Blogger templates

2016-07-03

Гэрлийн Өргөөний улаачид Цагаан Овоо босгов


Гэрлийн өргөөний улаачдын босгосон Цагаан овоо. Овоо нь Тэнгэр газрыг холбогч бөгөөд хангай дэлхийгээ сүншиглэн дээдлэхийг сануулан оршино. Газар газрын уул, усны цагаан чулуудаас бүрэлдэх тус овоонд нутаг бүрийн хэм шингээстэй бөгөөд унасан нутаг, угаасан усаа санагалзсан хүмүүн очин сүншиглэвэл хэм юуг нь алд бие, агар сүнсэндээ шингээгээд эрчимээ нэг сэргээж чадна. 

Түмэн олон ардад уул овоогоо дээдлэх уламжлалт Mонгол дэг жаягийг сануулан овоо бол хогийн цэг биш хийморь сүлдээ тэтгэх ариун газар, уул усыг хамгаалагч шүтээн болохыг ойлгуулан сүндэрлэнэ. Элдэв янзын идээ, будаа, тос нялж, цай, торго, хив хадаг, яндар, уусан архины шил, суга таягаа шидэлдэг овоолго биш жинхэнэ овоо болохыг таниулан эсгий тоглоом, цагаан чулууг өргөнө. Монгол улс оршин тогтнох үндэс 5 тусгаар тогтнолыг сануулан 5 ханат гэрийн дайтай сүндэрлэх энэхүү овооны чулуу нэг бүрийг гараар өржээ. Энэ нь эвлэлдэн нэгдэхийн хүч, хүмүүний хөдөлмөр, сэтгэлийг шингээжээ.
Дээшээ буц