Ганцхан өөрийгөө бодох хэрэггүй чи
Газар дэлхий дээр удам чинь үлдэнэ
Агуу хайраараа бүхнийг ивээгээч
Алтан наран гийгүүлж амьдрал үргэлжилнэ...Харанга хамтлаг “Хамгийн сүүлчийн” дууны хэсгээс
Энэ нийтлэлийг бичиж эхлэх эсэхээ ихэд эргэлзэн байж шийдсэн билээ. Учир нь би өөрийн нэр болоод нүүрэндээ хайртай нэгэн. Энд бичигдэх бүхэн нэг удаагийн нийтлэлээр олонд ойлгуулчих зүйл биш бөгөөд хэр олон хүн ойлгож сэхээрсэнээр хүн төрөлхтний ирээдүй тодорхойлогдох тул цуврал болгон оруулахаар нэгэнт шийдээд байгаа нь энэ. Үүнийг уншигч та хэн байсан ч заавал уншаарай гэж хичээнгүйлэн гуйя. Өөрөө уншаад зогсохгүй уншаагүй нэгэндээ хэлж, дамжуулж өгнө үү. ХЭНИЙ ТӨЛӨӨ? ЮУНЫ ТУЛД? гэж үү... Та өөрийнхөө төлөө, үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө, хайртай бүхнийхээ төлөө, эх болсон дэлхийнхээ төлөө
“Үнэнийг мэдээд Ухаарахгүй бол УХААН байгаад яахав
Ухаан байгаад Худалд итгэвэл ҮНЭН байгаад ч нэмэр үгүй.
Үнэнийг олоод Ухаарч чадсан ч зүрхэнд чинь ХАЙР үгүй бол ХҮН байх хэрэг үгүй.
Энэ гурван цогц холбогдон биенээ Тэтгэж байж Гэгээрэл болдог.”
Энэ дөрвөн мөрт аугаа Их Чингис хааны айлдсан сургааль. Энэ сургааль л надад энэ бүхнийг бичих хэрэгтэйг хатуухан сануулсан билээ. Их Хаан энэ сургаалиа найман зууны тэртээ айлдсан гэж та бодно уу? Тийм байж болох ч, өнөөдрөөс хэдэн сарын өмнө айлдсаныг баттайгаар мэдсэн билээ. За эндээс эхлээд л та үл итгэхийн мананд умбаж эхлэв үү. Гэхдээ та бүү яараарай! Би ч бас нэгэн номыг уншиж эхлэхээсээ “өмнө юу гэж мунхруулахыг нь үзье” гэсэн адын сэтгэлд хөтлөгдөн эхэлсэн ч уншиж дуусаад юу болсны үр дүнг та бэлхнээ харж байна. Түүнд бичигдсэн бүхнийг худлаа гээд хаячих нь туйлын амар байсан ч өөртөө болон өөрийн хайртай бүхэнд туслах боломж байгааг, оройтоогүйг мэдсээр атал мэдээгүй мэт нүдээ анин өнгөрөх нь амиа хоролсоноос ялгаа юун. Иймээс л таныг ч бас уншаад өгөөч гээд гуйгаад байгаа юм шүү дээ.
Дээр өгүүлсэн ном “Тэнгэр Монгол Газар” хэмээх өвөрмөц нэртэй. Энэ нэр зүгээр ч нэг 3 үгнээс бүтчихээгүй ажээ. Энэ гурван үг бол Хааны амилуулсан “Тэнгэрийн дуудлага” /дараагийн дугаарт дэлгэрэнгүй бичих болно/ бөгөөд хүн төрөлхтөний авралын амин сүнс ажээ. Харин номын зохиогч нь энгийн бөгөөд энгүүн нэгэн хүн билээ. Тэрээр дэлхийн шинэ эриний түүхэнд өнөөгийн бид Чингис хааныг хэрхэн судалж, ярьж, бичдэг шиг л судалгааны мөнхийн сэдэв болох ч магад. Дараагийн нийтлэлүүд маань өөрийн эрхгүй зохиогчтой салшгүй холбогдох бөгөөд яагаад гэдгийг ч та өөрөө ойлгох тул энэ сэдвийг түр хойш тавъя. Харин та үүнийг зохиогчийг сурталчилж байна гэж ойлговол том эндүүрэл болох юм шүү.
Энэ номонд бичсэн зүйлсийн үнэн учрыг олохын тулд олон ном зохиол \түүний дотор үлгэр, туульс ч орох нь сонин\ судлах шаардлага тулгарч, маш олон хүнтэй уулзан ярилцах хэрэг гарсан юм. Тэр бүү хэл бөө мөргөлийн талаар нарийвчлан судлах хэрэг гарсан юм даа. Гэтэл би урьд нь бөө дээр очих нь бүү хэл хичнээн зовсон ч түүнээс л хол байх зарчмыг баримталдаг байв. Ингээд хүн давахгүй гэсэн даваагаар гурав давдаг гэж энэ дээ. Азаар надад туслах олон хүн байгаа нь аз.
Аугаа их ЧИНГИС ХААН маань хөрстөд заларчээ. Хүн болж төрсөн биш. Харин онгод болон мянганд нэг л төрөх өөрийн улаачид заларсан гэнэ. Үүнийг уншаад нилээд эрэл хайгуул хийлээ.
Их Хаан буусныг эсэргүүцэн, үл итгэсэн, худлаа гэж мэдэгдсэн бөө нар нилээд байх аж. Тэдний ихэнх нь телевизийн хэдэн сувгаар ярьдаг, олонд тодорхой хэмжээгээр харагдсан хүмүүс хэдий ч өөрсдийнх нь хийж буй үйл, хэлж байгаа үг нь нэг л биш. Бараг эрүүл эсэхэд нь эргэлзмээр хүмүүс ч байх юм. Гэтэл эсрэгээрээ “Их Хааныг буусан” талаар бас мэддэг, хэлдэг онго, тэнгэрүүд ч цөөнгүй байдгийг мэдэж авлаа. Харин хамгийн итгэж болох нэг зүйл бол 800-аад жилийн тэртээд Их Хаан өөрөө хөрст дэлхийд дахин залрах тухайгаа “...БИ НАЙМАН ЗУУН ЖИЛИЙН ДАРАА БУЮУ МОНГОЛЧУУДЫГ ЭМЭЭЛЭЭ ГЭДСЭНДЭЭ АВАХ ТЭР ЦАГТ ДАХИН МОРИЛОХ БОЛНО” гэж айлдсан байдаг нь түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдсээр бий. Үүнийг нотлох дэлхийн үе үеийн их зөнчдийн зөгнөл ч байдаг байна. Тухайлбал, Нострадамус, Ванга, Моххамед, Иоханн, Мөслиг эддин Сэди, Индианы Крии омгийн удган Гал Нүдэн, Мехди Эбрагими Вафа болон “Хүмүүн төрөлхтөний 8000 жилийн түүх хэмээх эртний судар”, “Маяа цаг тооны бичиг”, Тулуй Хааны Их Хатан Соракоктай Сэцэн Хатаны судрууд гэх мэт түүхийн эх сурвалж болсон судар бичгүүдэд хүртэл бичсэн байдаг байна. Энд бүх эх сурвалжыг тоочсон гэж эндүүрвүүзэй маш олон түүхэн сурвалж бичиг байгааг дурьдалгүй орхисон ба заримыг нь ч бид мэдэхгүй. Гэвч та хүсвэл тэдгээрийг болон дээр нэр дурьдагдсан зөгнөлүүдийн холбогдох хэсгийг үргэлжлэл болгон тусгайлан бичиж болох юм.
ХААН ЯАГААД БУУВ, БУУГААД ЮУ ХИЙЖ БҮТЭЭХ, хүн төрөлхтөн бидний зүгээс юу хийх, юуг хийхгүй байх, юунд хичээх, яагаад гэгээрэх, яаж өөрчлөгдөх талаарх нилээд олон зөгнөлийн тайлал болсон “ЭЗЭН БИ ЭРГЭН ИРЛЭЭ” хэмээх айлтгалаа Чингис Хаан буусан даруйдаа улаачаараа дамжуулан бүх Монголчууддаа зарлахыг хүсчээ.
Энгийнээр тайлбарлавал Их Хаан буусан нь хэдэн жилийн турш яригдах болсон шинэ мянган, бумбын эрин, хүн төрөлхтөний цэвэрлэгээ гэх мэт сэдвүүдтэй зайлшгүй холбогдож байгаа юм.
2012 оны 12 сарын 21нд Маяачуудын он тоолол дууссан нь тохиолдол биш ажээ. Энэ талаар дотоод гадаадын одон орон, физик, газарзүй гэх мэт байгалийн шинжлэх ухаан төдийгүй, түүх, археологи, антропологи гэх мэт нийгмийн шинжлэх ухаан болон сүүлийн үед ихээр хэрэглэгдэх болсон системийн аналитикийн түвшинд шинжлэх ухааны баталгаа нотолгоо бүхий тоо томшгүй олон судалгааны материал бий. Тэдгээрийн үр дүн хүн төрөлхтөнд айдас түгшүүр төрүүлдэгээс хүмүүс уншихыг ч, мэдэхийг ч хүсэхгүй байх хандлага ажиглагддаг.
Харин энэ бүхэнд Монголчууд бид төдийгүй, хүн төрөлхтөн хэрхэн бэлдэх, яаж даваж гарах талаар “УГТАЖ МЭД, УРЬДЧИЛЖ БЭЛД, ТЭСЧ ГАР” хэмээн их Хаан зарлигдаад, хэрхэн урьдаас бэлдэх арга замыг нэгд нэгэнгүй заажээ.
Иймээс ч “2012 ОНЫ 12 САРЫН 21-НИЙ ӨДРИЙН МОРИН ЦАГИЙГ МОНГОЛЧУУД ТА НАР ХҮНДЭТГЭН УГТ” хэмээн зарлигджээ. Харин ЯАГААД монголчууд гэж??? ЯАЖ угтах тухай???Хааны айлтгалуудыг ул суурьтай судлан эмх цэгцтэйгээр хүргэхээ амлая
Үргэлжлэл бий.
Хөх цэрэг
и-мэйл: info@tengermongolgazar.com
facebook: www.facebook.com/tengermongolgazar
xun bur Mongol ex orniixoo ereeduin toloo ,
ReplyDeleteur xuuxediinxee saixan amidaraliin toloo Tenger MOngol Gazar ugee xelvel olnii xuch olomgui dalai bolno doo
Ushuu olon humuus medej uhaarah boltugai
ReplyDelete