Blogger templates

2016-09-06

Аяллын тэмдэглэл


Эх сайхан Монгол орноороо олон андын хамт олз омог дүүрэн сайхан аялаад ирлээ. 1400 гаруй зураг буулгажээ. Олон ч адал явдалтай учран туулж давж, сургамж ухаарал авч, мэдлэг тэлсэн, туршлага хураасан нэгэн аян байв. Аяллын талаарх зурагт тэмдэглэлээ блогтоо оруулж байна

2016-07-03

Гэрлийн Өргөөний улаачид Цагаан Овоо босгов


Гэрлийн өргөөний улаачдын босгосон Цагаан овоо. Овоо нь Тэнгэр газрыг холбогч бөгөөд хангай дэлхийгээ сүншиглэн дээдлэхийг сануулан оршино. Газар газрын уул, усны цагаан чулуудаас бүрэлдэх тус овоонд нутаг бүрийн хэм шингээстэй бөгөөд унасан нутаг, угаасан усаа санагалзсан хүмүүн очин сүншиглэвэл хэм юуг нь алд бие, агар сүнсэндээ шингээгээд эрчимээ нэг сэргээж чадна. 

Түмэн олон ардад уул овоогоо дээдлэх уламжлалт Mонгол дэг жаягийг сануулан овоо бол хогийн цэг биш хийморь сүлдээ тэтгэх ариун газар, уул усыг хамгаалагч шүтээн болохыг ойлгуулан сүндэрлэнэ. Элдэв янзын идээ, будаа, тос нялж, цай, торго, хив хадаг, яндар, уусан архины шил, суга таягаа шидэлдэг овоолго биш жинхэнэ овоо болохыг таниулан эсгий тоглоом, цагаан чулууг өргөнө. Монгол улс оршин тогтнох үндэс 5 тусгаар тогтнолыг сануулан 5 ханат гэрийн дайтай сүндэрлэх энэхүү овооны чулуу нэг бүрийг гараар өржээ. Энэ нь эвлэлдэн нэгдэхийн хүч, хүмүүний хөдөлмөр, сэтгэлийг шингээжээ.

2016-04-07

Таван тивийн тухай


Хүмүүс бид “махан бие, сүнс” 2-оос тогтох бөгөөд махан бие үхээд газарт шингэдэг бол сүнс түүнээс урт наслаж өөрийн ой санамж, оюун ухаан, амьдрах хугацаандаа олсон мэдлэгтэйгээ өөр орон зайд шилждэг. Тэрхүү орон зайг Монгол бөө мөргөлд 5 тив хэмээн нэрлэх бөгөөд энэ тивүүд нь Эх дэлхийн оршихуй, жам ёсыг сахиулан, хий дүрээр оршин тогтнодог. Таван тивийн тухай задлан өгүүлвэл:

Бөөгийн үүсэл


Бөө хэмээх ойлголтыг хамгийн ерөнхийгөөр тодорхойлвол энэ нь байгалийн чадамжийг илтгэдэг. (Бөөгийн Товчион судар, УБ 2015 он)

Бөө нь зөвхөн хүнд төдийгүй амьтанд ч байдаг. “Өөрөөр хэлбэл аливаа хүн эсхүл амьтад дунд бусдаасаа онцгой, байгалаас заяасан зөн, чадамжтай нэгэн байх бөгөөд тэр чадвараа өнгөлж тордон үйл болгон ашиглаж буй мэргэшилтэнг Бөө хэмээнэ” Үүнийг тодорхой болгохын тулд Шоргоолжин дээр жишээ авч үзье.
Дээшээ буц