Blogger templates

Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

2014-01-28

18 амбан шар...





ГЭРТЭЭ ИРЛЭЭ.

Уулын салхийг амьсгалж яваад
Улсын нийслэл Улаанбаатарт ирлээ
Дөрвөн уулын дундах хотдоо ирээд
Дөрвөн зам дээр түгжирч байхдаа
Утаагаар харамгүй их амьсгалаад
Урам минь харин ихээр хугарлаа.

Талын салхийг амталж яваад
Танил хот Улаанбаатартаа ирлээ.
Өндөр өндөр байшингууд сүндэрлэх
Өнгө төгс хотынхоо гудмаар алхаад
Өвчүү цээжээ хөндүүрлэтэл Утаа харин амталлаа.

2013-11-28

Хүмүүн ямар үйлтэй төрдөг вэ?


Хүмүүн ямар үйлтэй төрдөг вэ?

Хөрстөд мэндлэх хүмүүн бүр үйлтэй байдаг.
Эхээс мэндлэхдээ нэгэн сүнсийг тээж
Энэ замбативд даалгавартай ирдэг
Зорилгогүй ирээд зоргоороо буцах нь үгүй.

Хорвоод мэндлэх үрсээс
Өмнөх насны үрээ гүйцээгүй бол
Түүнээ гүйцээхээр төрөх нэгэн байхад
Оноогдсон үүргээ хийх цаг нь болоод
Заяагдсан үрсүүд бас бий

2013-08-07

Хорт ургамлуудаас сэрэмжлүүлэх нь:


Хүн бүр аавтай ээжтэй, бас эмээ өвөөтэй. Эмээ өвөө нар бас л аав ээжтэй, эцэг өвгөдтэй удам судартай. Хүн бүр газраас ургаж Тэнгэрээс уначихаагүй л бол хэн нэгнээс төрж, ямар нэг хүний үргэлжлэл удам угсаа болж, аль нэг удам, овог, отгийн залгамж байдаг. Бөө бол тэр удам судраа, Өвөг Дээдсээ шүтэх, ухааныг нь уламжлах, залгамжлах, дээдлэн хүндэтгэх үзэл, шүтлэг бишрэл юм.

2011-05-05

Мягмарын Сувдмаа: Америкийн Их, Дээд Сургуулиудад 9 Жил Yнэгvй Сурсан Минь



Энэ нийтлэлийг би 2 жилийн өмнө  ХамагМонгол сайтаас ээс уншиж байсан бөгөөд хамгийн гайхалтай нь тэр цагаас хойш хамгийн эрэлттэй нийтлэл гэсэн байр сууриа одоо болтол алдаагүй явна. Хүмүүст хэрэгтэй хэзээ ч үнэ цэнээ алдахгүй чухал мэдээ гэж юу болохыг доорх нийтлэл таньд мэдрүүлэх буй. Миний бие энэ блогийг нээгээд 16 хонохдоо хүний өөрийн нийлсэн 38 мэдээ нийтэлчихээд байгаа бөгөөд эдгээр нийтлэлүүд ямартай ч шар мэдээ биш шүү!!! Та блогийн тухай гэсэн хэсгээс блогийн нийтлэлийн бодлогын талаар уншсан бол илүү ойлгох болов уу. Цаашид мөн зөвхөн хэрэгтэй, үнэ цэнээ алдахгүй мэдээллүүд олж тавих бөгөөд мэдээж өөрийн үзэл бодол, өөрийн нийтлэлээ үргэлжүүлсээр байх болно. Блогоор маань зочилж байгаа таньд баярлалаа.

Америкийн Их, Дээд Сургуулиудад 9 Жил Yнэгvй Сурсан Минь
Мягмарын Сувдмаа

Энэхvv нийтлэл нь зохиогчийн єєрийн vнэн бодит амьдрал дээр тулгуурласан юм. Америкт сурч байх хугацаанд минь олон хvмvvс "Чи яаж чадав аа?" гэж шалж, би ч тухайн vед нь завтай бол урт удаан тайлбар бичиж явуулдаг байлаа. Энэ бvх мэдээллээ эмхэлж нийтлэл болгон бичих юмсан гэж бодон явсаар Хамаг Монгол вебсайт нээгдэхэд энэ мэдээллийн орон зайд єгvvллээ тавихад их тохиромжтой мэт санагдлаа. Монгол оюутан сурагчид болон эцэг эхчvvдэд тустай болов уу.

Хүний наймааны золиос болсон залуухан бүсгүйн тэмдэглэл


Энэ нийтэлийг хэн гэдэг хүн бичиж хамгийн анх ямар сайтад байрлуулсныг нь би сайн мэдэхгүй юм. Гэхдээ миний бие хамгийн анх hamagmongol.net дээрээс 2 жилийн өмнө уншиж байсан бөгөөд тэр цагаас хойш чадах ядахаараа олон сайт, блогуудад байрлуулахыг бодсон. Гэхдээ энэ мэт сургамжтай нийтлэлийн үнэ цэнэ, ач холбогдол одоо хүртэл буураагүй байна. Ялангуяа хүний хаймаа Монголд халуун асуудал болсон хэвээр. Их сургуульд байхдаа энэ сэдвээр багаахан судалгаа ч хийж байсан санагдана. Мөн сүүлийн үед мэссэнжэрээр ийм настай тийм хувцастай хүүхэд алга боллоо гэсэн баахан спам явж байснаа сүүлдээ микротой хүмүүс хүүхэд хулгайлж байна гэсэн спам бас явах болов. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм. Гэхдээ хүний наймаа одоо болтол халуун асуудал хэвээр байна, Монгол бүсгүйчүүд гадаад хүмүүстэй гэр бүл болох явдал одоо болтол буураагүй л байна. Энэ нийтлэлийг уншаад хүмүүс сургамж аваасай.

2011-04-22

Ц.Оюунгэрэл: Америкт суралцсан тэмдэглэл: АНУ-д суралцах 50 зөвлөгөө



Дуулин

АНУ-д хэрхэн суралцах вэ гэдэг талаар бичсэн ном нэлээд их бий. Тэр дундаас Ц.Оюунгэрэл. АНУ-д суралцсан тэмдэглэл номын энэ зөвлөгөөнүүд надад их таалагддаг юм. Бусад номон дээр байдаг зөвлөгөөтэй харьцуулахад надад өгсөн үр дүнгээрээ лав илүү гэдгийг нь мэдэж байна. Би энийг анх харчихаад /нэлээн хэдэн жилийн өмнө/ Мөнхгэрэлээ өөрийн үнэт зүйлээ тодорхойл, ойрын болон алсын зорилгоо маш тодорхой гаргаж ир, тэнгэр дээр нисээд байлгүй газарт бууж ир гэж тэмдэглэл дээрээ бичсэн байх юм. Тухайн үедээ надад эдгээр зөвлөгөөнүүд хүчтэй сэтгэгдэл төрүүлж, тун их хэрэг болсон юм шүү. Хэдэн жилийн өмнөх явдал л даа. Мөн би АНУ-д сурах алсын төлөвлөгөөтэй болж байсан юм. Одоо болтол төлөвлөгөөгөө орхиогүй шүү. Гэхдээ одоогийн байдлаар Сонгуульд хорогдоод АНУ явах бодлоо түр орхичихоод байгаа. Тэгж байгаад ямар ч байсан явж мэргэжлээ дээшлүүлэх юм шүү. 

АНУ-д суралцах 50 зөвлөгөө
  1. Мөрөөдөлтэй бай. Мөрөөдөлгүй бол амьдралд таарах таатай боломжуудыг алдсаар байх болно. Гэхдээ оройтсон мөрөөдөл нь огт мөрөөдөөгүйгээс дээр.
  2. Өөрөөрөө бай. Өөрийн гэсэн үнэнээрээ байснаар нэг хэсэг алдаж болно. Гэвч цаг хугацаа цаашлах тусам өөрийнхөөрөө байсан хүн л бусдад илүү ойлгомжтой болж, хүмүүс түүнд итгэдэг.
  3. Ардчиллаас өөрт хэрэгтэй үнэт зүйлийг олж хар. Ардчилал чам шиг над шиг жирийн хүмүүст сонголт, эрх мэдэл өгдөг. Зөвхөн ардчилалтай, чөлөөт сонгуультай орчинд л бид дахин алдаа гаргах эрхтэй, бас шинэ боломжуудыг өөртөө нээх ирээдүйтэй байдаг.
Дээшээ буц