Blogger templates

2011-07-11

Солонгос драмын тухай GIANT буюу АГУУ ХҮН драмын шүүмж


Солонгос кино

Би Солонгос кино үзэх дургүй. Яагаад гэвэл дандаа ахуйн аар саар асуудал, гурвалжин дөрвөлжин дурлал, тулга тойрсон балай юмнууд гардаг. Бас хэтэрхий сунжруу, хүний цаг барах гэсэн, гэртээ зүгээр сууж байдаг ажилгүй хүмүүст зориулсан юм шиг санагддаг бөгөөд, ажил хэрэгч, завгүй хүнд тийм кино үзээд байх цаг зав бас сонирхол байдаггүй. 

Гэхдээ Солонгос кино бүр тийм биш, Солонгосын түүхэн сэдэвтэй сериал кинонууд, бас маш сайн найруулсан ганц ангит бүтээлүүд бол үнэхээр гайхалтай. Ой мод урттай богинотой олон хүн сайнтай муутай гэдэгтэй адил Солонгос кинонууд дунд сайн бас муу кино бий бөгөөд Манайд гарч байгаа ихэнхи кинонууд нь муу талдаа гэж бодогдохоор байдаг. Нэлээн хэдэн жилийн тэртээ Венессуэлийн олон ангит кино Халтар царайт Монголчуудыг байлдан дагуулснаар сериал киноны ноёрхлын суурь тавигдаж түүнээс хойш Солонгосын кино урлаг, үгүй ээ урлаг биш зүгээр Солонгосын кинонууд нь Монголд борооны дараах мөөг шиг л дэлгэрч эхэлсэн. 
Тэр цагаас Монголын үзэгчид Солонгос киноны амтанд орж нэг хэсэг л Сериал киноны увидаст илбэдүүлсэн юм шиг байсан гэхэд болно. Муу нь юу байхав, Солонгосын соёл урлагын Монголд дэлгэрч байгаа байдал, эзлэх байр суурь нь өнө мөнхийн алдарт хоёр хөрш Орос, Хятадаас ч илүү бөгөөд хамгийн олон Монгол иргэн амьдарч байгаа гадаад улс орон Солонгос болоход сериал кинонууд нь хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн. Солонгос киноны ноёрхол нэг хэсэгтээ л амжилттай үргэлжилсэн ч нэгэн хэвийн уйтгартай үйл явдал, тулгай тойрсон тэнэг аж ахуйн чанартай аар саар асуудал, гурвалжин дөрвөлжин дурлал, эдгэрэшгүй өвчин гэх мэт давталоги болсон юмнуудаас нь болоод хүмүүс залхаж эхэлсэн. Энэ чанарыг нь харвал Монголчууд Солонгос драмаас илүү их зүйлийг хүсэн хүлээдэг болж, өөрөөр хэлбэл Солонгосчууд илүү сайн драм бүтээх хэрэгтэй, тэгэхгүй өмнөх шигээ драм гаргаад байх юм бол тэр нь явцгүй бөгөөд тийм драм Монголын ТВ-үүд гаргаад төдийлөн амжилт гаргахгүй болов уу.

Үүнийг мэдэрсэн юм шиг манайхан сүүлийн үед гарч байгаа зарим нэгэн Солонгос драмаас сайныг нь шилж авч чаддаг болсоныг Монголын хамгийн анхны HD ТВ болох Монгол ТВ-ээр гарч байгаа сериал кинонуудаас харж болох юм. Энэ нь хэдий дэвшил ч Монголын ихэнхи томоохон ТВ үүнд миний лав мэдэхээр UBS, TV5 энэ тэр улиг болсон нөгөө л хоцрогдсон, Солонгостоо ч хэрэггүй болсон драмуудыг гаргасаар байгаа харагдах юм.

За яахав үзэх нэг нь үзнэ л биз, гэхдээ сайн драм, сайн кино ер нь киноны хүнд үзүүлэх нөлөө асар их. Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг гэдгийг бүгд мэддэг бөгөөд тиймээс ч кино хүний зан ааш, ёс суртахуун, үнэт зүйл, үнэлэмж, аливааг үзэх үзэлд асар их нөлөөлдөг. Тиймээс сайн киног нь сонгож үзэхийг кино судлаачид зөвлөдөг.

Би Солонгос кинонд дургүй гэдгээ дээр хэлсэн. Гэтэл амьд яваа цагт үзэл бодол өөрчлөгддөг л юм байна. Giant буюу Агуу хүн хэмээх Солонгос сериалыг үзсэний дараа Солонгос кинонд хандах миний хандлага, үнэлэх үнэлэмж нэлээд өөрчлөгдөж бүр блог дээрээ нийтлэл бичих хэмжээнд хүрэв. Энэ кино тулга тойрсон хэрүүл, аж ахуйн аар саар балай асуудлууд, гурвалжин дөрвөлжин үл бүтэх дурлал гардаггүй. 


Giant киноын тухайд 

Солонгосын түүхэн драм /Historical Drama/ Giant киноны үйл явц Өмнөд Солонгос улсын 20-р зууны хоёрдугаар хагасын эхэн үеэс буюу 1970, 80-аас эхлэн 2010 он хүртэлх хугацааг хамрах хугацаанд өрнөх бөгөөд гол агуулга нь Lee Kangmo хэмээх залуу мөн түүний ах Lee Seongmo дүү Lee Miju нар Солонгос улсын түүхэн дэх хамгийн хүнд хицүү ч бас хөгжлийн алтан үе гэж хэлж болох Korea's Miracle буюу Солонгосын Гайхамшиг гэж нэрлэгддэг тэр үед хэрхэн амьдарч, гэр бүлээсээ аль багадаа хагацаж өнчрөн тус тусдаа амьдарч, хэрхэн зовж шаналж, бас олон жилийн дараа нь хэрхэн нэгдэж, амжилт гарган гэр бүлийг нь улс төрчдийн золиос болгосон хүмүүсээс өшөөгөө авч Агуу хүн болж байгааг мөн энэ үеийн Солонгос хэмээх улсыг эдийн засаг улс төрийн томоохон бүлэглэлүүд хэрхэн удирдаж байсныг тод томруун, уран сайхны аргаар яруу тод илэхийлж чадсан бүтээл юм.
Энэ киног Солонгосын нэгэн үеийн түүхэн шуургын дунд амьдарч байсан гэр бүлийн бодит түүхээс сэдэвлэн бүтээж олон нийтийн хүртээл болгожээ.

/Киноны албан ёсны вэб сайт : http://tv.sbs.co.kr/giant/  
Киноны албан ёсны тойм тайлбарыг Англи дээр нь олж чадаагүй тул тойм танилцуулгыг нь агуулсан хэдэн линкүүд оруулав. 

1970, 80 оны үед Lee Gangmo түүний ах Lee Seongmo, дүү Lee Miju нар бага насандаа аав, ээжийгээ бохир улс төрчдийн золиос болж алдсанаар кино эхлэх бөгөөд олон жилийн дараа тэд эргэн уулзаж аав ээжийг нь үхэлд хүргэсэн хүмүүсээс хэрхэн өшөөгөө авч байгааг, хэрхэн тэмцэж амжилтанд хүрч байгаа тухай өгүүлдэг. Мөнгө, эрх мэдэл хоёр үргэлж холбоотой байдгийг эрх мэдэлтэй хүмүүс хүнийг яаж дээрэлхэж мөнгө олдгийг мөнгөтэй хүмүүс бас яаж амьдардгийг, улс төр эдийн засаг хоёр ямар шүтэлцээтэй байдгийг, улс төрийн амьдралын нарийн зүйлс, тохиролцоо, хөшигний цаана байдаг амьдралыг басхүү харуулжээ.
Солонгос улс мөн энэ хэдхэн жилийн дотор яаж хөгжсөнийг та энэ киноноос харах боломжтой. Ерөнхийлөгчийн диктатур дор авторитар дэглэмтэй байх үедээ их бүтээн байгуулалтыг өрнүүлж өнөөгийн Солонгос улсын эдийн засгийн суурийг тавьсан бөгөөд энэ нь 90-д оны үед Солонгос улсад ардчилал бий болоход эдийн засаг нь маш том хөрс суурь болсныг харж болно. Энэ их бүтээн байгуулалтын үед хөшигний цаана юу болж байсныг бизнесмэнүүд улс орныхоо төлөө мөн өөрсдийнхөө төлөө хэрхэн тэмцэж байсныг, хэрхэн өрсөлдөж хэрхэн амжилт гаргаж, нэг нь сөнөж нөгөө нь мөхөж байсныг мөн энэ киноноос харах болно.
Энэ их түүхэн шуургын дунд амьдарч байсан нэгэн гэр бүлийн бодит түүхээс сэдэвлэн энэ киног бүтээж үзэгч олонд уран сайхны аргаар яруу тод үзүүлжээ.

Киноны жүжигчид, миний үнэлэмж, үзэл бодол

Энэ киног 4 өдөр шөнө нойргүй сууж үзсэний дараа ямар ч байсан нэг ийм тойм бичнэ гэж бодож байлаа. Энэ киног үз гэж ятгахын тулд тойм бичээгүй ч үзсэн хүмүүс нь фэйсбүүк дээр санал бодлоо солилцвол баяртай байх болно. Солонгос кино үздэггүй байсан хүн нэг л өдөр 60 ангитай Солонгос драмыг 4 өдөр шөнө нойргүй сууж байгаад үзэж дуусгасан гэхээр нэг ёсны Драма Аддикт болох эхлэлээ тавьж байх шиг байна. Яагаад энэ кино надад тэгж их сэтгэгдэл төрүүлэв ээ, драм гэж мэддэггүй, драм үзэж байгаагүй, юм үзэж нүд тайлаагүй хүн ганц юм хараад үхтлээ баярлаж байна уу гэлтэй л санагдаж байна. Уг нь би өөрийгөө нүдээ тайлсан гэж боддог байсан юм.

Энэ нийтлэлийг бичихээсээ өмнө киноны талаар жаахан гүүглдэж үзсэн чинь баахан хүмүүс л энэ киног гайхалтай драм гэж магтсан байна, гэхдээ дандаа хайр дурлал энэ тэр гээл хальтруулаад явчихаж. Хайр дурлал ч яахав гардаг. Хамгийн гол нь миний гол акцент өгч байсан жүжигчин үйл явдал дээр хүмүүс акцент өгөлгүй өөр зүйл дээр нь акцент өгч их бичсэн байна. Тиймээс би доор зөвхөн надад чухал санагдсан, их сэтгэгдэл төрүүлсэн дүрүүд дээр акцент өгч үзэл бодлоо бичнэ. Энэ киноны бүх гол дүрийн жүжигчид өөр өөрсдийнхөө дүрийг маш сайн гаргаж чадсан нь гайхалтай. Энэ дундаас дараах дүрүүд миний сонирхлыг гойд татаж онцгой сэтгэгдэл төрүүллээ.


Lee Kangmo / Lee Bum Soo/

Киноны гол дүр. Агуу хүн буюу Giant гэдэг эцэстээ энэ хүн л болж таардаг. Тэсвэр тэвчээр, хатуужил нь гайхамшигтай. Энэ бол гол дүр, угаасаа киноны зорилго энэ залуугийн хэрхэн амжилтанд хүрч байгааг харуулдаг. Дүрээ сайн гаргасан. Энэ дүрийн тухайд төгсгөл нь маш сайхан болсон. Илүү их тайлбарыг http://mykoreandramawiki.blogspot.com/2011/04/giant-2010.html


Lee Seongmo

Аавынхаа өшөөг авах гэж насаараа зүтгэчихээд, эхнэр ч үгүй, юу ч үгүй, зөвхөн өшөөгөө авах гэж өөрийгөө гаргуунд нь гаргасан энэ дүр эцэстээ гунигтай явдлаар төгсдөг нь харамсалтай. Энэ дүрийн хувьд найруулагч төгсгөлийг нь жаахан онцгүй байдлаар хийсэн. энэ кинон дээрх хамгийн харамсалтай үйл явдал бол Jo Minwoo Lee Miju хоёр биш, энэ хүн гэж би хэлнэ. Энэ 60 ангитай киног дахиад үргэлжүүлээд хийгээсэй гэж хүсч байгаа. Дахиад ядаж 5 анги нэмээд хийж төгсгөвөл их гоё болно. Кино үзсэний дараа хүн бүр сэтгэл хангалуун байх ёстой шүү дээ, тэгж л кайф авна, гэтэл энэ киног тэгж төгссөний дараа надад нэг  харамсалтай санагдаад үргэлжүүлээл хийх нь зөв юм шиг санагдаад байгаа юм.


Jo Pil Yeon /Jung Bo Suk/

Энэ хүний тухай ярих юм их бий. Амбиц гэж ямар зүйл байдгийг энэ дүрээс харж болно. Кинонд бол эсрэг талын буюу муу талын дүр. Муу муухайг бүхнийг хийдэг, гол дүрийн ах дүү 3-ын аавыг алдаг, ээжийг нь үхэлд хүргэдэг, олон гэмт хэрэг үйлддэг. Бизнесмүүдийг дарамталж мөнгө босгож түүгээр эрх мэдэл худалдан авч эргээд тэр эрх мэдлээ бизнесмэнүүдийн эсрэг ашигладаг. Мөнгө хэрхэн эрх мэдэл болон хувирч бас тэрхүү эрх мэдэл хэр мөнгө босгох чадалтайг энэ хүн гаргууд үзүүлдэг. Энэ дүр бол миний бодлоор энэ кинон дээр гардаг хамгийн төгс гаргалгаатай дүр. Жүжигчин нь үнэхээр сайн. Энэ дүрээс суралцах юм их. Хэрвээ энэ хүнд байсан энэ их амбиц нь зөвхөн хувийн эрх ашгийн төлөө биш, эх орныхоо хүн ардынхаа төлөө байсан бол ядаж л жаахан ч гэсэн хувь эзэлдэг байсан бол энэ дүр улс орныхоо төлөө асар ихийг бүтээж чадах байсан. Харамсалтай нь амбиц нь хэтэрхий буруу буюу явцгүй, явуургүй, хувийн эрх ашиг дээруу тулгуурлаж, бусдын эрх ашгийг уландаа гишгэсэн байсан тул зохих ёсны шийтгэлээ амсаад төгсдөг. Ямартай ч энэ дүр бол миний бодлоор энэ кинон дээрх хамгийн төгс дүр.


Jo Minwoo

Энэ дүр өөрийнхөө хүслээр амьдарч чадаагүй үргэлж аавынхаа хүслээр амьдарч байсан хүний тухай. Би энэ дүрийг хамгийн өрөвдөлтэй дүрээр шалгаруулах байсан. Энэ киног үзвэл түүнийг ойлгох болно. Хоёр удаа дурласан, хоёуланд нь буруу хүндээ дурласан. Үргэлж аавынхаа дарамтан дор хий гэсэн бүхнийг нь хийж амьдарсан. Ааваасаа болж өөрийн мөрөөдлөө орхисон, түүнд мөнгө, нэр алдар бүгд байсан ч түүнд өөрөө өөрөөрөө байх эрх чөлөө байгаагүй. Тийм байх ямар хэрэг байх вэ дээ. Өрөвдөлтэй дүр.


Giant Киноны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, шууд үзэх линкүүд

Title: 자이언트 / Giant
Chinese Title : 巨人
Genre: Period, drama, action, romance
Episodes: 60
Broadcast network: SBS
Broadcast period: 2010-May-10 to 2010-Dec-07
Air time: Monday & Tuesday 21:55


Synopsis
This drama tells the story of three siblings who grew up in the 1970′s. Lee Kang Mo, his older brother Sung Mo and younger sister Mi Joo were separated at a young age when their father was killed in a smuggling scheme and their mother also died subsequently. When they are able to reunite years later, they had all reached adulthood and are determined to exact revenge upon the people responsible for their misery.
Cast
Lee Bum Soo as Lee Kang Mo
Yeo Jin Goo as Kang Mo (teen)
Park Jin Hee as Hwang Jung Yeon
Nam Ji Hyun as Jung Yeon (teen)
Park Sang Min as Lee Sung Mo
Kim Soo Hyun as Sung Mo (teen)
Joo Sang Wook as Jo Min Woo
No Young Hak as young Min Woo
Hwang Jung Eum as Lee Mi Joo
- Park Ha Young as Mi Joo (child)
Lee Duk Hwa as Hwang Tae Sub
Jung Bo Suk as Jo Pil Yeon
Kim Suh Hyung as Yoo Kyung Ok
Lee Moon Shik as Park So Tae
- Seo Ji Won (서지원) as young So Tae
Yoon Yoo Sun as Kang Mo’s mother
Yoon Hyung Kwan (유형관) as Yeom Jae Soo
Shin Seung Hwan as Yeom Shi Duk
Choi Ha Na as Yeom Kyung Ja
Han Kyung Sun as Lee Bok Ja
Im Jong Yoon(임 종윤) as Yoon Ki Hoon
Moon Hee Kyung as Oh Nam Sook
Kim Jung Hyun as Hwang Jung Shik
Jang Soon Gook (장순국) as Joo Young Gook
Lee Seung Hyung as Moon Sung Joong
Park No Shik (박노식) as Park Choong Kwon
Song Kyung Chul (송경철) as Nam Young Chul
Bang Kil Seung (방길승) as instructor
Hong Yeo Jin as Yang Myung Ja
Yoon Yong Hyun as Go Jae Choon
Hwang Taek Ha (황택하) as Yoo Chan Sung
Lee Hyo Jung as Han Myung Suk
Kim Hak Chul as Oh Byung Tak
Lee Ki Young as Min Hong Ki
Im Hyuk as Baek Pa
Son Byung Ho as Hong Ki Pyo
Lee Eun Jung as Jina
Jun Jin Gi as detective lieutenant
Qri as Bunny Girls (cameo)
So Yeon (소연) as Bunny Girls (cameo)
Min Joon Hyun
Choi Min (최민)
Kim Ga Eun

Production Credits
Director: Yoo In Shik
Screenwriter: Jang Young Chul (장영철)

Awards
2010 SBS Drama Awards: Top Excellence Award, Actor – Special Planning Drama (Lee Bum Soo)
2010 SBS Drama Awards: Top Excellence Award, Supporting Actor – Special Planning Drama (Lee Duk Hwa)
2010 SBS Drama Awards: Top Excellence Award – Drama
2010 SBS Drama Awards: Best Actor Award – Special Planning Drama (Jung Bo Suk)
2010 SBS Drama Awards: Best Actress Award – Special Planning Drama (Park Jin Hee)
2010 SBS Drama Awards: Best Couple Award (Joo Sang Wook and Hwang Jung Eum)
2010 SBS Drama Awards: PD Award (Park Sang Min)

Episode Ratings

DateEpisodeNationwideSeoul
2010-05-1019.6 (13th)9.6 (13th)
2010-05-10214.0 (6th)14.7 (6th)
2010-05-11311.3 (7th)11.4 (8th)
2010-05-17412.4 (7th)11.6 (8th)
2010-05-18512.8 (8th)12.7 (8th)
2010-05-24613.9 (9th)14.2 (8th)
2010-05-25714.3 (7th)13.8 (8th)
2010-05-31815.5 (6th)14.8 (7th)
2010-06-01917.0 (6th)16.6 (7th)
2010-06-071014.7 (7th)14.6 (8th)
2010-06-081114.2 (7th)13.4 (8th)
2010-06-221213.9 (7th)13.7 (7th)
2010-06-281313.8 (7th)14.0 (7th)
2010-06-291415.7 (7th)15.4 (7th)
2010-07-051513.8 (7th)13.2 (7th)
2010-07-061615.0 (7th)13.8 (8th)
2010-07-121717.0 (5th)16.3 (5th)
2010-07-131816.8 (5th)15.6 (7th)
2010-07-191916.4 (6th)15.7 (7th)
2010-07-202017.0 (6th)15.9 (8th)
2010-07-262115.9 (6th)14.8 (8th)
2010-07-272217.3 (5th)16.0 (5th)
2010-08-022318.2 (3rd)17.2 (2nd)
2010-08-032420.1 (3rd)18.7 (3rd)
2010-08-092521.6 (2nd)21.0 (2nd)
2010-08-102622.7 (2nd)22.0 (2nd)
2010-08-162722.8 (2nd)22.7 (2nd)
2010-08-172824.0 (2nd)23.8 (2nd)
2010-08-232922.3 (2nd)21.9 (2nd)
2010-08-243021.6 (2nd)21.1 (2nd)
2010-08-303122.3 (2nd)21.6 (2nd)
2010-08-313223.1 (2nd)22.2 (2nd)
2010-09-063323.7 (2nd)22.9 (2nd)
2010-09-073424.4 (2nd)23.6 (2nd)
2010-09-133523.4 (2nd)22.1 (2nd)
2010-09-143624.8 (2nd)23.3 (2nd)
2010-09-203721.5 (2nd)20.5 (2nd)
2010-09-213817.7 (3rd)16.7 (3rd)
2010-09-273922.7 (3rd)22.0 (2nd)
2010-09-284024.9 (1st)24.4 (2nd)
2010-10-044121.7 (1st)21.1 (2nd)
2010-10-054222.0 (1st)20.9 (2nd)
2010-10-114327.4 (1st)27.2 (2nd)
2010-10-124423.9 (1st)23.5 (2nd)
2010-10-184529.0 (1st)29.5 (1st)
2010-10-194628.4 (1st)28.4 (1st)
2010-10-254729.0 (1st)29.1 (1st)
2010-10-264829.8 (1st)30.0 (1st)
2010-11-014929.2 (1st)29.5 (1st)
2010-11-025029.1 (1st)29.1 (1st)
2010-11-085130.5 (1st)30.4 (1st)
2010-11-095229.8 (1st)29.5 (1st)
2010-11-155330.8 (1st)31.2 (1st)
2010-11-165430.1 (1st)29.9 (1st)
2010-11-225531.4 (1st)31.8 (1st)
2010-11-235629.0 (1st)29.2 (1st)
2010-11-295731.9 (1st)31.7 (1st)
2010-11-305832.6 (1st)32.6 (1st)
2010-12-065933.4 (1st)33.2 (1st)
2010-12-076040.1 (1st)40.1 (1st)

Source: TNS Media Korea


Giant Киног шууд үзэх линкүүд 

Доор линкээс 60 ангийг нь шууд үзэж болно. Мөн та аль улсад байгаагаасаа хамааран илүү хялбар үзэх боломжтой. Тиймээс гүүглдээд үзээрэй. Өөр шууд үзэх сайтууд нэлээд байгаа.



11 comments:

  1. За би солонгос киног үзэн ядагч нэгэн байна. Учир нь бараг(бараг гэж хэлж буйг минь анхаарна уу) бүх солонгос кинонд 3 залуу гурвалжин нэг баян нэг худлаа атаман бас нэг эдгэшгүй өвчтэй хүн гардаг. Тэгээд цааш нь юу болох нь ерөнхийдөө ойлгомжтой гэж үзээд цэг тавьчий.
    Одоо ягаад солонгос сериалыг үзэн яддагаа тайлбарлахын өмнө нэг жишээ бичэе. "Эхнэрийн урхи" гэж нэг киног гарч байх үед арван жилийн сургуулийн хэсэг багш нар хичээлээ орохын оронд амралтын өрөөнд цугларч уг киноны давталтыг үзэж байхыг би хёр нүдээрээ харсан. Тэдэнд хичнээн дургүй хүрч байсан ч дотроо тэднийг өрөвдсөн. Ийм байхад улс орон яаж хөгжих вэ? 7 хоногийн дөнгөж 5д нь хагас дутуу ажилладаг манай оронд жилд хичнээн тэмдэглэлт баяр амралтын өдөр байдаг билээ? Тэгэхээр солонгос кино улсын хөгжилд саад болж байна гэж би үзлээ. Чаддаг бол хуулиар хориглох юмсан. Магадагүй үүнийг уншиж буй та санал нийлэхгүй байж болох юм.
    Гэтэл би саяхан GIANT -ийн арван хэддүгээр ангиас үзэж эхэллээ. Би уг нь хүсээгүй л дэ. Манайх ганцхан TV-тэй бөгөөд гэрийнхэн бүгд KOREAN DRAMA ADDICT тул би нүдээ анисанч дуу нь сонсогдоод аргагүйн эрхэнд үзэж эхэллээ.
    Үзэж эхэлсэн эхний ангиасаа л сонирхол татсан. Маргааш нөгөөдөр нь кино эхлэхийг хүлээдэг боллоо...
    Төд удалгүй хүлээж тэвчихээ болиод бүхнийг мэдэгч ГҮҮГЛ ахаасаа асуулаа. Харамсалтай нь тэр миний асуултанд хариулж чадахгүй байлаа. Учир нь би өөрөө асуултаа буруу асуусанд байсныг ТЭМЦЭЛ гэдэг үгийг бүх хувилбараар нь бичиж хайгаад тусыг эс олон эцэст нь солонгосын сүүлийн үеийн бүх сериал киноны жагсаалтыг постерийн хамт шүүсний дараа л сая нэг "донтсон" киноныхоо нэрийг "СУУТ ХҮН" буюу "GIANT" гэдгийг мэдэж авлаа. Хүний оюуны өмчийн нэрийг буруу орчуулсан HD МОНГОЛ телевизийн кино орчуулгийн албанд гомдолтой байгаагаа уламжилъя. За за тоглосийн. Нэрийг нь буруу орчуулсан хэдий ч залуус бидэнд үлгэр дууриал болохоор сайхан киног гаргасанд БАЯРЛАЛАА гэж хэлмээр санагдлаа.
    За ёстой уучлаарай киноны талаар comment үлдээх гэсэн сэтгэл хөдлөөд онгод ороод баахан бурчлаа. миний энэ олон нуршаа үгс тус киног ямар агуу бүтээл болсныг давхар нотлох байх гэж сая гэнэт бодогдлоо. {игэлтэйгээр хэлэх} За энэхүү нөр их хөдөлмөрийнхөө дараагаар киногоо үзэж эхэллээ дээ. Гэхдээ блоггер тань шиг бөөндсөнгүй ээ{smile} ажлынхаа зав зайгаар англи хадмал орчуулгатайгаар 10аад хоног үзсэний эцэст би солонгос киноны зарим нь дажгүй юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн билээ.
    Эцэст нь хэлхэн GIANT киноны уран бүтээлчид бүгдээрээ GIANT.

    Жич: Нэмж хэлхэд энэ киног үзэх явцад ярианы англи хэл минь багагүй сайжирсан шүү.
    Та энэхүү сэтгэгдлийг минь үнэхээр дуустал нь уншиж чадлаа гэж үү? Тийм бол DODE танд талархлав.

    ReplyDelete
  2. За би солонгос киног үзэн ядагч нэгэн байна. Учир нь бараг(бараг гэж хэлж буйг минь анхаарна уу) бүх солонгос кинонд 3 залуу гурвалжин нэг баян нэг худлаа атаман бас нэг эдгэшгүй өвчтэй хүн гардаг. Тэгээд цааш нь юу болох нь ерөнхийдөө ойлгомжтой гэж үзээд цэг тавьчий.
    Одоо ягаад солонгос сериалыг үзэн яддагаа тайлбарлахын өмнө нэг жишээ бичэе. "Эхнэрийн урхи" гэж нэг киног гарч байх үед арван жилийн сургуулийн хэсэг багш нар хичээлээ орохын оронд амралтын өрөөнд цугларч уг киноны давталтыг үзэж байхыг би хёр нүдээрээ харсан. Тэдэнд хичнээн дургүй хүрч байсан ч дотроо тэднийг өрөвдсөн. Ийм байхад улс орон яаж хөгжих вэ? 7 хоногийн дөнгөж 5д нь хагас дутуу ажилладаг манай оронд жилд хичнээн тэмдэглэлт баяр амралтын өдөр байдаг билээ? Тэгэхээр солонгос кино улсын хөгжилд саад болж байна гэж би үзлээ. Чаддаг бол хуулиар хориглох юмсан. Магадагүй үүнийг уншиж буй та санал нийлэхгүй байж болох юм.
    Гэтэл би саяхан GIANT -ийн арван хэддүгээр ангиас үзэж эхэллээ. Би уг нь хүсээгүй л дэ. Манайх ганцхан TV-тэй бөгөөд гэрийнхэн бүгд KOREAN DRAMA ADDICT тул би нүдээ анисанч дуу нь сонсогдоод аргагүйн эрхэнд үзэж эхэллээ.
    Үзэж эхэлсэн эхний ангиасаа л сонирхол татсан. Маргааш нөгөөдөр нь кино эхлэхийг хүлээдэг боллоо...
    Төд удалгүй хүлээж тэвчихээ болиод бүхнийг мэдэгч ГҮҮГЛ ахаасаа асуулаа. Харамсалтай нь тэр миний асуултанд хариулж чадахгүй байлаа. Учир нь би өөрөө асуултаа буруу асуусанд байсныг ТЭМЦЭЛ гэдэг үгийг бүх хувилбараар нь бичиж хайгаад тусыг эс олон эцэст нь солонгосын сүүлийн үеийн бүх сериал киноны жагсаалтыг постерийн хамт шүүсний дараа л сая нэг "донтсон" киноныхоо нэрийг "СУУТ ХҮН" буюу "GIANT" гэдгийг мэдэж авлаа. Хүний оюуны өмчийн нэрийг буруу орчуулсан HD МОНГОЛ телевизийн кино орчуулгийн албанд гомдолтой байгаагаа уламжилъя. За за тоглосийн. Нэрийг нь буруу орчуулсан хэдий ч залуус бидэнд үлгэр дууриал болохоор сайхан киног гаргасанд БАЯРЛАЛАА гэж хэлмээр санагдлаа.
    За ёстой уучлаарай киноны талаар comment үлдээх гэсэн сэтгэл хөдлөөд онгод ороод баахан бурчлаа. миний энэ олон нуршаа үгс тус киног ямар агуу бүтээл болсныг давхар нотлох байх гэж сая гэнэт бодогдлоо. {игэлтэйгээр хэлэх} За энэхүү нөр их хөдөлмөрийнхөө дараагаар киногоо үзэж эхэллээ дээ. Гэхдээ блоггер тань шиг бөөндсөнгүй ээ{smile} ажлынхаа зав зайгаар англи хадмал орчуулгатайгаар 10аад хоног үзсэний эцэст би солонгос киноны зарим нь дажгүй юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн билээ.
    Эцэст нь хэлхэн GIANT киноны уран бүтээлчид бүгдээрээ GIANT.

    Жич: Нэмж хэлхэд энэ киног үзэх явцад ярианы англи хэл минь багагүй сайжирсан шүү.
    Та энэхүү сэтгэгдлийг минь үнэхээр дуустал нь уншиж чадлаа гэж үү? Тийм бол DODE танд талархлав.

    ReplyDelete
  3. Ih goy niitlel boljee. Bi ch bas solongos serial uzdeggui bsan. tgd ene kinog uzdeg bolsonoos hoish oroi yag kinonoos umnu harih geed l yaraad l bdg bolson. Ih goy kino. Ter tusmaa Jo Pil Yeon bol hamgiin goy dur n. Uneheer uram zorig turmuur. Bas tuunii huu ih tsarailag zaluu.

    ReplyDelete
  4. Баярлалаа. Jo Pil Yeon-ий талаар ижилхэн бодолтой байна. Тэр дүрээ сайн амилуулсан, Дүр нь ч бас гайхамшигтай дүр. Хүн тэмцэж байж л амьдардаг шүү дээ.

    ReplyDelete
  5. Их урт сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Комментоо шалгасан чинь spam хэсэгт 2 коммент үлдчихэж. Би блогтоо сэтгэгдэл хорьдоггүй болохоор яагаад энэ хоёр коммент спам болчихвоо гэсэн чинь харин их урт болохоор тэгсэн юм шиг байна. Энэ киноны тухай хайлт миний блогт хамгийн эхэнд явдаг. Киноны тухайд хүмүүс их ам сайтай байдаг. Монгол ТВ ганц ч гэсэн ийм дажгүй кино гаргасанд би таньтай санал нэг байгаагаа хэлмээр байна.

    ReplyDelete
  6. солонгос драмууд ер нь ихэнх нь дажгүй гоё шдээ, бүгд өөрийн гэсэн хэлэх гэсэн зүйлтэй, хайрын тухай кино нь ч хүртэл хайр гэж юу байдгийг харуулж чаддаг. харин зарим нэг өшөө авалтын 200-300 ангитай кинонууд л залхаагаад байдаг болохоос биш, ихэнх нь дажгүй. солонгост төрж өссөн хүний хувьд хэлж байгаа юм шүү. монголд хүмүүс хэрхэн үзэж байгааг нь сайн мэдэхгүй юм. гэхдээ ихэнх нь үйл явдлыг нь хөөж үзэхээс биш утга агуулгыг нь ойлгож амьдралаа хэрэгжүүлдэггүй юм шиг байна лээ. тэгээд л нийгэм хөгжихгүй байна гэж хүмүүс уурлаад байдаг байх.

    ReplyDelete
  7. И Канг Мо агуу хүн. Ямар хүнийг жинхэнэ эр хүн гэдгийг харуулж чадсан агуу хүн. Зөвхөн ариун шударга хүмүүст л үнэлэгдэхээр тийм л их агуу хүн. Залуусын түгээмэл байдал бус ховор тохиолдох агуу хүн. Хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулж, ариун цэвэр амьдарч чаддаг агуу хүн. И Канг Мог амилуулсан И Бум Соо агуу хүн.

    ReplyDelete
  8. ёоо GIANT Солонгосын хамгийн гоё драм,,хэлэх ч үг олдкуу ёохххххх

    ReplyDelete
  9. Giant яг одоо www.gerel.tk-ээр гарч байгаа ороод үзээрэй хүмүүсээ би ч үзэж байгаа?

    ReplyDelete
  10. Үнэхээр гайхамшигтай төгс болж чадсан бүтээл. Маш их зүйлийг ойлгосон.

    ReplyDelete
  11. Blogger-ийн бичсэн зүйлийг өөр сайтаас олж уншсанаа дамжиж ирээд энэ хүрчихлээ л дээ.
    Би солонгос кино үзэх дургүй гэдэг шиг уул нь би Blog хэсэх, Net-ийн мэдээ үзэх үнэн дургүй л дээ. Хүний сэтгэл татах (сэтгэлд хүрэх эсэх нь дараагийн асуудал)зүйлээр маруухан, тэгээд ихэнх нь хувийн явцуу санаанаас ургасан, бас дээр нь хэл найруулга гэж авах юм байхгүй зүйл байдаг шүү дээ энэ нэтээр нэг. Гэвч хүний сэтгэлд үгээ хүргэж чаддаг, ур авьяас, цаг заваа, сэтгэл зүтгэлээ зориулсан нь илт мэдэгдэм тийм бичлэгийг уншихгүй гээд хаачих билээ. Тийм л юм боллоо.
    Бас тэр 4-рт бичсэн сэтгэгдлийг уншаад өөрийн эрхгүй инээсэн гэдгээ хүлээе.

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц