Аль ч улс орны амьдрах, хөгжих үндэс нь Зөвшилцөл юм. Тухайн улс үндэстэний өмнө тулгарсан гол зорилтууд дээр нийтээр зөвшилцөлд хүрч тогтсоныг ийн хэлнэ. Харамсалтай нь өнөөгийн нийгмийн тогтолцоог далдаас залуурдаж байдаг бүлгүүдэд өөрийн дэглэмийг хамгаалахын тулд Үндэсний Зөвшилцөл гэх энэ лут ойлголтыг олон нийтэд мэдүүлэхгүй байх сонирхол бий.
Тийм ч учраас өрнийн дэглэмийн хөлсний онолчид Үндэсний Зөвшилцөлийг зориуд мушгиж, нийгэмд тогтсон хэв заншилтай хольж хутгаад “Бичигдээгүй хууль” гэсэн нэршилд хамруулж бүдгэрүүлдэг. Тэгээд оронд нь “Нийгмийн зөвшилцөл” хэмээн хөндийхэн томъёолсон ойлголтыг сурталчлах болсон юм. Үүндээ гол төлөв эрх барьж буй бүлгүүдийн хоорондын тохиролцоог элдэв өнцгөөс нь цэцэрхэн тайлбарладаг. Үнэндээ энэ бол ямар элийнийх нь нийгмийн зөвшилцөл байх вэ дээ. Ердөө л хуйвалдаан шүү дээ. Харин бид энэ удаа Үндэсний Зөвшилцөлийн тухай өгүүлнэ.

Өнөөгийн нийгмийн тогтолцоонд, хэрэв иргэд өөрсдөө хүсвэл эрх баригчдын тоглоомын дүрмээр буюу, өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд улс орныхоо улс төрийн үйл явцад шууд нөлөөлж, санаанд нь нийцэхгүй бол түүнийг өөрчлөх бүрэн боломж бий.
Хэрэв нийгмийг залуурдаж буй удирдлага муу ажиллавал тухайн улс үндэстэн өөрийгөө устгаж мөхөөхгүйн тулд сэтгэх, бүтээх чадвартай гишүүд нь өөрийн үндэсний эрх ашигт нийцсэн Үндэсний Зөвшилцөлд хүрэх алхам хийдэг. Үүнийг нь нийтээр дэмжиж оролцвол нийгэм шинэчлэгдэж сэргэдэг. Үүний үр дүнд улс үндэстэн өөрийгөө аварч чаддаг төдийгүй хүчирхэгжин манддаг юм.
Сэлүүргүй завь далайн салхинд туугдан зүг чиггүй хөвсөөр эцэстээ хүчит давалгаанд няц цохигдон сүйрэх тавилантай. Далайг түүх гэж, улс үндэстэнийг завь гэж төсөөлбөл сэлүүр нь Үндэсний Зөвшилцөл болно. Улс үндэстэнд тухайн цаг үед тулгарсан ямар асуудал дээр зөвшилцөж тохирох нь гол зүйл юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш улс үндэстэний сөнөж мөхсөн хийгээд хүчирхэгжин мандсан түүх нь Үндэсний Зөвшилцөлд хүрсэн эсэхээс шалтгаалдаг. Олон овог аймагт хуваагдаж, хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байсан 13 зуунд талын чөлөөт эрчүүд нэгдмэл хүчирхэг улсыг хүсч мөрөөдөн нийтийн зөвшилцөлд хүрч чадсан учраас Монгол улс түүхийн шинэ эринд тэсч үлдсэнээр барахгүй агуу их амжилтад хүрч чадсан. Идэвхгүй болж унжийсан олон түмнийг Үндэсний Зөвшилцөл сэрээж, нэгтгэснээр тэднийг цоо шинэ эрч хүч, сэтгэлгээний цусаар сэлбэн амилаадаг. Тэгээд ч Үндэсний Зөвшилцөл гэсэн энэ агуу ойлголт тухайн үндэстэнд хэрэгтэй үедээ сэдрэн гарч ирдэг юм.
Богино хугацаанд зөвшилцөлд хүрч чаддаг улсуудын тоонд Герман, Япон, бас манай Монголчуудыг нэрлэж болно. Дэлхийн чиг бодлогыг далдаас зохицуулж байдаг бүлэглэлүүд Германы овгуудыг ийм зөвшилцөлд хүргэхгүйг хичээдэг учраас тэд өдгөө ч тус тусдаа холбооны улсын хэлбэртэй оршдог. Хэрэв нэгдсэн германы үзэл санааг буй болгочихвол тэд асар богино хугацаанд сэргэн босч чадахаар барахгүй дотроос нь ундарсан асар их эрч хүч нь гадагш сэдэрч дэвэрдэг. Энэ нь цэрэг дайны байдлаар илэрдэг уламжлалтай. Ерөөсөө герман үндэстнүүд нэгдсэн ойлголтод хүрсэн даруйдаа асар түргэн сэргэж босдогийг дэлхийн хоёрдугаар дайны өмнөх огцом сэргэлтээс харж болно. Үндэсний зөвшилцөлд хүрч чаддаг үндэстэн энэ гайхамшигаа ахин давтаж чаддаг. 2-р дайны дараа Герман бүхэлдээ балгас болж, хүнсний бүтээгдэхүүн хүрэлцэхээ больсон тул картын системд орж, 12 хүний дунд нэг гутал, 50 хүний дунд нэг хүрэм оногддог болтлоо баларч сүйрчээ. Өр нь 377 тэрбум марк, инфляц нь 600 хувьд хүрсэн байв. Түүхийнхээ турш цэрэглэж зэвсэглэх тал дээр Үндэсний Зөвшилцөлд хүрч нэгдэж байсан Герман энэ удаа аж үйлдвэрлэлээ сэргээх, ажил үүргээ ягштал хийх тал дээр Зөвшилцөлд хүрч, хэрэгжүүлж чадсан юм. Үр дүнд нь эдийн засаг нь огцом өсч, дэлхийд аман хүзүүдэх болжээ. Үндэсний Зөвшилцөлд хүрч чаддаг улс ийм гайхамшигт хүрдэг юм. Германы энэ чанар нь соёлын хэмжүүрүүд дээр ажиглагддаг. Жишээ нь цаг барьдаг чанар, улаан гэрлээр ямар ч үед зам гардаггүй гэх мэт. Ерөөсөө тэд нийтээр зөв гээд тогтчихсон хэм хэмжээг зайлшгүй мөрддөг зантай.
Үндэсний зөвшилцөлд маш түргэн хүрч чаддаг Ази тивийн улс бол Япон. Мөн л Германтай адил түүхийнхээ турш цэрэглэж зэвсэглэх тал дээр Үндэсний Зөвшилцөлд хүрсээр ирсэн Япон дайны дараа Германы адил тэр чигтээ балгас болж, үйлдвэрлэл нь дайны өмнөх үеийнхээ 10 хувьд ч хүрэхгүй болжээ. Нэг хүнд оногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 20 долларт ч хүрэхгүй байсан юм. Инфляци болон төсвийн алдагдал дороосоо өндийж чадахгүй болжээ. Ийм орныг өөд татна гэж хэний ч санаанд багтахгүй. Гэвч тэд ид шид үзүүлсэн. 1949 оноос эхлэн урьд өмнө цэрэглэх тал дээр нэгдэж байсан зөвшилцөлийг аж ахуйгаа өөд татах, тэргүүн технологи нэвтрүүлэх, ажлаа яс хийх, боловрол мэдлэгт шунах тал руу өөрчилж Үндэсний Зөвшилцөлд хүрч чадсан. Үүнийхээ ч үрээр 1968 онд МАНАНгийн ээлжлэн төр барьсан хугацаанаас бага буюу 20 жилийн дотор нэг хүнд 20 доллар хүрэхгүй байсан ДНБ нь 1000 долларыг давж, эдийн засгийн бүх үзүүлэлтээр аман хүзүүлж явсан Германыг ардаа орхижээ. Ахиад ийм хугацаа өнгөрөхөд нэг хүнд оногдох ДНБ нь 40.000 долларт хүрсэн юм. Ингэж балгас болж сүйрсэн, хөрсөн дороо ямар ч баялаггүй өлсгөлөн Япон асар богино хугацаанд эдийн засаг, хөгжлийн гайхамшгийг үзүүлсэн. Гэтэл бид ямар байна. Нэг өрхөд 60 мянга гаруй мал оногдож, хөрсөн дороо хэдэн их наяд доллар агуулж байгаа орон шүү дээ.
Ерөөс хөгжил хүчирхэгжлийн суурь нь Үндэсний Зөвшилцөл дээр тулгуурладаг. Улс үндэстэн бүхэлдээ санаа шуудран нэгэн зорилгод хүчээ төвлөрүүлж чадвал ямар ч гайхамшгийг бүтээж чаддаг юм.
Монголчууд нийтийн зөвшилцөлд хүрэх тал дээр Япон, Германаас ч өнө эртний уламжлалтай орон. Түүхэн сурвалжид мэдэгдэж байгаагаар Бодончар Монхан монголчуудын зөвшилцөлд амархан хүрч чаддагийн анхны жишиг болно. Дур зоргоороо нүүдэллэн явсан олон иргэдийг Бодончар ах нарынхаа хамт нэгэн зорилгод нэгтгэн захирч Мон аймгийн нэгдлийг буй болгосноор Монголын хан буюу Монхан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүний нэрийг ханз үсгээр зориуд гуйвуулан тэмдэглэснээр нь хазгай дуудаж “Мунхаг” хэмээн гутаан нэршүүлсэний цаана Монголчуудын зөвшилцөлд хүрч чаддаг чадварыг умартуулан сарниулах гэсэн хятадын бодлого лавтайяа нуугдаж байсан.
Дараагийн томоохон зөвшилцөлд хүргэх эхийг Түмэн Чинму тавьсан. Түмэн Чинму талын нүүдэлчдийг нэгэн зорилгод зангидан нэгтгэж нийтийн зөвшилцөл буй болгохын тулд өөрийн амь биеийг зольсон юм. Жавхарлал Неругийн охиндоо бичсэн түүхийн тэмдэглэлд дурьдсан нэгэн үгийг Гумилев хожим нь нүүдэлчдийн удирдагч Түмэнгийн хэлсэн үг хэмээн залруулан дурьдсан гэдэг. Тэр нь “ Өрх гэрийн тусын тулд өөрийн биеийг золиосол. Аймаг овгийн тусын тулд өрх гэрийг золиосол. Улс гүрний тусын тулд аймаг овгийг золиосол “ гэсэн агуу үг билээ. Нээрээ ч хийсэн үйл хэргийг нь харвал гагцхүү Түмэн Чинмугаас л гарах үг.
Урд хөрш нь Шинь Хуандийн удирдлагаар үндэсний зөвшилцөлд хүрч нэгэн тугийн дор цэрэглэн нэгдэж Чинь улсыг байгуулан хүчирхэгжсэн байв. Шинь Хуанди хүлцэнгүй захирагдах ёсыг номлосон түүх, судруудыг устган шатааж, хятадуудын бийр чимхдэг гарт илд атгуулсан юм. Шинь хаан шинэ түүхийг бэхээр биш цусаар бичихээр шийдэж л дээ. Бүх нүүдэлчдийн үсний ширхгээс олон хятадын жадны хурц үзүүр хойш чиглэжээ. Тэдний өөдөөс сөрөхийн тулд цөөн нүүдэлчдэд нийтээрээ зөвшилцөн нэгдэх зайлшгүй шаардлага тулгарав. Түмэн хэлсэн үгэндээ хүрч нүүдэлчдийн зөвшилцөлийн төлөө амиа өргөсөн юм. Нүүр тулж буй түгшүүртэй цаг үед цэрэглэн дайлах чадвартай хүү Модун нь өөрөөс нь илүү улс орондоо хэрэгтэй болохыг мэдсэн учраас хүүдээ байраа тавьж өгөхийн хамт төрийн цааз зарлиг өршөөлгүй хатуу болохыг өөрийн амийг золиослон нүүдэлчдийн өмнө үлгэрлэж харуулжээ.
Үнэхээр ч нүүдэлчдийг чанга гарт зангидаж дэг журам, эв нэгдлээ төмөр мэт бэхэлж байж л өмнийн аюулыг сөрж чадах байсан юм. Бусдыг дагуулах хамгийн дөт зам бол биеэр үлгэрлэх явдал тул өөрийн амийг ийн золионд өргөсөн билээ. “Төрийн зарлигт өршөөл үгүй” гэж амиар батлагдсан зарлиг нүүдэлчдийг тэр дор нь сэрээн босгож цэрэгжүүлсэн юм. Улс орноо аварч үлдэх энэ агуу бодлогынхоо төлөө амиа золионд өргөсөн түүхийг өрнийн цэцэрхэгчид өөрсдийн идэж булаах донтой сувдаг хаадын хэмжээгээр төсөөлж, “Модун төрийн эрхийг булаахын тулд хаан эцгээ хөнөөсөн” гэж донгосчээ. Үнэндээ тэр үед Хүннү нь улс болоогүй, хорхойсч шунамаар хааны сэнтий ч байгаагүй юм шүү дээ. Хожим нь Хүннү гүрэн хүчирхэгжсэн үед Түмэнг Чинму цолоор нэхэн мөнхөлжээ.
Монголчууд нийтийн зөвшилцөлд хүрэхийн тулд ийнхүү халуун амиа зольж байсан юм. Түмэн Чинму, Модун Чинму гэх үгүүдийг цаанаа хорлонтой бодлого агуулж гуйвуулан өөрчилсөн өмнө зүгийн ханзаас шууд буулган Чинуа буюу чоно, Шанью гэх мэтээр нэршиж ташаарчээ. Чин гэдэг бол асар гүн агуулгатай эрхэм нандин үг. Уг санаа нь “үндэс язгуур” гэсэн утгаас гадна илүү гүн нууц агуулсан бололтой. Монгол угсаатны үндэс болсон Бөртэ Чинму, Түмэн Чинму, Модун Чинму, Чингэс хаан. Эдгээрт орсон Чин гэх үгийг өнөө цагийн дуу шүлэгт гардаг “Амин Ганц нутаг чамдаа Чин үнэнч хайртайгаа…”, “Чин зүрхнээсээ…”, “Чин үнэн сэтгэлээс…” гэх мэт үгстэй холбож бодоод үзвэл утга нь тодроод ирнэ. Тэгээд ч дээр нэр дурьдагдсан хүмүүс бүгдээр Монгол угсаатны төр улсыг байгуулж, Үндэсний Зөвшилцөлийг дархалж байсан суутнууд.
Өмнө зүгийнхэн болон бусад харь орнууд, тэдний суртлаар боловсорсон манай өөрийн харь сэтгэлт судлаачид Чин хэмээх үг орсон цол, нэршлийг гуйвуулан өөрчилж, Монголын түүхийн түлхүүр ойлголтыг замхруулж, зэрэмдэглэсэн юм. Гэвч эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн монголын түүхийн гагнаас түлхүүр болох энэ мэт үгсийг яг тэр хэвээр нь өнөөгийн кириль бичигт үлдээсэн нь хожмын мэргэд эдгээр үгсээр мөшгин Монголынхоо гүн сэтгэлгээний нууцаст нэвтрэх боломжыг нууцалж үлдээсэн гэлтэй. Чингэс гэсэн үгийн Чин-г шууд алгасаж, энэ нэр бол шувууны жиргээнээс үүссэн гэх, эсвэл далай тэнгис гэсэн үг гэх мэтээр тайлбарладаг нь манай гүн сэтгэлгээний хэлхээсийг таслах гэсэн манж, хятадын бодлогын нөлөө юм шүү. Юу л боллоо гэж хаан эзнээ шувууны шулганаагаар нэрлээ аж. Юу л боллоо гэж Тэнгисийг тэнгис л гээд хэлчихэлгүй, хэлд орж буй хүүхэд шиг Чингэс гэж дультрав гэж. Их Монголын Далай хаан гэхийг Балай хаан гэж дультарсантай л ижил шүү дээ. Ядахнаа И, Э эгшгийн байршилыг нь анзаарч донгодвол зохино.

Тийм ээ. Монголчууд нийтийн зөвшилцөлд хүрч чаддаг, чадсан даруйдаа ахар богино хугацаанд агуу их түүхийг бүтээж чаддаг улс. Агуу их түүхийг бүтээж байсан үндэстэн л ахин агуу их түүхийг бүтээж чадна. Бид ийм түүхтэй улс. Бүр тодорхой хугацааны хэмнэлээр байнга давтаж агуу их түүхийг бүтээсэн улс. Хүннү гүрний үед хойш Байгаль нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тийш Туркстан, зүүн тийш Ордос хүртэлх өргөн уудам газрыг эрхшээлдээ оруулж, Төв Азид 100 жил ноёрхсон юм. Дэлхийн усны ундарга болсон Монголын газар нутгаас гараагаа авсан бөө мөргөлт Түрэгийн хаант улсын нутаг дэвсгэр Солонгосоос Хар тэнгис хүртэл, цагаан хэрмээс Байгал далай хүртэл газрыг хамарч 150 орчим жил оршиж байв.
Монголын эзэнт гүрний үед дэлхийн түүхэнд хамгийн их газар нутгийг захирч, Номхон далайгаас Хар тэнгис, Энэтхэгээс Умард мөсөн далай хүртэлх өргөн уудам нутгийг эзэмшилдээ хамруулж 200 жил ноёрхож байжээ. Ерөөсөө дэлхийд хэт угсаатан өндийн босдог хэдхэн голомт нутаг, хэдхэн үндэстэн байдаг. Тэдний тэргүүнд Монгол улсыг бардам нэрлэж болно. Их түүхийг бүтээсэн улс л ахин их түүхийг бүтээж чаддагийг давтан хэлье. Учир нь энэ чанар тэдний цусанд төдийгүй газар шороонд нь оршиж байдаг. Энэ гайхамшигт чанар нь гол зорилтуудаа тодорхойлон Үндэсний Зөвшилцөлд хүрсэн цагт амилан сэргэж хүчирхэгждэг юм.
Харамсалтай нь монголчуудын энэ гойд чанарыг умартуулж сарниах гэсэн оролдлого түүхийн турш ил далд байсаар ирсэн. Одоо ч байсаар байна. Хошуу нутаг, жалга довоор нь талцуулан хооронд нь химлэлдүүлж байсан харийн бодлого өдгөө зүсээ хувирган нам хүчин, шашин шүтлэгээр биднийг хагаралдуулсаар. Тамын тогооны үлгэр, жалга довны үзэл гэх мэт явган яриа нь ердөө л Монголчуудыг Зөвшилцөл нэгдэлд хүргэхгүй, хүчирхэг болгохгүй гэсэн заль мэхнээс өөр юу ч биш. Худлыг мянга давтвал үнэн болдогийн үлгэрээр дээрх хорон үгс монголчуудын шинж чанар мэт санагдах болжээ. Залуу үеийнхний мэдлэг мэдээлэл авдаг, чөлөөт цагаа өнгөрөөдөг талбар болох интернетэд ороод харцгаа. Нэрээ нуусан эрх баригч бүлгүүдийн хөлсний коментчид түүнийг хэрхэн бузарлаж, сэтгэдэг тархи болгоныг бузар шүлсээрээ булж байна. Үүгээр дамжин залуу үе зөвшилцөлд бус, дайсагналын хорт утаагаар амьсгалан өсч, хоорондоо мэрэлцэж, атаархалцаж сурч байна. Одоо сэрцгээе Монголчуудаа. Хар цагааныг ялган, Үндэсний Зөвшилцөлийн суурийг тавъя. Яаж?

Цус урсгаж, бослого гаргаж бус ердөө л мэдээлэл түгээх замаар нэгдэн үндэсний тодорхой зөвшилцөлд хүрч, нийгмийн шинэ шатанд дэвшин хүрэх боломжыг нээе. Яаж?
Ердөө л саналаа өгөх замаар өөрийн сайн сайхан ирээдүйг бүтээж баталгаажуулах боломж бидний гарт байна. Хорь гаруй жил зэвэрч муудсан эрх барих хүчийг их засвар хийж шинэчлэх боломж сонгогч та бидний гарт байна. Ердөө ганцхан өдөр бүгэд саналаа өгөхөд л гүйцээ. Ирээдүйнхээ төлөө, улс орныхоо төлөө 1445 хоногт ердөө ганцхан удаа залхуурч суулгүй сонгуулийн байр луу очоод саналын дугуйгаа будахад л болно. Саналаа эс өгвөл таны хоосон санал сувдаг шунахай бүлэглэлүүдэд ашиглагдана. Тэд энэ саналыг чинь завшиж таныг дараагийн 1445 хоногийн турш тонож дээрэмдэн, тархийг чинь угааж бухимдуулна. Таны ганц удаагийн хоосон саналыг ашиглан улс орныг чинь, ирээдүйг чинь хоосруулан тонож шавхана.
Монголчууд бид саналаараа улс төрд их засвар хийгээд сурчих юм бол олон шинэ боломжыг өмнөө нээнэ. Тэд Үндэсний Зөвшилцөлд хүрээд сурчихсан сонгогчдоос хулчийдаг болно. Өөрөөр хэлбэл тэднийг засч ариутгах боломжыг бид атгалаа гэсэн үг. Хорь гаруй жил буюу нэгэн бүтэн үе төрөөд, өсөж өндийх хугацаанд завсаргүй биднийг ноёлж, бүх баялгийг минь, улс орон, газар шороог минь гадныхантай хамсан цөлмөж дээрэмдсэн МАНАНГ тайзнаас нь буулгаж чадсан Монголын ард түмнээс цоо шинэ гялалзсан хүчин ч айж эмээнэ. “Шинэ хүмүүс гарвал бүр ч их иднэ” гэсэн ойлголт бол тархи угааж мэргэжсэн, тархи угаах мэдээллийн хэрэгслүүдийг өмчилсөн эрх баригчдын заль мэх юм шүү. Тэд хаан сэнтийгээсээ жийгдэхгүйн тулд энэ мэт явган яриаг далдуур түгээж байдаг.
Монголчуудыг нэгдүүлж зөвшилцөлд хүргэхгүйн тулд, Монголыг өндийн босгохгүйн тулд зохиож ярьдаг тамын тогооны үлгэр, жалга довны үзэлтэй л адил ээлжит заль мэх нь. Энэ мэхээ итгүүлэх гэж тэдний бүх мэдээллийн хэрэгслүүд тархийг чинь угаадаг юм. Үнэн чанартаа төрийн байгууламж хэмээх пирамидын доод хэсгээр суурь болон оршиж буй сувгуудаар дамжуулж идэж завшдаг юм. Тэд идэж уудаг бүх сувгуудыг өөрийн гар хөлүүдээр дүүргэсэн. Түүнээс биш Их хурлын танхимаас идэж уугаад байдаггүй юм. Тэдний атгасан сувгууд шинэ хүчнүүдийг хэзээ ч тэжээж тэнхрүүлэхгүй. Тиймээс шинэ хүчнүүдэд идэж завшаад байх боломж байхгүй гэсэн үг. Хамгийн гол зүйл бол “Эд чинь сонголтоороо тооцоо хийгээд сурчихлаа” гэсэн бодол шинэ хүмүүсийг бүр ч их айлгаж, хүчлэн дайчилж ихийг хийлгэнэ. Чөлөө завсаргүй идэж цөлмөхөөс айдаг болно. Ийнхүү олон түмний засаглал жинхэнэ утгаараа тогтоно. Үүний тулд ердөө л саналаа өг. Гүйцээ.

Үүнийг л бид хийчихвэл бүхнийг олно. Үгүй бол бүхнийг алдана. Үүнийг хийхэд бидэнд алдах юм юу ч байхгүй. Ердөө л саналаа буд. Үүгээр бид өөрсдийнхөө агуу их хүчийг мэдэрнэ. Нэгдэл нягтралын хүчийг мэдэрнэ. Хэрэв бидний шинээр сонгосон хүчин буруу тийш явбал бид нэгдэж сурсан, дуу хоолойгоороо бүхнийг шийдээд сурчихсан юм чинь юунаас ч эмээхгүй. Учир нь бид иргэний хөдөлгөөний жагсаалыг дулаан гэртээ хоргодон зурагтаар сонирхож, “Хэн нь ч гарсан адилхан тул саналаа өгөөд ч яахав” гээд залхуурч суусаар байгаад улс орноо, ирээдүйгээ, бүхнийг тавиад туучихдаг залхуу, идэвхгүй Монгол биш болсон.
Энэ сонгуулиар бид саналаараа тооцоо хийж, эвлэлдэн нэгдэж, Үндэсний Зөвшилцөлд хүрч сурсан юм чинь бүгэд нэг өдөр талбай дээр очоод л ганц хашхирахад тэдний зүрх савлан цохилж өөрсдийн буруу алхмыг дор нь залруулна. Бид ийм л хүчирхэг болно. Ахиж тархиа угаалган мэхлэгдэж, гараа хумхин суусаар улс орныхоо баялгийг алдахгүй. Ингэж өөрсдийнхөө дархлан бүтээсэн омголон шинэлэг тогтолцоогоороо буруу бүхнийг залруулна. Та бид жинхэнэ ёсоор төрийн жолоог атгадаг болно. Танаас айсан төр өөрийгөө, мөн та түүнийг сонголтоороо эрүүлжүүлэн эмчилнэ. Ийнхүү та жинхэнэ мөрөөдлийн төрийг буй болгоно. Өчнөөн жил амин хувийнхаа түрийвчийг түнтийлгэн завшсаар сонгууль болохоор л гэнэт олон түмнийг санаж тэдэнд учиргүй хайртай, эх орон газар шороондоо жигтэйхэн хайртай баг өмсөн жүжиглэж, яг одоо л согогчдоо баяжуулъя хэмээн мэхлэж санал тонон дээрэмддэг хууран мэхлэгчдийг ийнхүү төрөөс зайлуулж цэвэрлэж сурна. Хуу мэхлэгдсээр хонь шиг болсон монголчуудаа, өөрийн хүч чадал, эрх мэдэл, эрүүл ухааныхаа хүчийг мэдэрцгээ, харцгаа. Үнсгэлжингийн үлгэрт итгэдэсээр гундаж суудаг үе өнгөрсөн. Цаг нь боллоо Монголчуудаа.

Бид шударга ёсны төлөө 12 жилийн турш буцаж няцалгүй тэмцэж байгаа цорын ганц бүсгүй, Амлалт нэхэх хөдөлгөөний Г.Уянга шиг хүнийг дэмжье. Гудамжинд байхдаа эрх баригчдаар амласан мөнгийг нь ард түмэнд өгүүлж чадсан энэ ганцаарддаггүй дайчин бүсгүй төрийн гал тогоонд давхиад орчихвол ямар их зүйлийг бүтээх бол. 10 жилийн турш эрх баригчдын булай булхайтай байлдсаар ирсэн Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар шиг хүнийг дэмжье. Олон үеийнхний хөлс хүчээр буй болсон нийгмийн даатгалын 3,2 их наяд төгрөгийг үгүй хийснийг нь эрх баригчдаар өөрсдөөр нь хүлээлгэж чадсан энэ залуу Их Хурлын танхимд орвол илүү том алхам хийж чадна. Эрдэс баялгаа харийнханд сул шахам дээрэмдүүлж байгааг тууштай эсэргүүцэгч геологич С.Авирмэд, Б.Хурц хоёр шиг хүмүүсийг дэмжье. Оюу Толгойн булхайг урьдчилан сануулсаар байсан ийм хүмүүст эрхийг нь өгч хөрсөн доорх баялгаа мануулъя. Газар шорооныхоо төлөө цөхрөлгүй тэмцэгч Гал үндэстэний Ц.Мөнхбаяр шиг, Иргэний хөдөлгөөний Ч.Чимэдсүрэн шиг, Миний Монголын Газар Шороо Хөдөлгөөний П.Болд шиг хүмүүсийг дэмжье. Газар нутаг, үндэсний үзэл санааны дууч С.Жавхлан шиг эх орончдыг дэмжье. Нээлттэй зөв засаглалын төлөө олон жил чимээгүйхэн зүтгэж яваа Альянс төвийн Ж.Занаа шиг бүсгүйчүүдийг дэмжье.
Тэдний геологич, дуучин, малчин нь хамаагүй. Тэдний улс үндэстэнээ гэсэн, эгэл олон түмнээ гэсэн, газар шороогоо гэсэн эх оронч зүрх сэтгэл өнөөгийн Монголд ус агаар шиг хэрэгтэй байна. Тэдэн шиг бүтээл, тэмцлээрээ шалгарсан төрийн түшээдэд дэмнэн туслах, улс орноо бардам хөгжүүлж чадах алтан тархитай хуульч, эдийн засагч, инженер, технологич гээд мэргэжилтэй чадвартай олон олон Монголчууд ард нь асаалттай танк шиг бэлээхэн хүлээж байна.

Дээрх бүхнийг нэгтгэн дүгнэвэл ердөө хоёрхон зүйл дээр Үндэсний Зөвшилцөлд хүрье гэсэн санаа болно. 1. Саналаа дээрэмдүүлж завшуулахгүйн тулд заавал өгч суръя. 2.Эрх баригчид санаанд чинь нийцэхгүй бол тэднийг ул сууриар нь шинэчилж, саналаараа тэднийг цэвэрлэж суръя. Сонголтоороо тооцоо хийж суръя. Саналаараа тооцоо хийж чадахаа тэдэнд мэдрүүлье. Улс оронд амин чухал асуудлууд дээр Үндэсний Зөвшилцөлд хүрэх гарааг ийнхүү эхлүүлье. Үндэсний зөвшилцөлд хүрээд сурчихвал өмнөө тулгарсан асуудлуудыг төдийгүй зорилтуудаа маш түргэн шийдэж чаддаг болно.
Фэйсбүүк дээр ийм нэг санал нисч явсан. “Манангаас нэр дэвшсэн бол бурхан ч байсан бүү сонго. Өөр нэгнийг сонгочихвол хичнээн муу байсан ч тэднээс л дээр байх нь дамжиггүй” гэж. “Харанхуйд бухимдаж суухын оронд ганц ширхэг зул асаачих” гэж үг бий. Энэ зул нь таны онч мэргэн санал болох юм шүү. Хорь гаруй жил МАНАН дунд төөрлөө. Одоо ГЭРЭЛтэж амьдармаар байна. Монгол орныг минь Мөнх Хөх Тэнгэр ивээг.
Д.Мөнх
Жич” Энэ өгүүллийг бичигчдийн хэн нь ч сонгуульд нэр дэвшээгүй агаад аль ч нам хүчинд үл харъяалагддаг хүмүүс. Төрөлх Монгол улсынхаа хөгжил, хүчирхэгжлээс өөр ямар нэг хувийн чанартай ашиг сонирхол байхгүй болно. Хэрвээ та Үндэсний Зөвшилцөлд нэгдэхийг хүсч байгаа бол энэ өгүүллийг чадах чинээгээрээ share хийж эргэн тойрны хүмүүстээ дамжуулахыг хүсч байна. Учир нь бидэнд хэвлэж тараах эдийн засгийн чадавх байхгүй, тантай л адил эгэл монгол хүмүүс. Хэрэв танд боломж байвал цөөн хувиар принтерлэн хэвлэж ойрын хүмүүстээ таниулан өгвөл Үндэсний Зөвшилцөлд хүргэж буй асар том бодит хувь нэмэр болно. Бүгдээрээ аравтын зохион байгуулалт мэт шинэ нийгмийн тогтолцоог зарлан тунхаглах хөх цэргүүд болъё. Цаашид энэ үйл хэрэг маань улс орноо худал хуурмаг, завшигч авилгачаас сэргийлэн хамгаалах байнгын тогтолцоо болж өргөжиг.
Эх сурвалж: http://ahxaap.com/?p=4
sanaa niilj bna
ReplyDelete