Blogger templates

2012-11-11

Амарбаясгалант хийдийн түүхээс...



Эх сурвалж: www.chinggis-udgan.blogspot.com
Бүрэн эхээр нь дэлгэрэнгүйгээр Эх сурвалж руу орж уншина уу.

Одоо харин Амарбаясгалантын суурь түүхээс уншуулав.

Т: ингээд дээрээ 12 жилийн тэмдэгтэй хүрднүүд ингэж ухарч эргээд байна /ухарч нар буруу эргэж байна/ нар буруу эргэж байна /муухай хяхтнасан дуутай/ эргэхгүй юмыг албаар эргүүлж байгаа мэт /хүчилж байна, бүр эргэхгүй гэхэд/, хүчилж байна, нэг ийм сүрлэн малгайтай самархай дээл, буруу захтай дээлтэй ийшээгээ ийм яажиг өвгөн ирж байна
А: зүүн гартаа таягаа тулсан, нуруугаа бөгтийсөн, могойтой таягтай, модон
Т: тэгээд 3 ширхэг зоос гаргаад ингээд байна
А: тавьж, ингээд газар ингэхэд эргэлдэж байна
Т: тэгж тэгж байгаад ийшээ ийшээ 4 зүг рүү харж харж байснаа нэг газар тухалж харснаа нөгөө зоосоо дахиад л ингээд унаж байна 
Удгадууд маань гараараа дууриан үзүүлэх үед ингээд гэх үг их оржээ.
А: үлээгээд л юм үзэж байгаа юм шиг, бас муухай дүртэй
Т: нэг их гоё агь таана үнэртсэн цав цагаан цэцэгтэй тал, тэгээд нөгөөдхөө дахиад ингэж байна
А: цасаар бүрхэгдсэн юм шиг тэр тал бүх цав цагаан
Т: битүү цагаан , ерөөсөө зуны тэр ногоон тал битүү цагаан цасаар цацагдсан юм шиг тийм гоё цагаан цэцэгтэй тал, ингэж байтал нэг зоос нь унасан, тийшээ газар луу /эргээд байна/ ингэж хажуу талаараа эргэлдэж эргэлдэж дээшээ хараад хэвтсэн, сүлдээрээ хараад дээшээ унасан

А: юм үүсч байна, тэр дээшээгээ товойгоод
Т: цус оргилж байгаа юм шиг /хатуу мөс шиг биетэй/, ингээд байна, нэг толгойндоо өдтэй нөгөө кинон дээр гардаг шиг тийм ноён мөртлөө шар хувцастай ингээд 2хон нарийхан ийм сахалтай бүдүүн хүн ирснээ яажиг яажиг яажиг яажиг /ганхаж унах гэж байгаа юм шиг/  алхаж ирснээ  нөгөө зоос тавьсан газар луу харж харж байснаа ийм том мөнгөн гадас нөгөө зоосны нүх рүү ингээд зоож байна, гол рүү нь, дараа нэг том сүйхтэй ,туранхай цагаан царайтай, нүднээс нь цус гоожсон
А:бусад юмнууд нь ингээд биенээс нь зүүгдэж орилолдсон, дандаа хар юмнууд
Т: тэгээд луу сүйхтэй , тэгээд  2 хар морь урдаа хөлөглөсөн тийм сүйхтэй хүн, бас нэг /2 талдаа жадтай/ эмгэнийг тэр газрыг очоод хараадах гэж байна /улаан хувцастай .. хуур ингэж үүрсэн, ийм хүлүүлсэн юм шиг/ бадамлянхуй цэцэг хатгаж байсан том зэс зүүгээ нөгөө гадасны яг тэг голд зоосон, тэгээд яг тэр гадасны тэг голд тэр хатуу гадас руу нэвт хатгасан нөгөө тэвнээ

А: газар гурвалжилж  хуваагдаж байгаа юм шиг улаан галаар юм уу, татагдаж байна, ангал үүсч байгаа юм шиг
Уул  хад нурсан дээрээ байсан чулуунууд нураад, бүх цагаан цэцэг салхиар дэгдээд, бүх газар харанхуй болж бие жихүүцэм харанхуй, элс шороогоор булагдсан, ямар ч ургамал ургахгүй хар газар болж хувирсан. Хар юм хийсгэсэн сүйх тэрэг ирсэн. Тэр гараа гаргаснаа на на на на гэж дуулаад толгой дээрээ араг яс шиг 15 жижиг хүүхдийг төө хэрийн урттай болгож хатааж хатингаршуулж малгай дээрээ байрлуулсан, ухсан юм шиг улаан нүдтэй амнаас нь хар улаан эрчим бүхий туяа ялгаруулдаг хаа сайгүй хүний чандарын дөрвөлжин цагаан чулуу авчирч буй сүрлэн шаахайтай хүмүүс ирээд хэрэм барьж байна. Хүний чандарласан ясаар хийсэн дөрвөлжин чулуунууд. Хүүрнүүд бүгд өмхийрч муудаад дээр  нь гишгихэд намаг мэт, чулууг авчраагүй хүн болгоныг тэр газар нь толгойг нь тасдаад биеийг нь жижиглээд цусыг нь газарт шингээж байна. Биеийн хэсгийг 8-64 удаа хутга зоож хөнөөдөг. Тэр газар барилга барьж байгаа ч  нөгөө барилгачдын цусанд өмхийрч ялзарсан, 15 хүүхдийн цогцосыг толгой дээрээ байршуулсан дарга нь ажилчдаа ташуурдаж цусыг нь ургаж байна. Бүгд халзан, хатингаршсан туранхай бөгтөр жижиг биетэй шалдан хүмүүс хүнд хүнд чулуунуудыг шатаар дээш зөөж байна.

Т: Алтан ургийн гэгээн Богдын
Алдар нэр юуг ашиглаюу
Ариун сүнс юугаар нь
Ард олныг мунхруулъюу
Бузар булай бүхнийг
Буяны нэрээр булшилъюу
Ариун сайхан дагшин газар
Алтан судрыг бузарлаяюу

Ирэх цагийн тэмцлийг
Энэ үйлээр өндөрлөмүй
Энгүй их жаргалыг
Энэ биедээ амсмуй
Хэзээ эргэж төрөхөөргүй, босохооргүй
Энэ биеийг чинь хураамуй
Хэний ч хүү гүйцэхээргүй
Дотор хүмүүний амьдрал
Дорой байх учиргүй

Хөх  толботны амьдрал
Хөх тэнгэрт мандахгүй
Улаан гал юуг нь
Дулаан гол цусыг нь урсгаж
Урсах мөрөн адил урсгана
Зүрх юуг нь зүү тэвнээр ороож
Зүс царайг нь будаг шунхаар далдална

Хүний цусаар хооллогч
Амьтны ясыг зооглогч
Аливаа бүхнийг таван сайхан гэж
Албин тийрэнг түүнд наа
Амьд явахыг жаргал мэт андуурагч
Анд нөхөртөө хутга зоогч
Түмэн олны амьдрах хүрээ энд байх болно

Түүний төлөө бид эд мөнгөө хайрлахгүй
Газрын хөндийг сийчигч
Манж Чин Ван хаант улс
Мөнх хөх тэнгэрийн үрсэд
Мөхөөгдөх учиргүй
Хөх толботны сүсэг бишрэлийг
Хөнөөх зэвсэг болгож ашиглатугай

Их монгол улсыг
Авс шорооныхоо дор булмуй
Албин тийрэнг амьдруулахын т улд
Арван хэдэн хүний амь юу ч биш
Зуу зуугаар сүйтгэх
Түмэн олон шавьж шоргоолж
Бидэнд бий

Гурвалжингийн хүчийг мохоогч
Дугуй хүрдэнд итгүүлж
Дөрвөлжин байшинд хорино
Хүний нэртэй хүслээр дарж
Хүрэл чулуун зүрхтэн болгож
Улаан цусан идээтэн болгож
Эд мөнгөөр улаан мэлмийг нь хааж
Эрх ямбаар зүрх юуг нь зогсоо

Хүсэлгүй болгож
Зорьсон бүхэнг унтрааж
Товойсон бүхэнг газартай тэгшилж
Алтан удмын нэг ч Буурал
Алаг үрдээ очих ёсгүй
Их хааныг нь элдэв бүхэнд нааж
Өэлүн Эхийн булшийг хөндвөл
Өнө мөнхөөр жаргах учиргүй

Үүний тулд бид шид юугаа ашиглаж
Энэ шилэн дээрхи уул усыг унтраа
Эх нь үгүй  бол ундарга нь үгүй гэдэг
Энэ үгийг л санаж яв

