнэндээ юунаас болж догдлоод байгаа юм бол доо

2011-05-15

Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ: Бодит баримтууд



Миний бие блог дээрээ Оюу Толгой, Таван Толгойн тухай үзэл бодлоо нийтэлсээр ирсэн бөгөөд энэ асуудалд иргэн, бас судлаачийн үүднээс ямар байр суурьтай байдгаа илэрхийлсэн. Мөн блогийн Толгойнууд гэсэн категорит энэ талаархи  надаас гадна бусад хүмүүсийн бичсэн нийтлэл,  мэдээллүүд байгааг харж болох юм.
Энэ удаад Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын гэрээ: Бодит баримтууд гэсэн нийтлэлийг Оюу Толгой ХК-ийн албан ёсны сайт болох www.ot.mn сайтнаас авч блогтоо нийтэлж байна.
Миний нийтлэлүүдийн ихэнхи нь шүүмжлэлт байр суурьнаас хандаж бичигдсэн бөгөөд басхүү шүүмжлэлт бус мэдээ нийтлэлийг  тавьж байх нь уншигчдад харьцуулж унших боломжийг бүрдүүлэх буй гэж бодсоны үндсэн дээр энэ нийтлэлийг хүргэж байгаа юм.
Оюу Толгойн гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засаг болоод бусад салбар мөн ард түмний амьжиргаанд томоохон дэмжлэг тус болж байгаа яах аргагүй үнэн юм. Гэхдээ гэрээ алдаатай, бас Монголын талд илүү ашиггүй байгуулагдсан гэдэг нь бас л үнэн юм. Өөрөөр хэлбэл Оюу Толгойн ордыг ашиглалтанд оруулснаар Хөрөнгө оруулагчид бас Монгол улсад аль алинд нь тодорхой хэмжээгээр ашиг өгөх нь ойлгомжтой ч Монголын талын хүртэх ашиг Хөрөнгө оруулагчдаас бага буюу бага байхаар байгуулагдсан нь бас л үнэн. Үр дүнг нь бид одоо харахгүй, олборлолт, ашиглалт явагдаж дууссаны дараа харах бизээ. Тэр цагт бид Оюу Толгой гэдэг асар том далайгаас Хөрөнгө оруулагчидтТонн тонноор нь хутгаж авсаныг харин Монгол улс шанагахан төдийгөөр хутгаж авсаныг харах нь бас л үнэн юм. Учир нь гэрээ тэгж л байгуулагдсан, тохиролцоо тэгж хийгдсэн. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж ярьдаг ч Оюу Толгой бол зүгээр нэг өөх, уушиг төдий зүйл биш билээ. Үүн дээр илүү нухацтай хандаж сонгуулийн утгагүй амлалтаа биелүүлэх гэж гэрээг яаран батлаагүйсэн бол бид илүүг хожих байсныг үгүйсгэх аргагүй. За яахав чамлахаар чанга атгая даа гэж үү? Одоо Монголоос ямар ч зардал гаралгүй Монголчууд бид мөнгө аваал, амьжиргаагаа дээшлүүлээл Оюу Толгой од болоол олон хүнийг хагартал нь цалинжуулаал байгаа нь хангалттай юу? Зарим хүний хувьд хангалттай байж болох юм. Магадгүй надаас бусад Монголын 2 сая 799,999 иргэн ч ингэж бодож байж болох юм. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Бидний өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаараа байлдаж олсон үнэ цэнэтэй газар түүний доорх баялагийг хэдхэн хүн тодруулбал 76 хүн гадаадынханд хямдхан үнээр бүр тодруулбал саалгасан үнээнийхээ 6.6 литрийг саасан хүнд өгөөд өөрсдөө 3.4 литрийг авах жишээгээр зарсан нь буруу гэж би боддог. Монголын гүний цэвэр усны нөөцний ихэнхи хувийг эзэлдэг говийн усыг хямдхан ашиглуулж байгааг би буруу гэж боддог. Эхэндээ Би Оюу толгой, Таван Толгойн ордын сураг дуулдахад Өмнөговийнхон ч азтай байна шүү гэж боддог байсан бол одоо Өмнөговьд төрөөгүйдээ баярладаг. Учир нь тэдний нүдэн дээр унасан газар угаасан ус байгаль экологи нь сүйрч байна. Эх орон, төрсөн нутаг нь нүднийх нь өмнө сүйрч байгааг хараад, түүний төлөө юу ч хийж чадахгүйгээ мэдрэх ямархуу байдгийг Өмнөговийн эх оронч ард түмэн хамгийн ихээр ойлгож байгаа. Эцсийн эцэст бид алтаа алдаад хохирохгүй харин усаа алдаад, байгалаа, экологоо алдаад хохирох вий дээ. Миний байр суурь ийм байна. Нийтлэлийг хүргэе.

