Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оюу Толгойд Монгол хүн амиа алдсан тухай ганц нэгхэн мэдээнүүд нийтлэгдэх боллоо. Оюутолгой компанийн рекламыг тавьдаг томоохон гэгдэх мэдээний сайтуудад харин энэ талаар чимээ шуугиангүй л байна. Энэ тухай мэдээллийг хүргэе.
эх сурвалж: setge.mn
Оюутолгойн уурхайд онц ноцтой хүн амины хэрэг гарчээ
2011 оны 11 сарын 18-19 нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойн уурхайд 21 настай Зоригоо гэгч залууг боож алсан онц ноцтой гэмт хэрэг гарчээ.
Нас барсан залуу Си Ай Си гэдэг Оюутолгойн ажилчдын хоол хүнсийг бэлтгэдэг компанид ажилладаг байсан байна. Тэнд шөнийн ээлжинд гарч мантуу хийхэд тусалдаг хоёр залуу байж. Нэг нь нөгөөгөө хүлээгэээд ирэхгүй болохоор нь нөгөө нь бусдадаа хэлээд 5 монгол хүн нийлээд гарч тэр хавиар хайжээ. Гэтэл нарийн боов хийдэг газрын гаднаас ордог хаалганы намхан шатны дэргэд хар олсоор боож алаад орхисон байжээ. Үүний дараахан Кэмпийг хариуцдаг Тайд гэдэг нэртэй энэтхэг хүн мөн л боолгосон байдалтай орилж чарласаар орж ирсэн гэнэ. Тэнд байгаа монголчуудын ярьснаар боож алсныг нь харсан учраас түүнийг мөн алахыг завдсан бололтой.
Мөн өнөөдрөөс 3-4 хоногийн өмнө шөнийн ээлжинд гарч байсан 35-40 насны Энхтуяа гэдэг монгол эмэгтэйг ариун цэврийн өрөөнд ороход нь гэнэт гаднаас нь гэрлийг нь унтраагаад 2 хятад хүн орж зэрлэгээр зодож хүнд гэмтээгээд зугатсан байна. Эмэгтэй одоо Оюутолгойн СОС эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Эх сурвалжийн хэлснээр Оюутолгойд хүнсний хангалт хийдэг Си Ай Эс гэдэг францийн компанид 2500 монгол, Чайна Констракшнд7000 гаруй хятад хүн ажиллаж байгаа юм байна. Оюутолгойн албан мэдээнд 6172 хятад хүн ажиллаж байгаа гэжээ.
Түүнийг амиа хорлосон хэмээн Оюутолгой компаний удирдлагууд тайлбарлаж байгаа аж. Харин энэ тайлбарыг хамт ажилладаг хүмүүс нь эсэргүүцэж байгаа бөгөөд "З" амиа хорлох хүн биш, түүнд амиа хорлох шалтгаан байхгүй. Харин Хятадуудад хорлогдсон. Хэргийг үнэнээр нь тогтоох хүртэл бид ажлаа хийхгүй” гэж тус кемп-ийн гал тогоонд ажилладаг 40-өөд монгол хүн ажлаа хийхээс татгалзсан ажээ.
Энэ мэт Хятад ажилчдын зүй бус үйлдлийг өөгшүүлж байгааг ажил хаягчид эсэргүүцэж байгаа аж.
Ийнхүү хэвлэл мэдээллээр шуугианд автуулахгүй гэж мэдээллийн хэрэгслүүдээс хаацайлж байгаа гэнэ.
Зарим хүмүүсийн хэлж байгаагаар:
- ЯАГААД, ЮУНААС АЙГААД ИНГЭЭД ХУДЛАА БИЧЭЭД БАЙГАА ЮМ БЭ ТЭНД АЖИЛЛАДАГ ОЙР ДОТНЫ МИНЬ ОЛОН ХҮН БИЙ ТЭД БҮГД ХЯТАДУУДАД АЛУУЛСАН ГЭДГИЙГ НЬ НОТОЛЖ БАЙГАА. УГААСАА ХЯТАДУУД ТЭНД МОНГОЛ ОХИД ЗАЛУУСЫГ ЗОДОЖ ДАРАМТАЛДАГ Нъ ҮНЭН. ҮҮНИЙ ӨМНӨ НЭГ ОХИН БАС ОЛОН ХУЖААД ЗОДУУЛЖ ҮХСЭН. ҮҮНИЙГ ЯАГААД СӨХӨХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ. ГАДНЫХАН ДЭНДҮҮ ДАВАРЧ БАЙНА Ш ДЭЭ МОНГОЛ УЛС ТЭР ЧИГЭЭРЭЭ РЕО ТИНТО ХУЖАА ХОЁРТ УУСЧИХСАН ЮМУУ ДАА!
ЭЭДЭЭ ИРЭЭДҮЙ МИНЬ БҮРХЭГ БАЙНА ДАА
Бид чинь одоо утсан хүүхэлдэй болж гүйцэж байна уу даа энэ чинь!
vheheer setgel emtermeer ym yagaad bid oorsiin bolon ireedvi hoich veiinhee toloo ene dawarsan hujaa nariig nutagaasaa gargaj hoohgvi bgain we ed nar chin uusaad mongol vndesten bhgvi bloh wii
ReplyDelete