Blogger templates

Showing posts with label Антропологи. Show all posts
Showing posts with label Антропологи. Show all posts

2018-07-25

Галын домог


Хүний үүслийн тухай өчнөөн янзын үлгэр домог, шинжлэх ухааны судалгаа, баримт сэлт, кино ший арвин бизээ. Харин энд хүн хэрхэн үүссэн тухай, галыг хэрхэн олсон тухай Монгол домгийг Онгодуудын айлдсанаар сонирхуулъя.

Өдгөөгөөс 9 буман жилийн тэртээ хүмүүн амьтны айгаас ялгарч эхэлжээ. Хижи гөрөөс ижил төрлөө барьж идсэнээс цээрлэл хүртэн ган зуд, гачигдал зовлон, тахлын учигт үгүйрэх шахахад Дэлхий ээж ивээж хижи гөрөөсийг оюунт болгож хөглөн Өхий Буурал Ээжийг төрүүлжээ. (27Онгодын буултыг тэмдэглэсэн тэмдэглэл, 151-р тал)

Тэр цагаас хижи гөрөөс гэхээ больж Мангдайн биеийг олсон Манхан цагаан уулын Өхий Буурал Ээж хэмээн бөөгийн дуудлагад алдарших болжээ. Өхий Буурал ээжийн 3 хөвүүн болох Чонон Хөвүүн, Бодон хөвүүн, Буган хөвүүн гурав тахлыг зайлуулагчийн шидийг олж, галыг номхотгосон домогтой. Ийнхүү Монголчууд хүмүүн анх галыг гаршуулж, галын онгон сүнстэй харилцах болсноос үүссэн гэж үздэг. Амьтны айгаас ялгаатай нь хүмүүн оюунт ажгуу. Оюуныг илтгэх нь Хий, Чийг, тоос гурвын тэнцэтгэлийг олж галыг асааж буйгаар илтгэнэ.

2013-12-08

Зэрэгцээ ертөнцийн угсаатан


Зэрэгцээ ертөнцийн угсаатан

Шинэ Гвинейн ширэнгэн ойд манай болон зэрэгцээ ертөнцөд нэгэн зэрэг амьдарч байгаа юм уу гэмээр гайхалтай ард түмэн байдаг ажээ. Оолуг омгийн хүмүүсийн ярьж байгаагаар бол тэд ямар нэгэн дэмжих зайнд унадаг бөгөөд тэнд мөнхийн харанхуйд мангасууд оршиж байдаг аж. Өөрөөр хэлбэл тэд сүүдрийн орон руу орчихдог гэнэ.

2011-06-11

Д.Бум-Очир: Монгол соёлын үнэт зүйл ба бөө мөргөл

Д.Бум-Очир /Доктор Ph.d , Профессор. МУИС, НСА тэнхмийн эрхлэгч/

Бөө мөргөлийг товчхоноор монголын соёлын хамгийн үнэт зүйл буюу амин сүнс нь гэж үнэлэн тодорхойлж болно. Ийнхүү чухалчлахын учир нь олон ишт утгаар тайлбарлагдана. Олон шалтгаанаас хамгийн чухал нь бөө мөргөл бол монголын соёлын агуулга буюу утга санааны гол тээгч юм. Учир нь антропологийн ухаанд үздэгчлэн аль ч үндэстэн угсаатны шашин суртахуун гэдэг бол тэдний соёлын мэдлэг ухаан (knowledge) юм. Энэ мэдлэг ухаан тухайн соёлд байдаг зан заншил, ёс дэг, дүрэм горим гэхчилэн бүх л харилцааг зохицуулж тайлбарлан утга төгөлдөр болгодог байна. Тухайлбал, өнөөгийн хүн төрөлхтний мэдлэг, шинжлэх ухаан байдаг бол харин манай ардын мэдлэг ухаан саяхныг болтол бөө мөргөл байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан ардын мэдлэг ухааныг орлож гарч ирсэн өрнө дэхины бүтээл гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Ингээд XX зуунд хүчтэй хөгжсөн Европ төвтэй шинжлэх ухаан гэдэг зүйл манай ард түмний олон мянган жилийн түүхтэй соёлын мөн чанарыг бүрэн дүүрэн зөв зүйтэй тайлбарлаж чадахгүй байгаа нь өдгөө улам бүр тодорхой болж байна. Нэгэнтээ тайлбарлаж чадахгүйд хүртэл тухайн соёлын зүйлс утга учиргүй хоосон мэт болж улмаар мартагдан үгүйрэх явдал бий болдог бөгөөд үүний үр дүнд уламжлалт соёлоо гээж өөрийн үнэт зүйлээ алдахад хүрдэг байна. Тиймээс монголын соёлын мөн чанарыг шинжлэх ухаанаар эрэлхийлэхээс гадна бас бөө мөргөлөөс хайх нь нэн чухал ач холбогдолтой болоод байна.

2011-04-22

Хайлж буй Дээд Монгол!


Бум-Очир багшийн энэ нийтлэл интернэтээр хаа сайгүй л тарж хэдэн мянган хүн уншсан байдаг. Гэхдээ л энэ мэт сайн нийтлэлийг илүү олон хүнд уншуулах хэрэгтэй. Бум-Очир багшийн лекцийг сонсож байсан, хичээл заалгаж, шалгалт өгч байсан хүний хувьд ямар хүн бэ гэдгийг нь бага ч атугай мэдэх билээ. Нийгэм соёлын Антропологи чиглэлийг Монголд цоо шинээр хөгжүүлж байгаа эрдэмтэн. Оюутан байхдаа нэг ч лекцийг нь таслалгүй сууж, яриаг нь чих тавин сонсдон байлаа, үнэхээр сонирхолтой ярина, хэзээ ч уйдаана гэж байхгүй, тиймээс ч би бүк лекцийг нь файл хэлбэртэй болгож ворд дээр бичээд ком дээрээ хадгалдаг байлаа. Гэхдээ ком маань вирустээд тэр бичлэгүүдээ дахиж хараагүй, аймаар харамсалтай, юутай ч энэ нийтлэлийг нь та бүхэнд хүргэж байна. Уйлж болохгүй шүү....


Д. Бум-Очир, Кембрижийн их сургууль Их Британи 
Британий Монголчуудын чуулга уулзалтад тавигдаж Цахим Єртөө болон Монгол банкны Єргөмжлөл тусгай шагнал хүртсэн илтгэл



Робинзон Крузогийн шинжлэх ухаан



1990-ээд оноос хойш дэлхий дахинд хүчтэй ноёрхож слав хэлээр хөлөглөсөн коммунист засаглал нуран унаснаар олон хүмүүс дэлхий нийтийн мэдээллээс хоцрогдохоо хоцрогдож басхүү тэнд дуу хоолойгоо хүргэж амжаагүйгээ улам ихээр мэдэрч эхэлсэн болов уу. Энэ байдал олон нийтийн мэдээллээр зогсохгүй бас монголын шинжлэх ухаанд хамаатай юм. Монголд олон чиглэлээр чадалтай сайн эрдэмтэд онол судалгаагаа уралдуулж нэгэн үе түүнийгээ орос хэлээр дамжуулан дэлхий нийтэд хүргэх зам тавьж байсан боловч тэр нь голдуу слав хэлтнүүд болон коммунист засаглалаар хязгаарлаж байсан нь дамжиггүй ээ.
Дээшээ буц