Blogger templates

2012-09-12

2012.12.21-ний тухай дээд буурлуудын айлтгалаас...



Эх сурвалж: http://chinggis-udgan.blogspot.com/2012/09/20121221.html

12 сарын 21ны тухай болох үйл явдлын тухай дээд буурлуудын үгийг дамжуулна уу...хэмээн бидний арваад хүмүүс Буурлуудаас хүслээ.

....Гэгээн цагаан өдөр гэнэт харанхуй болохыг харна
Гэрэл сүүдэр 2 ээлжлэхийг харна
Хамгийн сүүлчийн удаа гэдгийг
Харсан болгон ухахгүй
Харсных нь зол болно
Хараагүйнх нь хохь болно

Алтан нарны амийг энэ газар дээр буулгана
Аугуу том үйлийг улаач балчрууд хийнэ
Аврага том түүдэг дээр наран ээжийг баясгана
Аврал хайрын дууг тэд урин дуудна.

Хааш хаашаагаа .... хүн алдлаад зогсох тэр тойрогт
Тэнгэрийн наран мандана
Дэлхийн өнцөг буланд
Ил гал бүр дээр
Наран ээжийн цацраг оч үсрэн асна
Бүлээцэх сэтгэл түүнд бадран бадрана
Энэ эрэн дуусаж буйг түмэн олон ухна

Саран ээжийн амь энэ дэлхий дээр морилно
Сайхан сүүний үнэр нь хамар цоргин анхилна
Зөөлөн бүүвэйн дуугаар дэлхийг бүүвэйлэн амраана
Зүрх сэтгэл юугаар улаач үрс тэмцэнэ

Таван өдөр, Таван шөнө
Наран саран ээлжлэх тэр агшинд
Хором мөч бүхэн ухаарлын мөч байх болно

Хурц илдний үзүүрт
Хар мангасыг устгахаар
Хуй юунаасаа гаргаж
Хий биетэнг устгах

Өрлөг жанжидын дайчид
Тив, дэлхийгээр гүйлдэн
Энд тэнд нуугдах бүхий л хий биетэнг
Сайн мууг ялгалгүй
Сайхан муухайг ялгалгүй
Тэмцэлдсэн болгоныг
Тэрсэлсэн болгоныг үгүй хийнэ

Харсан үзсэн бүхэндээ үнэмшихгүй ч
Харсан болгон түүх болон үлдэх
Тэртээх нэгэн өдрийн
Түүхийн шаргал хуудаснаа
Энэ дэлхий дээр буух хар сүнснүүд бүгд
Хар нүхлүү хуйлран одно

Нэгэн галын дөл бөхөхөд
Нэгэн аймгийн дөл бөхнө
Зүрх сэтгэл нь хортон болсон
Зөн мэдрэмж нь үгүй болсон
Нэгэн аймаг бөхлөө л биз тэр яадгийн
Нэгэн сүнс үхэхэд нэгэн шүдэнз хугарана

Мөхсөн болгон учиртай
Эх дэлхийгээ бузарласан
Бузар савар болгон мохно
Мохсон бүхэн зангилаатай
Наран ээжийг залгих тэр хар мангасын
Үр үндэс өндөг бүгдийг
Дэлхийгээс цэвэрлэх болно

Таван өдрийн турш үйлээ хийх бидэнд
Унд усыг минь зөөх улаач үрс байхад л чухал
Шид юу дутна гэж юундаа айсан юм
Шийдвэртэй сэтгэл
Дөрвөн мөчин байхад л хангалттай бус уу

Даарч бээрнэ гэж юундаа айсан юм
Дагжин чичрэх сэтгэлийг чинь
Бид дулаацуулах бус уу
Хором мөч бүхэн
Ухаарлых байна гэж хатуу анхааруулж байна

Бүү ай, Бүү зүрхшээ
Нэгэн сэтгэлийн дор
Нэгэн тугийн дор
Хэц хэнгэргээ дэлд

Хар муу сүнсний дарангуйлалыг
Хамаг буй бүхний хорон санааг
Ухан гаргаж
Уудлан ухаж
Бугшисан бул болгоныг
Бугшисан идээ болгоныг
Бугшисан товруу болгоныг
Шахан гаргаж
Шахан хөөж

Энэ дэлхийгээс хөөж
Тэнгэрт байх хар нүх
Тэнгэрийн хар эрлэглүү
Дэгдээх болно

Хүйтэн зүрхтэн болохоос
Айгаагүй байтал эмээгээд
Хүйтэн салхинд жиндэнэ гэж
Юундаа айсан юм

Хаана байна тэр Дайчин чанар
Хаана байна тэр Хааны үр сад
Сэтгэлд чинь гал байхад
Том түүдгээр яадаг юм

Наран ээжийг баярлуулах гэж
Түүдэг асаагаа биздээ
Өөрсдийгөө дулаалж бөмбийлэх гэж
Юундаа айсан юм

Өнө их зовлонг хураасан үр удам
Өтгөс дээдсийнхээ үйл лайг
Энэ биедээ шингээн
Ухаарал юуг өөртөө шингээн ав
Удам судрынхаа зовлонг
Өөртөө шингээн ав

Үхвэл үхнэ л биз
Өлгийдөөд авая Буурлууд чинь
Үйлээ хийсийм гээд
Өрөвдөн тэтгэе Буурлууд чинь

Ухвар мөчид бодлоосоо салж чадахгүй бол
Ухаан бодлоо цэгцлэхгүй бол

Хуучин эринийг үдэж
Шинэ цагийг угтах
Баатарлаг тэр улаач нар гэж яахан тэмцэх билээ
Хуран цуглах олныг бултаар нь дуудаж
Булгилах зүрхнийхээ гал цогийг тэдэнд бишрүүл

Хар муу бүхнээ устгаж дайтахыг
Хар муу бүхнийг хорвоогоос халиулахын төлөө
Түрхэн зуурын зовлонг гэтлэж гарна даа үрс минь
Түүдэг юуныхаа элчинд баясан цэнгэнэ дээ үрс минь

Дэлхий ээжийнхээ амийг тэтгэж
Газар ус юуг нь галаар сэргээж
Арга билэг юуг нь тэнцүүлэн байж
Хар сүнс бүхэн энэ
Дэлхийгээс минь одоход

Ирэх шинэ цаг нь
Гэрэл гэгээ цацруулж
Амьд үлдсэн бүхэн
Шинэ цагийн эх болно

Дахин наран ургах тэр өдөр ирнэ
Дааж давашгүй мэт санагдсан бүхэн далд орчихсон
Сэтгэл санааг нь амирлуулсан
Түмэн олонд тунхаглах тун

ИХ ГАЛЫН ТАХИЛГА
НАРАН ӨЖИЙГ
ДЭЛХИЙД УРИХ ЁСЛОЛ гэж

Түмэн олонд зарлах тун
Дэлхий ээжийг хамгаалан тахих ёслол гэж
Түмэн олонд зарлах тун
Ухаарах тун


Энэ бол энгийн нэгэн үйл биш
Анхаарсан сонордсон болгон нь
Аврал юуг хүртэх болно
Атаа чөтөө энэ цагт зангидсан ч
Аврал эрэн гуйх болно

Лус юу нь хөлдөөд ирэхэд
Хумс юу нь хатаад ирэхэд
Уруул юу нь хөхрөөд ирэхэд
Уучлал гуйгаад ирэх болно
Бүү ай ...  Даараахгүй ... Дагжихгүй,  
Чичрэхгүй, Хөлдөхгүй, Үхэхгүй

Шинэ цагийн эхлэл
Их хүйтэн салхиар эхлэж
Ээх нарнаар жаргах болно
Сайхан бүхэн өмнө чинь ирж

Тэнгэрт нэгэн үүл байхгүй
Газарт нэгэн толбо байхгүй
Хөв хөх тэнгэрийн дор
Цав цагаан тал угтаж
Хүмүүний сэтгэл тэрүүн адил
Гэгээлэг болно гэж ерөөе дөө

Сүүн цагаан сэтгэлтэй бүхэн
Саруул сайхан ухаантан бүхэн
Хайр энэрлээр дүүрэн бүхэн
Энэ хатуу цагийг даваад гарах болно

Хар муухай бүхнийг сэтгэлдээ тээсэн
Хар сүнтэнг итгэлдээ шингээсэн
Энэ бүх хүмүүс амиа тасрах тэр л агшинд
Амь гуйгаад гал дээр ирэх болно

Энэ дэлхийн бүх хүн
Энэ дэлхий ээжийн хүйсэн
Эгэлгүй Монгол орон
Энд байдаг гэдгийг мэдрэн цуглах болно

Тив тивийн бүх л үрс
Галаа өрдөн гуйх болно
Гал юугаа харан өршөөл эрэн
Ухаарсан болгоны амийг өршөөж

Хар муу санаатай
Ухаарал юуг хүсэхгүй үрс
Хөнжилдөө хөлдөн өглөөн нарнаар
Мөс болон хагарах болно доо
Мянган давхар дэхтий өмссөн ч хөлдөх л болно
Халуун дулаан галын дэргэд байлаа гээд
Хөлдсөн бие чинь гэсэхгүй дээ

Хүний амийг хулгайллаа гээд
Хүрэл зүрх чинь гэсэхгүй
Харсан болгоноо өөртөө наалаа гээд
Хайран гэгдэх амь чинь аврагдахгүй
Хөлдүү зүрхтэн дахиж гэсэхгүй



Сиймгэр нимгэн хувцастай байсан ч
Сэтгэл юугынхаа галаар амьдрах л цаг даа
Хүйтэн жавар байлаа гээд
Хацрыг чинь хөлдөөхгүй
Сэтгэл юуныхаа галаар амьд үлдэх цаг
Сэтгэл юуныхаа ариунаар амьд үлдэх эрин
Оюун санааныхаа цайлганаар амьдрах эрин зуун
Онгод тэнгэрийнхээ үгээр хүлэг хийх эрин

Энэ бол дэлхий ээжийн их цэвэрлэгээ

Хөлдвөл хөлднө биз хэнд хамаатай юм
Үхвэл үхнэ л биз өршөөл ирээгүйн хохь
Эрэн зуун болгонд давтагддаг түүхтэй юм жамтай юм
Урд нь зургаан удаа болсон л юмдаг
Тэсээд л ирсэн биздээ

Даван туулсаар л ирсэн биздээ
Дайчин чанараа хаана гээчихээд
Далдыг ертөнцийг таниж мэдчихээд
Давшгүй гэсэн болгоныг давж гүйцэлдүүлчихээд
Дагтаршисан олон сүнсийг хурааж дийлэхгүй гэчихээд

Харсан үзсэн болгондоо итгэхгүй гэчихээд
Хайлж урсахыг нь мэдэрчихээд харчихаад
Хаашаа явж байгааг нь тольдон үзчихээд
Хаа сайгүй тэнүүчлэх сүнсийг нь устгаж мөхөөчихөөд

Сэтгэл юундаа хоргодож юунд чилээх гэсэн юм
Газар дэлхий дээр хураасан хөрөнгө чинь
Энэ цаг ирэхэд тус нэмэр болохгүй
Зүрх сэтгэлдээ хураасан эрдэм чинь
Энэ хатуу цагыг туулхад гал болон дүрэлзэж
Амь юугы чинь аврана

Дутуу харчихаад дутуу сонсчихоод
Юугаа дэмийрэх гэсэн юм
Юунд нь айсан юм
Юу сонсчихоод юугаа хараад
Сэтгэлээ мигшээж, зүрхээ мохооно

Айж бэргэхийн оронд
Биедээ шид хүчээ хураах нь
Дариухан харамгүй ихээр цуглуулсан
Дулаан хувцас, хоол идэх юм
Зооглох ундаа, унтах хөнжлөө
Бэлдэхээс илүүтэй тустай байхсан.

Шидийн 99 зэвсэг байхад
Ар гэр аливаа бүхэнд санаа зовох хэрэггүй
Улаач үрэн оюун ухаанаа
Ухамсар юугаа тайван чөлөөлөхөд л болно

Өндөр дээд байхад юуных нь айсан юм
Өргөн түмнээ авраад л гарна
Аврая гэсэн болгоноо сэтгэлдээ тээж
Аливаа бүхнийг итгэлдээ багтааж

Гал юугаа бадраан итгэлийн галаар
Бүхнийг дийлэх цаг нь ирсээн
Түмэн олон минь сонордох тун
Том түүдгийн дэргэд ирсэн хүн болгон
Сэтгэл юугаа цэвэр байлгах болно

Эдгээр 1351 улаачид дэм болж тэтгэл болж
Хүчийг нь нэмж хөлий нь хурдасгаж
Үйлий нь олон арвин болгох учиртай
Аль болох олноор ирж
Аливаа үйлд нь хүч нэмж
Сэтгэл юугаар Дэм болж
Тэнгэртээ жаргасан нарыг
Тэнд нь дахин мандуулна даа үрс минь
Тэнгэртээ асан сарыг
Тэнд нь мандуулах учиртай

Бяцхан бяцхан багачууд битгий ай
Гэм хор хийгээгүй тэд нүцгэн байсан ч даарахгүй
Сэтгэлийн галаар л эл бүгдыг давах учир
Хүйтэрнэ гэж бүү ай үнэндээ Өвлийн л Өвөл
Урьдын л адил байх учиртай

Гагцхүү наран арилаж
Хүний итгэл мөхөх цагт
Хичнээн дулаан байсан ч
Хөлдөж үхэх нь гарцаагүй шүү дээ

Хөх саран ургахад газар дээр үлдсэн түмний
Мэлмий юу нь нээгдэж
Хар цагаан бүхнийг өөд уруугүй харж
Далд ертөнцтэй тэнгэр юутайгаа
Хүн бүхэн нэгдэх цаг ирнэ

Наран ээжий баруун зүгээс мандаж гарахад
Энэ цаг энэ хатуу бүхэн дуусаж
Шинэ эрин эхэлж тэсэж үлдсэн түмэн олон
Шинэ бүхнийг хайр энэрлээр дүүрэн байлгахыг
Сэтгэл юундаа оюун юундаа хурааж мэдрэх болно

Харцныхаа галыг бөхөөхгүй
Хүсэл зоригоосоо няцахгүй
Хан тэнгэрээс урвахгүй
Хайран амиасаа хайрлахгүй зүтгэвээс
Хагацлын үүдийг өөрөө татахгүй ... өөрөө чи татахгүй

Харсан болгоноосоо айх хэрэггүй
Хөлчүүрэх шаарлагагүй, нэхэлгүй, дагалгүй
Хүний юманд шуналтах хэрэггүй
Өөрийн биеэ бөөцийлөх хэрэггүй
Өнө олонд дэмтэй байхаа санаж явбал зохилтой

Өргөн түмнээ дэмнэн тэтгэхэд нь туслаж
Өнчирсөн хүүхэд ч бай асран тойлж
Өнөө маргаашийг харалгүй
Өнө мөнхийн жаргал ирнэ гэдэгт бат итгэж
Өөд уруугүй зүтгэх хэрэгтэй

Гурван зүйлийг цээрлэх хэрэгтэй эл бөгөөс
Том түүдгийг унтрааж үл болно
Галт усыг бие бөгөөс сэтгэлдээ бүү хүртээ
Эл улаачидруу элдэв янзын хараал жатга хийж
Элдэв янзаар оролдохыг санах хэрэг үгүй
Эргээд ХАР ТОЛГОЙд чинь буух учир тэвчтүгэй

