Blogger templates

2011-05-05

Хүний наймааны золиос болсон залуухан бүсгүйн тэмдэглэл


Энэ нийтэлийг хэн гэдэг хүн бичиж хамгийн анх ямар сайтад байрлуулсныг нь би сайн мэдэхгүй юм. Гэхдээ миний бие хамгийн анх hamagmongol.net дээрээс 2 жилийн өмнө уншиж байсан бөгөөд тэр цагаас хойш чадах ядахаараа олон сайт, блогуудад байрлуулахыг бодсон. Гэхдээ энэ мэт сургамжтай нийтлэлийн үнэ цэнэ, ач холбогдол одоо хүртэл буураагүй байна. Ялангуяа хүний хаймаа Монголд халуун асуудал болсон хэвээр. Их сургуульд байхдаа энэ сэдвээр багаахан судалгаа ч хийж байсан санагдана. Мөн сүүлийн үед мэссэнжэрээр ийм настай тийм хувцастай хүүхэд алга боллоо гэсэн баахан спам явж байснаа сүүлдээ микротой хүмүүс хүүхэд хулгайлж байна гэсэн спам бас явах болов. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм. Гэхдээ хүний наймаа одоо болтол халуун асуудал хэвээр байна, Монгол бүсгүйчүүд гадаад хүмүүстэй гэр бүл болох явдал одоо болтол буураагүй л байна. Энэ нийтлэлийг уншаад хүмүүс сургамж аваасай.



Хүний наймааны золиос болсон залуухан бүсгүйн тэмдэглэл

Хvн худалдаалах гэмт хэргийн золиос болсон залуухан эмэгтэй манай хамгаалах байранд байхдаа сэтгэл зvйчид сэтгэлээ онгойтол ярьжээ. Мєн нимгэхэн хэрнээ ер бусын эмгэнэлт хувь заяаныхаа талаар бичсэн тэмдэглэлээ тvvнд итгэж уншуулсан байна. Хувь заяаны гашуун эргvvлэгт єртєн 18 насандаа хvний наймааны залиос болсон гэрээр амьдралаа зургаахан хуудсанд багтаан єгvvлсэн аж. Тэр эмгэнэлтэй бєгєєд аймшигтай явдлын талаар бусдад сэрэмжлvvлэх vvднээс дэвтрээ сэтгэл зvйчид vлдээсэн байж таараа. Бидний дунд аль хэдийнэ байхаа больсон тэр охины эмгэнэлт хувь заяа та бидний хэнд ч тохиолдож болох шvv дээ. Тиймээс уг нимгэхэн дэвтэрт чухал юу єгvvлсэнийг уншигч танд хvргэж байна. Монголчуудад хvний наймаа тэртээ алсад сонсогддог байсан. Харин єнєєдєр энэ тєрлийн бизнес монголд бодитоор бий болжээ. 1990 оны тэртээ Монгол улс хvний наймааны дамжуулагч орон гэж нэрлэгдэж байлаа. Харин 2001 оноос хүлээн авагч улс болж “зэрэглэлээ” ахиулжээ. Єдгєє хvний наймааны бизнес дээд цэгтээ хvртэл хєгжиж Монгол гэдэг нэр гаргагч улсын тоонд орчихсон байх юм. 

Єєрєєр хэлбэл Монголоос Турк, Гонконг, Малайз, Сингапур, Япон, БНСУ, Хятад, Израйль, Серби, Макао зэрэг орнуудад охидыг гаргадаг ажээ. Харамсалтай 1994 оноос Монголд явагдаад байгаа хvний наймааны хэргvvдээс ердєє хоёрыг нь шvvхээр шийдвэрлэсэн байх юм.
Нэгдvгээр хуудас: Би vхмээр байна Бусдын адил эрх чєлєєтэй байж, хань ижилтэй болж, vрийн зулай vнэрлэх хувьгvйдээ би гутарч байна. Энэхvv сэтгэлийн шаналал маань намайг шороон дор ороход аних байх даа. Тиймээс би vхмээр байна. Надад єєр сонголт алга. Уг нь зовлон гэдэг хувийн маань ємч. Гэхдээ би ярьмаар байна. Даанч энэ нийгэм, энэ хvмvvс намайг ойлгохгvй байх гэхээс нуруу хvйт оргиж байна. Єдєржин л толгойгоо гашилгаж, мєнгє мєнгє гэж бодон хотын гудамжаар алхалдат байлаа. Харин тэр нэгэн зарыг уншсанаар єєрийн амьдралын энэ єчvvхэн зовлонгоо 1000 дахин нэмэгдvvлсэн юм. Тэр зар дээр “Єндєр царайлаг охидыг мэргэжил харгалзахгvй гадаад руу єндєр цалинтай ажилд зуучлана” гэж бичсэн байсан. Зарын дагуу хотын тєвд байрлах нэгэн загварын агентлагт очсон. Тэнд миний vеийн 18-25 насны эмэгтэйчvvд цугласан байсан. Таван минут орчим болсны дараа нvдэнд дулаахан эр, эм хоёр орж ирсэн. Эрэгтэй нь герман, эмэгтэй нь монгол. Тэд єєрсдийгєє гадаадад сургалт, ажилд зуучилдаг албан ёсны зуучлалын агентлагийн сургагч багш нар хэмээн танилцуулсан. Тэгээд АНУ-д ахлах сургуульд суралцуулна, Японд vйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулна, БНХАУ-д гоо сайхан, Туркт компьютер электроникийн чиглэлээр суралцуулна хэмээсэн. 

Би хувьдаа Туркийг сонгож анкет картаа бєглєсєн. Тэд бидний дундуур явж гадаад хэлний мэдлэг, сонгож авсан орныхоо ёс заншил зэргийг хэр мэдэх вэ, гадаад паспорттай юу асуусан. Дараа энэ бvхнийг нууцалж эцэг эхдээ гэнэтийн сайхан бэлэг барьж чадах уу гэж асуухад, vгvй гэж хэлсэн охидыг буцааж явуулсан. Харин би худлаа vнэн хэлж байгаад сонгон шалгаруулалтад тэнцсэн юм.

Хоёрдугаар хуудас: Туркийг зорьсон минь Турк орныг зорьсон тvvх минь энэ. Би монголоос 2006 онд явсан. Тэгэхэд намар болж байсан. Тэд надад замдаа гоё сайхан хувцас олныг авч єгсєн. Галт тэрэг, усан онгоцоор, эцэст нь автобусаар “зугаалан” олон хоногийн турш аялсан. Ингээд яг 18 хоногийн дараа Туркийн Станбул хотод анх хєл тавьсан. Тэнд хэчнээн сайхан байсан гээч. Єндєр хєгжилтэй орны автобус байшин, замын хашлагахан зэргийг хараад ухаангvй их баярлаж билээ. 18 настай охины хувьд алс орныг зорьж ажил хийж басхvv боловсрол олж авна гэдэг асар том боломж байсан. Энэ боломжийг алдахыг хvсэхгvй учраас ажилд зуучлагчийн надад тавьсан бvх саналыг нь зєвшєєрсєн. Тэр миний бvх бичиг баримтыг хурааж, дараа нь гоо сайхны мэс засалд оруулж хамрыг маань єндєрлєж, хєхийг маань томруулж гоё сайхан болгосон. Эндээс л миний бvх зовлон зvдгvvр эхэлсэн юм.

Гуравдугаар хуудас: Айлган сvрдvvлэлт дундах амьдрал Цонхгvй хэрнээ тємєр хаалгатай дєрвєн хананы дунд хичнээн єдєр хоногийг єнгєрєєсєн юм бvv мэд. Эхэндээ тэнхээгээ тасартал орилж, явуулахыг шаардан уйлж байснаа санаж байна. Сvvлдээ урьдчилан таах аргагvй зодуур, тамлалтаас vхтэлээ айж дуугарч ч чадахаа больсон. Зодохгvй юм аа гэхэд тэд бидний биенд хар тамхи шахдаг байсан. Тэгээд уртасгасан цагаар, ямар ч чєлєє завсаргvйгээр ажиллуулсан. Хувийн ариун цэвэртээ анхаарах нэг ч минут охидод олддоггvй байв. Хамтдаа Туркийн хил дээр буусан охид хаана байгааг би мэдэхгvй. Харин єєр охидтой нэг єрєєнєєс нєгєє єрєє рvv зєєгдєхдєє тааралддаг. Бид бие бие рvvгээ гунигийн харц чулуудан, сэтгэлийн гvн дэх зовлонгоо хуваалцдаг байсан. Тамлал, зодуурын “амт” хэзээ ирж, хэрхэн зовоох бол гэх тvгшvvр vргэлж тархинд хоргодон чичирдэг байсан. Биднийг Туркт ирсэний дараа эрэгтэй хvнтэй бэлгийн харилцаанд оролцохдоо яаж дуугарах, хэрхэн аяглах тухай хvчээр заасан. Хэрэв vйлчлvvлэгчийн хэлснийг хийхгvй бол зодуулна. Дээрээс нь гомдол мэдvvлж дахин зодуулна. Єдєр шєнєгvй завсар зайгvй тэр аймшигтай хvмvvс намайг хvчирхийлж байсан. Єдєрт хамгийн багадаа тав, тэгээд найман удаа тамын ажилдаа гардаг байлаа. Тэндэхийн хvмvvс бидэнтэй юу ч ярьдаггvй. Зєвхєн зоддог. Єєр бусадтай ярихдаа чихэнд нь ойртож хэдэн vг хэлээд мєнгє єгч авч байгаа харагддаг.

Дєрєвдvгээр хуудас: Орголт Биднийг нэг газраас нєгєє рvv автобусаар зєєдєг байсан. Автобусны цонх хар єнгєтэй бас давхар хєшигтэй. Хянагчид дундуур холхиж бидний vйлдлийг хянана. Тэгээд тэр сайхан хотын хаана нь ч байдаг юм гэмээр хамгийн бохир газарт биднийг аваачиж єгдєг байсан. Ихэвчлэн тахир дутуу, зvй бусаар бэлгийн дур хvслээ хангадаг догшин харгис новшнуудад биднийг тушаадаг байсан. Би энэ хугацаанд хоёр гурван удаа оргохыг завдаад ухаан баларталаа зодуулсан юм. Эхний удаа нэг охин автобуснаас газар хєл тавингуутаа зугтсан. Би тvvний араас гvйхийг завдсан ч тав алхаад л баригдсан. Хэвтэрт орсны дараа хэд хоног ажиллаж чадаагvй. Ажиллаагvй хоног бvрт надаас алданг тооцож, басхvv замын зардалд хvv тооцож их ажиллах хэрэгтэй хэмээн хараан зvхдэг байсан. Бас жирэмснээс хамгаалах эм єдєр болгон хvчээр уулгаж, тєлбєрийг нь єр болгож нэмдэг байсан. Бие тэнхэрсэний дараа тамын ажилдаа явахаар автобусанд ачигдаж байхад нєгєє оргосон охин булуу болтолоо зодуулчихсан машинаас бууж байгаа харагдсан. Хєєрхий баригдчихаж. Vvнээс vvдээд л сайн ажиллаад бушуухан єрєє тєлчихвєл тэд намайг явуулна гэдэгт олон охин итгэдэг. Энэ явдал єнгєрсєнєєс хойш хэсэг хугацааны дараа би буудлаас оргосон. Хэчнээн эрсдэлтэй ч би хоёр давхараас vсэрсэн. Сульдаж гvйцсэн би нэг гудамжны цаанаас л баригдсан. Дєрєв таван хянагч тал талаас л гvйгээд ирсэн. Ингээд миний сvvлчийн найдлага тасарсан даа.

Сvvлдээ би vхэх талаар бодох болсон. Цаг минут тутам єр нэмэгдэж, алданг тооцож, тvvний дороос єндийх аргагvй болсон. Мєн хэзээ ч ирж болох харгислал тvгшvvрийн дунд банж цєхєрсєн учраас энэ замыг сонгосон юм.

Тавдугаар хуудас: Амьд хvvр Ухаан орох нь ээ эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Цагаан ємсгєлтэй хvн орж ирсэн нь Турк улсын цагдаагийн ажилтан аж. Тэр надаас баахан юм асуусан. Бас намайг гудамжнаас ухаангvй хэвтэж байхад олсон гэж хэлсэн. Гэхдээ би хариулж чадаагvй. Нvд минь харж байгаагаас бусдаар толгой хvзvv, нуруу, гэдэс гээд бvх эд эс маань шархирч байлаа. Нvд харанхуйлж, vе vе ухаан балартаад ямар ч тэнхэлгvй болсон байжээ. Би Туркт ирээд хоёр жил боолын хєдєлмєр эрхэлсэн байжээ. Миний тєсєєллєєр би энд ирээд 10 жил болсон. Тэгээд л би таван давхараас vсэрсэн юм. Босоод ганц хоёр алхсанаа л санаж байна. Cap шахам эмчлvvлсэний эцэст би єєрийгєє заг хvйтэн, мєєгєнцєр болоод нэлээд хэдэн БЗХЄ-тэй болохоо мэдсэн.

Мєн олон удаагийн зодуурийн улмаас тархи маань маш их гэмтсэн. Тэд биенд маань шарх vлдээхгvйн тулд ихэвчлэн толгой нуруун тус газар зоддог байснаас vvдэлтэй. Олон удаагийн амь дvйсэн орголт охидод зєвхєн vхэл л авчирдаг. Одоо єрєєсєн хєл маань байхгvй. Бас дотоод эрхтэнд маань нэг ч эрvvл эд эс vлдээгvй. Амьд хvvр болсон би хэнд хэрэгтэй гэж. ХДХВ-ийн халдвар надад нэгжилийн ч нас vлдээгээгvй аж.

Зургаадугаар хуудас: Єглєєний нарыг дурсахуй Надтай хамт 17 охин Турк улс руу явсан. Бас Америк, Турк, Япон, Хятад луу явахаар нэг багт єдий тооны охид тэнцvvлсэнийг санаж байна. Тэд энэ шалгаруулагчтаа ямархан давтамжтайгаар явуулдгийг мэдэхгvй. Гэхдээ vг сольж vзээгvй болохоос тэнд байхдаа маш олон монгол охидтой харцаараа мэндэлж, харцаараа зовлонгоо хуваалцаж явсан. Монгол хvний наймаа байгаа, тvvгээр барахгvй бvр зохион байгуулалттайгаар, маш нарийн хяналт дор цэцэглэн хєгжиж байна. Энэ нас, энэ амьдралаа сvйтгэн байж би vvнийг мэдсэн. Тиймээс надтай адилхан олон охид гадаадад гарах хvсэлдээ хєтлєгдєн энэ доромжлолд бvv єртєєсэй. Мєнгєгvй байхдаа би нарыг єдєр бvр хардаг байсан. Харин тэнд хоёр жил тамлагдахлаа єглєєний нарыг нэг ч удаа харж байгаагvй…

Ийнхvv хєєрхий бvсгvйн тэмдэглэл дуусчээ.

Нийтлэлийг ирүүлсэн Б. Дандарчулуун

32 comments:

  1. Хэрвээ та зочин бол Anonymous гэдэг сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү

    ReplyDelete
  2. aimr ymaa >_<

    ReplyDelete
  3. huurhii ene bugdiig ilruulmeer bnaa ghdee manai mgl unen archaagui uls yumaaa sda yugaa ch diilj barij hyanaj chadkuu sda shuud ehnees n hyadah heregtei shd hunee zarj bgaa llruudiig

    ReplyDelete
  4. haraal id gej pizda yum aa, ene muu hunii naimaachin novshnuudtai buh niiteeree temtseh heregtei lalruudiig bugdiig ni alah yumsan pizda gej

    ReplyDelete
  5. ЭД НАР ӨӨРСДӨӨ БИЕЭ ҮНЭЛЖ ОЧДОГ БОЛОХООР ТЭР. өсвөр насны биеэ үнэлэгчид. одоо цагт эхнэр авах нь уу. янхан тэжээх нь үү. Манайхаан, Монгол эрчүүдээ энэ мөнгөний бузар болсон зовлогонуудаас зайгаа барьж ХАЛХ БУРИАД ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ амьдарья. ЭСВЭЛ МОНГОЛ ОРОНДОО ШИНЭ КОММУНИСТ НИЙГЭМИЙГ ХАМТДАА БАЙГУУЛЦГААЯ. УЛС ОРНОО ТЭГЖ Л ЦЭВЭРЛЭН, АВРАХ, ХӨГЖҮҮЛЭХ АРГА БАЙНА. ЭС БӨГӨӨС ТАЙЛАНД ТАЙВАНААС ДОР ЯНХАН ОРОН БОЛНО

    ReplyDelete
    Replies
    1. HUTSDAG HULGAICH Ve!! YU GENEE? EHNER AVAH UU YNHAN TEJEEH UU?? HOGIIN ARCHAAGUI NOVSH VE! OOROO NEEH TSEVERHEN AMITAN SHIG, UNENDEE BOL CHAM SHIG MALNUUDAAS BOLJ MON CH OLON HIISVER MOROODOL GENEN SETGEHUITEI OHIDUUD IIM ZAMRUU HALITARSAN BH DA !!!! TSVERLENE GJ CHI YAJ TSEVRELHIIN ? ENE ZOLIOS BOLSON OHIDUUDIIG BUUDAJ ALAAD HALH OHINTOI HURIMAA HGEED AMIDARHIMU? TIIM YM BDGU L BGUI YU! YMARCH GEMT HERGIIN ZAHIALAGCH NI NIIGEM OOROO BHAD CHI HUTSHAAS OOR YU CH HIIJ CHADAHGUI L BGU YU! MONGOLOO HOGJUULII GVEL OORIINHOO SETGEHUIG TSEVERLCHIH! TER CHIN L MONGOLIINHOO TOLOO HIIJ CHADAH HAMGIIN TOM ZUIL CHIN ZA ! CHINII HUVID

      Delete
  6. Таны итгэж явдаг хүн хаана юу хийж явсан, юу хийж явдаг, юу хийхийг та магадгүй төсөөлөхгүй байх. төсөөлж ч чадахгүй байж мэднэ. Гэхдээ. та байг гэхэд таны үр удам маш эмгэнэлтэй, ялзарсан, өмхийрсөн нийгэмд үлдэх нь байна шүү. Хамтдаа эх орноо элгэн саднаа монгол ёс уламжлалаа ёсчлон, шинэ нийгэм, шинэ хууль дэглэм, шинэ амжилт, шинэ амьдралаар эхлүүлцгээе. Бидэнд санаснаас илүү амьдрал, ирээдүй байна. Бид АРЧИЛАЛЫГ байгуулж чадсан, үзсэн. Харин дахин нэг шинэчлэл явуулж яагаад болохгүй гэж. чадахгүй гэж? БҮГДЭЭРЭЙ ЦӨМӨӨРӨӨ НИЙТЭЭРЭЙ НЭГДЭЕ. hello.tulgaa@yahoo.com

    ReplyDelete
  7. humuusiin bolovsrol nimgen ene taliin medleg mash taaruu ychraas bas ajil hiigeed amjirgaanii tuvshin doogyyr yavaad bdagt bgan bas bus olon zuil gehdee odoo bol denduu bolovsrol myy yhamsar myy bana

    ReplyDelete
  8. Burhan min, aimaar yumaa aimaar yum. Haa negtee unshij bsan temdeglel baina. Hoorhii teneghen ohid min dee. Saihan husel moroodloor chin oosorlood hunii unergui adguusnuud yamar aimshigtai tam ruu avaachdagiig saitar oilgo. Mungu chuhal bish shuu, gol ni eh orondoo baih chuhal. Amidarya gevel amidrah bolomj mongold min baish dee.

    ReplyDelete
  9. аймаар юмаа. монголын төрийн арчаагүй байдалтай холбоотой гэж бодож байна.

    ReplyDelete
  10. хүмүүсээ ухаантай амьдарцгаая. хүн болж төрсөн утга учираа ойлгож хүний хорвоод хүн ёсоор амьдарцгаая

    ReplyDelete
  11. Хүний наймаа эрт дээр үеэс байсан.Харин Монголд байгаагүй.Монгол хүнийг маш дээгүүр өндөрт тавьдаг байсан. Энэ хөх толбот удам Тэнгэрийн үрс учраас тэр.Энэ охины тэмдэглэлд байгаа зуучилсан эмэгтэй яав ч Монгол хүн биш.Үүнд гар хөл болж байгаа нь ч мөн ялгаагүй Монгол хүн биш. Зүгээр л тэнгэрийн гэсгээл хүртэх хөх толботны арьс нөмөрсөн,сэтгэл зүрхгүй,үндэс угсааг минь устгах гэсэн албин чөтгөрүүд.Тэнгэр төрөл садан,удам угсаагаар нь ниргэг,бүү өршөө.

    ReplyDelete
  12. Хөх Толботнууд бол Тэнгэрийн үрс. Тэнгэр үрсээ мэднэ. Тэнгэртэй тэрслэгчид тэд бүгд хариугаа хүртэх болно

    ReplyDelete
  13. yamar aimaar ym be bur aichihl
    aa

    ReplyDelete
  14. ene hunii naimaagaar mungu olson yumnuud ni jargaj chaddim bh da. tm aimr nugel hj mungu olchood hooloigoor ni hool davdim bhda. araichdee nre

    ReplyDelete
  15. Uneheer aimaar yum.Ene bol Mongolin tur zasgiin archaaguigees bolj bga yum.Ard tumnee yaduurlaas gargana gej hudlaa chalchihaas uur yum bhgui.Unen heregtee ard tumen yaduu bval ted nart ashigtai uchraas ter.Zasgiin erhend bga luivarchinguudig neg hesgiig ni buudaad uzeh yumsan.Gehdee tertei tergui neg ih udahgui Tengeriin gesgeeliig ali muu buhniig uildegsed, yalangya ter hunii naimaachid, tamlagchid zohih yosooroo hurteh bolnoo gaigui.Minii Mongolin nyalh urs mini, ard tumen mini hudal huurmagaas, hooson amlaltaas, eldev zaraas hol bj eh orondoo eej aavtaigaa, tselmeg huh Tengeriinhee dor yamar ch bsan amidar l daa!!!!!!!!!

    ReplyDelete
    Replies
    1. aimar yma iim zuiliig bi kinon deerees l uzej bsan bolhoos hervee ene unen bol manai heden mung ghleer nudee uhaj uguhuus butsahgui uls turchiduus gartsagui neg heseg ni uuniig hiideg bj taarna yagaad gvel iim aihtar zohion bguulalttai bga ym chin todorhoishde

      Delete
    2. hi sain bn

      Delete
  16. энэ бол Монголын улс төрд ямархан их мэдэгчийн дүртэй, өндөр боловсрол/гадаадын/ын зэрэгтэй хэмээх баг зүүсэн, бохир заваан хүмүүс гарсантай нягт холбоотой. Дээр нь 5,10 төгрөгөөр өнөөдөрийн хоолоол болгож байвал ирээдүйн талаар тас мартддаг хөөрхийлөлтэй сэтгэхүй, өнгөнд хууртдаг, мөнгө нь шунаг, өнгөрсөнөө ул гэж, одоог зул гэж индүүрэгсэд их болсоноос, гадаад гэсэн болгоныг гял цал гэж андуурагсад, баялагаа алт гэж арилжигсад хэт их,биеэ тоогсод нэт болсоноос үүдэлтэй яалтай ч билээ. Цаг нь ирэхээр жам ёсоор тамд очих л байхдоо. Учир нь үл итгэгсэд, үзэн ядагчид, улайран эсэргүүцэгчид, ухамсар дорой, ухааны дутагдалтай, удмын гажигтай,оюуны хомсдолтой, тархины хоосролтой худал яригч, молиго үмхүүлэгчид танил царайнууд дахин дахин өнөөх л үлгэрээ ярьсаар, бусад нь хууртасаар л тамын тогооны амьдрал нэг хэсэгтээ л үргэлжилэх нь дээ...

    ReplyDelete
  17. hun hunee tavaar met hudaldaj bna geheer denduu aimshigtai ... :'(

    ReplyDelete
  18. hun hunee hudaldaj bna geheer denduu aimshigtai ... :'(

    ReplyDelete
  19. арай ч монголчуудаа бид ийм боллоо гэж үү хүн худаалагчид өөрсдийнхөө охидыг хулгайлагдсан бол яах байсан бол

    ReplyDelete
  20. õ¿íýýñ þì õóëãàéëäàã çàí íü äýíäýæ õ¿í õ¿íýý õóëãàéëäàã íü èðýýä¿éä õ¿í õ¿íýý èäõýä îéðõîí ìýò ñàíàãäàíà.Ýíý àðàé áèøýý ìîíãîë÷óóä àààààààààààààààààà

    ReplyDelete
  21. bugdiin alah estoi iim hunii unergui lalruud bugd hariugaa amsah bolnoo MONGOLCHUUD EVTEI BHDAA HUCHTEI TIIMUU

    ReplyDelete
  22. unenheer helehch ug oldohguin mash ih haramsal emgenel,,,odoo ch gesen hed hichneen mongol ohid busguichuud ene zovlong edelj bgaa boloo,,,,,,mungu gedeg zuil hunii umnu tavisan urhi esbel shalguur ch yumuu buu med. bi gantshan yumiig medej bna HIL,HEL,MAL 3taigaa baihad hen bayn MONGOL bayn.

    ReplyDelete
  23. daanch yaavda

    ReplyDelete
  24. Ene niitleliig unshaad umnu ni hiij baisan tenegleleesee ichij baina. Bi bodohdoo gadaadad garval saihan amidrana geed gadnii huntei gerleh bodol uvurluj baisan udaatai. Bur tiim zariin daguu ochij uulzaj baisan. Burhan minii zam bish geed ene amidrald mini uldeesend bayarlaj suuna. Tiimees iim bodold ohid busguichuud mini buu avtaasai gej husej baina. Hun amidralaa uuriin garaar buteeh ni chuhal zuil shu. Bi hamgiin suuld saya "Her udaan amidrah ni chuhal uu? herhen yaj amidrah ni chuhal uu" nertei nomiig unshsan. Ene nomiig ch bolov unshij uursdiin amidral, bodol setgehuidee tomoohon uurchlultiig uuruu hiigeerei. Hen negen chinii, tanii amidraliig uurchluhiig herhevch zuvshuurch bolohgui shu. Good luck.

    ReplyDelete
  25. Vneheer huurhii yma tur in ard irgedee hamgaalj chadahgvi bga blhor ohid bvsgvichvl in ingej hohirch bgam ghde duranda biye vneldeg heseg nuhdvd bdim bna le dahiad hden ohidoo gadagsha aldaj bj ene heregt anhaaral tawiihin boloo ohid min VNEGVI HOOL ZUWHUN HAWHAND L BDGIIM gdgiig hze oilgohim be

    ReplyDelete
  26. uuniig neg taalaas ni harah hereggui, hend ch mongo heregtei gehdee tuuniig hyalbar argaar oloh gesen genen setgel huniig eresdeld oruulj bna. getel tsaana ni hiigeed saihan amidarch boloh ajil bj l baidag tuuniig hiigeed uzeh l heregtei. odoo her bargiin ohid barilgiin zasal chimeglelchin bolohgui getel ene mergejileer l gehed ur chadwaraas hamaaraad sayaas deesh togrogiin tsalin ogoh gazar bj l bdag getel iimerhuu ajliig bohir zawaan geed hiih hun oldohgui l bn ene taliin ajliin bairiig hyataduudad aldaad l bn bodoh l asuudal...

    ReplyDelete
  27. Ямар аймшигтай юм бэ? гэхдээ ийм зүйл болдог болсоор ч байгаа гэдэг нь үнэн байх. Бүхий л зүйл болохгүй байна даа энэ нийгэмд. Төр нь болохгүй ард иргэд минь аргаа барсаар л цөхөрсөөр л охид залуусын маань тэн хагас магадгүй тэрнээс их хувь нь буруу зүйлрүү хазайж архи тамхи шоу хэсэж л явж байна шдээ. Ийм байхад тэдний ухамсар нь ямар байгаа нь ойлгомжтрй. Амархан мөнгө олно гэж байдаггүй юмаа хэдий чинээ зүтгэнэ төдий чинээ л амьдрана. Харин хүн зальдах иймэрхүү хоосон утгагүй зар бол уншихад л санаа нь илт байна.. Төр нь иргэдрүүгээ чиглэж иргэд нь үр хүүхдээ зөв хүмүүжүүлж хүүхдүүд нь ухамсартай болж төлөвшөөд байвал ч иймэрхүү юмруу гүйгээд явах хүн ч ховор болох байхдаа.. Хөөрхий охин их л харамсаж яаж зовсон болдоо ингэж бодохоор л сэтгэл үнэхээр хямарч байна. Бид л нэгнээ хайрлахгшй бол харь гарагийн хэн б гуай ч биднийг хайрлахгүй

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц