Blogger templates

2011-11-05

Чингис Хаан оюуны гоц чадвартай ер бусын хүн байв уу, аль эсвэл ...


Философийн ухааны доктор, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Н.Хавх,

Энэ дэлхий дээрх амьдралын утга учир,шалтгаан, зураг төөргийг амьд биетийн амьдарч буй газар нутгийн байгаль цаг агаараар нь, эсвэл тэнгэр огторгуйгаар нь, эсвэл энэ хоёрыг шутэн барилдуулан тайлбарлах, ийм л гурван зам, хувилбар бий. Энэ талаасаа өрнө, дорныхны танин мэдэх арга ухаан төстэй юм шиг хэрнээ, ялгаатай. Ялгаатайдаа бүүр эсрэг. Дорно дахины ухаан, мэдлэг бугд л од, гариг эрхсийн хөдөлгөөн, тэнгэр огторгуйтай холбоотойтүүнээс улбаатай байдаг. Эдгээр ухааны цаад нарийн, гүн гүнзгий агуулгыг орчин цагийн шинжлэх ухааны холбогдох агуулгатай дуйцүүлэн одоогоор хараахан тайлбарлаж чадаагүй байгаа бөгөөдтуүнийг юм юман дээр тухайн тохиолдолд Эзэн Чингисийн жинхэнэ төрхийг судлан шинжлэхэд арга зүй болгон шууд хэрэглэхэд бэрхшээл их бий. Тиймээс суут хүний тухай гол төлөв европын гун ухааны холбогдох онол, сургаалыг арга зүй болгох замаар Чингис хааны жинхэнэ дүр төрхийг гаргаж тавихыг зорилоо.


ЭРЧИМТ ХҮЧНИЙ ОНОЛООР БОЛ

Нарнаас ирэх цацраг эрчим хүч, газрын гунээс ирэх атомын эрчим хүч, нарны системийн гаригаас ирэх сансрын эрчим хүч зэрэг эрчимт хүч нь газар дэлхийн амьд биетэд буун ирж тэнд наад зах нь биохимийн маягийн эиерги болж хувирдаг. Энэ бол Гумилевын эрчимт хучний онолын амин сүнс. Тухайн амьд биет, угсаатан ундэстэн уруудан доройтож мөхөхийн ирмэгт тулсан үед тэр энерги орж ирдэг. Энерги авсан амьд биетугсаатан ундэстэн амьдрах хүч чадлыг олж сэргэнэ, мандан хүчирхэгжинэ. Уруудан доройтож, өөр хоорондоо олон зуун жил дайтаж бие биеэ хөнөөхийн аюулд оруулчихсан хажуу хавиргынхаа угсаатан үндэстнийг өөртөө нэгтгэж мөхлөөс аварна. Харин энерги багасахын хэрээр гудайна. Хэрэв мөхөх цаг нь болоогуй бол энерги дахин орж ирнэ. Монгол угсаатан эрчимт хучний тулхэлтэд хоёр ч удаа орж, хоёр ч удаа хучирхэгжилтийн туйлд хурч, дэлхийн тэн хагасыг эзэлсэн туухтэй. Үүнд Хүннү болон Эзэнт гурний үеийг Гумилев онцолсон байдаг... XIII зууны үеийн Чингисийн Монгол бол МЭӨ IV зууны уеийн Хүннүгийн давтамж, Эзэн Чингис хаан бол Модун, Аттил хааны түүхэн уургийг нэн өргөн, цар хурээтэй, далайцтай давтсан суут хүн хэмээн үзэх ундэслэл байгаа мэт.

ЭРЧИМТ, АМИНЧ, ТЭГШ ХҮМҮҮСИЙН ТҮҮХЭН ҮҮРЭГ

Тухайн улс үндэстэн эрчимт хүчний түлхэлтэд орж эрч хүчийг оллоо гэдэг нь уг ундэстэнд тэрхүү эрч хүчэнерги орж ирлээ гэсэн уг. Орж ирсэн энерги нь байх ёстойгоосоо ихэссэн, багассан зэргээрээ аль ч түүхэн үед, аль ч улсын хүн ард дараах гурван хэсэг бүлэгт хуваагдсаар иржээ.

-          Орж ирсэн энерги нь байх ёстойгоосоо нэн ихээр давж гарсан, гоц гойд оюун ухаантай, ер бусын сэтгэлийн тэнхээтэй, дийлдэшгүй эрч хүчтэй эрчимт хүмүүс,
-          яг эдний эсрэг өгөгдөл, зан чанартай аминч хүмүүс,
-          орж ирсэн энерги нь байх ёстой энергитэйгээ тэнцсэн, нийгмийн тухайн харьцаа, тогтолцоог тогтвор, тэнцвэртэй байлгах түүхэн үүрэгтэй тэгш хүмүүс түүхийн аль ч цаг үед байсан, байгаа, цаашид ч байсаар байх болно.

Эрчимт хүмуүс давамгайлвал улс үндэстэн сэргэнэ, тэгш хүмүүс ихэсвэл хөгжинө, харин аминч хүмүүс жин дарвал хөгжил гудайна. Гэхдээ эднийг салгаж ойлгох аргагүй. Нэг нь нөгөөгүйгээрээ орших үндэсгүй тийм л салшгүй хэсгүүд...

ӨРХ ТОТГООР ГЭРЭЛ ЦАЦРУУЛАН ОРЖ ИРДЭГ ЦАГААН ШАР ХҮН ХЭН БАЙВ, ЮУ БАЙВ?

Л.Н.Гумилевиин онолоор аль ч угсаатны эрчимт хүчний хөгжил нь сэргэлторгил, гудайлт, уруудалт, уналт гэсэн үе шатаар 1200 жил ургэлжилдэг. ...Чингис хааны мэндлэхээс ойролцоогоор 300 орчим жилийн өмнө монгол угсаатан эрчимт хүчний түлхэлтэд үнэхээр орсон юм болов уу гэдгийг түүхэн баримтад тулгуурлан авч үзэхийг оролдъё. Алунгоо Добү мэргэнд ирээд Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг хоёр хүү төрүүлсний дараа эр нөхөр нь өөд болжээ. Түүний дараа Алунгуагаас Буха хатига, Бухату салжи. Боданчар хэмээх гурван хүү мэндэлжээ. Хоёр эцгийн хөвгүүдийн хооронд үл ойлголцох байдал байнга гарч байж. Энэ үл ойлголцлоос болж Алунгуа хүүхдүүдээ дуудан ирүүлж ''Бүгүнүтэй, Бэлгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвгүүнийг яахин төрүүлэв гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх чинь зөв. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна.  Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тотгоор гэрэл гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл хэвлийд минь шингэх бөлгөө. Тэр хүн гарах нарсарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмии яахин өгүүлнэ вэ? Түүнээс үзвэл тэнгэрийн хөвгүүд биз. Хар тэргүүт хүнтэй адидтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ" гэсэн байдаг. "Монгол угсаатан ийнхүү эрчимт хүчний тулхэлтэнд орсныг "Нууц товчоо"-нд битүү далд утгаар, домгийн хэлээр бичсэн нь энэ" хэмээн Л.Н.Гумилев тэмдэглэсэн нь бий. Чингис хааны удам судраас хөөж үзвэл эрчимт хүчний дээр өгүүлсэн түлхэлт нь Боданчарын үед хамаарагдана...


ГАРАМГАЙ СУУТ ХҮМҮҮС НАРНЫ ИДЭВХИЖЛИЙН ОРГИЛ ҮЕИЙН ЖИЛҮҮДЭД ТӨРДӨГ

Зөвлөлтийн нэрт эрдэмтэн, сансрын биологийн шинжлэх ухааныгүндэслэн бий болгосон А.Л.Чижевский 1924 онд бичсэн "Түүхийг физикийн хүчин зүйлээр тайлбарлах нь" номондоо нарны идэвхжлийг сэргэлт/3 жил/. II өрнөлт/2 жил/, III оргил/Зжил/, IV бууралт/Зжил/гэж дөрвөн үед хуваасан байдаг. Үе тус бүрийн онцлогоос шалтгаалж, мөн нэг үеэс нөгөөд шилжихэд энэ дэлхий дээрх амьд биетийн, түүний дотроос нийгмийн амьдралд гарах өөрчлөлттэрхүү өөрчлөлтийн хэмнэл зэргийг судлан зүй тогтлыг нь тогтоосон байдаг. ХV-ХХ зууны хоорондох 500 жилд дэлхийн өнцөг бүрд болж өнгөрсөн олон түмнийг хамарсан онцгой үйл явдлыг нарны идэвхижлийн дөрвөн үед хувааж бүлэглэн үзэхэд нарны сэргэлтийн үед тэрхүү онцгой үйл явдлын 5 хувь нь, өрнөлтийн үед 20 хувь нь, оргил үед 60 хувь нь, бууралтын үед 15 хувь нь болж өнгөрсөн байна. А.Л.Чижевский номондоо нарны идэвхижлийн оргил жилийг он оноор нь жагсааж, тухайн онд төрж гарсан гарамгай суут хүмүүсийг нэр зааж оруулсан байдаг. Аларих/395/. Аттила/441/, Витигес/536/, Велизарин /536/, Магомет/622/, Кард/719/. Петр Дменьский Заза, Мюллер /1096/, Бернар Клервосский, Роберт Брюс/1306/ гэх зэргээр жагсаасан байдаг. Энэ жагсаалтын Бернар Клервосскийн дараа буюу есдүгээрт Чингис хаан /1202, 1206/ -ыг нэмж орууллаа. Учир нь 1202 он бол нарны ээлжит ИДЭВХЖЛИЙН оргил үе. 1206 он бол бүх Монгол туүргатныг нэгтгэж дуусгаад Тэмүүжин Чингис хаанд өргөмжлөгдсөн жил. Тэгээд ч Европ болон Орос орон даяар Чингисийг магтан дуулах, XIII зууны Монголын түүхийн талаар нааштай юм бичих зэргийг хатуу хориглож байсан болохоор А.Л.Чижевский дээрх жагсаалтад Чингисийн нэрийг оруулахад бэрхшээлтэй байсан бизээ.


ЭЗЭН ЧИНГИСТ ЗАЯАГДДАГ ЭЦЭГ ТЭНГЭР, ХАН ТЭНГЭР, МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?

Нүуц товчоонд ''Чингис хаан тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог дээр гарч тохмоо дэлгэн тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбирал өчив" хэмээсэн нь бий. Чингис хаан тэнгэрт, наранд хандан ийн залбирал үйлдэх нь зүгээр нэг сүсэг бишрэлийн сэтгэлээ ариусгах төдий зүйл баймааргүй. Учир нь эзэн тэнгэрийн хүчээр, хан тэнгэрийн хүчээр дайснаа даран дийлсэн тухай "Нууц товчоо''-нд олонтоо гардаг. Зүгээр нэг сүсэглэн залбирснаар эзэн хаан болчихгүй. Дайснаа дарчихгүй. Тэд ч дарагдчихгүй нь илэрхий. Чингис хаан түүнтэй эн зэрэгцэн нөхөрлөж, дайсагналцаж байсан алтан ургийн цөөн тооны бусад хүмүүс тэр үеийнхний хэлээр бол тэнгэртэй харьцаж түүний хайр өршөөлийг хүртэж чаддаг байсан болов уу . Учир нь монгол угсаатны эрчимт хүчний хоёр дахь түлхэлтэд бүх монгол угсаатан хамрагдах агаад, тэднээс хамгийн эрчимтэй нь буюу орж ирсэн энерги нь байх ёстойгоосоо давж гарсан нь Чингисийн удмынхан. Түүний дотроос хамгийн эрчимтэй нь Чингис өөрөө байна гэж ойлгогдоно... Од гариг эрхсээс энерги нэг л удаа палхийтэл буучихаад, орж ирээд зогсчихдог эд биш. Орсон энерги нь аажим аажмаар нэмэгдсээр оргилдоо, дээд хэмжээндээ тулж очно. Тэнд тэр түвшиндээ тодорхой хугацаанд байхдаа хэмжээ нь эс нэмэгдэнэ. Харин сүүл рүүгээ зарцуулагдаж багасах замд орно. Товчоор хэлэхэд тэрхүү энерги нь Гаусын тэнцвэрт тогтолцоогоор илэрхийлэгдэх аливаагийн хөгжлийн нийтлэг зүй тогтлоор, улиран дэвших замаар орж ирнэ, арвижин баяжигдана. оргилдоо хүрнэ. яваандаа буурна. Эзэн Чингис хаан бүсээ хүзүүн дээрээ тохож, залбирал үйлдэж, эцэг тэнгэрт хандана, хандсаар хүч чадлыг олно гэдэг нь тэртэй тэргүй орж ирчихээд арвижин нэмэгдсээр байгаа тэр үед өөрийн оюун ухааны гоц хүч чадлаар чадал зааж, тэрхүү энергиэс илүү ихээр хүртэж, оюун ухааныхаа хуч энергийг нэмж байгааг "эрхт тэнгэр эцгийн хайраар', "эцэг тэнгэрийн ачаар", "хан тэнгэр эцгийн хайраар", "хан тэнгэр эцгийн өршөөлөөр" гэх мэтээр "Нууц товчоо"-нд томъёолсон нэрлэсэн боловуу.

ЧИНГИС ХААН БҮСЭЭ ХҮЗҮҮН ДЭЭРЭЭ ТОХДОГИЙН ЦААД УЧИР ЮУ БАЙВ?

Эзэн Чингис бүсээ хүзүүн дээрээ зүгээр ч нэг тохдоггүй. Тэнгэр огторгуйгаас амьдралын эрч хүчийг авахын, тэнгэр эцгийн хайрыг олохын, түүний өршөөлд багтахын тулд, яг тэр үедээ энэ еслолыг хийдэг нь ямар ч утга учиргүй, тэр хүч чадлыг олохтой шууд холбоо хамааралгуй зүйл огтхон ч биш боловуу. Юутай ч бүсээ хузүүн дээрээ тохох, од гариг эрхсээс амьдралын эрч хүч авах хоёр үйл явц цаг хугацааны хувьд бараг давхцаж байна.... Чингис хааны бүсээ хүзүүн дээрээ тохон мөнхтэнгэрт хандах нь буддын гун ухааны хүрээнд яригддаг санаа бодлоо төвлөрүүлэн бясалгал хийхтэй гадаад талаасаа ижил төстэй. Бүсээ хүзүүн дээрээ тохох нь сансар хорвоогоос орж ирэх амьдралын эрч хучийг олж авах бясалгалыг бэлгэдсэн, эсвэл хүзүүн дээрээ тохсон бус нь бясалгалын гол агуулга болох санаа бодлоо төвлөрүүлэхэд үнэхээр чухал үүрэггэй байж болох талтай. Орчин цагийн шинжлэх ухааны хэлээр бол оюун ухааны онцгой хүч чадалтай хүмүүс бясалгал, ухаарлын хүчээр өөрийн оюун ухаан, сэтгэл санаа, биеийн соронзон оронг дэлхийн соронзон оронтой холбох замаар сансраас орж ирсэн эрчим хүчээ арвижуулжболж өнгөрснийг сэргээн санахболзошгүй зүйлийг угтан харах, далд байгаа юмыг онон мэдэх, алсын юмыг танин мэдэх онцгой, ер бусын суу билигтэй болдог байна. Чингис хаан болон тууний удам угсааныхан ийм л ер бусын хүмүүс байсан болов уу гэж бодогдоно.


ШИЛМЭЛ ХҮМҮҮС БОЛОН ЭЛИТИЙН ОНОЛООР БОЛ

... Эзэн Чингис болон түүний өвөг дээдэс, ур ач нар бол шилмэл, сонгомол хүмүүс, Элитүүд. XIII зууны үеийн монгол үндэстний хөгжил түүхэн дотоод нөхцөл талаасаа нэн ээдрээ, төвөгтэй. Тэр байдлаараа цааш үргэлжилсэн бол бүрмөсөн мөхөх, нэг нь нөгөөгөө устгаж дуусах аюул нөмөрсөн тийм л үе байв... Нууц товчоонд өгүүлснээр "Орондоо орох завгүй олзлон булаалдаж, хөнжилдөө орох завгуй хөнөөлдөн тэмцэж", тухайн нөхцөл байдлыг бусдаасаа илүү ухааран ойлгож, түүнээс гарах арга замыг өрсөлдөгчөөсөө илүү угтан харж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө нөхдөөсөе илүү, ер бусын хүчээр эрмэлзэн тэмүүлсэн, нийтийн эрх ашгийг хэнээс ч дээгүүр тавьсан чанар нь ялан дийлэх, шилэгдэн тодрох жам, хуулиар Чингис хаан улс үндэстнээ мөхлийн аюулаас аварсан юм. Ингээд үзэхээр Чингис хаан XIII зууны элит монголчуудын дундаас хамгийн шилдэг нь, элитийн дээд элит хүн яриа байхгүй мөн билээ.

Түүхт гадаад нөхцөл талаасаа ч тэр элит. XIII зууны уеийн монголчууд дэлхийн их бага дөчөөд улсыг байлдан дагуулж тэднийг эзэнт гурнийхээ бүрэлдэхүүнд оруулсан хэмээдэг. Тодруулж хэлбэл Чингис хаан тэр 40 гаруй улсын шилдэг улстөрч, цэргийн жанжин, дипломат мэргид, элитүүдтэй оюун ухааны хүч, аливаагийн талаархи эрдэм ухаан, цэрэг,дайны бодлогостратегитактикаараа тулалдсан хэрэг. Чингис хааг тэдэнтэй өрсөлдөн тэмцэлдэж , ялан дийлж. тэдгээр улс орон, тухайн бүс нутаг, улмаар дэлхийд эмх цэгц, дэг журмыг тогтоосон хүн яах аргагүй мөн. Наад зах нь л гэхэд монголчууд 100 гаруй жил өөр хоорондоо байлдан, бие биенийгээ хөнөөсөөр байсан Оросын Вант улсуудыг байлдан дагуулж, нэгдсэн хаант улс болгон эмхэлж цэгцэлснээр Орос орон дайн самуунгуй болсон. Мөн л нэг нь нөгөөгөө мөхөөхийн ирмэгт одон удаа тулж очсоор байсан хойд, өмнөд Хятадын дайныг зогсоож өнөөгийн нэгдсэн Хятад улсын үндсийг тавьсан хэмээн түүхчид үздэг. Энэ бухнээс улбаалаад түүнийг бараг дөч гаруй улсын шилдэг элитүүдийн дээд элит байсан гэж үзэхээс өөр аргагүй.

Түүгээр ч үл барам Чингис хаан бол бараг дэлхийн хэмжээний цэрэг, улстөрийн элит. Хүчирхэг гүрний эзэн хаан, тэргүүн нь цэрэг,улстөрийн дэлхийн эсвэлбүс нутгийн хэмжээнйй элитүүд байдаг. Тийм элитүүдийн эгнээнд МЭӨ V зууны үеийн Хойд Хүннү буюу Европ дахь Хүннүгийн эзэнт гүрний хаан Аттила. мөн тэр үеийи Ромын эзэит гүрний хаан Ю.Цезарь, XIII зууны Чингис хаан, XIV зууны доголон Төмөр хаан, Францын эзэн хаан Напелеон, Эртний Грекийн цэргийн жанжин Александр Македонский, Оросын I Петр зэрэг эрт дээр үеийн болон орчин үеийн нэлээд улстөрч орох байх. Тэд дэлхийд эмх цэгц тогтоох нэг л зорилгын төлөө явж, хийсэн бүтээсэн үйлээрэээзэлсэн төвхнүүлсэн улс орны тоо, газар нутгийн их,багаараа өөр хоорондоо өрсөлдсөн дэлхийн, бүс нутгийн хэмжээний элитүуд. Ж.Неру "Монголчуудын хийсэг аян дайн хэмжээ далайц, ур чадвар, гэнэтийн довтолгоон, хурдан шаламгайн хувьд түүхэнд үзэгдээгүй. Чингис бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан жолоодогч мөн. Түүний дэргэд Александр Македонский, Ю.Цезарь хоёр юу ч биш мэт" гэж хэлсэн байдаг. Ингэхээр эзэн Чингисийг дэлхийн хэмжээний элит гэж үзэхээс өөр аргагүй.

 

БҮХ ДЭЛХИЙН ТҮҮХЭН ХҮНИЙ ТУХАЙ ГЕГЕЛИЙН ҮЗЛЭЭР

Гегелийг нийгмийн сонгодог гүн ухааныг бүтээж үндэслэсэн гэж үздэг. Тэрээр нийгмийн хөгжилд нөлөөлдөг олон хүчин зүйлээс аль нэгийг нь өрөөсгөлөөр авахгүйгээр, тэдгээрийг бүхэлд нь, эсвэл өөр хооронд нь шүтэн барилдуулжтүгээмэл зүй тогтлыг нь гарган тайлбарлах замаар тэрхүү ухааныг бий болгож, түүнийгээ "Түүхийн гүн ухаан" гэж томъёолсон байдаг.... Гегель "Түүхэн хүмүүс бүхнийг зангидсан нэгдлийг л бий болгохыг зорьсон хүмүүс. Аугаа их хүмүүс л ертөнцийн тэр оюуныг бий болгоно, Хувь хүмүүсийн ухамсаргүй сэтгэл тэр аугаа хүмүүсийн ачаар ухаалаг болно'' хэмээн хэлсэн байдаг, Өөртэй нь болон өөр хоорондоо тэрсэлдэн тэмцэлдсэн өдий төдий хүмүүсийн хүсэл зориг, эрмэлзэл тэмүүллийг хатуугаар хэлэхэд нухчин дарж, зөөлнөөр хэлэхэд өөр хооронд нь шүтэн барилдуулжнэг угээр хэлэхэд тэднийг ялж дийлж чаддаг болохоор тэд байнгын аюул заналын нөхцөлд байна. Бүхнийг зангидах нэгдэл буюу ертөнцийн оюуныг бий болгож. хэрэгжүүлснээр тэд түүхэн үүргээ биелуулж дуусна, тэгээд түүхэн тавцнаас гарч одох учиртай аж.
Гегель аугаа их, бүх дэлхийн түүхэн хүмүүсийн тухай онол сургаалиа Александр Македонский, Юлий Цезарь, Напалеон нараар жишээ аван тайлбарласан байдаг. Эзэн Чингис бол бүх дэлхийн. гэхдээ Александр Македонский, Юлий Цезарь, Напелеон нараас илүү дэлхийн хүн. Гегелийн онолоос хөөн бодож үзэхэд Эзэн Чингис болвоос бүх дэлхийн хамгийн том, түүхэн, хамгийн аугаа хүн яриа байхгүй мөн билээ. Тийм атал Чингис хааны түүхэн үүргийн талаар Гегель огт өөр дугнэлт хийсэн байдаг нь харамсалтай. Гегель "Монголчууд нь амар жимэр байснаа гэнэт л ямар нэг үл ойлгогдох энергиэр хөдөлгөөнд орж, соёлтой орныг үгүйртэл нь довтолж үерийн ус шиг орж ирнэ. Тэдний довтолгоон нь үгүйрэл хоосролоос өөр ямар ч үр дагаваргүй. Тэд Чиигис хаан, Төмөр хаанаараа удирдуулан бүхнийг улан дороо гишгэнэ. Тэд гэнэт ирсэн шигээ гэнэт буцаад арилж одно" гэж "Түүхийн гүн ухаан"' номондоо бичсэн нь түүний сургаалын логикоос урган гарсан зүйл огтхон ч биш. Харин суурин иргэдээс нүүдэлчдэд ялагдан дийлдсэн улс үндэстнээс ялж дийлсэн, ноёрхлоо тогтоосон үндэстэнд хандах сэтгэлийн хандлага, түүнийг үзэн ядах үзлийн үүднээс дүгнэсэн гэвэл үнэнд илүү ойртоно. Тэгээд ч дэлхийн аль ч, ялангуяа хүчирхэг явсан үндэстнүүд бүгд л хүн төрэлхтний пирамидын орой руу бусдаас илуу гарах, бусдын өмнө орох тэмүүлэл психилогитой байдаг. Өөрийн үндэстнийг бусдаас дээгүүр, бүр дээгүүр тавих, бусдыг доош нь хийх, бүр доош нь хийх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гегель агуу их суут хүн хэдий ч өөрийн герман үндэстний сонирхлын эрх ашгийн хил хязгаарын дээсийг алхаж гарч чадаагүй нь энэ болов уу. Психилогийн шинжлэх ухаанд өөрийн улс үндэстний эрх ашигсонирхлын үүднээс бусдын соёлд хандах, өөрийн үндэстнийг бусдаас дээгүүр тавин үзэх хүсэл эрмэлзлэлийг этноцентризм хэмээнэ.



1 comment:

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц