Эх сайхан Монгол орноороо олон андын хамт олз омог дүүрэн сайхан аялаад ирлээ. 1400 гаруй зураг буулгажээ. Олон ч адал явдалтай учран туулж давж, сургамж ухаарал авч, мэдлэг тэлсэн, туршлага хураасан нэгэн аян байв. Аяллын талаарх зурагт тэмдэглэлээ блогтоо оруулж байна
2016-09-06
Аяллын тэмдэглэл
Ангилал:
Аяны тэмдэглэл,
Дурсамж,
Хувийн орон зай,
Экологи,
Эрүүл мэнд
2016-07-03
Гэрлийн Өргөөний улаачид Цагаан Овоо босгов
Гэрлийн өргөөний улаачдын босгосон Цагаан овоо. Овоо нь Тэнгэр газрыг холбогч бөгөөд хангай дэлхийгээ сүншиглэн дээдлэхийг сануулан оршино. Газар газрын уул, усны цагаан чулуудаас бүрэлдэх тус овоонд нутаг бүрийн хэм шингээстэй бөгөөд унасан нутаг, угаасан усаа санагалзсан хүмүүн очин сүншиглэвэл хэм юуг нь алд бие, агар сүнсэндээ шингээгээд эрчимээ нэг сэргээж чадна.
Түмэн олон ардад уул овоогоо дээдлэх уламжлалт Mонгол дэг жаягийг сануулан овоо бол хогийн цэг биш хийморь сүлдээ тэтгэх ариун газар, уул усыг хамгаалагч шүтээн болохыг ойлгуулан сүндэрлэнэ. Элдэв янзын идээ, будаа, тос нялж, цай, торго, хив хадаг, яндар, уусан архины шил, суга таягаа шидэлдэг овоолго биш жинхэнэ овоо болохыг таниулан эсгий тоглоом, цагаан чулууг өргөнө. Монгол улс оршин тогтнох үндэс 5 тусгаар тогтнолыг сануулан 5 ханат гэрийн дайтай сүндэрлэх энэхүү овооны чулуу нэг бүрийг гараар өржээ. Энэ нь эвлэлдэн нэгдэхийн хүч, хүмүүний хөдөлмөр, сэтгэлийг шингээжээ.
2016-04-07
Таван тивийн тухай
Хүмүүс бид “махан бие, сүнс” 2-оос тогтох бөгөөд махан бие үхээд газарт шингэдэг бол сүнс түүнээс урт наслаж өөрийн ой санамж, оюун ухаан, амьдрах хугацаандаа олсон мэдлэгтэйгээ өөр орон зайд шилждэг. Тэрхүү орон зайг Монгол бөө мөргөлд 5 тив хэмээн нэрлэх бөгөөд энэ тивүүд нь Эх дэлхийн оршихуй, жам ёсыг сахиулан, хий дүрээр оршин тогтнодог. Таван тивийн тухай задлан өгүүлвэл:
Бөөгийн үүсэл
Бөө хэмээх ойлголтыг хамгийн ерөнхийгөөр тодорхойлвол энэ нь байгалийн чадамжийг илтгэдэг. (Бөөгийн Товчион судар, УБ 2015 он)
Бөө нь зөвхөн хүнд төдийгүй амьтанд ч байдаг. “Өөрөөр хэлбэл аливаа хүн эсхүл амьтад дунд бусдаасаа онцгой, байгалаас заяасан зөн, чадамжтай нэгэн байх бөгөөд тэр чадвараа өнгөлж тордон үйл болгон ашиглаж буй мэргэшилтэнг Бөө хэмээнэ” Үүнийг тодорхой болгохын тулд Шоргоолжин дээр жишээ авч үзье.
Ангилал:
Бөө мөргөл,
Гэрлийн Өргөө,
Монгол Тэнгэр Үнэн ТББ
2015-09-25
"Эх Дэлхий Мину" олон улсын бөөгийн Чуулган Монгол улсад зохиогдлоо.