Хуйларсан хар хүчит салхи
Юуны учир дэгддэг вэ?
Эргэлзсэн олон, шунасан бүхэн,
Хураасан хөрөнгө бүхэн
Хуйларсан хар салхинд одох болно

Явсан болгоны араас сэтгэл юугээ бүү чилээ
Одсон болгоны араас сэтгэл юугээ бүү чилээ
Тэнгэрт хальсан болгоны араас санаагаа бүү чилээ
Тэртээ зүгрүү учиртай явсан байгаа
Галт түүдгэндээ ойртож
Хэнгэрэгний уухайнд зоригжин
Дэлдэх хэнгэргэндээ нөмөр нөөлгөнд нь дулаацацгаа

Төмөр хэц хэмээх нь 
Тэр их дуу чимээг хэлсэн юм
Юуных нь төмрөөр Хэц хийнэ гэж  ха ха ха...
Үрс багачууд тэнэгхэн байна даа

Аугаа шидийг олсон
Алдарт булдруут хэцээ
Онцгой шидийг олсон
Гурвалжин, дугуй хэцээ
Тэнгэр эрхэсийг эвээх зургаан талт хэцээ
Олон ертөнцийг бэлгэдсэн
Онцгой сайхан хэцээ

Ил галны дэргэд
Ивээл юуных нь дэргэд
Тэнгэрт цуурайттал
Газарт мандтал дэлд

Сайхан хөгжим эгшиглүүлнэ
Есөн морин хууртай
Есөн сайхан дуучин
Ерөөл билэгдэлийг тавьж
Эл болгоныг эхлүүлнэ

Наран тэнгэртээ мандахад
Түмэн олон дуучин
Түүх эхэлж буйг зарлан тунхаглана
Ядарсан олон улаач
Тэмцсэн олон буурал

Олон сайхан дээдэс
Онцгой сайхан тэнгэрүүддээ
Бахдал хөөрийг бадрааж
Сайн сайхныг жаргал юуг эхлүүлж
Их найрыг үйлдэнэ биз ээ

Үйлэндаа гаргууд сайн шамдацгаа
Үг чинь ихтэй, үйл чинь хоцроод байгааг
Ажихгүй л яваа үрс байна.
Үгээгүй дорой болчихоогүй цагт
Үйлээ үргэлжлүүл, бүү тасалдуул

Эл цагаас өмнө үрс минь
Та нартаа дахин захин санахад
81 удаа найр наадам хийхгүйхэн шиг
Хээр гаран хүч юугаа сэлбэвэл сайн сан даа.

Алтан судрыг тайлж
Эх дэлхийн амийг олж
Алтан хэлхээ бүгдийг амиулаалан байж
Энэ цагийг угтан тосож
Тэсэн гарах хэрэгтэй.
Ард түмэндээ түгээ.
Олон түмнийг авар.
Сэтгэл юуг нь зас
Итгэл юуг нь олцогоо.
Айдас юуг нь салгаж
Амь юуг нь сэргээ.

Уул усыг амилуул
Ургамал юуг тэтгэ.
Амин зүрхний хэлхээг
Сэтгэл юуг нь холбо

Алтан дэлхийн амийг
Тасарсан хэлхээг холбож
Амин урсгалыг нь олж тэтгэ
Алтан судар дээр энэ бүгдийг
Өгүүлэн нууцлан бичсэн
Энэ бүхнийг олж сэргээ

Гарцаагүй сайхан цаг ирнэ гэдэгт итгэ
Итгэлээ бүү мохоо
Зүрхээ бүү сульдуул

Биеэ засаагүй байж
Гэрээ засаагүй байж
Яахин төрөө засах
Эхлээд
Судар юугаа тайлж биеэ зас
Судар юугаа түгээж гэрээ зас
Судар юугаа өргөж төрөөн зас

