Солонгосууд Монголын газар нутгийг худалдаж авсан тухай сониндоо бичээд Монголчууд нь газар нутгаа худалдсан юм шиг яриа нийтлэлүүд сүүлийн үед вэб сайтуудаар нэлээд тавигдсан байна. Гого дээр Солонгосын Кореа Таймс сонины тавьсан мэдээг орчуулаад тавьчихсан байгааг блогтоо нийтэлж байна. Энэ талаар миний блогт бас өмнө нийтэлсэн нийтлэл байгаа бөлгөө. Харьцуулж унших хүмүүс нь уншина биз дээ. Миний хувьд өөрийн бодлоо нэг нийтлэлдээ аль уже биччихсэн болно.
Солонгосчууд Халх голд газар тариалан эрхэлнэ
Солонгосчууд Монгол улсаас 30 мянган га газрыг газар тариалан эрхлэх зорилгоор худалдан авах гэж байгаа тухай www.koreaittimes.com веб хуудсанд өгүүлснийг бүрэн эхээр нь орчуулан толилуулж байна.
Тус байгууллагын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Чан Юн Чан ярихдаа, Кори гэж нэрлэгдсэн 816 880 акр талбай бүхий тариалангийн эдэлбэр газарт байгальд ээлтэй газар тариалангийн болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөж байгаа тухайгаа дурдлаа. Кори гэдэг нь эртний Солонгосын Корё хаант улсын нэрээс гаралтай үг юм.
Кори эдэлбэр газар нь маш их нөөц боломжтой газар юм байна. Цаг агаар тогтвортой, сайн чанарын хөрс, тунгалаг голуудтай, гүний ус элбэгтэй зэрэг нь газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тун таатай юм. Ингэснээр, Монголын хүнсний зах зээл болон экспортыг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр болно.
БНСУ-ын Солонгос-Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн санаачилга болон Монгол улсын Дорнод аймгийн засаг захиргааны удирдлагын хооронд нэгэн гэрээ удахгүй байгуулагдах гэж байгаа бөгөөд гэрээ ёсоор газрын дорх нөөцийг ашиглаж дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ тогтворгүй байгаа үед импортыг орлох үр тариа болон хүнсний ногоо тариалах болно.