Blogger templates

2018-07-25

Галын домог


Хүний үүслийн тухай өчнөөн янзын үлгэр домог, шинжлэх ухааны судалгаа, баримт сэлт, кино ший арвин бизээ. Харин энд хүн хэрхэн үүссэн тухай, галыг хэрхэн олсон тухай Монгол домгийг Онгодуудын айлдсанаар сонирхуулъя.

Өдгөөгөөс 9 буман жилийн тэртээ хүмүүн амьтны айгаас ялгарч эхэлжээ. Хижи гөрөөс ижил төрлөө барьж идсэнээс цээрлэл хүртэн ган зуд, гачигдал зовлон, тахлын учигт үгүйрэх шахахад Дэлхий ээж ивээж хижи гөрөөсийг оюунт болгож хөглөн Өхий Буурал Ээжийг төрүүлжээ. (27Онгодын буултыг тэмдэглэсэн тэмдэглэл, 151-р тал)

Тэр цагаас хижи гөрөөс гэхээ больж Мангдайн биеийг олсон Манхан цагаан уулын Өхий Буурал Ээж хэмээн бөөгийн дуудлагад алдарших болжээ. Өхий Буурал ээжийн 3 хөвүүн болох Чонон Хөвүүн, Бодон хөвүүн, Буган хөвүүн гурав тахлыг зайлуулагчийн шидийг олж, галыг номхотгосон домогтой. Ийнхүү Монголчууд хүмүүн анх галыг гаршуулж, галын онгон сүнстэй харилцах болсноос үүссэн гэж үздэг. Амьтны айгаас ялгаатай нь хүмүүн оюунт ажгуу. Оюуныг илтгэх нь Хий, Чийг, тоос гурвын тэнцэтгэлийг олж галыг асааж буйгаар илтгэнэ.

“Монголчууд 9 буман жилийн түүхтэй”


“Монголчууд бид 9 буман жилийн түүхтэй” хэмээн Онгодуудаас олонтоо сонссон ч сайтар ухаагүй явжээ. Энэ үгийг цаад агуулгатай нь сайн ойлгоод, цээжиндээ тогтоогоод авчихвал хаа ч явсан ярих, бахархах нэг зүйлтэй болно шүү. Учир нь энэ үг бодитой, нүдэнд үзэгдэж гарт баригдах баримт нотолгоотой өөрсдөө очоод үзэх боломжтой учраас тэр юм. 9 буман жил гэдэг бол 900,000 жил. Бараг л сая жил гэсэн үг. 
Онгодуудын хэлж буйгаар 900,000 жилийн өмнөөс хүн нь амьтны айгаас ялгарч эхэлсэн болой. (27 судар, 150-р тал) Үүний шинжлэх ухааны баталгаа нь Баянхонгор аймгийн Баянлиг суманд байдаг Цагаан агуйн (солбилцол N44°42'43.3", E101°10'13.8") олдвор, судалгаа юм. Олон удаагийн судалгаагаар тус агуйд МЭӨ 700,000-800,000 жилийн өмнө хүн амьдарч байсныг судлан тогтоосон гэдэг.
Дээшээ буц