2011-05-14

Б.Түвшин: Намчирхал хэрээс хэтэрч, улс эх орны хөгжилд чөдөр, тушаа болж байна



1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын нөлөөгөөр манай улсын иргэд үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хувийн өмчтэй болох, гадаад паспорттой болж олон улсад чөлөөтэй зорчдог болох зэрэг маш олон эрх, эрх чөлөөг эдэлдэг болсон нь хэн бүхэнд таатай. 

Хүн төрөлхтөний мөрөөдөл болсон эдгээр эрх, эрх чөлөөг монгол хүн харин ч нэг эдэлж, дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж буй хэдий ч, бас хэтрүүлэх, хэтийдүүлэх зэрэг сөрөг үзэгдлүүд нийгэмд гарсаар байна. УИХ-аас энэ талаар хэлэлцэж, засаж сайжруулсаар байгаа хэдий ч улсын маань хөгжилд саад болж байгаа хамгийн том нэгэн сөрөг үзэгдлийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй нь. 
Дуугараад зогсохгүй, үүнтэй эрс тэмцэхгүй бол, энэхүү нийгмийн үзэгдэл иргэдийн маань үзэл бодол толгойг бүрэн угаагаад зогсохгүй, улмаар улсын хөгжил, тусгаар тогтнолд ч саад учруулж мэдэхээр газар авч байна. Энэ бол НАМЧИРХАХ буюу намаар хуваагдах нийгмийн үзэгдэл юм. (Энэ нь хэдийгээр нийгэмд байх л үзэгдлийн нэг боловч, хэтэрвэл нэн аюултай үр дагаварт хүргэдэг ажээ.) 

2011-05-05

Мягмарын Сувдмаа: Америкийн Их, Дээд Сургуулиудад 9 Жил Yнэгvй Сурсан Минь



Энэ нийтлэлийг би 2 жилийн өмнө  ХамагМонгол сайтаас ээс уншиж байсан бөгөөд хамгийн гайхалтай нь тэр цагаас хойш хамгийн эрэлттэй нийтлэл гэсэн байр сууриа одоо болтол алдаагүй явна. Хүмүүст хэрэгтэй хэзээ ч үнэ цэнээ алдахгүй чухал мэдээ гэж юу болохыг доорх нийтлэл таньд мэдрүүлэх буй. Миний бие энэ блогийг нээгээд 16 хонохдоо хүний өөрийн нийлсэн 38 мэдээ нийтэлчихээд байгаа бөгөөд эдгээр нийтлэлүүд ямартай ч шар мэдээ биш шүү!!! Та блогийн тухай гэсэн хэсгээс блогийн нийтлэлийн бодлогын талаар уншсан бол илүү ойлгох болов уу. Цаашид мөн зөвхөн хэрэгтэй, үнэ цэнээ алдахгүй мэдээллүүд олж тавих бөгөөд мэдээж өөрийн үзэл бодол, өөрийн нийтлэлээ үргэлжүүлсээр байх болно. Блогоор маань зочилж байгаа таньд баярлалаа.

Америкийн Их, Дээд Сургуулиудад 9 Жил Yнэгvй Сурсан Минь
Мягмарын Сувдмаа

Энэхvv нийтлэл нь зохиогчийн єєрийн vнэн бодит амьдрал дээр тулгуурласан юм. Америкт сурч байх хугацаанд минь олон хvмvvс "Чи яаж чадав аа?" гэж шалж, би ч тухайн vед нь завтай бол урт удаан тайлбар бичиж явуулдаг байлаа. Энэ бvх мэдээллээ эмхэлж нийтлэл болгон бичих юмсан гэж бодон явсаар Хамаг Монгол вебсайт нээгдэхэд энэ мэдээллийн орон зайд єгvvллээ тавихад их тохиромжтой мэт санагдлаа. Монгол оюутан сурагчид болон эцэг эхчvvдэд тустай болов уу.

