Blogger templates

2011-10-09

Чингисийн Монгол бүлхэм Зүрх Хайрханаа тахив. Фото


Чингисийн Монгол груп үүсгэн байгуулагдаад 4 сарын нүүрийг үзэж байгаа бөгөөд групын хоёрдахь томоохон ажиллагаа болох энэ дэлхийн Хаан уул Зүрх Хайрханыг тахих ёслол 2011.10.09-нд боллоо. Групын эхний үйл ажиллагаа нь Эзэн Чингис хаантай уулзах ёслол байсан бөгөөд нууц ихтэй уулзалт болсон тул дараа тухтай бичнэ ээ.

Зүрх Хайрханыг тахих ёслол дээр гайхалтай зүйл ихийг үзэв. Би лав хувьдаа нэг дор тийм олон шувуу цугларч бас яг л хүн шиг бидэн рүү харж, маш ойрхон ирж шинжиж байхыг анх удаа харлаа. Уул овоогоод зөндөө л явж байсан, шувуу бас зөндөө л харж байсан. Харин энэ удаагийнх бол тэр бүхнээс тэс өөр байлаа. Том, тас хар гялгар өнгөтэй хэрээ маш олон харагдсан. Биднийг тэнд очиход л хоёр хэрээ замчилж автобус дагаж явсан бөгөөд өргөлөө өргөх үед энд тэндээс маш олон шувуу цугласан нь ер бусын сайхан байлаа.

Тэнд цугласан шувуудын зураг бараг бүгд аура буюу гэрлэн бүрхүүлтэй гарсан нь тэд бол онгодын уналга гэдгийг батлана. Мөн тэд энгийн шувуунаас тэс өөр, бидэнтэй их ойрхон буудаллаж байсан.

Бид фэйсбүүкээр Аянга удганаас зааварчилгаа аван Зүрх хайрханы бэлд очиж буудалласан. Ер нь уул овоо хайрханы орой дээр хамаагүй гарах ёсгүй байдаг юм байна. Ялангуяа энэ Хаан хайрханд дэлхийн уул ус, амьтдын эзэн Агсалдай хайрхан ирж байрласан тул түүнийг хамаагүй хилэгнүүлэн уурлуулж, орой дээр нь гарч, бас архи өргөж үл болно. Энэ Зүрх Хайрхан маань энэ дэлхийн хамгийн энерги сайтай, хамгийн эрчим сайтай, хамгийн хаан уул болсон. 

Тахилгын үеэр авсан шувуудын болон нарны зургуудаас толилуулъя.



























No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц