Blogger templates

2011-06-20

Элэг хөшлөө видеонууд

За ёстой элэг хөшөөх хэдэн Youtube-ийн видеог тавьлаа. Стрессээ тайлж инээмээр байгаа бол эсвэл зүгээр л савж унатлаа инээхийг хүсвэл зүгээр л эдгээр видеог үз. Ямар ч ууртай хүн үзээд инээж л таараа. Найдвартай хэлнэ.


Орчин үед бүр ингэж тоглодог болжээ. Ха ха ха

2011-06-19

Энэ усыг яах вэ?


Нэтээр тэнэж яваад нэг ийм богинохоон видео оллоо. Видеон дээрээ нэр ус нь байгаа болохоор зохиогчийн эрх энэ тэр зөрчихгүй байх гэж бодож байна. Тэгээд ч сургамжтай санагдаад бас усны асуудалд санаа зовдог учраас энэ видеог блогтоо оруулж байна. Эзэн нь харвал сорри. Би хуулсан юм биш зүгээр линкийг нь л тавьсан хэрэг шүү.

Гайхамшигт Амазон-Монгол бүсгүйчүүд


Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа, дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингэсийн супер ген байлаа. Монголчуудын эзэлж байсан улс орны эр­чүүдийн долоон хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай, эр удмаа дагадаг, хүчирхэг амьдрах чадвартай ген монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингэсийн ген гэж нэрлэн гайхан судалж байна.

2011-06-16

ИХ ГҮРЭН ЗАДРАВ


ИХ ГҮРЭН ЗАДРАВ

1206 онд уудам тал хээрийн нүүдэлчид нэгдэн нийлсэнээс хойш бараг хагас зуун хүрэхтэй үгүйтэй богино хугацаанд өмнө зүг Ява, Суматрын шүрэн арлуудаас умард зүгт Хар далайн чинад хүртэлх өргөн уудам нутгийг ээлж дараалан монгол морины туурай тамгалсаар дөрвөн зүг, найман зовхисыг нэгтгэн хураасан монголын их эзэнт гүрэн байгуулагдсан юм. Хэрэв энэ эрчим хэвээр үргэлжилсэнсэн бол чухам юу болохыг зөвхөн хөх тэнгэр л мэдэх билээ.

Гэвч цаашид энэ их улс хэвээр оршин тогтнох бололцоогүй болж, түүнийг бүрэлдүүлж байсан Хант улсууд дотоод агуулга хийгээд үзэгдэх хэлбэрийн хувьд ч харилцан адилгүй цоо шинэ бие цогц болон салан тусгаарлаж эхэлсэн байна. “....Газар бүр байгуулсан монголчуудын төр хөгжиж өсөөд бойжилт хөгжлийн ийм шатант хүрчээ. Энэ нь зүйрлэвээс дан эсүүд хөгжиж өсөөд хэд хэдэн шинэ цогц бие болон тусгаар амьдралыг эрхэмлэн ийш тийш өөрийн эрхгүй тэмүүлэхийн адил...” хэмээн энэ үйл явдлын тухай Л.Гумилев урнаар тодорхойлон өгүүлжээ. Үнэхээр ч эдгээр хант улсууд нь гуч дөчин жилийн өмнөхтэй адилаар хүчээр нэгэн тугын дор нэгтгэхэд нэн бэрхтэйгээр чанарын цоо шинэ агуулгаар баяжжээ. Учир нь монголчуудын нэгтгэсэн улс түмнүүд даан ч олон янз байв. Эртний соёлтой Перс, Армян, Гүрж нар, Уйгурууд хийгээд ой ширэнгийн зэрлэгүүд, хэзээ ч биесээ үзэж чаддаггүй байсан Хятад, лалынхан хийгээд европын загалмайтнууд, Күнз хийгээд бурхны суртлыг дагагсад, үндэс нэгтнүүддээ гадуурхагдсан шийт, несторионууд. Гал ус мэт харш олон үндэстэн, сурталтнууд гагцхүү “Монголын энх төрийн бодлого”, “Төрийн алтан аргамж”-ийн ачаар нэгэн захиргаан дор эв найртайгаар бүтэн жарны туршид оршив. Гэвч тэдний өвөрмөц чанар нь уулаасаа харилцан эсэргүүцэлдэх учир хялбархан ижилссэнгүй. Ийнхүү мориноос бууж энэ их улсыг түвшитгэн бүтээн байгуулах цаг ирэхэд л тус бүрдээ өөр өөрийн өвөрмөц байдлаа харуулж эхэлжээ.

2011-06-15

Гал Үндэстэн Холбоо


Маш зөв юм ярьж байна.

ОДДЫН ЖАГСААЛ ДУНД СҮБЭЭДЭЙ БААТАР ТӨРСӨН НЬ....


ОДДЫН ЖАГСААЛ ДУНД СҮБЭЭДЭЙ БААТАР ТӨРСӨН НЬ....

Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.

Эдийн засгийн алуурчид Монголд



За энэ бол Монгол хүн бүрийн үзэх ёстой видео байна. Надад энд хэлэх тайлбар ч алга. Өөрсдөө үзээрэй. Таны амьдрал, таны үр хүүхдийн ирээдүйтэй чинь холбоотой. Өнөөдөр та хоолтой ч маргааш хүүхэд чинь гуйлгачин болох бодит зураг энд байна. Ийм бичлэгийг яагаад хүмүүс нэг их үзээгүйг гайхах юм. Нэг шоуны бичлэгийг л хэдэн мянгаар нь үзсэн байдаг байж. Ийм болохоор л Монгол тиймэрхүү байгаа ч юм шиг. Зоригт, Баярцогт нарын фэйсбүүк, Твиттер энэ тэрийг нь хайж үзлээ. Би ямар тэр аймаар гаруудаас шууд юм асуугаал энийгээ тайлбарла гэлтэй биш. Тэгээд Твиттер дээр Батболд сайд, Д.Энхболд, З.Энхболд, Н.Батбаяр гишүүдэд хэдэн үг үлдээлээ. УИХ-ын гишүүн тойргийн ардын төлөөлөл биш Монголын ард түмний төлөөлөл байдаг учраас миний листэнд байгаа хэдэн Твиттерчдэд хэлэв. Тэд УИХ-ын гишүүн санаатай юм бол ядаж энэ бичлэгийг үзээсэй. Бас ард түмэн та нөхөд эд нарыг сонгосон. Миний сонгуульд саналаа өгсөн гишүүд УИХ-д гарч чадаагүй. Та нарынх гарсан бол тэр хүн чинь юу хийсэн бэ гэдгийг эргэж хараарай. Тэгээд сонголтоо зөв хийгээрэй. Сонголтоо зөв хий гэдэг ер нь их улиг болчихжээ, дандаа ярьсаар байгаад. Сонгочихмоор хүн байхгүй бол битгий сонгууль өг, заавал өгүүлэх гээд байвал очоод зүгээр дугуйлалгүй хүрээд ир. Тэгвэл сонгуулийн ирц ямар болохыг, бас хүчин төгөлдөр болж чадах эсэхийг хар. 
2012 он бол Монголын хувьд сүүлчийн боломж шүү. Юун 7 сарын нэгэн тэрнээс нэт юм болж мэднэ. Тийм юм болгуулахгүйн тулд энэ хэдэн эрх баригчдыг 4 дэх засаглалынхан сайн хашраагаад өгөх хэрэгтэй. Даанч тэр 4 дэх засаглал нь ямар ч засаглах чадваргүй, нэр нөлөөгүй, үнэ хүндгүй болжээ. Яалтай  ч билээ. Би харамсаж байна. Монгол үнэн утга алгаа...

МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ



МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ

Мөнх их хаан ор суусан даруйдаа 1252 оны долоон сард одоогийн БНХАУ-ын Юннань муж болон Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт 937 оноос оршин тогтнож байсан Хятадын Дали улсыг түвшитгэх, улмаар Өмнөд Сүн улсыг байлдан дагуулах үүргийг дүү Хубилайдаа даалгав. Дали улс нь хүчирхэг Өмнөд Сүн улстай хийх дайны чухал түшиц газар болох учиртай байж. Хубилай болон жанжин Урианхайдай нарын удирдсан цэрэг 1253 онд Дали улсыг түвшитгэсэн нь өмнөд Сүн улстай баруун өмнөд хязгаараар нь шууд хил хаяа нийлэх болжээ. Гэвч Хубилайн өмнөд Сүн улсад хийх аян дайн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дөрвөн жилийн туршид сунжран удаашрав. Байлдааны ажиллагаа Янчжо хот, Хөх мөрний сав газраас Сычуань муж хүртлэх өргөн уудам газрыг хамран өрнөсөн бөгөөд монголын талд Умард хятадын зарим цэргийн жанжид өөрсдийн анги нэгтгэлүүдтэйгээ оролцсон байна.

2011-06-14

ХҮННҮГИЙН МОДОН ЦУУР


ХҮННҮГИЙН МОДОН ЦУУР

Амбан захирагч хөлөө гурвантаа сэлгэв. Хотын захаас хөдөө тийш гардаг замын эхэн болох хуучин цагийн чулуун гүүрэн дээр тэрээр үүр цайхаас өмнө ирж зогссон бөлгөө. Дэргэд нь улаан хажлага бүхий цацагт хуараар чимсэн гоёмсог сүйх тэрэг бэлнээ бөгөөд шадар аягач нь өглөөний цайгаа уухыг сануулсан ч тэрээр гүүрний чанадаас ирэх холхи замын үзүүрийг сэтгэл догдлон ширтсээр байлаа.
Учир нь тэр замаар аль эртнээс нааш хүслэн болсон номын их арш ирэх учиртай. Өглөө үүр цайх үест чулуун гүүрний эсрэг талын үзүүрийн дэнлүүний гэрэл сүүмийх төдий харагдаж байсан манан аль хэдийнэ шингэрч, уг гүүр лүү ирэх замын үзүүр намар цагийн шаргал зэгсэн дундаас тодхон харагдах болоод байв. Ратнаманьти* аршийг Лоян хотноо байх Ашид амгалан сүмээсээ гадагшилж Жияньд очиж номын буян хурах болсоныг дуулаад замдаа үл ялиг саатан манай хотоор дайраад гарахгүй юу хэмээн Циму захирагч** элчийг илгээсэнд арш нааштай хариу өгчээ.

ЭГНЭШГҮЙ НӨХРИЙГ ОЛОВ

ЭГНЭШГҮЙ НӨХРИЙГ ОЛОВ

Түүхэн туурь
Саритай*(1) хорчи Гуулин*(2) улсын ван Цой У*(3)-гийн элчийн мэдээг авмагц түрхэн буудаллаад байсан Кэгён*(4)-оос тус улсын умард хил дээрх цайз Кучжу*(5)-гийн зүг яаран сандран мордов. Бүх замын туршид өчүүхэн ч зогссонгүй, завсар чөлөөгүй морьдоо шавдуулан довтолголоо. Итгэлийг гутааж, элчийг удаа дараа хөнөөн талсан*(6) Гуулин улсыг дайлан номтгохоор “Хааны зарлигийг сонс: Тэнгэрийн хүчин энэ байна. Тэнгэр өгүүлэх нь: Бид та нар бууж өгөх, эсхүл тэмцэлдэх үү гэдгийг асуулгахаар Саритай хорчийг явууллаа” хэмээх Их хаан Өгөөдэйн зарлигтай сүр хүчин төгөлдөр Хорчид тийн яарах нэгэн учир байжээ. Тэрээр хагас жилийн өмнө Гуулин улсын ван Цой – У- гаас ял асуухаар их цэргийг дагуулан Амноккон мөрнийг түргэн урсгалаар нь гатлан тус улсынумард хил рүү хөл тавин орсоор анх түрүүнд Кучжу цайзад халдсансан.
Дээшээ буц