Хүний наймааны золиос болсон залуухан бүсгүйн тэмдэглэл


Энэ нийтэлийг хэн гэдэг хүн бичиж хамгийн анх ямар сайтад байрлуулсныг нь би сайн мэдэхгүй юм. Гэхдээ миний бие хамгийн анх hamagmongol.net дээрээс 2 жилийн өмнө уншиж байсан бөгөөд тэр цагаас хойш чадах ядахаараа олон сайт, блогуудад байрлуулахыг бодсон. Гэхдээ энэ мэт сургамжтай нийтлэлийн үнэ цэнэ, ач холбогдол одоо хүртэл буураагүй байна. Ялангуяа хүний хаймаа Монголд халуун асуудал болсон хэвээр. Их сургуульд байхдаа энэ сэдвээр багаахан судалгаа ч хийж байсан санагдана. Мөн сүүлийн үед мэссэнжэрээр ийм настай тийм хувцастай хүүхэд алга боллоо гэсэн баахан спам явж байснаа сүүлдээ микротой хүмүүс хүүхэд хулгайлж байна гэсэн спам бас явах болов. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм. Гэхдээ хүний наймаа одоо болтол халуун асуудал хэвээр байна, Монгол бүсгүйчүүд гадаад хүмүүстэй гэр бүл болох явдал одоо болтол буураагүй л байна. Энэ нийтлэлийг уншаад хүмүүс сургамж аваасай.

Монгол охид ”бослого” гаргалаа


Философийн ухааны доктор Б.Батчулуун:  Монгол охид ”бослого” гаргалаа

Ийв Энслерийн “Үтрээний хүүрнэл” жүжгийг Монголд тавив

Либертари лекц, яриа, арга хэмжээ бүр дээр байнга тааралдаж байдаг нэгэн залуу анд маань жүжиг үзэх санал тавив. Тэгээд уг жүжгийг үзлээ. Үнэхээр таашаал авлаа. Гайхалтай жүжиг байв. Жүжиг ч биш, хүүрнэлүүд юм даа. Монголын залуучууд боловсролтой ч болж байна, өөрийн гэсэн бодолтой ч болж. Бас зоригтой ч болж байгаа юм байна. Энэ жүжигт тоглосон хэдэн охин бол яах аргагүй шинэ нийгмийн бүтээгдэхүүн мөн. Би тэднийг зөвхөн феминистүүд гэмээргүй байна. Эд бол эрх чөлөөний дуучид. Санаа минь амарч, урам минь сэргэлээ. Хойч ирээдүй маань бэлтгэгдэж байна! Залуучууд маань бүгдээрээ “нам дагаж намирсан улаан, цэнхэр, ногоон тугнууд” болчхоогүй ажээ. 

Феминизм Монголд ороод иржээ

Ноднин өдий хэрд шиг санаж байна. МУИС-ийн Философийн салбарыг төгссөн гурван шавь маань хэдэн эмэгтэйтэй нийлж Симонэ дэ Боуварийн Дайвар хүйстэн номыг монгол хэл­нээ хөрвүүлсэн. Францын экзистенциалист, Но­бе­лийн шагналт философич Ж.П.Сартрийн “эх­нэр”, түүхэн дэх “банзалтай суутнуудын” нэг, фило­софич Симонэ дэ Боувар нь энэ бүтээлдээ эмэгтэйчүүдийн эрхийг философи, социологи, эрх зүй, түүх-угсаатны зүй гээд хүмүүнлэг болон нийгмийн олон ухааны үүднээс маш үндэслэлтэй хамгаалсан юм. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл дэх нэгэн гайхамшигт үзэгдэл болсон энэ номыг орчуулснаар Монголын феминистүүд онолын маш бат бэх суурьтай болж авсан билээ. Үүгээр л тэрхүү бүтээлийг монголчилсон хүмүү­сийн хөдөлмөр үнэлэгдэнэ.

Судлаач Д.Ганхуяг: ХУВЬЦААНЫХАА ҮНЭТЭЙГ ХУЛХИДУУЛАХААРАА МЭДНЭ…


ХУВЬЦААНЫХАА ҮНЭТЭЙГ ХУЛХИДУУЛАХААРАА МЭДНЭ…

Нэг сайхан нартай өдөр монгол хүн бүр 536 ширхэг “хувьцаатай” болчихдог юм байна. Үнийг нь мэддэггүй дээ. Эдийн засаг хөгжөөд ирэхээрээ үнэгүй хувьцаа гаргадаг болчихож. Тэгсэн чинь хувьцаа эзэмших эрхийг чинь “батламжлав” гэсэн наалт хийхийгээ хэлсэн юмсанж. Тэгээд Та бидэнд “чамлахаар чанга атга”, яваандаа наадах чинь “чулуу болно” гэж Засгийн газар албан ёсоор хэлж байна. Ингээд ирэхээрээ хулхидах нь ч хулхидаж л таарна. Харин жаахан “зөөлөн” л хулхидуулж үзээрэй дээ… 
Яагаад заавал 536 гэж ?
Эхлээд байгаа хэдэн тоогоо жагсаагаад үзье.
Нэг. Бидний мэдэж байгаа эхний тоо бол “536”. Нэг биш, арав биш, зуу биш, яг 536 гэдэг яс тоо хэлж байна. Үнийг нь “мэдэхгүй” байж ард түмэндээ хуваагаад гаргаж байгаа тоо нь шүү дээ.
Хоёр. Монгол Улс яс тоогоороо 2 сая 796 341 иргэнтэй аж. Ингэхлээр нийт монгол иргэд 1.498.838.776 буюу ойролцоогоор 1,5 тэрбум хувьцаа “эзэмших” юм байна.

2011-05-04

Миний Философийн лекцийн дэвтэр дээрх тэмдэглэлүүд


Миний Философийн лекцийн дэвтэр дээрх тэмдэглэлүүд

Миний Их Сургуульд 4 жил суралцахдаа олж авсан хамгийн чухал зүйлүүдийн нэг бол лекцийн дэвтрүүд маань юм. Зарим хүнд лекц гэдэг уйтгартай, утгагүй дэмий зүйл мэт санагддаг бол зарим хүн утгагүй лекцээс ч өөртөө хэрэгтэйг нь ялгаж сонсож бас тэмдэглэж чаддаг,түүнийгээ дараа яаж ашиглах вэ гэдгээ ч бас мэддэг. Миний хувьд лекц болгон дээр сууж аймаар юм бичдэг хүн байх хэрэг байгаагүй, тэгэхийг боддоггүй. Зүгээр л хэрэгтэй гэж бодсон лекц бүрээ сэтгэл гарган тэмдэглэж тэр дэвтрүүдээ 4 жил хадгалсны үр дүнд одоо нэг хайрцаг дүүрэн дэвтэртэй үлдсэн. Энэ бол миний баялаг.
За ямартай ч Философийн дэвтэр дээрээ баахан л лекц бичсэнээс гадна, хавтас дээр нь эрдэмтэн мэргидийн ишлэл бас өөрийн тунгааж ойлгосон хэдэн үг бичсэнээ энд нийтэлж байна. Энэ үгсийг хараад тэр үеийн бүх үйл явдал санаанд орж байх нь хачин юм. Бас дурсамж сэргээд сайхан санагдаж байна гээч.

1. Бодит байдлыг хийсвэр ойлголт болгон хувиргадгаараа философи бол хийсвэрлэл мөн.
2. Өөрийнхөө юу мэдэхгүй байгаагаа мэдэхгүй хүн шиг л битгий байгаарай.
3. Үхэл гэдэг бол өнгөрөгсдийн хувьд биш үлдэгсдийн хувьд эмгэнэлтэй, аймшигт зүйл.
4. Ерөнхий түгээмэл утгыг нээхийг зорьдог.
5. Философи бол үгээр илэрхийлэхэд амаргүй оюун санаа. Б.Батчулуун
6. Аливааг ухааран ойлгох, танин мэдэх, тэдгээрийгээ томьёолох хүний оюуны үйл ажиллагаа бол ФИЛОСОФИ мөн. Б.Мөнхгэрэл
Дээшээ буц