Blogger templates

Showing posts with label Бөө мөргөл. Show all posts
Showing posts with label Бөө мөргөл. Show all posts

2016-04-07

Бөөгийн үүсэл


Бөө хэмээх ойлголтыг хамгийн ерөнхийгөөр тодорхойлвол энэ нь байгалийн чадамжийг илтгэдэг. (Бөөгийн Товчион судар, УБ 2015 он)

Бөө нь зөвхөн хүнд төдийгүй амьтанд ч байдаг. “Өөрөөр хэлбэл аливаа хүн эсхүл амьтад дунд бусдаасаа онцгой, байгалаас заяасан зөн, чадамжтай нэгэн байх бөгөөд тэр чадвараа өнгөлж тордон үйл болгон ашиглаж буй мэргэшилтэнг Бөө хэмээнэ” Үүнийг тодорхой болгохын тулд Шоргоолжин дээр жишээ авч үзье.

2014-01-28

18 амбан шар...





ГЭРТЭЭ ИРЛЭЭ.

Уулын салхийг амьсгалж яваад
Улсын нийслэл Улаанбаатарт ирлээ
Дөрвөн уулын дундах хотдоо ирээд
Дөрвөн зам дээр түгжирч байхдаа
Утаагаар харамгүй их амьсгалаад
Урам минь харин ихээр хугарлаа.

Талын салхийг амталж яваад
Танил хот Улаанбаатартаа ирлээ.
Өндөр өндөр байшингууд сүндэрлэх
Өнгө төгс хотынхоо гудмаар алхаад
Өвчүү цээжээ хөндүүрлэтэл Утаа харин амталлаа.

2014-01-15

Гэрлийн Өргөөний тухай


Нэг хүн үзэж эмнэж, домнох хугацааг нэгэн судар бичиж түмэн хүний оюун санааг эмчлэхэд зориулвал илүү өгөөмөр хэрэг болох бөгөөд тус нь арвин байх билээ. 

Хүний зовлон жаргалыг үзэж харах ажлаас илүүтэй, судар ном бүтээх, Онгодын сургаал айлтгалуудыг түмэнд түгээх, эх түүхээ сэргээх зорилготой Тэнгэрийн олон улаачдын нэг хэсэг нь Гэрлийн Өргөөний Улаачид юм.

2013-11-17

Угны тухай


Угны тухай

Уг гэж юу вэ? Товчоор хэлэхэд Бөө болох ёстой хүнийг угтай хүн гээд ойлгочихвол амар. Уг нь нарийн ярьвал угтай уггүй гэж ярьдаг нь утгын хувьд буруу гэж би боддог. "Уг" гэж ярьвал хүн бүр л угтай, удамтай, ааваас үүсэж ээжээс мэндэлсэн нь тодорхой. Хуруу шилнээс төрөөгүй л бол. Аав ээж нь бас аавтай ээжтэй тэд нь бас аавтай ээжтэй гээд л яваад байвал хүн бүр өөрийн гэсэн удам судартай, эцэг өвгөдтэй билээ.

2013-08-07

Хорт ургамлуудаас сэрэмжлүүлэх нь:


Хүн бүр аавтай ээжтэй, бас эмээ өвөөтэй. Эмээ өвөө нар бас л аав ээжтэй, эцэг өвгөдтэй удам судартай. Хүн бүр газраас ургаж Тэнгэрээс уначихаагүй л бол хэн нэгнээс төрж, ямар нэг хүний үргэлжлэл удам угсаа болж, аль нэг удам, овог, отгийн залгамж байдаг. Бөө бол тэр удам судраа, Өвөг Дээдсээ шүтэх, ухааныг нь уламжлах, залгамжлах, дээдлэн хүндэтгэх үзэл, шүтлэг бишрэл юм.

2013-03-31

Фэйсбүүкийн бөөгийн групүүдэд Уриалга хүргүүлэх нь





Өглөө бослоо. Фэйсбүүк рүүгээ орлоо. Сүрдмээр сүрдмээр нэртэй, сүртэй гоё зурагтай Тэнгэр үзэлд хамаатай, Бөө мөргөлтой холбоотой фэйсбүүк аккаунтууд, хүмүүс, хуудсууд бас груп өдөр ирэх бүр нэмэгдсээр байх юм.

Нэг зураг байна. Хэдэн бөө өөрсдийн зургаа авахуулаад л тавьжээ. Гэтэл дор нь байгаа комментууд бүгд зөвхөн сөрөг талыг нь харж шүүмжлэнэ. Яагаад бүгдээрээ ижил майхавчтай байгаа юм бэ? ..... Яагаад тэр нь бүс зүүсийн? Онгод хэзээ ч бүсгүй байдаг эсхүл яагаад ийм олон амьтны арьс зүүсийн? муусайн алуурчид би бол хэзээ ч амьтны амь тасалдаггүй гэгээн хүн! эсхүл сэхээтний өмсгөл үү, ямар тансаг юм бэ Fashion TV-д очиж оролц, загварын үзүүлбэр үзүүл! гэж шаардах ажээ. 

2012-09-12

2012.12.21-ний тухай дээд буурлуудын айлтгалаас...



Эх сурвалж: http://chinggis-udgan.blogspot.com/2012/09/20121221.html

12 сарын 21ны тухай болох үйл явдлын тухай дээд буурлуудын үгийг дамжуулна уу...хэмээн бидний арваад хүмүүс Буурлуудаас хүслээ.

....Гэгээн цагаан өдөр гэнэт харанхуй болохыг харна
Гэрэл сүүдэр 2 ээлжлэхийг харна
Хамгийн сүүлчийн удаа гэдгийг
Харсан болгон ухахгүй
Харсных нь зол болно
Хараагүйнх нь хохь болно

2012-06-05

Эзэн Чингис Хаантай хөөрөлдсөн минь 2-р хэсэг


Амар байцгаана уу блогийн уншигчидаа. 

Өнөөдөр 2012 оны 6 сарын 4-ний өдөр. Энэ бол миний хувьд чухал тэмдэглэлт өдөр юм.

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2011 оны 6 сарын 4-ний өдөр миний бие Хөх Монголын хаан Эзэн Богд Чингис хаанд анх удаа бараалхан сургаалийг нь сонсож байсан хувьтай.  Эзэн Богдод бараалхан сургаал айлдварыг нь сонсон суухдаа гар утсаараа ярилцлагыг бичин авч түүнийгээ блогоороо дамжуулан түмэнд хүргэж байсан.

2012-02-28

Нарандулам: Тэнгэр Үзэл гэж юу вэ?


Гэрлийн Өргөөний судлаач Нарандулам

Тэнгэр үзэл гэж юу вэ

Монголчуудын уугуул шүтлэг бол бөө мөргөл билээ. Бөө мөргөлийн үүсэл хөгжлийг эрдэмтэн судлаачид хүй нэгдлийн байгуулал, эцгийн эрхт ёс ,эсхүл эхийн эрхт ёсны үед үүссэн гэж  үзэж ирэв. Гэвч Австралийн агуйгаас 40 мянган жилийн тэртээд бөө мөргөл  оршиж байсныг нотлох агуйн зураг илрээд байна.Үүнээс үзвэл бөө мөргөлийн үүсэл хөгжлийг түм түмэн жилийн тэртээгээс үүсэлтэй гэж үзэхэд  эргэлзэх зүйлгүй болж  байна. Монголчуудын бөө мөргөл нь Тэнгэр үзэлд тулгуурлаж ирсний дээр бөө мөргөлийн ачаар ертөнц түүний хууль зүй тогтлыг танин мэдэж, тэнгэр газар, онгон дагшин байгаль уул ус, ертөнцийн бүхий л юмс үзэгдлийг амьтай гэж үзэн шүтэн биширч,аргадан тахиж,тэнгэр онгодуудтайгаа харилцаж ,байгалийн хууль зүй тогтлыг даган хатуу ширүүн  байгалтайгаа зохицон нүүдэллэн амьдарч иржээ.

2012-02-20

Хатан Бүүвэй Өжийн сургаал


Хамаг орчлогийн тухай хааж нуухгүйгээр хөөрсөнийг Хаан дээдсийн тухай хайрлаж бахадсан сэтгэлийг, Бишрэн дагах мэргэн сургаал, айлдвар юуг билиг оюуны их ундаргаасаа Хатан эжий харамгүй айлдсаныг нь түмэн олондоо түгээж байна. 

- Эзэн Хааны тухай сонордож мэдсэн нь:
- Өнөөгийн Монгол
- Уг барьж удмаа босгох тухай
- Онгод буурлуудын шидийн тухай цухасхан
- Удахгүй болох үйлийн тухай урьдчилан сануулж хэлэх тухайд:
- Хаялага дайрлагаас хамгаалах тухай
- Нөгөө Ертөнцийн тогтолцоо, Сүнсний тухай
- Цагаан сарын тухай

Эзэн Хааны тухай сонордож мэдсэн нь:

Эзэн Хааны бага байх үеийг нь Хатан эжий буурал бага сага мэднэ гэж надад хэлэв. Хаан маань ямархуу хүн байсан болоо хэмээн асуухад: 

2012-01-29

Тэнгэр Монгол Газар номын видео танилцуулга



Их Эзэн Чингис Хааны улаач Аянга удганы Тэнгэр Монгол Газар номын товч танилцуулга.  2012.01.27-нд UBS Тв-ийн Номын Ертөнц нэвтрүүлгээр гарсан бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

2012-01-23

Эзэн Хааны Тэнгэрийн Гэрэл айлдварыг дүрсжүүлэн хүргэж байна



ҮГ:                  ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ АЙЛДВАР
ХООЛОЙ:     ЛХАГВАА
ХӨГЖИМ:     ЧИНБАТ 
ДҮРС:            Б.МӨНХБАЯР

2012-01-15

Тэнгэр эцгийн талаар асуусан хүнд хариулт болгов.


Миний мэйл хаягаар дараах асуулт иржээ.

Сайн байна уу? Таниас асуух зүйлс байна. Тэр ТЭНГЭР ЭЦЭГ гэдэг ойлголт юун ойлголт юм бэ. Би Монголчуудыг Тэнгэр-ээ шүтдэг гэж бодож байснаас биш Тэнгэр Эцэг гээд дээр нэг зүйл байдаг гэж бодож байсангүй ээ. 

Хэрэв Тэнгэр эцэг гэдэг ойлголт байдаг бол Есүс Христ үнэн зүйл болж таарах гээд байналдаа. Тэрний ч бас ерөнхий санаа нь Тэнгэр эцэг гэдэг ойлголт байгаа юм. Би Монголчуудыг Өвгөд нь халихаараа тэнгэр өөд явдаг болохоор тэнгэрээ шүтдэг юм байх гэж бодоод. Хэрэв Тэнд нэг Тэнгэр эцэг гэж зүйл байга бол Гадаадуудад өөрийгөө таниулах арга нь Христ, Лал, Будда гэх мэтээр өөрийгөө олон талаар өөр өөр үндэстнүүдэд таниулсан хэрэг биш үү? мунхаг балчир би сайн ойлгохгүй байна аа. Хэрэв би Монголоос өөр улсад төрөөд Тэнгэр эцэгийг мэдэхгүй насыг бараад дээр очвол хэнд уурсан гашуудах билээ? Бас тэнгэр дээр яагаад гадаад дотоодгүй бүх хүмүүс нь холилдож байдаг гэж. Тэд хэрхэн биесээ ойлголцож ярилцаж бие биендэ захирагдан орших билээ. Дээр очихоороо бүгд нэг хэлтэй болчихдог хэрэг үү? энэ бас нэг сонин зүйл байна. Би бол нээх сонин гадаадуудтай хамт дээр баймааргүй л байна. Аав ээжтэйгээ ах дүүстэйгээ л баймаар байна. Дээшээ очих тэр нэгэн ү?дээ шдээ . 

2012-01-14

Хувраг бол хувалз, Лам бол лай ланчиг, бурхан бол будаг шавар


Онгод гэдэг бол урьд өмнө нь энэ дэлхийд амьдарч байсан бодит түүхэн хүмүүс. Бидний нүдэнд л харагддаггүй болохоос биш яг л харагдахгүй байгаа хүн гэж ойлгож болно. Онгодоор дамжуулан тухай цаг үеийн тухай, түүхийн үнэнийг  мэдэж болдог. Алтан ургийн улаач нарын алдарт онгодуудтай хүүрнэлдсэн сонин хачин, тэдний айлдвар сургаалаас цувралаар хүргэж байна.
Эзэн Чингис Хааны үеэс 2 үе хожуу цагт амьдарч байсан нэгэн бууралд золгож бөө мөргөл, Тэнгэр үзлийн талаар хөөрөлдсөн юм. Онгодууд цэцэн цэлмэгийн туйл байдаг бөгөөд хүнтэй хэлцэхдээ шүлэглээд явчих нь элбэг. Тиймээс түүнийг яг тэр шүлэглэсэн хэвээр тогтоож авна гэдэг тун хүнд. Үнэхээр ой ухаан сайтай хүн л тэгж шүлэглэж найрагласныг тогтоож болох эсвэл маш хурдан таталган бичдэг хүн л бичиж авч амжих.

Онгод утсаар ярьж зураг даран бичлэг хийдэг үү?


Онгод утсаар ярьж зураг даран бичлэг хийдэг үү?

Ихэнхи онгодууд орчин цагийн техник, технологийг огт ойшоодоггүй, дургүй байдаг ба буултанд нь суухдаа утсаа дуугаргавал буурлуудад загнуулж, зэмлэл хүртэнэ. Харин үүнийг зарим нэг нь онгод хэзээ ч утас гэж мэдэхгүй, утсанд дургүй, яг тэр үеийнхээрээ л байх ёстой хэмээн туйлшруулна. Онгод, буурлууд хөрстөд анх буугаад  энэ замбатай шинээр танилцаж орчин цагийн хэлийг нь сурч тэр орчинд нь дасан зохицдог.
Зарим онгод зөвхөн тэр үеийнхээ л эдийг хэрэглэж идээг хүртдэг буюу тэр үеийнхээрээ л байдаг байхад зарим нь орчин цагийн идээ ундааг хэрэглэж орчин цагт тодорхой хэмжээгээр дасан зохицсон байдаг. Пиво-ыг адууны шээс хэмээгээд хүртдэг буурлыг би мэднэ. Мөн шоколад идэх дуртай, компот идэх дуртай бууралтай ч таарч явлаа. Шоколад, компот аль алинд дургүй, орчин цагийн идээ ундаанд дургүй зөвхөн сүү цагаан идээ хэрэглэдэг онгод буурлууд  бас бий. Онгодууд орчин цагт дасан зохицож тэр замбын эд зүйлсэд өөрсдийн оноосон нэрийг өгөх жишээ ч бас бий. Утсыг жингэнүүр, зургийн аппаратыг хувилуур, компьютер нөөтбүүкийг Дөрвөлжин хар хэмээн нэрлэж ярьж байхыг олонтоо сонссон.

2011-12-30

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР


ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

Монголчуудаа та бүхэндээ эх орон, төрөлх нутаг, элгэн садан, хөх ардууддаа дахин заларсан Хааныхаа мэдээг хүргэхдээ баяртай байна.  Их Эзэн Чингис Хаан бидний энэ ертөнцийг өөр ертөнцтэй холбож байдаг улаач буюу бөөгөөр дамжуулан энэ замбативд заларч зарлиг сургаалаа айлдаж байгаа тухай яг одоо болж буй бодит түүхийг та бүхэндээ хүргэж байна.
Эзэн Хаан Монголдоо эргэн залраад олон зууны турш шарлаж, улаарч, харлаад байгаа Хөх Монголыг дахин мандуулж, дайчин удмаа босгон даян дэлхийг дахин цуурайтуулахаар үйлээ хийж эхлээд байна. Тэнгэр заяат Монголчуудын хөх толбыг эрчимжүүлэн, босоо заяаг сэргээн дуудах шидэт тарни үг болох  Тэнгэр Монгол Газар дуудлагыг Хөх Толбот Монгол хүн бүр сэтгэлээсээ хэлж эрчмээ аван биеэ засах ёстойг зарлигдав.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэрэглэн хөх толбоо сэргээн эрчимжүүлж, биеэ засч буй хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэн зөвхөн Хөх толботонд байдаг энэ тэнгэрийн заяаг биеэрээ мэдэрч өвчин эмгэгээс салан эрүүлжиж, эерэг энерги аван сэтгэл санаа өөдрөг болж, архи, тамхинаас гарч, ахуй амьдрал нь дээшлэн, амар амгаланг цогцлоож, уур уцаараа таягдаж,хайр энхрийллээр бялхан, стресс бухимдлаа тайлж эрчим энерги байгалаас аван, зөн билиг, авьяас нь сэрж, өвөг дээдсээ олж мэдэн, үнэн түүхээ хайж судлан, өмөөрөх өвгөд дээдэс, халхлах хаантайгаа мэдэж Тэнгэр заяатай ард түмэн гэдгээ баталж байна.

2011-12-14

Тэнгэр Монгол Газар дуудлагын үр дүнгийн заримаас толилуулж байна.


Тэнгэр Монгол Газар дуудлагын үр дүнгийн заримаас толилуулж байна.

Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэлснээр хүнд ямар ямар өөрчлөлт гардаг вэ? Дуудлагыг хэлсэн хүмүүсийн сэтгэгдлээс хүргэж байна.

М.Ганзориг: уур уцааргүй тайван амгалан болж асуудлыг шийдэх гарц нүдэнд тод тусахаас гадна ажил үйлс саадгүй бүтнэ.

Мөнхгэрэл:  Миний хувьд: Юуны өмнө аура буюу гэрлэн бие сайжирсан бөгөөд Солонгосын No1 бөө намайг 2 жилийн дараа биеэсээ гэрэл цацруулна гэж хэлсэн. Үүний бичлэг нь хүртэл бий. Мөн шүлэг зохиох авьяасгүй байсан бол байсхийгээл толгойд үгнүүд мөр холбож бодогдоод байгаа. Өмнө нь шүлэг зохиох гээд суувал ямар ч үг толгойд орж ирдэггүй байсан бол одоо бол суугаал дуржигнатал нь зохионо доо хэ хэ. Тэгэхээр ТМГ дуудлага миний амьдралд баталгаатай нөлөө үзүүлсэн бөгөөд дарагдсан байсан авьяас билиг, зөн мэдрэхүйгээ нээж чадсан гэж бодож байна.

Р.Сансармаа: энэ дуудлагыг хэлсэн эхний өдөр хамаг бие халуун бөмбөлөг дотор байгаа мэт санагдсан тэр өдрөө халуураад чичрээд нэг л хачин байсан маргааш нь дуудлагаа дуудсанаас хойш бие зүгээр болж байсан. Миний хувид энэ дуудлагыг дуудаад сар гаран болж байна энэ хугацаанд нэг ширхэг эм уусангүй бие өвдөхыг мэдэрсэнгүй. Уул нь би чинь зүрх савалдаг бөөр өвддөг байсан заримдаа өөрийгөө байрж чадхааргүй уурлаж салгалдаг байсан гэдгээ гэнэт саналаа хэхэхэ өөрийгөө цоо эрүүл гэдэгтээ бат итгэлтэй явж байна шүү. Гэрээсээ одоогоор ганцаараа ханиад ч хүрдэггүй хүн болж таараад байна даа

2011-12-06

Дуулин: Их Хойд Бөө Гэгээн М.Ганболд гуайн тухай


Саяхны нэгэн өдөр миний бие Мөнх Наран ээжийн сургаалийг үндэслэгч гэх Ганболд гэдэг хүний залбиралд суулаа. Энэ хүн бол 7 хоног бүрийн бүтэн сайн өдөр УБ Паласт өөрийн лекц залбирлаа явуулдаг бөгөөд тухай бүрд нь хүмүүс 5000 төгрөгийн билет авч 1000 гаран хүн ирдэг аж. Сардаа нэг удаа их залбирлыг нийт 3000 хүнд хамруулан хийдэг ажээ.

2011-11-26

Бөөгийн тухай асуултаа илгээнэ үү


Сайн байцгаана уу


Их Эзэн Чингис Хааны Улаач Аянга удганы блогт морилж байгаа зочид та бүгдийн амар амгаланг эрье.  Аянга Удганы дараагийн ном Бөөгийн тухай ном гарахаар бэлтгэгдэж буй бөгөөд блогт зочилсон та бүхэн бөөгийн тухай мэдэхийг хүссэн асуултуудаа tengermongolgazar@yahoo.com хаягаар илгээнэ үү.

2011-10-20

Тэнгэр Монгол Газар ном унших татах


Эзэн Чингис Хааны айлдсан Эзэн би эргэн ирлээ айлтгалын тайлбар, түүнтэй холбогдсон Аянга удганы түүхийн тухай Тэнгэр Монгол Газар номын албан ёсны хувилбарыг үнэ төлбөргүй унших болон татахаар тавьж байна. Номыг уншиж амжаагүй болон унших боломжгүй алс хол, хилийн чанад, гадаадад байгаа хүмүүст зориулан онлайнаар тавьж буй юм.

Чингис Хаан Хөх Монголдоо эргэн заларсныг Монгол хүн бүр мэдэх эрхтэй бас ёстой тул Тэнгэр Монгол Газар номыг хүн бүхэн унших, цааш нь дамжуулах, түгээх, хэсэгчлэн болон бүтнээр нь хэвлэх, блог сайтууддаа нийтлэх эрх нээлттэй. Хөх Толбот Монгол хүн бүр Эзэн Чингис Хаан Монголдоо эргэн заларсныг Дэлхийд зарлан тунхаглахтун. Салхи мэт түгээгтүн.

Жич: Тэнгэр Монгол Газар номыг ашгийн зорилгоор хэрэглэхийг хатуу хориглоно. Хэрхэхийг Тэнгэр мэдэх Тэнгэрийн ном болно.

Номыг татах бол ном унших хэсгийн доор байгаа Download гэсэн товчийг дарна уу. Санал сэтгэгдлийг https://www.facebook.com/groups/Chingis фэйсбүүк групээр солилцоно.


Дээшээ буц