Сурсан мэдсэнээ бусаддаа
Харамгүй түгээж хуваалц
Эргээд өөрт чинь
Тус нь ирнэ гэдгийг бүү март

Олноор цуглаж чимхэн чимхэн
Оломгүй далайг хусан хусан
Суу билгийг ухааран байж  
Судар юугаа тайл

Хөөрхий тэр үрс өдөр шөнөгүй өнхрөөд
Элэг юугаараа  эргэлдэн
Хэрхэн яаж судрыг тайлахав дээ
Цаас хуудас бүрийг эргүүллээ гээд
Үг бүрийг гаднаас нь харлаа гээд
Хэдэн холбосон хачин дуудлагатай үгээс өөр
Юуг ч олж харахгүй

Мөн чанар үгний түлхүүр цоожыг нь
Нээгээгүй цагт  түлхүүргүй байж
Хэрхэн цоожыг нээх билээ.
Судрыг одооноос дор хаяж
23 гурвалжин болж байж тайлах учиртай.
Түүнээс олон түүнээс их
Гурвалжингууд байгаа даа

Хоосон хаалга хэд хэд балбаад
Тогшиж буйтай адил агаар нэгэн буй за.
Огтлолцсон өнцөг бүрэн учрыг ухааран
Өнцөгийг нь амилуулаагүй байж
Хэрхэн тайлж учрыг нь мэдэх билээ дээ.

Үг бүрийг мөр бүрийг
Тунгаан бодож задлан сэтгэж ухаарцгаа.
Дэлхий даяар тараасан мэдлэг бүхэн учиртай.
Энэ  бүхнийг хураан цуглуулан байж
Энэ бүхнийг нэгтгэн базаж байж
Алтан судрын уялага бүхэн гарч ирэх болно

Судрын дээдсүүд цуглалаа гээд
Сурах юм юусан билээ.
Үгний учрыг тайллаа гээд ухах юу билээ?

Уялага бүрийн ард үндэс бий
Үндэс бүрийн ард оньс бий
Оньс бүрийн ард түгжээ бий
Түгжээ бүрийн ард түлхүүр үг бий
Түлхүүр үгний сэжмийг гаргахад
Түлхүүр байгаа газар луу нь
Тэр өнгө нь алтан өнгийн утас болж
Тайлагдах түлхүүрийн шид гэрэлтэнэ
Шид гэрэлтэх нүхээр олж харахад
судрын утга бүр нь тайлагдана.

108 түүх бий. 108 тамга бий. 108 үр бий.
Эл үр болгоныг тамга юуны учрыг тайлж
Түүх юуг зарлан тунгаах аваас
Түвшин сайхан амьдралыг дэлгэх учир бус гэжүү
Тамга юу нь таарсан үр бүр
Тамлага юунаас айж үйлдээ зүтгэвэл таарах бус уу?

108 үр бүрт өөрийн гэсэн түлхүүр цоож бий
Эх дэлхий юунаас үүссэнийг
Алтан судраас олж ух
Түүнийг ухамгүй байж хаашаа нисээд байна

Замбараагүй цоожилсон судрын
Замбарааг олох хэрэгтэй
Эх дэлхийн үүсэл цагаас
Энэ бидний үен хүртлэх бүрэн түүхийг
Эгнүүлэн тавьбаас бүрэн судар болох ажгуу

Ээжтэйгээ санах үгийг түлхүүр болгон
Эв эеийг олон 108түлхүүрийн эзэн болж
Бие биеээс нь мэдлэг юуг нь
Өвгөд юугынхаа үгийг сонсож
Түүх юугынх нь түгжээг тайлж
Түвшин сайхан амьдралын утга учрыг олох тун

Хий, Тоос,Чийг гурав энэ дэлхийг бүтээсэн.
Энэ бүхнээс судраа эхлүүл
Түлхүүр үгний эх нь
Үүнээс цааш нь өөрсдөө олцгоо
1 3 5 7 9 12 энэ хүртэл нь түлхүүр үгнүүдийг тоолцгоо.
Энэ үг бүхнийг судраас олцгоо.

Ухаанаа хурцал.
Үүнээс цааш түүхийг шинээр бичнэ 
Энэ судрыг дахин бичнэ
Ирээдүй цагийг шинээр бичнэ
Дэмч үрсүүд шинээр төрнө
Энэ бүхнийг бичих оюундаа
Дэмч үрсүүд тунгаан бодож
Эртнээс бэлдэх шаардлагатай

Юунд дээшээ харж хэвтэн
Ийш тийшээ холбирч бултана вэ
Цаг нь ирчихээд байхад
Залхуу балчир үрсүүд
Хаагуур гүйлдээд байна

Судраа барьж дэлхийгээ авар
Шинэ эриний түүхийг бичицгээ үрсүүд...........



11 comments:

  1. goe sait bn shvv amjilt hvsii

    ReplyDelete
  2. bayarlalaa mongol oron mini mongolchuud mini saihan amidraasai amjilt hvsie minii chin hvsel eh orondoo saihan jargaltai bhiig hvsdeg

    ReplyDelete
  3. ГЯЛАЙЛАА ГЯЛАЙЛАА ГЯЛАЙЛАА ДЭЭДЭС БУУРЛУУД МИНЬ
    ГЯЛАЙЛАА ГЯЛАЙЛАА ГЯЛАЙЛАА БИДЭНД ХҮРГЭСЭН SAITЫН ХҮН БҮХЭНД
    ГЯЛАЙЛАА ГЯЛАЙЛАА ГЯЛАЙЛАА МОНГОЛ ХҮН БОЛСОНДОО

    ReplyDelete
  4. bayarlalaa bayarlalaa bayarlalaa hiij baigaa buh zuild chin, hiih gej baigaa sain uils buhend chin amjilt husie

    ReplyDelete
    Replies
    1. Tuiliin ynend NEGDETSGEE MONGOLCHUUDAA NEGDETSGEE

      Delete
  5. bayarlalaa bayarlalaa mongol hvn bvhen esen mend baih boltugai mongolchuud bid hvchtei

    ReplyDelete
  6. Энэ өдрийн амгаланг айлтгая Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байдаг дэлхий ертөнцөд болох ер бусын үзэгдлээс айхгүй байж сэтгэлийн хаттайгаар нэг нэгэндээ дэмтэй тустай байж цөмөөрөө шинэ өдрийг эхлээлцгэе.

    ReplyDelete
  7. sain bna uu?mash ih bayartai bna.ene blogiin talaar,mun Ayanga udganiixaa talaar medeed udaagui bnaa.Boldog bol tantai,bas deedsuudteigee uulzaxsan gej muruuduj suuna daa.

    ReplyDelete
  8. худлаа юм бичсэн ээ одоо юу гэж тайлбарлах бэ сэтгэл мэдрэлийн эмчид үзүүл стивн кингийн манан зохиолыг эмэгтэйн дүрийг унш ухаантай бол өөрийгөө олж харна

    ReplyDelete
    Replies
    1. Энэ айлтгалын дараа гарсан айлтгалуудыг үзээрэй хэхэ. Өөрчлөгдсөн байгаа.

      Delete
  9. дархад бөө блогийн Эрдэнэ зайран 3-р сарын 30 нп UB palaceд бөө мөргөл түүний тайлагдашгүй нууцад нэвтрэн лекц уншина тус уулзалт үнэ төлбөргүй бөгөөд бүх тэнгэр шүтлэгт монголчуудаа урьж байна. Тус уулзалтанд сүнс судлаач доктор Одгэрэл зурхайч Намсрай нар оролцоно. Олон олон мэдэхгүй асуултынхаа хариултыг олон хамтдаа ярилцаарай утас 99187987 89990018

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц