Blogger templates

2011-12-30

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР


ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

Монголчуудаа та бүхэндээ эх орон, төрөлх нутаг, элгэн садан, хөх ардууддаа дахин заларсан Хааныхаа мэдээг хүргэхдээ баяртай байна.  Их Эзэн Чингис Хаан бидний энэ ертөнцийг өөр ертөнцтэй холбож байдаг улаач буюу бөөгөөр дамжуулан энэ замбативд заларч зарлиг сургаалаа айлдаж байгаа тухай яг одоо болж буй бодит түүхийг та бүхэндээ хүргэж байна.
Эзэн Хаан Монголдоо эргэн залраад олон зууны турш шарлаж, улаарч, харлаад байгаа Хөх Монголыг дахин мандуулж, дайчин удмаа босгон даян дэлхийг дахин цуурайтуулахаар үйлээ хийж эхлээд байна. Тэнгэр заяат Монголчуудын хөх толбыг эрчимжүүлэн, босоо заяаг сэргээн дуудах шидэт тарни үг болох  Тэнгэр Монгол Газар дуудлагыг Хөх Толбот Монгол хүн бүр сэтгэлээсээ хэлж эрчмээ аван биеэ засах ёстойг зарлигдав.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэрэглэн хөх толбоо сэргээн эрчимжүүлж, биеэ засч буй хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэн зөвхөн Хөх толботонд байдаг энэ тэнгэрийн заяаг биеэрээ мэдэрч өвчин эмгэгээс салан эрүүлжиж, эерэг энерги аван сэтгэл санаа өөдрөг болж, архи, тамхинаас гарч, ахуй амьдрал нь дээшлэн, амар амгаланг цогцлоож, уур уцаараа таягдаж,хайр энхрийллээр бялхан, стресс бухимдлаа тайлж эрчим энерги байгалаас аван, зөн билиг, авьяас нь сэрж, өвөг дээдсээ олж мэдэн, үнэн түүхээ хайж судлан, өмөөрөх өвгөд дээдэс, халхлах хаантайгаа мэдэж Тэнгэр заяатай ард түмэн гэдгээ баталж байна.

Монгол хүн бүр энгийн нэгэн биш, эгэлгүй нэгэн. Гагцхүү тэр эгэлгүй чадвараа сэргээх арга бол Тэнгэр заяат хөх толбоо эрчимжүүлэх явдал юм. Тэр эрчимжүүлэх идээ нь СҮҮ үг нь Тэнгэр Монгол Газар бөлгөө. Тэнгэр Монгол Газар дуудлагыг сэтгэлээсээ хэлэх бүрт онгод буурлууд бодлын хурдаар тэр хөх толботонд очин эрчмийг хайрлан, засал юуг хийж, заяа тавиланг тэгшилдэг.
Халууран эм танд дарагдахгүй байгаа хүүхдэд Тэнгэр Монгол Газар /ТМГ/ дуудлагыг шившин зулай руу нь үлээвээс халуун нь буурдаг тохиолдол байна, ТМГ дуудлага хэлээд архи, тамхи болон олон хорт зуршлаа орхиж чадсан хүн байна, ТМГ дуудлага хэлээд их хотын стресс бухимдлаас салж уур уцааргүй болж байна, ТМГ дуудлага хэлээд авьяас нь билиг нь хөгжиж шүлэг тэрлэдэг нь олон болжээ, ТМГ дуудлагаа хэлэн өөрийгөө анагаан эрүүлжүүлж, биеэ зассан хүн олон байна, ТМГ дуудлагаа хэлж хар муу энергийг зайлуулан гэрлэн биеэ ариусган бэхжүүлж, сэтгэл санаа өөдрөг, амьдралыг гэрэл гэгээтэйгээр харан айх айдас, өвдөх өвчин, шаналах зовиур үгүй болсон олон хүн бий болжээ. Энэ дуудлага үгийг хэрэглээд олон хүний амьдрал болон оюун санаанд их өөрчлөлт гарч байгааг хэлсэн хүн бүхний сэтгэгдэл,нотолгоо гэрчлэнэ.
Монголчууд бид Тэнгэр заяатай улс, Монгол хүн бол гайхамшиг, Монгол хүн өөрөө эгэлгүй гэдгийг батлах энэхүү дуудлагыг сэтгэлээсээ хэлэн үр дүнг нь биеэрээ мэдрэхтүн.
Энэ дуудлагын шидийг мэдэж идийг туршсан энэ дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй 180 Монгол хөх толботон нэгдэж Монгол Тэнгэр Үнэн ТББ-ыг байгуулж Эзэн Хааны зарлигийг түгээн, Тэнгэр Монгол Газар дуудлагын шидийг мэдрүүлж, Монгол хүний босоо заяаг эргэн сэргээх энэхүү үгийн утга учрыг таниулан олон Монголчуудаа гэгээрүүлэх аяныг эхлээд байна.
180 Хөх толботонгууд болвоос Монгол, АНУ, Франц, Герман, Орос, Испани, Бельги, Солонгос, Япон, Хятад, Тайван, Швейцарь, Голланд, Турк, Чех г.м дэлхийн   20 гаран улсуудад оршин сууж орон зай цаг хугацаа үл хамааран ТМГ дуудлагын шидийг мэдэрсэн бөгөөд энэ хүмүүс төрөл бүрийн мэргэжилтэй, нийгмийн янз бүрийн салбарыг төлөөлөх оюутан, сурагч, багш, магистр, доктор, улс төрч, эдийн засагч, хуульч, энгийн ажилчин, бас ажилгүйчүүд гэх мэт олон янз боловч бүгд Хөх толбо хэмэх эрдэнэс агуулж буй Монгол хүн гэдгээрээ ижил, басхүү түүгээрээ бахархаж түүнийхээ шидийг мэдэрч чадсан хүмүүс юм.
Эзэн Хаан хөрстөд залраад эхэлж сануулсан нь энэ дуудлага үг байв. Эзэн хаан өөрийн улаачид буун бүх л болсон явдал, бодит түүхээ бичиж байгаа бөгөөд олон олон Монголчууд Их Хааны улаач болох Аянга удганы түүхийг /www.chinggis-udgan.blogspot.com/ уншин Эзэн Хаанаараа бахархан зарлиг сургаалийг нь дагаж Бүх Монголчуудаа гэгээрүүлэх аянд мордон өөрөө өөрсдөөсөө эхлэн үнэнийг таньж, ухааныг дээдэлж, хайрыг зүрхэндээ мэдрэн Хөх Монголыг мандан бадруулах үйл хэргийг эхэлж сэдээд явж байна.
Эзэн Хааны Хөх Монголын удам хойчис үрсдээ зориулж хэлсэн айлтгалын тайлбар түүнтэй холбогдсон Аянга удганы түүхийн тухай Тэнгэр Монгол Газар ном хэвлэгдсэн бөгөөд Эзэн Хааны эргэн заларсныг түмэнд түгээн мэдүүлж ард олонд сайн мэдээг хүргэхээр Монгол Тэнгэр Үнэн ТББ байгуулагдсан. Тун удахгүй Монгол Тэнгэр Үнэн сэтгүүл хэвлэгдэн, Хаан бууж сургаалаа айлдсан тухай ТВ-ийн цуврал нэвтрүүлгүүд, богино хэмжээний баримтат кино, Хааны айлтгалуудыг дүрсжүүлэн хийсэн бүтээлүүд, ТМГ номын сонсдог хувилбар зэргийг гаргахаар төлөвлөж байна. Эзэн Хаан Хөх Монголдоо эргэн заларсан тухай бөмбөрцгийн бүх Монгол үндэстэнд түгээхээр ажиллаж байна.
Монголчууд мухардалд орсон дэлхийг засан залруулж шинэ эринийг эхлүүлдэг зүй тогтлын дагуу мөхөж сөнөхийн ирмэгт тулж аргагүй эрхэнд биеэ сэгсрэх гэж буй эх дэлхийг авран хамгаалж хүн төрөлхтнийг зөв замд нь оруулан шинэ мянган, шинэ эрин, оюун ухааны эринийг эхлүүлэхээр Эзэн Чингис Хаан маань Хөрстөд заларч Тэнгэрийн цаг ирээд байна.
Өвчин зовлон, үхэл хагацал, дайн самуун, гай гамшгаас сэргийлэн Тэнгэрийн зарлиг тулган хүлээлгэлтийг ойлгон элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан аж төрөх ёстой ч уул усыг бохирдуулах, газар шороог зэрэмдэглэх, алт эрдэнэсийг ухах, шунал худал хуурамч бүхнийг өршөөлгүй тамлах Тэнгэрийн цаг ирсэн тул та бүхэн таньдаг бүхэн, хайртай хүндэлдэг хүмүүстээ хэлнэ үү
Хүн та хэдий чинээ Тэнгэрийн санааг түмэнд дамжуулна тэр хэрээр түүний нүгэл хилэнц цайрах учиртай хэмээн Эзэн Хаан маань айлдсан билээ.
Аянга удганы блог www.chinggis-udgan.blogspot.com –ыг уншин Тэнгэрийн зарлигийг түгээн гэртээ интернэтгүй хүмүүст Эзэн Чингис Хааны хэлсэн “ЭЗЭН БИ ЭРГЭН ИРЛЭЭ” “ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ” “ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ” “ТҮМЭН ОЛОНДОО САНУУЛСАН СОНОРДУУЛГА” айлтгалуудыг хувилан тайлбарлана уу!!!
Монголчууд бид цөөхүүлээ учраас нэг хүн ч гэсэн Тэнгэрийг эртхэн ойлгон ухаарч, зөв санан, зөв амьдарч эхлэх болтугай. Тэнгэрийг сурталчилах сайн санааны аянд та ч бас оролцоно уу. Тэнгэр таныг нэвт харж буй учраас амиа л бодох нь уу аль эсвэл хүн чанар нь хэн бэ гэдгийг харж байна. Та Монголчууд дэлхий ээждээ өөрийн чадлаараа туслана уу. Магадгүй та зөвхөн өөрөө л үүнийг уншаад бусаддаа хэлэхгүй бол таны хайртай хэн нэгэн энэ гэсхээлд мэдэхгүйгээсээ болоод өртөж болзошгүйг сануулж байна!!!
Тэнгэрийг дагагсад мандан бадарч үл дагагсад мөхнө. Эзэн Хаан Хөх Монголдоо эргэн заларсан тухай бодит түүх, баримтууд, видео бичлэг, зурагнууд тавигдсан блогт зочилно уу.

Блог:               www.chinggis-udgan.blogspot.com
Фэйсбүүк:      www.facebook.com/tengermongolgazar
Youtube:         www.facebook.com/user/ayangat

Холбоо барих:

Мэйл:              tengermongolgazar@yahoo.com
Вэб:                 www.mongoltengerunen.org
Хаяг:               УБ, ЧД, Улаанбаатар бизнес хөгжлийн төв, 10 давхар, 1007 тоот


МОНГОЛ ТЭНГЭР ҮНЭН ХОЛБОО

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц