Blogger templates

2011-06-19

Гайхамшигт Амазон-Монгол бүсгүйчүүд


Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа, дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингэсийн супер ген байлаа. Монголчуудын эзэлж байсан улс орны эр­чүүдийн долоон хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай, эр удмаа дагадаг, хүчирхэг амьдрах чадвартай ген монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингэсийн ген гэж нэрлэн гайхан судалж байна.

Энэ сенсаци намжиж амжаагүй байхад монгол бүсгүй­чүүдийн генийн судалгаа дараагийн бүр ч илүүсенсаци болон тарж Европыг шоконд оруулж эхэллээ. Үлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бүсгүйчүүдээс оллоо.Үүнийг тайлбарлахын тулд амазонуудын тухай цухас дурдах хэрэгтэй болов уу. МЭӨ 5-2 дугаар зуунд эртний Грек, Ромын гүн ухаантан, түүхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт түшин бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан. Дан ганц хүүхнүүд амьдардаг Амазон улс. Хатан хаан, цэрэг арми, хүн ам нь бүгд хүүхнүүд. Зүгээр ч нэг хүүхнүүд биш түүхэнд хэнд ч ялагдаж үзээгүй хатуу догшин дайчин эрэмгий эрх чөлөөт бүсгүйчүүдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа үржиж төлжих хэрэгтэй болохоороо хөрш улсуудыг уулгалан дайрч эрчүүдийг нь олзолж хэрэглэчихээд алж орхидог, эрэгтэй хүүхэд гарвал бас устгадаг заншилтай байлаа. Амазонууд хөрш улсуудын эрчүүдээс хувь илүү дайчин эрэмгий, хүчирхэг зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон амазон бүсгүйчүүдийг авдаг байсан гэх домог ч бий. Бас өөр нэг домогт амазонууд нум сум харвахад саад болно гээд баруун хөхөө огтолж авдаг байсан гэнэ. Аристотелийн шавь Македоний агуу их байлдан дагуулагч Александр бүх Балкан, Газар Дундын тэнгисийн орнууд, Энэтхэгийн хойд хэсэг, Бага Азийг огт ялагдалгүй эзэлж чадсан ч гэсэн Амазон улсын хил дээрээс гэдрэг буцаж байсан гэдэг.
Гэтэл энэ бүхэн домог биш бөгөөд үнэхээр түүхэн үнэн байсныг Европын түүх­чид, археологчид тогтоож тэр ч байтугай зарим нэг Амазон бүсгүйн, магадгүй хатан хаадынх нь булшийг олж, шарилаас нь дээж авчээ. Тэгээд өмнөх бүх үеийн түүхчид шиг домогт амазонуудын эрэлд гарч Европ, Балканы улсуу­дын бүсгүйчүүдийн ДНК-тай харьцуулж үзсэн боловч таарч тохирсонгүй. Үнэхээр л түүхэнд бичсэн шиг амазон бүсгүйчүүд алга болжээ. Гэхдээ түүхэнд тэднийг дорно зүг Азийн гүн рүү эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байдаг ажээ. Тэгээд Германы генетикчид түүхчидтэйгээ судрын шарласан хуудсуудыг дахин дахин шүүсээр амазонууд Төв Азид, тэгэхдээ Монголд нүүн очиж үлдсэн байх магадлалтайг тогтоожээ. Одоо энэ түүхийг орчин үеийн генетикийн аргаар шалгах л үлдлээ.
Өнгөрсөн зун Германы Төв телевиз, генетикчид, түүхчдийн баг Монголд иржээ. Тэгээд асууж сурагласны эцэст Монголын говьд амазонууд шиг ганц биеэр амьдралаа авч явдаг бүсгүйчүүд илүүолон байдгийг сонсоод Өмнөговь аймагт очиж. Илүү цайвардуу царай, шаргалдуу үстэй охидтой айлуудыг сураглан олжээ. (монголчуудын дунд бидний шар гэж нэрлэдэг хүмүүс бишгүй л нэг байдаг даа) Телевизийн багтай хамт нөгөө айлд очиж хониндоо явсан хонгор шаргал үстэй охиныг нь ирэхийг хүлээж. Гэрийнхэнд нь хэрэг зоригоо хэлээд охиноос цусны шинжилгээний дээж ч авчээ.
Харин Германд буцаж очоод хонгор үстэй монгол охины ДНК-г амазон хатан хааны ДНК-тай харьцуулж үзэхэд 99,99 хувийн магадлалтай тохирлоо. Эртний сударт өгүүлсэн түүх үнэн болж эр хүний эрхэнд орж байгаагүй домогт амазонуудын үр удмыг Монголын говиос оллоо. Германы энэ шинжилгээний баг бүх аялал, судалгааны явцаа Германы Төв телевизтэй хамт баримтат кино болгон баримтжуулснаа Герман даяар цацсан нь генетикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн дуулиан тарьсан нээлт болон бүх Европыг гайхшруулаад байна.
Үе үеийн түүхэндээ эрх чөлөөтэй, бардам омголон явсан монгол бүсгүйчүүд төр барьж байсан нь ч цөөнгүй. Сорхагтани бэхи, Турхина хатнаас авахуулаад дараагийн Хаан хурилдайгаар сонгогдтол төр барьж байсан. Мөнх хаанаас хойш Эсэн тайшийг эс тооцвол агуу их Мандухай Сэцэн Хатан л бүх Монгол орныг дахин нэгтгэж нэгэн туган дор хурааж дотоодын дайн тэмцэлгүй жаргааж байсан гэдэг. Монгол Алтан ургийн хаад их говийн урд, хойд биеэр нутагладаг Хонгирад аймгаас үеийн үед хатан буулгаж явсан нь ч түүхэн гүн утгатай байсан биш үү? Хонгирад олгонуд овгийнхон одоо Монголын ихэнх нутаг оронд тархан амьдардаг билээ. Монгол угсаатан үеийн үед тоогоор цөөн боловч олноос дутахгүй дайчин хүчирхэг явсны нэг нууц ч энэ биз. Одоо ч Монголын эдийн засаг, нийгмийн хүнд ачааны илүүг нь биш юм гэхэд хувь дутахгүйг нь монгол бүсгүй өргөж явна.
Эртний түүхийн омог бардам, эрх чөлөөт амазонуудын удамт монгол бүсгүй өнөөдөр түүх генетикийн тайлагдашгүй нэгэн оньсого, амьд домог болон зогсож байна. Ертөнцийн хамгийн гоо үзэсгэлэнт, ухаан төгс монгол бүсгүй таны өмнө гүнээ мэхийнэм.

PS: Гайхамшигт амазонуудыг эрхшээх заяа, чадал монгол эрчүүдэд л байдаг юм байна
Б.Болдсайхан эмч

41 comments:

  1. Uneheer gaihaltai...
    Гайхамшигт амазонуудыг эрхшээх заяа, чадал монгол эрчүүдэд л байдаг юм байна... Ene ug mash ih taalagdlaa Saihan bichsen bn Bayarlalaa

    ReplyDelete
  2. uneheer saihan medee baina mash ih bayarlalaa.ajild chini amjilt husie.

    ReplyDelete
  3. Энийг уг нь үдийн үед нийтэлсийн. Одоогоор 15 000 хүн үзсэн мөртлөө 2 хон л сэтгэгдэлтэй байна. Бас л сонин. Блогоор минь үе үе зочилж байгаарай. Бүгдэд нь баярлалаа. Монгол эмэгтэйчүүд угаасаа мундаг шүү.

    ReplyDelete
  4. Bi mongol ehnert hairtai minii hairt mongol bid amerikt baidag bi mongol hainaa l songoson bi bas mongol

    ReplyDelete
  5. Mash sonirholtoi niitlel bna. Manaihnii shar gej nerledeg shar ustei, tsaivar tsaraitai humuus china, japan, korea zereg aziin busad orond baidaggui gesen. Malchnii hotond guij yavaa shar ustei huuhdiig haraad gadaadiin juulchid "barag blonde yum baina" hemeen gaihdag gej sonsoj baisan. Tegeheer ene buhen hoorondoo holbootoi ch yum biluu...

    ReplyDelete
  6. үнэхээр гайхамшиг би монгол хүн Монгол хүн болж төрүүлсэн бурханд баярлалаа

    ReplyDelete
  7. Та бүгдийн итгэх эсэх нь бүү мэд, өөрсдийнхөөрөө бодож ойлгоно биз дээ. Энэ Амазоны домог бол зүгээр үлгэр домог биш бөгөөд үнэн бодитой болсон түүх юм. Эхийн эрхт ёсны үед дэлхийг ноёлж байсан Амазон буюу Хөх хатан хэмээх нь Монгол хүнд буудаг, Монголтой холбоотой. Илүү дэлгэрэнгүйг сайтар судалсны дараа нийтлэл хэлбэрээр блогтоо тавих тул тэр үед сонирхож үзээрэй.

    ReplyDelete
  8. Амазон хатан нь эхийн эрхт ёсны үеийн хаан юм. Тухайн үедээ дэлхийг захирдаг байжээ. Түүний баруун гар нь цусан улаан хатан бөгөөд эр хүнтэй ганц ч удаа ойртож үзээгүй, нэлээд харгис хэрцгий бас дайчин аж.

    ReplyDelete
  9. bayarlalaa tiim shuu manai Mongol busguichuud unheer daichin zorimog hunuus saihan niitlel bna ajliin amjilt husie!

    ReplyDelete
  10. Niitlelchin davgui yum,

    Ene ashiglasan zurag-nhaa dor ter zuraach-n zurag geed bichichihgui. Mongol zaluu-n zursan zurag yumsan!

    Uuruu niitlelch hun baij

    Tsaashdad ni amjilt husey

    ReplyDelete
  11. өө Монгол хүн зурсан юмуу. Би гүүглээс амазон гэж хайгаад гарч ирэхээр нь л энд тавьчихсан юм. Монгол хүн зурсан бол яг сайхан таарсан байна. Хэн гэдэг хүн зурсан юм бол мэдвэл коммент үлдээгээрэй. Бас энэ нийтлэлийг би бичээгүй Болдсайхан эмч бичсэн, би нийтлэлийг нь тавьсан төдий.

    ReplyDelete
  12. ih unshdag sudaldag yum bn amjilt!!!

    ReplyDelete
  13. zuragni zuun dor garin useg on sar bn sh de
    gehdee hen gedgiig medehgui yum mongol hin ooilgomjtoi,m sanaandgui avsan zurag yum bn gesen ch onojee sanal niilj bn
    MONGOL HUNII MONGOL ZURAG

    ReplyDelete
  14. баярлалаа. Хүмүүст хэрэгтэй сонирхолтой нийтлэл л тавихыг нэг чухал зарчмаа болгож байна.

    ReplyDelete
  15. goe medeelel tavisan bna bayrlalaa

    ReplyDelete
  16. Энэ их сайхан нийтлэл байна.Эрчүүд бид нэгийг бодох хэрэгтэй байхаа.Хөх Монголчууд,Хөх толботнууд тэнгэрийн үрс,монгол,казак,буриад,халимаг,тува гээд бусад бүгд орно.Биднийг өөр хүмүүс судалж байхад бид өөр хоорондоо бие биенийхээ дээр гарах гэж оролдоцгоогоод яах юм бэ? Эрчүүд нь эзний гентэй, бүсгүйчүүд нь дайчин гентэй,энэ нь л бусдын нүдийг орой дээр нь гаргаж байгаа юм. Тэгэхээр дэлхий хөх толботноор оролдох ёсгүй л байхгүй юу даа.Тиймээс эрчүүд нь бүсгүйчүүдээ илүү их хайрлаж,илүү их ойлгож түшиж тулж явах хэрэгтэй болох нь дээ.

    ReplyDelete
  17. Эхийн эрхэт ёс чинь бүр ааль чулуун зэвсгийн үед байсан биздээ. Хэзээ хойно Александарын үед тийм улс байсан гэвэл худлаа байхаа. Чулуун зэвсгийн үед байсан юмаа гэхэд тэр үед төрт ёс тогтоогүй байсан. Эмэгтэйчүүд яаж ч үзээд эрчүүдийн дээр гарахгүй шүүдээ. Итгэхэд бэрх л юм.

    ReplyDelete
  18. Бидний ҮНЭН гэж итгэж хүлээн зөвшөөрдөг ТҮҮХ маань гуйвсан засагдсан худал байх нь олонтоо. Амазон-ууд энэ нийтлэлд бичигдсэн он тооллоос өмнө ч байсан байна.

    ReplyDelete
  19. Чи муу эргїї тэнэг мал. Їсрэнгїй хєгжилийн ирэн їед бєє бєєс яриад тэтгэврийн хєгшчїїл цэцэрлэгийн хїїхдїїдийн сэтгэхїйтэй малнуудын сэтгэл зїрхээр тоглоод сууж байдаг. Чингис хаанд нуруугаа хугалуулах чинь дутаагїй бол амаа хамхиад алаа оролдоод мєрєєрєє далдраач гєлєгєє. Хїн ард шарын шашинаа шїтээд болж байна. Муусайн бєєстэй бєє нар далд ор. Бєєг алж байж л монгол улс мандсан тїїхтэй. Дахиад чингисийн нэрийг бариад дарвалзаад їзээрэй.

    ReplyDelete
  20. Хужаа цустай хүн л ингэж их бухимддаг юм даа. Удам гарал чинь харагдаж байна. Удахгүй чиний болон чиний цус нэгтнүүдийн чинь орон зай Хөх Монголд үгүй болно. Чи амьддаа ч үхээд ч Хөх Монголын доор хөсрий нүүр хөгийн сүнсээ тарчлааж амьдрах болно. Нэг амьдрах хорвоо гэж бүү андуур. Чам шиг хуцаа хужаа хуйх нарт хэдэн үг хэлье.

    Эрлэгт очоод гөлөлзөн суухдаа
    Энд бичсэн сэтгэгдлээ санаарай
    Цус нэгт хуйхтангуудтайгаа
    Цуг нийлээд тамд тарчлах
    Үндэс заяагаа чи мэд
    Үүрдийн тавилангаа үүрч эдэл.
    Хөх Монгол бол Тэнгэр заяатайг мэд
    Хөгийн муу хуйхтан та нар
    Өгөр толгой нь өтөнд баригдах
    Өөдгүй муу боол заяатайгаа сана

    Бөө бол Тэнгэр шүтэх үзэл
    Бөөс заяатанд хүртэл үгүй
    Өвөг дээдсээ шүтэх ухаан
    Өндөр дээдсээ залах арга
    Боол заяатанд горьдол үгүй
    Босоо заяатанд л ирдэг хувь.

    Эргүү мунхаг чи харин
    Энэ алд чинь өмхийрөөд
    Далд Ертөнцийг мэдрэн
    Дарж гишгэчүүлж тамлагдахдаа
    Дайчин угсааг доромжилж
    Даравгар амаа хэтрүүлсэн
    Ам хэлний гэмээ
    Ашид санаж явагтун

    Зүүдэндээ зүүдэлж сана
    Зүрхэндээ хатгуулж сана
    Алддаа мэдэрч сана
    Айдас дотроо агуулж сана
    Сэтгэлдээ сэв болгож сана

    Үгээр дамжиж үйл гүйцэлддэгийг сана
    Үтэр түргэн биелэгддэг ёстойг мэд
    Хаанаас яаж олохын гэж бүү бас
    Харагдах биегүй үзэгдэх сүүдэргүй
    Хий биетэй хийсгэлэн дүртэй
    Онгод буурлууд чамайг олжээ
    Хөрстийн дээр хөлөө гишгэх
    Хөгийн чи хаашаа ч зайлж үл чадна
    Хар муу санаагаа ариун гэгээнээр халхлагч
    Хамаг дээд нэрээр өөрийгөө далдлагч чи
    Олдохгүй гэж баясана уу
    Олохгүй гэж мунхаглана уу
    Олзлогдсон гэдгээ мэднэ үү
    Орилж хашгичаад ч нэмэргүйг харна уу

    Санаа муут хар дотортон чи
    Сар удалгүй хариугаа хүртэнэ
    Хөх Монголтой тэрсээд
    Хөгийн муу хуйхтанууд
    Өөдөлсөн дэвшсэн түүх үгүй
    Өшиглүүлээд өмхөрсөн нь харин бий
    Удахгүй ялзарч унана.
    Урьд өмнөх жимдээ орно.

    Хэрхэхийг Тэнгэр мэдтүгэй.

    ReplyDelete
  21. Ха ха ха, Хөх монголын түүхэнд гадныхан дандаа атаархаж байдаг билээ. Бүдүүлэг Европ,Бялдууч жунгаа гээд хэлээд барах биш.Эргүү европынхон эндүүрээд, Хятан нэрийг минь хятад болгосон билээ. Хэрвээ хятадаар нь хөөвөл түүхгүй улс юм шүү дээ.Юуных нь 5000 жилийн түүх байхав.Бусдын түүхийг хулгайлдаг байхгүй юу. Ёстой луухаан нэрэндээ таарсан улс.Тэрсэлдээд үзэг л дээ,хилэн гутлынх мөрийг оргүй арчих юм шүү.

    ReplyDelete
  22. Битгий хуцаарай. Тэнэг малнуудаа. Малнаасаа доор тэнэгїїд. Чиний энэ сайт руу малнууд л єнгийдєг байх. Бєєстэй бєє минь чи миний цусыг хардаг л юм байгаа биз. Бусдыг нь чадахгїй. Яагаад гэвэл та нар муусайн їхрїїд арай нэг гайгїйгийнхээ мууг нь їзчихдэг биз дээ. Мєд чиний мууг їзэх байлгїй наад їхрїїд чинь

    ReplyDelete
    Replies
    1. яасан бүдүүлэг юм бэ? үнэн худлыг ч нь ч ялгаж чадахгүй ..юм байж яасан олон үгтэй юм бэ дээ .. ухаантайхан шиг хүн байсан сан бол дотроо нэгийг бодмоор л юм даа .

      Delete
    2. яасан бүдүүлэг юм бэ
      ? ухаантайхан шиг хүн байсан бол ингэж ёс бус аашлахын оронд нэгийг тунгаан бодмоор л юм

      Delete
    3. яасан бүдүүлэг юм бэ
      ? ухаантайхан шиг хүн байсан бол ингэж ёс бус аашлахын оронд нэгийг тунгаан бодмоор л юм

      Delete
    4. яасан бүдүүлэг юм бэ
      ? ухаантайхан шиг хүн байсан бол ингэж ёс бус аашлахын оронд нэгийг тунгаан бодмоор л юм

      Delete
  23. Чиний сэтгэгдлийг устгахгүй. Баримт болоод байж л байг.

    ReplyDelete
  24. ter deer haraalgaad bgaa gar neg uulzad uchirah zorig ban uu chamd.

    ReplyDelete
  25. ENE SAITRUU UNGIIJ BGAA HVN MAL BOL CHI UURUU TEGBEL ERGVV ILJIG VMHII HUJAA,JUNGAA MINI.MONGOLIIN GAZAR NUTGAAS ZAIL ILJIG MINI!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    ReplyDelete
  26. ene boo hudalaa gj helmeer bna

    ReplyDelete
  27. Хэ хэ алдаг гар юмаа. Хүний нийтлэл тавьчихаад хүмүүсээр баахан магтуулаад л. Чи үнэхээр тйим ид шидтэй юм бол элийрч балайраад байлгүй нүдэнд үзэгдэж гарт баригдах ямар нэгэн үнэнийг гаргаад ирэлдээ. Аль хэдийнээс холйш л үнэн гарч ирэх гэж байгаа гээд хуцаад байсан. Гарч ирэх болоогүй юу.

    ReplyDelete
    Replies
    1. энэ нэг хөгийн гар одоо юу вэ? ичих нүүргүй эргүү илжиг,идэх эрүүгүй илжирхий тулам, удахгүй нүгэл чинь нүүр амаар чинь, нүх сүв болгоноор чинь ургаж гарахад хийсэн гэм, хэлсэн үгээ буцаах гэтэл чинь хэдийн оройтсон байнаа...!!!

      Delete
  28. хэ хэ чамайг би мэдэж байна аа. IP хаяг нь адилхан л нэг хүнийг заагаад байдаг юм даа. Хүний нэр төрд халдвал шүүхээр шийдүүлж ч болох л асуудал. Гэхдээ ийм ухамсаргүй хүнтэй зууралдаад юу хийхэв дээ. Дураараа бичиж л байхаас.

    ReplyDelete
  29. amar amgalan baina uu erhem duugiin blogoor zochilloo saihan boljee turul buriin asuudlaar olon saihan medeellig hurgejee ug hel bichgiin soyoloor ni huniig tanij boldog orhih yumiig zugeer l hayachihaa ug ni mongoldoo chingis haandaa hairtai l hun yum shig baina tsag hugatsaa buhniig haruulna shuudee ta 2 negen tsagt mongoloo geed negdsen and nuhud ch boloh yum biluu ... tengeriin uil gerliin hurdaar hiij bui ajil helj bui ug chin tumnii nudend il uchir uhaanaaraa bolgoogtun geed l orhichihoo

    ReplyDelete
  30. Amar amgalan baina uu erhem duugiin blogoor zocholloo saihan boljee hij bui uil helj bui ug chin tumend il tul uhaanaaraa bolgoo geed l orhichihoo ug ni mongoldoo chingis haandaa hairtai l hun yum shig bna tsag hugatsaa buhniig haruulnaa ta 2 negen tsagt and nuhud bolood mongoliinhoo tuluu zutgej yavah tsag ireh ch yum biluu helj ug bichgiin soyoloos ni huniig tanij boldog uhaanaaraa bol geed harj bai

    ReplyDelete
  31. ene medeeleliig umnu hudal yrihaargui hunees sonsoj mongol emegteichuudeeree baharhaj yvsan unuudur dahin ene medeeleliig boldsaihan emchiin medeelelees uzlee mash ih baharhaj bna jinhene mongol emegteichuudee ta nart amjilt huhsye hoh tamgatai tengeriin huvguud, ertnii amazon baatruudiin udamt mongol emegteichuudiin tuuh az jargaltaigaar urgeljleh bolno.

    ReplyDelete
  32. fjfgjhgdhjg

    ReplyDelete
    Replies
    1. Битгий бөөгөө үгүйсгээд бай.Бие биедээ хүндэтгэлтэй бай:.

      Delete
  33. Битгий бөөгөө үгүйсгээд бай.Бие биедээ хүндэтгэлтэй бай:.

    ReplyDelete
  34. шарын шашин монголд орж ирээд цагтаа 300 бөөг амьдаар нь шатааж байсан түүхтэй. Ард түмнийг мансууруулагч хар тамхи гэдэг нь үнэний ортой. Монголчуудыг тэмцлийн чадваргүй амиа бодогч, баахан тэмбүүтэй, баахан манж хятадын эрлиизүүд бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр битгий хэл монголд байсан америкийн нэг эрдэмтэн 20р зууны 50 он гэхэд монголчууд бүрэн мөсөн устана гэж онолдож байсан. ГЭВЧ БИД ОДООГ ХҮРТЭЛ АМЬД МЭНД БАЙЖ Л БАЙНА.

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц