Blogger templates

Showing posts with label Академик. Show all posts
Showing posts with label Академик. Show all posts

2011-04-25

Монгол Улсыг эзлэх Хятадын бодлого



Youtube дээр ийм бичлэг тавигдсан бөгөөд хэн нэг нь монгол хадмал хийсэн байна. Хэн гэдэг хүн яриад байгааг нь ч мэдэх юм алга. Гэхдээ маш сонирхолтой бичлэг ажээ. Хэд хэдэн зүйл дээр санал нийлж бас заримтай нь санал нийлэхгүй байна.
1. Хятад Монголыг эзэлж биш худалдаж авч байна. Энэ үнэн. Монголыг энд mongolia биш mine goldia гэж ёжилсон нь угаасаа үнэн юм. Монгол бол зүгээр л асар их баялагтай газар нутаг. Тэнд Төр, ЗГ, ард түмэн гэж байсан ч ялгаа алга байхгүй байсан ч ялгаа алга болотой. Ялангуяа Хятадуудад. Тэд Монголыг тусгаар улс гэж үзэхээ болиод зүгээр л мөнгөөр л тусгаар тогтнолыг нь үгүй хийж эхэлж байна.
2. Зүүн Азийн бүс нутгийг хамгийн чухал бүс нутгийн нэг гэж хэлж байна. Энэ бас үнэн. Энд буурай хөгжилтэй орноос ганцхан Монгол л багтдаг. Тэгээд ч энэ Зүүн Азийн бүс нутаг газарзүйн нэршил гэхээсээ улс төрийн нэршил болж хувирсан бөгөөд Азид байхгүй АНУ гэх мэт улсууд ч Зүүн Азийн бүс нутаг дахь хүчтэй оролцогч, тоглогч орон болж байна.
3. Харин төгсгөлд нь Хятадын газрын зураг Монголыг үгүй болгож хуучин Хубилай хааны байгуулж байсан Юань гүрний газрын зурагтай адилхан болж байгааг харахад сэтгэл урагдмаар, бас түүх эсрэгээрээ давтагдаж байгаа юм шиг хачин харагдаж байна. Гэхдээ ийм дүгнэлт хийхэд хамаагүй эрт байгаа юм. Энд Оросын асуудлыг лектор дотроо сайн бодоогүй бололтой. За ямартай ч үзээд хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ.

2011-04-22

Улс төрийн ерөнхий онол ба Улс төрийн сэтгэлгээний түүх хичээлийн улсын шалгалтын асуултууд




Улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг /Bachelor of Arts/ хамгаалах гэж байгаа хүмүүс эдгээр асуултуудыг бүгдийг нь мэддэг байх ёстой. 




Улс төрийн ерөнхий онол хичээлийн улсын шалгалтын асуултууд
1. Улс төрийн үйл ажиллагаа, түүний ангилал
2. Улс төрийн дэглэм, мөн чанар, агуулга
3. Улс төрийн хямрал, түүнээс гарах арга зам
4. Улс төрийн модернизаци
5. Улс төрийн засаглалын легитим шинж
6. Улс төрийн элит, контр элит, онцлог, гүйцэтгэх үүрэг
7. Төр, түүний үндсэн  шинж, үүрэг
8. Улс төрийн мөргөлдөөн, шинж чанар, төрөл
9. Намын систем, хэв маяг, ангилал
10. Иргэний нийгэм: ойлголт, бүтэц, үүрэг

Авторитаризм ба Легитим шинж


Авторитаризм ба Легитим шинж: 

Авторитаризм нь тодорхой хэрэгслүүдийн хүрээнд буюу тэдгээр хэрэгслүүдийн тусламжтайгаар засаглалаа хэргэжүүлж байдаг. Харин зарим хүмүүс авторитаризм бол тэдгээр арга хэрэгслийг ашиглахгүй байсан ч үр өгөөжтэй гэж үздэг байна. Учир нь тэр хүмүүс улс төрийн өөрчлөлтөөс айдаг болгоомжилдог, эрх баригч лидерүүдээ хүндэтгэдэг, үгийг нь дагадаг, бас үзэл суртлын дэглэмийг хүлээн зөвшөөрдөг ажээ. Ямар нэгэн албадлагын арга хэрэгсэл ашигладаггүй авторитаризм нь засаглалын легитим шинжтэй байдаг. Заримд нь энэ санааг хүлээн зөвшөөөхөд хицүү байдаг байна. Ялангуяа Барууны Ардчилагчид авторитар систем болгонд хүмүүс засаглагчдынхаа унахыг хүлээж байдаг бөгөөд ардчилсан систем нэвтрүүлэх сонирхолтой байдаг хэмээн таамагладаг аж. Энэ таамаглал нь хэтрүүлэг юм. Авторитар дэглэм нь институтчлэгдсэн байдаг бөгөөд мөн аливаа ардчилсан систем шиг легитим шинж, тогтвортой байдал зэргийг агуулдаг. Макс Веберийн легитим шинжийн хэлбэрүүдийн тухай үзэл санаа дээрх үзлийг тайлбарлахад тус болно. 

Либерал Ардчиллын эх нутаг Англи


Англи: Либерал Ардчиллын эх нутаг Орчин үеийн Ардчиллын эх үндэс нь 1215 оны Англи улстай холбоотой юм. Тэр үед Английн хаан Жонн |Түүхэнд John the LackLand буюу нутаггүй Жонн гэж алдаршсан| “Магна Карта” хэмээх баримтанд гарын үсэг зурсан бөгөөд энэхүү баримт бичиг нь хааны эрхийг хязгаарлахыг оролдсон, өөрөөр хэлбэл татвар ногдуулах, хураах, улсын төсөв батлах г.м асуудлыг хаан шийдвэрлэхдээ ноёд буюу язгууртан баронуудтай хэлэлцэж байгуулах ёстойг хуульчилсан нь хууль тогтоох байгууллагын эртний үндсийг тавьсан баримт болсон байна. “Магна Карта”-д тэмдэглэснээр бүх чөлөөт эрчүүд |тухайн үедээ зөвхөн язгууртнуудыг л ингэж ойлгодог байж| хууль батлах процесст оролцох хэрэгтэй гэж заасан нь иргэний эрхийн тухай үзэл санааны үндсийг тавьсан байна. “Магна Карта”-д ямар ч чөлөөт эр хүнийг тухайн газар нутагт хүчин төгөлдөр үйлчлэх хууль, эсвэл шүүхийн хууль ёсны шийдвэргүйгээр баривчлах, хорих,….эсвэл ямар нэг аргаар хор учруулж болохгүй гэжээ.

Төрийн удирдлагын тухай бүрэн хэмжээний лекц


Төрийн удирдлагын тухай нэлээд цогц хэмжээний лекцийн материалыг толилууж байна. Энэ лекцийг МУИС-ын УТС тэнхимд намайг сурч байх үед заадаг байсан юм. Одоо програм нь өөрчлөгдсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ онол бол онол. Доор нийтлэсэн материалыг уг нь бэлэн хоол гэдэг л дээ. Хэн нэгэнд нь төрийн удирдлагын талаар бие даалт хийх хэрэгтэй болно, номноос хуулчих гэхээр залхуураад бэлэн юм файлаар олох гэж үзнэ, тэгээд гүүгл ахаас асууж гарна даа. Би ийм бэлэн хоолыг блогтоо аль болох тавихгүйг хичээнэ. Гэхдээ энэ материалыг гүүглээр хайхаар нэг блог гэхэд хицүү юм дээр гарч ирээд байдаг юм. Миний бие тэр блогийг зүгээр туршилт маягаар нээж хэдэн юм тавьчаад нууц үг энэ тэрийг нь мартчхсан бололтой байгаа юм. Тэгээд устгаж бас янзалж чадахаа байсан. Нэгэнт л гүүглдээл хүмүүс олоод харчих юмыг өөртөө хадгалаад яахав, бас байгаа зүйлээ харамгүй хуваалцая гэсэн үүднээс энэ материалыг тавьж байна. Дахиж ийм бэлэн хоол тавихгүй тул найдаад хэрэггүй шүү.

Төрийн удирдлагын тухай бүрэн хэмжээний лекц

Òºðèéí óäèðäëàãûí ò¿¿õ
  1. Óëàìæëàëò ¿å. XIX-Àæ ¿éëäâýðæèëòèéí ¿å
  2. Áþðîêðàò ¿å. Àæ ¿éëäâýðæèëòèéí ¿åýñ XX çóóíû 70-ààä îí õ¿ðòýë.
  3. Ïîñò áþðîêðàò ¿å. XX çóóíû 80-ààä îíîîñ ºíººã õ¿ðòýë.
1.Óëàìæëàëò ¿å:
                À. Îâîã àéìãèéí.
                Á. Ïàòðèàðõàë áóþó óëàìæëàëò íèéãìèéí óäèðäëàãûí ¿å.
                Â. Ïàòðèìîíèàëü áóþó àáñîëþò õààíò çàñàãëàë ãýæ 3 õóâààäàã.
À. Ýíý ¿å íü îâãèéí òýðã¿¿í àéìãèéí çîíõèëîã÷ ò¿¿íèéã òîéðîí õ¿ðýýëýã÷äèéí óäèðäëàãà þì. Ãîë çàð÷èì íü îâîã àéìãèéí òýðã¿¿íä ¿íýí÷ýýð ç¿òãýõ ò¿¿íèé íèéãìèéí õóâèàðëàëòààñ ò¿ëõ¿¿ õ¿ðòýõ, õàðèí òýðã¿¿í îâîã àéìãèéí àþóëã¿é áàéäëûã õàíãàõ ÿâäàë áàéäàã.

Сарлагтай Отгонбаярын Машбат: Овог хэрэглэх тухай


Сарлагтай Отгонбаярын Машбат

ОВОГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ:

USE OF FAMILY NAMES
Mongolians use parental names instead of family names although historically they have frequently used tribal names with the same purpose. In mid 1920's, government set an official regulation to use parental names instead of family names and abandon tribal names.
In 1996, Government of Mongolia initiated the name system reform. Thanks to national ID card reform, Mongolia has transformed to three-name-system consisted of given name, parental name and tribal name for purpose of family name.
Unfortunately, this reform was stagnated. National foreign passport of Mongolia still keeps the old given name-parental name system, which confuses the custom officials of foreign country. Due to this, citizens of Mongolia have frequently experience problem like visa refusal.
The following is my recommendation to continue the national policy of name system reform and ways to achieve it.

 Овог хэрэглэх шинэчлэл, зогсолт, асууудал
Энхсайханы засгийн газрын тэнхим анх удаа 1997 онд овог хэрэглэх тухай шийдвэр гаргасан юм. Засгийн газрын энэ тэнхим үе үеийн тэнхим дундаас хамгийн ардчилсанжуу тэнхим байсан ч яг ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасныгаа тэр үед олон нийтэд тайлбарлаагүй. Гэвч зохиогч эл шийдвэрийг хувийн зүгээс талархан хүлээн авсан билээ.

Хайлж буй Дээд Монгол!


Бум-Очир багшийн энэ нийтлэл интернэтээр хаа сайгүй л тарж хэдэн мянган хүн уншсан байдаг. Гэхдээ л энэ мэт сайн нийтлэлийг илүү олон хүнд уншуулах хэрэгтэй. Бум-Очир багшийн лекцийг сонсож байсан, хичээл заалгаж, шалгалт өгч байсан хүний хувьд ямар хүн бэ гэдгийг нь бага ч атугай мэдэх билээ. Нийгэм соёлын Антропологи чиглэлийг Монголд цоо шинээр хөгжүүлж байгаа эрдэмтэн. Оюутан байхдаа нэг ч лекцийг нь таслалгүй сууж, яриаг нь чих тавин сонсдон байлаа, үнэхээр сонирхолтой ярина, хэзээ ч уйдаана гэж байхгүй, тиймээс ч би бүк лекцийг нь файл хэлбэртэй болгож ворд дээр бичээд ком дээрээ хадгалдаг байлаа. Гэхдээ ком маань вирустээд тэр бичлэгүүдээ дахиж хараагүй, аймаар харамсалтай, юутай ч энэ нийтлэлийг нь та бүхэнд хүргэж байна. Уйлж болохгүй шүү....


Д. Бум-Очир, Кембрижийн их сургууль Их Британи 
Британий Монголчуудын чуулга уулзалтад тавигдаж Цахим Єртөө болон Монгол банкны Єргөмжлөл тусгай шагнал хүртсэн илтгэл



Робинзон Крузогийн шинжлэх ухаан



1990-ээд оноос хойш дэлхий дахинд хүчтэй ноёрхож слав хэлээр хөлөглөсөн коммунист засаглал нуран унаснаар олон хүмүүс дэлхий нийтийн мэдээллээс хоцрогдохоо хоцрогдож басхүү тэнд дуу хоолойгоо хүргэж амжаагүйгээ улам ихээр мэдэрч эхэлсэн болов уу. Энэ байдал олон нийтийн мэдээллээр зогсохгүй бас монголын шинжлэх ухаанд хамаатай юм. Монголд олон чиглэлээр чадалтай сайн эрдэмтэд онол судалгаагаа уралдуулж нэгэн үе түүнийгээ орос хэлээр дамжуулан дэлхий нийтэд хүргэх зам тавьж байсан боловч тэр нь голдуу слав хэлтнүүд болон коммунист засаглалаар хязгаарлаж байсан нь дамжиггүй ээ.

2011-04-21

The origin of States /G. Almond, Powell, Power and Choice, Chapter 2: Modern State/

/энэ яг доор өгүүлэх номны ковер биш байх шүү. Энэнээс өөр байдаг санагдаж байна. Мартчихжээ./

Òºð óëcóóäûí ¿¿ñýë |The origin of States| G. Almond, Powell, Power and Choice, Chapter 2: Modern State хэсгээс толилуулж байна.

/ Ýíä ºã¿¿ëæ áóé Òºð óëñûí ¿¿ñýë ãýäýã íü òºð õýçýý õàìãèéí àíõ ¿¿ññýí áý ãýäýã àñóóäàë áèø õàðèí òºð, îð÷èí ¿åèéí òºð áîëæ ººð÷ëºãäñºí, õºãæñºí òóõàé àñóóäàë буюу "төр улс-nation state" гэсэн нэршлийг илэрхийлж байгаа төр улсын талаар өгүүлсэн ажээ. /
            ªíãºðñºí çóóí äàõü òºð óëñóóäûí ¿¿ñëèéí òóõàé àñóóäàëä áèäíèéã ÿã þó õºòºëæ áàéíà þý? Ìàãàäã¿é ýíý àñóóëòûí òàéëáàð íü áèäýíä òºð óëñûí ìºí ÷àíàðûã èë¿¿ ñàéí îéëãîõîä òóñàëæ áîëîõ þì. ßàãààä Åâðîïò òºð óëñ õºãæñºí áý ãýäèéí òàëààð ýðäýìòäèéí äóíä èäýâõòýé ìàðãààí ºðíºäºã. Ãýõäýý ë íýã ç¿éë òîäîðõîé. Îð÷èí ¿åèéí òºð óëñóóä àæ ¿éëäâýðèéí õºãæèë áîëîí íàðèéí õóäàëäààíû çîõèîí áàéãóóëàëòòàéã õîëáîîòîéãîîð õºãæñºí ãýäýãòýé èõýíõè ñóäëààÿèä ñàíàë íèéëæ áàéíà.

Class Conflict and Consensus: Marx and Tocqueville


"POLITICAL MAN The Social Bases of Politics" by SEYMOUR MARTIN LIPSET DOUBLEDAY & COMPANY, INC., GARDEN CITY, NEW YORK 1960

Àìåðèêèéí óëñ òºðèéí ñîöèîëîãè÷ Ñåèìîð Ìàðòèí Ëèïñåòèéí /Seymour Martin Lipset (March 18, 1922–December 31, 2006) / “Political man” áóþó Óëñ òºðèéí àìüòàí çîõèîë íü äýëõèéí 20 ãàðóé õýëíýý 400 000 õóâü õýâëýãäñýí àëäàðòàé çîõèîë þì. Òóñ çîõèîëûí 1-ð á¿ëãèéí Áþðîêðàò áà Àðä÷èëàë õýñãèйг толилуулж байна. Орчуулга нь ардаа байгаа.

Class Conflict and Consensus: Marx and Tocqueville


It was after the French Revolution that the problems of conflict versus consensus came into focus. The revolutionaries were naturally primarily concerned with furthering conflict, the conservatives with maintaining social stability. But for many years few men analyzed the conditions under which conflict and consensus were or could be kept in balance.

Монголын Ерөнхийлөгч Чехийн Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй юу? Чехийн Ерөнхийлөгч Монголын Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй юу?





Монголын Ерөнхийлөгч Чехийн Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй юу?
Чехийн Ерөнхийлөгч Монголын Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй юу?


Б.Мөнхгэрэл


Хэн нэгэнд эрх мэдэл байна гэдэг чухал, гэхдээ тухайн хүнд тэрхүү эрх мэдлээ хэрэгжүүлэх бодитой нөхцөл байна уу гэдэг нь үүнээс ч илүү чухал юм. Яг адилхан эсхүл ойролцоо “эрх мэдэл”-тэй мөртлөө тэрхүү эрхээ хэрэгжүүлэх “нөхцөл бололцоо”, “улс төрийн орчин” зэрэг нь тэс өөр байдаг нөхцлийг аль нь илүү эрх мэдэлтэй вэ гэх бус харин аль илүү хүчтэй вэ гэдэг ойлголтоор илэрхийлвэл илүү ойлгомжтой болох юм. Аль нь хүчтэй вэ?
Монголын ерөнхийлөгч илүү хүчтэй. Үүнийг дараах 3 нотолгоогоор үндэслэе.


1.    Контор сигнатур
Монголын Ерөнхийлөгчийн хувьд өөрт хамаарах бүрэн эрхээ хэн нэгэн субьект болоод аль нэгэн институттэй“хуваалцдаггүй” буюу өөрөөр хэлбэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Ерөнхий сайд юмуу эсвэл Засгийн Газрын  салбар хариуцсан сайдын гарын үсэг болох “контор сигнатур” шаардлагагүй байдаг.
Харин Чехийн ерөнхийлөгчийн зарим биш, цөөн биш харин “олонхи” шийдвэр нь Ерөнхий сайдын “контор сигнатур” шаарддаг байх юм. Чехийн Үндсэн Хуулийн 3-р бүлэг 63-р зүйлд зааснаар |Constitution of Chez Republic, Chapter 3, Article 63.1- a,b,c,d,e,f,g,h,i,j |  ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах 10 зүйл бүгд Ерөнхий сайдын гарын үсгийг давхар шаардаж байж хүчин төгөлдөр болдог байна.
Гайхалтай нь Чехийн ерөнхийлөгчийн “контор сигнатур”-аар хязгаарлагдсан яг энэүү 10 бүрэн эрхийг Монголын Ерөнхийлөгч ямар ч “контор сигнатур”-аар хязгаарлуулалгүй илүү өргөн мэдэлтэйгээр хэрэгжүүлж байдаг. |МУ-ын ҮХ, 3-р бүлэг, 33-р зүйлийн 1-ийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11;  2,3 | Монгол Улсын Үндсэн хуулиас Ерөнхийлөгч эдгээр бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “контор сигнатур” хэмээх эрх мэдлийн талыг нь аваад явчихдаг механизмаар хязгаарлуулсан зүйл заалт байхгүй болохыг харж болно.  
Чехийн Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээ|энэ эрхүүд нь Монголын Ерөнхийлөгчид байдаг | хэрэгжүүлэхдээ Ерөнхий сайдынхаа гарын үсгийг хараад суудаг бол харин Монголын Ерөнхийлөгч ямар нэгэн гарын үсэг харалгүйгээр өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байх юм. Аль нь илүү хүчтэй вэ?


2.    Монголын Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог, харин Чехийн Ерөнхийлөгч?
Чехийн Ерөнхийлөгч ард түмнээс биш Парламентаас сонгогддог. Энэ үйл явцыг улс төрийн агуулгаар нь авч үзье.
Монголын Ерөнхийлөгч бүх ард түмний төлөөлөл болж Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалаас харьцангуй бие даасан эрх мэдлийн нэг субьект болж байгаа юм.
Харин Чехийн Ерөнхийлөгч Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын улс төрийн ашиг сонирхлоос илүү хамааралтай буюу Монголын Ерөнхийлөгчтэй харьцуулахад бие даасан байдал илүү бага, мөн засаглалын салаа мөчрөөс хамаарах хамаарал илүү их юм. Бүх ард түмнээс сонгогдож, засаглалын салаа мөчрүүдээс харцангуй бага хамаардаг, бие даасан ерөнхийлөгч илүү хүчтэй юу? Харин “контор сигнатур” гэх мэт эрх мэдэл хуваах хүчтэй механизмаар хязгаарлуулсан, мөн бие даасан байдал бага ерөнхийлөгч илүү хүчтэй юу? Аль нь хүчтэй вэ?


3.    Легитим шинж
Төрийн 3 өндөрлөгт Хууль тогтоох засаглалын тэргүүн, Гүйцэтгэх засаглалын тэргүүн Шүүх засаглалын тэргүүн 3-ыг хамруулж ойлгодог олон улсын жишиг бий. Харин Монгол улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн байхаас гадна төрийн 3 өндөрлөг гэж ойлгогддог. Магадгүй Шүүх засаглалын нэр хүнд тийм сайн биш болохоор энэ ойлголтод багтдаггүй байж болох юм. Гэхдээ л Монголын Ерөнхийлөгчийн энэ легитим шинж, нэр хүнд нь түүнийг илүү хүчтэй болгож байдаг бас нэгэн үндэслэл юм. Харин Чехийн Ерөнхийлөгчөд ийм хэлбэрийн легитим шинж байдаггүй.  Тэрээр ард түмнийг шууд төлөөлдөггүй учир легитим шинж нь ард түмэнд бус харин Парламент, Гүйцэтгэх засаглалаас хангагддаг.


Дүгнэвэл:
Ач холбогдол, чухал байдлаараа эрэмблэгдсэн дээрх 3 аргумент Монголын Ерөнхийлөгч Чехийн Ерөнхийлөгчөөс хавьгүй илүү хүчтэй гэдгийг харуулна.
Хоёр ерөнхийлөгч хоёулаа яг адилхан биш юмаа гэхэд ойролцоо эрх мэдэлтэй. Магадгүй Чехийн Ерөнхийлөгч эрх мэдлийн цар хүрээгээрээ их байя гэж бодъё. |гэхдээ энэ нь юу л бол| Хичнээн их эрх мэдэлтэй ч тэр эрхээ чөлөөтэй хэрэгжүүлж чадахгүй эсвэл түүнийгээ өөр нэг субьекттэй хуваалцдаг бол тэр эрх хүчтэй эрх мэдэл биш. Өөрөөр хэлбэл Чехийн Ерөнхийлөгч хүчтэй биш.
Хоёр ерөнхийлөгчийн хэнд нь эрх мэдлээ хэрэгжүүлэх бодитой улс төрийн орчин, нөхцөл байдал байна гэдгээрээ эрс ялгаатай. Монголын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээ ямар нэг хязгаарлах механизм, тухайлбал “контор сигнатур”-гүйгээр хэрэгжүүлдэг бол Чехийн Ерөнхийлөгч алхам тутамдаа л Ерөнхий сайдын гарын үсгийг харж суудаг “контор сигнатур”-ын механизмаар эрх мэдлээ хязгаарлуулдаг. Энэ нь хэн хүчтэй вэ гэдгийг харуулах хангалттай бөгөөд гол нотолгоо юм.
Монголын ерөнхийлөгч Чехийн ерөнхийлөгчөөс илүү ХҮЧТЭЙ.


Б. Мөнхгэрэл


/3-р курст байхдаа бичиж байлаа/

"Монгол дахь сонгуулийн технологийг боловсронгуй болгох нь" Бакалаврын дипломын ажлын тайлан


4 төгсөхдөө дээрх сэдвээр Дипломын ажлаа хамгаалж байлаа. Нэг их мэрийж хийгээгүй. Шулуухан хэлэхэд Улсын төв номын санд ангийнхааа хүүхэдтэй цуг нөүтбүүк сканнер хоёр байрьж ороод нууцаар баахан ном сканнердаж тэрийгээ файл хэлбэрт оруулж янзлаад дипломынхоо ихэнхи хуудсуудыг бүрдүүлж байлаа. Гэхдээ оршил, дүгнэлт, зарим нэг судалгаа, гол зүйлүүдээ өөрөө хийсэн, мөн том зорилго тавьж том асуудал шийдэхийг зориогүй, бакалаврын түвшнийх ямар байх ёстой вэ тэр хэмжээгээр нь л хийсэн. Ер нь бакалаврын дипломын ажил гэдэг бол тухайн хүний академик бичлэгийн чадвар, судалгааны ерөнхий, энгийн аргуудыг хэрхэн хэрэглэж байна, ном материалыг хэрхэн ашиглаж байна, аливаа бичиж буй зүйлээ онолтойгоо хэрхэн уялдуудж өгч байна вэ гэх мэт судлаач хүний хамгийн наад захын шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг үнэлэхэд оршдог.
Дээшээ буц