Эх Дэлхийдээ ээлтэй, жамд нийцтэй амьдрах арга ухаан, үзэл санааг хүн төрөлхтөнд ухуулан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд зорилготой "Эх Дэлхий мину" олон улсын бөөгийн чуулганыг Гэрлийн Өргөө Бүлхэм-Монгол Тэнгэр Үнэн ТББ-аас Дэлхийн Бөөгийн холбоотой хамтран эх орондоо 2015 оны 9 сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Ангилал:
Гэрлийн Өргөө,
Монгол Тэнгэр Үнэн ТББ
2015-08-30
Бөөгийн аяллын сонин сайхнаас
Энэ зун хэсэг нөхдийн хамт эх сайхан Монгол орноороо аялаж, харийн гийчдэд онгон зэрлэг нутаг орноо танилцуулан явахад тохиосон нэгэн үйлээ хуучлаю уу.
2015-05-11
Францад засал хийсэн сэтгэгдэл
Монгол хүний бие, сэтгэл маш бат бөх байдаг юм байна гэдгийг харь гүрэн дэх хазгай тэнгэрийн олон үрсэд Онгодууд засал хийх үеэр тод мэдэрлээ. Энэ тухай бичиглэсү.
Хүн гэдэг амьтан махан бие, сэтгэл, сүнс гурваас бүрдэх агаад энэ 3-ыг тэгшилж байж засал болдог гэдэг. Орчин үеийн анагаах ухаан махан бие болоод сэтгэл биеийг анагааж дийллээ гэхэд сүнсний заслыг хийдэггүй. Сүнс гэж бодитоор байдаггүй, энэ бол шашны ойлголт гэж үздэг учраас тэгдэг биз ээ. Гэтэл сүнс бодитоор оршин байдгийн нотолгоо нь олон мянган жилийн турш хүмүүсийн оюун санаанд байсаар ирсэн сүнсний тухай ойлголт, шашин, зан үйлүүд юм. Хэрэв сүнс гэж огт байдаггүй л байсан юм бол энэ бүхний тухай ойлголт яагаад өдий болтол устаж арилаагүй байсаар байдаг юм бол? Яагаад нас барсан нэгнээ оршуулдаг юм бэ? Шашингүй үзэл номлодог байсан цаг үеүдэд хүртэл далдын ертөнцөд итгэх итгэл бишрэл нууц хэлбэрээр оршсоор иржээ....
2014-12-18
Марко Поло 2014 цуврал (10 анги)
Марко Поло цувралын 1-р бүлгийн 10 ангийг HD720p бичлэгтэйгээр Youtube-д байрлууллаа. Англи хэлээр, Монгол орчуулга болон хадмал орчуулга байхгүй. Англи хэл дээр хадмалыг оруулаад явж байгаа. 1-р анги нь одоогоор хадмалтай байна. Цуврал 2014 оны 12 сарын 12-нд нээлтээ хийсэн.
Мөн АНУ, Канад г.м орнуудаас орж үзэж болохгүй байна лээ. Юүтүүбээс блоколсон байна. Монголоос бол орж болж байна. Гэхдээ устгахаас нь өмнө амжаад татаж авна бизээ.
Ангилал:
Кино шүүмж
2014-09-09
1995 оны архив
Энэ бичлэгээ үзээд, энэ дууг сонсохоор өсөж төрсөн нутаг бодогдоод өвөө эмээ минь санагдаад байдаг юм. Хуучны дурсамж сэргээдэг сайхан аялгуу шүү. Мэдээ орох цагт минь л хажууд байж харж асардаг байсан хайрт өвөөгөө, эмээгээ их санаж байна даа. Үнэн үгээрээ ухааруулж өсгөсөн тэд маань одоо Тэнгэрийн орондоо амар амгалан заларч байгаа.
Ангилал:
Дурсамж,
Миний дуртай дуу клипүүд,
Хувийн орон зай
2014-08-19
Ээж Хайрхан
Ээж хайрхан маань энэ шүү дээ. Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумдын нутагт орших ээж хайрхан уул нь Монгол Улсын тусгай хамгаалалттай, Байгалийн дурсгалт газар юм.
Өмнө нь Ээж хайрхан гэж зөндөө л сонсож байсан боловч нүдээр үзэж байгаагүй бөгөөд энэ зун очиж үзээд үнэхээр гайхлаа. Уул гэхээр л хөрс шороон уул бодогдохоос биш тэр чигтээ хадан уул байх юм гэж санасангүй л явав. Ээж хайрхан бол тэр чигтээ хадан уул байлаа.
Ангилал:
Аяны тэмдэглэл,
Гэрлийн Өргөө,
Экологи
Subscribe to:
Posts (Atom)






