Blogger templates

2011-04-20

Одко. Би явлаа /шүлэг, сонсох, татах/


Бичсэн: Одко

Намайгаа уучлаарай чи минь, би явлаа
Үнэнч сэтгэлийн чинь тэр хайрыг 
Үзэн ядалт болгон хувиргамааргүй байна
Үнэхээр надад хицүү байсан ч 
Үнэндээ өөр арга даанч алга

Хэн ч хүрээгүй ариухан чамайгаа
Хэнздүүлж орхиод би явлаа ч
Хэнийх ч болоогүй цэцэгхэн чамайгаа
Хэнэггүйхэн тасалж яасан ч би зүрхлэхгүй

Дундуураа дүүргэх гэж хүмүүс бие биендээ дурладаг ч гэлээ
Дутуугаа нөхөх гэж хүмүүс нэг нэгнээ хайрладаг ч гэлээ
Сэтгэлийг чинь зугаа болгож даанч би зүрхлэхгүй нь
Хайрыг чинь тоглоом болгож даанч би чадахгүй нь

Ренж Ровер уначаад G хороололд амьдардаг гэсэн чинь тэр охин яасан гээч...


Бичсэн: Хэн бичсэнийг нь мэдэхгүй.

Би одоо 25 настай жоохон туранхай ч гэлээ хаанаас нь ч харсан дажгүй л залуу. Энэ сайтsг уншдаг болоод нэг их удаагүй, өнөөдөр гэнэт нэг охины талаар бичмээр санагдаад явчлаа. Би ахыгаа даагаад 2008 онооос хойш наймаа хийсэн машины наймаа л даа, хэцүү үе хэдий байсан ч зовсны эцэсд жаргадагийн жишээгээр одоо бол амьдрал дажгүй, 2-3 сард л нэг хоёр дажгүй машин зарахад л доод тал нь 8 сая. Тэгээд ганцаараа хүн чинь мөнгө ч үрэх юмгүй, ганцаараа явсаар залхаж одоо хүүхэн амьдралыг өөрийн эрхгүй л хүсэх боллоо. Тэгэхлээр надтай дандаа л мөнгө төгрөг харсан эсвэл хүнд хаягдчаад шаналаж яваа юмнууд тааралдах юм. Саяхнаас нэг бүсгүйтэй танилцсан, их ухаалаг, сайн гэр бүлээс гаралтай, цэвэрхэн, гоё гартай, царайлаг, гээд бүх зүйл нь надад их таалагдаж нэг үгээр би дурлаад, тэр маань нэг их юм мэдэх гээд бусад охид шиг шалах ч үгүй.

Хайр гэж юу юм бэ?


"ХАЙР" гэж юу юм бэ?

Бичсэн:  Галбадрах

Хүмүүс бие биенээсээ болон, заримдаа өөрөөсөө ийн асуудаг. Нэг л сайхан мөрөөдөл нэгэн цагт замхран одох мөчид, нэгэн сайхан учрал санаандгүй жаргал болон амилах мөчид, халаглах харамсах, баярлан уулга алдах аль алинд энэ л асуулт дагалдах нь бий. Талаас түүсэн гоёмсог цэцгийг баглаа болгон түүнд барихтай адил, таалагдах нэгэн бэлгийг гоёмсог сайхнаар чимж өргөн барихтай адил, хундаганд мэлтэлзэх сархадыг ерөөл дагуулан дээжлэхтэй адил, хайрын нандин сэтгэлийг зүрхээ нээн харуулж үл чадах.
Хүмүүс бид бие биетэйгээ адилгүй ааш араншинтай хэдий ч, хүмүүний нэгэн заяанд бие биенээ л түшдэг болохоор хайрын гэгээн ертөнцөд төстэй учрал олон буй.

ХАЙР-гоёмсог сайхнаар нүдэнд харагдавч гарт баригддаггүй өнгийн СОЛОНГО

...Бусадтай учрах учралдаа зүв зүгээр л байдаг атлаа, гагц түүнийг харах мөчид сэтгэл минь өөрийн эрхгүй догдолж, зүрх минь хүчтэйеэ цохилж, амьсгаа нэг л дээрдэж, алга нэгэнтээ хөлөрнө. Энэ л догдлолдоо би тэвдэж, нүүр минь улайж, үг минь ээдрэн будилна. Түүнд ямар ид шид байдгийг би мэдэхгүй хэдий ч, түүнийг харах бүрдээ өөрөө өөрийгөө захирч үл чадах.
Хамт байх мөчдөө тэвдэн сандравч, холдоод явчихаж бас л зүрхлэхгүй. Салаад явчих тэр л мөчид ертөнц тэр чигээрээ харанхуйлж, дахин учрахын гэрэл гэгээг сэтгэлдээ хүсэмжлэн аргаднам. Зэрэгцээд суух мөчид гарыг нь атгаж чадахгүй, галд түлэгдэх юм шиг л сандрах. Эгцэлж хараад ярихдаа, ичиж зовон, сандарч тэвдээд гацах. Түүнд ямархан гайхамшиг цогцолсныг би мэдэхгүй ч, түүнгүй байхад юм бүхэн өнгөө алдан гундахыг мэдэрдэг.
Энэ ертөнцийн хамаг сайхан бүхэн гагц түүнтэй сүлэлдэж, ээнэгшим дулаахан сэтгэл гагц түүнээс над руу урсан, энэ биений минь цогц хэмнэлийг гагц тэр л эвдэж чадах. Яагаад түүнд дурлаж хайрлах болсноо би үл мэднэ, яг л тэнгэрт байгаа өнгийн солонго мэт. Гартаа барьж чадахгүй тэр солонгын хойноос хөөцөлдөн гүйхдээ, ганцxан түүнийг яагаад хайрлах болсноо тайлбарлаж үл чадна.  Хэн үүнийг тайлбарлаж чадах юм бол?

Оюу Толгойд Монголчууд гадныхны боол болж байна.


Дээшээ буц