Баялаг зоос мөнгөөр
Бие юуг нь хуурч
Улаан цусын удмыг нь
Мөнгө зоос хүүхнээр холдуулж
Харийн дайсанд идэгдэж
Өтөнд ялзарсан мэт болгоно

Өрөөлийг өөрийгөө гэж андууран
Өстнөө  найзаа хэмээн андуурах болгоно
Андын журамт тангараг юуг нь тасалж
Ахиж өндийхөөргүй хувь заяанд нь хутгана

Оюун ухаан юуг нь мөлжиж
Оломгүй их далай мэт
Устгаж живүүлж үхүүлнэ
Хэзээ ч унтаршгүй галыг
Хөнжил дотор нь шатаана

Харийн гэсэн бүхнийг
Харах хүсэлтэй болгоно
Хатуу гэсэн бүхнийг
Хүртэх хүсэлтэй болгоно
Хүний гэсэн бүхнийг
Өөрийн гэсэн хүсэлтэй болгоно

Хүүхэн шуухан бүхнийг
Хаа сайгүй түгээнэ
Зүс сайтны өмнө бүгд мөхдөг
Зүйл бүрийн өнгөнд бүгд хууртдаг
Зоос мөнгөнд бүгд шунадаг
Үүнийг түмэнд олонд түгээ

Түүний тулд бид энэ сүмийг байгуулсан
Сүмийн орой бүрэн дуусахад
Сүсэгтэн гэдэг түмэн үгүй болох болно
Хөх толбот бүхний
Тэмдэг юу арилж
Хөрт дэлхийгээс
Устан үгүй болно
Харийх гэсэн бүхэн
Цэцэглэн дэлбээлж
Алаг үрс хорвоог
Алтан наран адил гийгүүлэх цагт
Анхилуун үнэртэн бүхэн нь дэлбээлэн ургах цагт
Алаг хорвоог өөрийн нүдээр харах цагт
Хөрс шороог сэндийчсэн байхыг харах цагт
Хүний гэсэн бүхэн өөрийн бүхнийг эзлэх цагт

Дэлбээтэй цэцэг ургахгүй
Дэлгэр мөрөн урсахгүй
Хаа сайгүй урсах цус
Хажуудах хүнийг дулаацуулна

Өмхий хүүрэнд илчээ авч
Өнөр олноороо мөхөх болно
Хар сүнс албин тийрэн
Хаа сайгүй нисэлдэн баясч
Энд тэндхийн элдэв бүхнийг
Эн биедээ шингээх болно

Харсан бүхэнд хүсэл шингэж
Барьсан бүхэнд хор шингэж
Ундаалсан бүхэнд бузар шингэж
Ургасан бүхэнд хараал хүртэж

Эдлэх бүрд шунал төрж
Эрхлэх бүрд хүсэл бадарч
Амьдрах бүгд алтанд живж
Адгуу ёрын хүсэлтэй болгоно

Хархүү бүрийн бүс бузартаж
Хар усанд шунах болно
Бүсгүй үрийн сэтгэл бузартаж
Бөгс бөөрөөр шунах болно

Зовлон бүрийг зооглох үед
Зогсолтгүй хүрд мэт гэж андуурах үед
Жаргалдаа ташууран хэвтэх цагт
Жам ёсоороо бүх юм эргэнэ

Хаа сайгүй өнчин хүүхдүүд уйлж
Хатан ижий нь биеэ үнэлэн бузартаж
Хаан аав нь архи гудран өмхийрч
Хан дэлхий сүйрэх болно

Хатуу хар бүхнийг
Хаа сайгүй түгээж
Үзэсгэлэн гоо бүхнийг
Өнцөг булан руу түгээж

Өөрийн гэсэн бүхнийг
Газартай тэгшлэн устгаж
Хөх толботой бүхнийг
Газарт шингээн устгаж
Хөрстийн доор залруулсан цагт

Хөх магнайтай Манж бид
Хөгжин дэвжих болно
Тэр үед бидний жаргал эхэлнэ
Тэмцэх хүмүүн гарч ирэхгүй

Шаахайтны эрин дэлхийд ноёрхож
Тэнэг монголчуудыг  боол болгон хувиргана
Тэнхээтэй бүхнийг даран сийчнэ
Төр суудлаас нь түлхэн унагаан
Түмэн олныг нь ядраан цуцаана

Түмэн олныг зовоож ална
Төрийн бодлого нэрэн дор
Төвшин амгалан байхаа болно
Эд мөнгөнд шунасан ноёд
Энд тэндгүй алан хядна

Харсан бүхэн хайраар дүүрэх мэт болж
Хагарсан чулууг эвлэрүүлэхгүй болгож
Хүсэл хясал хоёрыг холихын цагт
Хүний гэсэн бүхэн аяндаа тэдэнд үйлчилнэ

Хоронд бүрэн хүчээ тавина
Бузарт бөгсөө тавина
Сэтгэл юу өчүүхэн болж
Сэвлэгтэй үрээ хог дээр хаяна
Сэнтийдээ тухлан сууна
Ший жүжигт дурлан баясна

Сэтгэлээ мөнгөөр худалдана
Сүг биеэ үл огоорно
Биеийн жаргалыг эрхэмд тооцон
Биелшгүй хүслээр толгойгоо гашилгана

Ундаа юунд дотроо зогооно
Уусан идсэн нь уур мэт болон хувирна
Унтах идэх нь уурга мэт болж
Урагш тэмүүлэх хүсэлгүй болгоно

Алхам бүрийг бид хянана
Алив бүхэн бидний гарт
Ирээдүй гэсэн сайнаар эргэхгүй
Энхийн тагтаа нисгэхгүй болгоно

Удмаа залгах улаачгүй
Урагшаа тэмүүлэх хүсэлгүй
Уургалах морьгүй
Унтах газаргүй
Монголчууд хаа одох вэ

Хөрстөд дахин их ХААН нь залрахгүй
Хачин мангуу мулгуунууд
Хаа сайгүй түгэн дэлгэрч
Хүн сүгнүүдээр амьдрах болно
Хүсэл минь удахгүй биелнэ

Харж суух л үлдлээ
Хайр найргүй сийчэх
Цаг удахгүй эхэлнэ
Харсан болгондоо зоох
Цаг удахгүй эхэлнэ

Тэмцэгчид энэ насандаа л үгүйрнэ
Тэгэхээр бид жаргаж л таараа
Тэнүүлчин сүнсээр хооллоно
Тэнэгтэж мангууруулж амьдруулна
Тэд нар бидний дор мөхнө

Өнөө цагийн зовлон
Ирэх цагийн жаргал
Бид дэлхийд ноёрхоно
Үр хойчид минь тайван амьдарна
Үхэшгүй монголчууд урагш хөдлөхгүй
Үхээнц манжууд магнайд заларна

Тэргүүнээ тэд дээш өргөж чадахгүй
Тэнэг монголчууд боол минь болно
Тэнхээ чадал юуг нь бид сорж
Тэнгэр өөд тэмүүлэх болно

Ухсан нүхэнд минь тэд
Амжилттайгаар бүдэрнэ
Ахиж гаргах сөхөөөгөхгүй
Араас нь бид дуудан чангаана

Эх газрыг ухаад
Элэг бөөрийг нь авчихаад
Энэ монголчууд амьдрах газаргүй
Эрхгүй бидний гарт орно
Барилгын орой дуусах дөхөж байна.

...Манжууд нар бид дэлхийг эзэлнэ
Хүсэл биелэх цаг удахгүй болж
Хорвоо дэлхий бидний өмнө сөгдөнө...              



.... хэмээн Манжууд шившлэг хийн Амарбаясгалантын суурийг тавив. Гэтэл тэндхийн хүмүүс өвдөж зовоод хөдөлж чадахгүй болж байна.

Хүсэл хяслын хорвоо хойно
Тарваган тахал,  малын хижиг
Бөөс хамуу цусны өвчнүүд нимгэн арьстай газар бүхнээс идээ гоожсон өвчинөөр өвчилжээ.

Мянга ташуурдсан ч тэнхээгүй болсон сүрлэн шаахайтнууд хөдөлж чадахгүй, зодуулснаас үхсэн минь дээр гээд амиа хорлож байна. Дүүжлэх нь дүүжилж үхэж, өмхий үнэртэй дагтаршсан цогцоснуудыг сүмийн дор булшилжээ. Хүн хүч нэмж байсан ч  энэ ажилд ирэхээ больсон. Очсон бүхэн  эргэж ирдэггүй болсноос хойш хүн ийш ирэх зориг зүрхгүй болсон. Үүнээс болж орой нь баригдаж дуусалгүй орхижээ. Зам балартсан.
Хаа сайгүй өмхий үнэртэж энд нэг хэсэг тэр үнэр алга болтол сүм дуганы барих ажлыг үргэлжлүүлээгүй, далдлах гэж оролдсон. Энэ хугацаанд цэнхэр хөх луут гэдэг сүмийн ойролцоо энд суух лам нарыг өөр нэрэн дор бэлдсэн. Нялх үрээр тахилд тавьж тийрэн биедээ залдаг лам нарыг бэлдсэн. Өлгийтэй  хүүхдийг шууд буцалж буй устай тогоонд арав араваар нь хийсэн. Нэг ламд хүчит тийрэн залахын тулд дор хаяж 100 тийрэн биедээ залж байж томилгоог авдаг байж. Түүний тулд өөрөө айлаас хүүхэд хулгайлаад буцалж буй тогоо руу хийдэг байсан. Тэр тогоо 30 жил тасралтгүй шатаж 30 удмыг юу ч үгүй тасалсан. 3 тосгоныг нэг ч хүүхэдгүй болгосон. Зөөлөн зулайтай үр байхгүй болтол нь хядсан.

Харанхуй шөнөөр цэнхэр хувцастай нарийн ямаан сахалтай шаахайтнууд хүүхдүүдийг хулгайлна. Зарим хүмүүс өөрийн тэжээж чадахгүй үрсээ өргөл болгож барьдаг байсан. Аз жаргал ирнэ гэдэгт итгэсэндээ өргөл болгодож байж. Үрээ өгөхгүй гэсэн эцэг эхчүүдийг дүүжлэн хороож хүүхдийг нь хүчээр булааж байв. Ээжүүдийг нь тарчлаан тамлаж байсан. Хүчиндэн тарчлааж тамлан хорооно. Аавуудыг нь дүүжилдэг. Хаа сайгүй нулимстай шөнө бүр цус урсан. Өөрсөө амьд гарахын тулд үрээ сагсан дотор хийгээд голд урсгадаг, үүднийхээ гадна үлдээдэг.  Гол дээр нэг  лам урсч ирж буй захидал тээсэн хүүхдүүдийг тосч авдаг. Захидал дээр тэр удмын тэр үр хэмээн бичсэн байдаг. Зарим хүмүүс өөрийн үрийг шалан доор нууж, өөр айлын хүүхдийг хулгайлж өөрийхөө нэр дээр бичээд илгээдэг байв. Гэрийн доорхи зооринд нууж, хааяа нууцаар орж хөхүүлдэг байж. Баригдсанаас болж үрээ алдаж, эхийг нь хүмүүс хүчирхийлсээр байгаад эцэст нь дороос нь сэлмийг хоолой хүртэл нь дүрж, эргүүлж тамлан хөнөөж байв.

Дөрвөн мөч рүү жад хийгээд амь тасартал нь хаддаг. Ийм хатуу бэрх байсан ч үр хүүхдээ амь гаргахын тулд нууж далдалдаг эхчүүд асар олон байсан. Ингэж үхэхээр үрээ өгье хэмээн олон эхчүүд хүүхдээ лам нарт өгч лам нарын биед тийрэн залах ёслолд зориулж байв. зуу зуун хүүхдийн цогцос сүнсийг хураажээ. Нэг мунхаг төвд ламаар толгойлуулж тэдгээр лам нарыг монгол руу томилж илгээжээ.

Түвд лам эд мөнгөнд дэндүү шунамхай, эрх мэдэлд дэндүү дуртай учир түмэн олны зовлон юу ч биш. Тэр лам тийрэнтэй лам нарыг монголд авчирсан. Тэдгээр тийрэнтэй лам нар нь түвд нэр авч дүрээ хувилгасан хятад лам нар байж. Түвд нэрээр өнгөлөн далдалсан хятад лам нар өөрсдийн зорилгоо далдалж нууцалж байж. Ши Ху, Ли Ху гэх мэт нэртэй лам нар Пагмаа, Доржоо, Лувсан гэх мэт нэртэй болж орж ирэх ёслол үйлдэж байна. Цуваагаараа ирж сөгдөнд мөргөнө. Цаашид тэдгээр лам нар монгол удмыг таслах, монгол бүсгүйчүүдтэй унтах үүрэгтэй ирж байжээ.

 Хийдээ тойруулаад долоон шавар тагз барьж сууцгаав. Шөнө болгон нэгэн бүсгүй үрийг хулгайлж авчраад бүх лам нар хүчирхийлээд явуулдаг. Тэр бүхнээс заавал нэг жирэмсэн хүүхэн гарна хэмээнэ. Хүчиндүүлсэн эмэгтэйчүүд энэ бузар булай бүхнээ маш их нууцалдаг. Энэ бүсгүйчүүд маш хурдан хэн нэгэн монгол залуутай гэрлэдэг. Гэвч ууган хүүхэд бүр нь шаахайтны үрс байв. Эх хүний сэтгэлээр хайрлаж хүмүүжүүлэхийг хичээдэг ч тэд нь эргээд эхийгээ хороохоор үрс мэндэлж байв. Хүчирхийлүүлсэн эмэгтэйчүүдийг хороолгүй, гарт нь шүр сувд сондор, алт үнэт эдлэлийг маш ихээр өгч явуулдаг.  Ядуу эмэгтэй маш хурдан ноёны хатан мэт болдог байв. Түүгээрээ инж болгон нөхөрт гардаж байж. Тэд бүгд дээд угсаатай ноёдын бага хатан болж байв. Гэвч тэр эмэгтэйчүүд эрт нас бардаг, эхний хүүхдээ гаргаад, хоёр дахь хүүхэд дээрээ төрөхийн хүндрэлээс болж амь алддаг. 12 наснаас 28 хүртэлх насны эмэгтэйчүүд.

Хятад лам нар дээр түвд захирагч лам нь ирж буй дүр харагдана.
Ноёдууд өөд болсон хатныхаа үрийг маш их хайрлан өсгөдөг байв. Тэр үрс нь ноёнтой нь адил, шидийн дүртэй. Эрдэм мэдлэгтэй ухаалаг болж өсцгөөж байв. Бичгийн түшмэл, ноёдын суудлыг залгамжилдаг. Зарим нь замаа алддаг ч , ихэнхи нь эрх мэдлийг атгаж эхэлж байв. Эргээд тэд хятадын талд ажиллах учиртайгаа зөнгөөрөө мэддэг. Манжаас ирсэн зарлиг тушаал маш дотно санагддаж байсан. Монгол ухаанаар хүмүүжүүлж, мах борц цагаан идээ идэх нь огт таалагдахгүй, халуун ногоотой хоолыг савхаар идэх, шаахай өмсөх нь ихэд таалагддаг. Өөрсдийгөө монгол гэдэг ч урд зүгээс ирсэн зарлиг тушаалыг бөхийн ёсолж хүлээж авдаг байв. Хууль цаазыг шинээр боловсруулж өөрйин мэдэлгүй нохой мэт зүтгэдэг байсан байна. Нэг ноён олон хатантай байх хууль тэр үеэс гарсан.

Нэг ноён дөрвөн хатантай байлаа гэхэд тэдний дор ажиллах зарц шивэгчингүүд нь урд зүгээс орж ирдэг байв. Дөрвөн зүг найман зовхист байх бүх улаач нарыг устгах тушаалыг таатайгаар хүлээн авсан.

Бүх улаач нарыг устгаж эхэлсэн. Бүгдийг төрөл бүрээр хороож, хөмөрсөн тогоо мэт овоолно. Эрүүдэн тамлаж, шатаах живүүлэх, дүүжлэх, толгойг нь таслах,  сийчих, дөрвөн мөчийг нь тасдах гэх мэт бүхий л аргаар хороож байв. Энэ бүхнээс амьд гарсан бөө байвал амьдрах эрхийг нь олгож байв. 19 хүн амьд гарсан. Дархадын хотгорт 9 хүн, Буриадад 4 хүн, халх дөрвөн ойрадад 9 хүн. Буриадууд орос руу зугтсан. Дархадын хотгорыхон ой модондоо нуугдсан. Халх болон бусад нутгийнхан дахин баригдаж толгойгоо тасдуулж амиа алджээ.

Энэ удаад 4 мөчийг нь тасдаж 4 зүглүү нь тарааж толгойг нь ууланд нууж биеийг нь галд шатаасан. Амьтад махчин шувууд хооллож байна. Эрхтэн бүрийг нь энд тэнд салгаж махчин амьтан бүрийг хоололдог байсан. Бүх биеийг нь задалдаг... зүүн нүдийг нь энэ хийдэд авчирч хад шиг босоо нүхлүү хийдэг байсан.... маш олон хүний нүд байна...  учир нь хүний зүүн нүдэнд тэр хорсол хараал ид шид нь үлддэг байсан тул тэр нүхлүү хийдэг байсан. Аймар муухай дүртэй цочмоор ....
Тэгээд тэр хад руу орсон хүн 7 удамдаа онгод тэнгэртэйгээ учирахгүй байх хараалыг тээж гардаг. Мөлхөж ордог 2 талтай тийм хад байна. Тэрийгээ өжий гэж нэрэлдэг тэр хадруу орж тэр нүдэнд өртсөн хүний онгод 7 удамдаа буухгүй ... дээрээс нь юмаар харж байгаа юм шиг миний өлмий дор сөгд гэж байгаа юм шиг... чулуун баримал шиг том хамартай дээрээс харсан...
Толгойгоо хийдэг аршаан гэж боддог тэрнээс уудаг зүйл байна... эсрэгээрээ тэр нь уусан болгон хоролдог байх юм...

Хар юмнууд орлилдоод уснаас гарч ирээд байна хүмүүс мэдэхгүй уугаад байна... зулайгаа дүрлээ уулаа... хар юм нь байнга гарч ирж байна хэн ч түүнийг мэдэхгүй байна...
Эндээс маш  хол нэг суугаа эмгэн шиг хад байна....  Тэнд очиж тэр хараал тайлагддаг... тэр хадан дээр очиж өмнө нь 9 удаа мөргөхөд тэр хараал тайлагддаг ... учир нь хөх толботой бүхэн хараал хийвэл ерөөл байх ёстой гэдэг учираас тэр хараал тайлагддаг.... “ эвгүй дүртэй хад байдаг шүд ам нь ярзайсан яс нь цухуйсан арзагар үстэй мэт хад байдаг”
Учир нь тэд хаданд баруун нүд хадгалагдсан байдаг....
Тэр хадлуу шөнө явбал төөрдөг... гэгээн цагаан өдрөөр очдог... чихүүдэс хүрэм муу ёрын мэт хад ч гэсэн тэр хаданд ерөөл байдаг...
Учир нь чөтгөрөөр дүрээ хувилгасан ерөөлт хад...

Дөрвөн 9-н жилийн өмнөөс тэр хаданд сүү хадаг өлгөснөөр тэр нүднүүд боогдож эхэлсэн... бас л зорилготой байсан ... дээрээс авсан тушаал байсан... 5 өнгийн хадгыг уяж байна... мөн ойролцоо байсан аршаан болгонд архи сүү хийдэг байсан... ихэвчилэн архи хийдэг тэнд архиддаг...
Учир нь тэр баруун нүдний хүчийгүгүй болгож байна... 9 гол ус урсгалаараа явдаг 9, Монголын газар нутгаар тарж урсдаг ...
Бөө нарын зүрхийг хадгалсан нэг тал байдаг... ямар ч уул хад байхгүй талд хаана нь тэр зүрхийг хадгалсан нь мэдэгдэдгүй тэр газар очиж удмын улаач нар ямар ч залаачгүйгээр онгод тэнгэртэйгээ холбогддог тийм газар байна...

Ямар ч торойх юмгүй талд хүн суух төдий бөөрөнхий толь газар байдаг тэр газар зүрх нуусан учир залаачгүйгээр тэнгэрүүд буудаг... харанхуй шөнө сартай тэнгэрийн доор тэр газар гэрэлтэж харагддаг... тэнгэр өөд цэнхэр гэрэл цацруулан 4 зүгт 4 өнгийн пирамид эргэлдэж яг тэг голд нь солонгон пирамид эргэлддэг тийм газар байна... тэнд боссон нэгэн хүмүүн ирэх цагын ерөөлийг тавьж энэ хараал тайлагдсан....

Залаачгүйгээр бууж онгод тэнгэрээ залсан... түмэн олон шавиа зүг бүр лүү тараасан... зүрх сэтгэл бүрийг онгод тэнгэртэй нь учруулсан... зүгэлсэн хэлсэн бүхэн нь чихний гадуур урссан... аливаа бүхнийг захиж үлдээгээд онгод тэнгэрийн үгийг хэлсээр байтал  улаач олон шавь нар нь умартан мөнгөний хойноос хөөцөлдсөн...

Цагаан идээ, сүү, нар сарнаас эрчим авах
Бүх зүйлийг нь холдуулж байна..
Мартагдуулж байна...
Хүчиндүүлж олсон хүүхдүүдийн үр удам
өнөө бидний цагт дээр
бидний толгой дээр суусан...
 хаа сайгүй бидний толгой дээр байдаг учир
өнгө мөнгөнд шунах сэтгэлийг дэврээж
архи идээг түгээж
хүүхэн шуухнаар хульхидаж
зурагт нэвтрүүлэг бүгдээр бидний тархийг угааж байна...

Сүүнд нь бузар хольдог... архинд нь шившлэг хийдэг... хордуулах бүх эд зүйл нь ямар ч ердийн гэсэн зүйл байхгүй... идээ унданд нь шүлсээ хаядаг...
Тэрнээс ч илүү муухай...
Өттэй өндөгөөр боов хийдэг... атгах гэсэн санаа маш эртнээс хэдэн зуун жилийн өмнөөс орж ирсэн бодлого... бүх хүнсний бүтээгдхүүнд хүнийг дор нь алж чадахгүй ч  15-30 жилийн дотор үхүүлэх чадалтай хорыг  бүх хүнсэнд нь хийдэг... улаан махан идээнд амьд ахуй цагт нь шахдаг
Тууврын малын соёлыг эвдсэн...
Түүдэг галын уламжлалыг эвдсэн
Монгол ёсыг мартагдуулсан
Соёл нэрийн дор толгой угааж
Мангуу толгойтой болгосон
Харь орон луу боол болгож
Хамаг охидыг нь өвөртөө хийж
Өнгө мөнгөөр нүдийг нь хааж
Өвөр түрийг нь дүүргэж
Сэтгэл юуг нь өчүүхэн болгосон

Бүсгүй хүн харь оронд очвол
Бүсээ тайлж энгэрээ дэлгэн
Харийн эхнэр болдог
Бүстээ хүн харьд очвол
Бүхний дор өлмий дор гишгэгдэж
Боолчилогдон амьдарч
Хар усанд толгойгоо мэдүүлээд
Хайртай дэлхийдээ ирхэд
Энэ бие хар усандаа мэдүүлэгдэж
Элдэв тийрэнд баригдсаар
Хамаг муугийн цуглуулага болж ирдэг

Биед нь нэг ч эрүүл эрхтэн үгүй
Мэлмийн нүд нь байдгаараа сохорсон
Тархи юу нь байдгаараа бохирдсон
Хүчилж чадахгүй биетэй
Хүрхэрж чадахгүй хоолойтой
Ууж чадахгүй ходоодтой
Хүндэрч чадахгүйөгзөгдэй
Хөдөлж чадахгүй биетэй
Үүрч унасан ястай
Үглэх ч дуудах ч үггүй
Хэлгүй хүний сүг болчихоод ирдэг

Түмнээс орших газар
Амьсгалах агаар үгүй
Түүнийг засах хэн ч үгүй
Ус идээ бүхнийг нь булингартуулна
Уул ус бүгдийг нь ухан сэндийчиж
Дошгин хайрхадыг нь
Хярвасаар унтуулж
Далдын хүчийг ихээр хэрэглэнэ

Улаан номын хар үсгээр
Унтсан бүхнийг дахин унтуулдаг
Уншлага болгон цээжлүүлдэг
Хийсэн бүхэн уул усаа унтраадаг
Удам бүрийг хараадаг

Гэрт бүрт мануул тавьсан
Овоо бүрт уяа хийсэн
Хаа сайгүй бүхнийг тамгалдаг
Юмны эх юмны ундрага
Юмны сурвалж юмны ариун бүхэн дээр
Бузар бүхэн хог шаар ялгадас бүхнээ
Овоолон хаядаг

Үүнийг мэдэрсэн юм шиг
Бидний эцэг өвгөд
Уул толгой бүр дээр
Амьдаар чулуу болж
Хүч юугаа баран байж тэмцэж
Хамгаалж үлдэхийг хичээсэн

Хүч нь хүрээгүй, хүмүүс итгээгүй
Үүнийг хэлсэн бүхэн
Галзуу солиотой эргүү болж
Хүлээтэй цамцанд орж
Тариа юугаар мэдрэл юугаа хордуулж
Тэнэгэрч мунхарч тархи үгүй болж
Идээ юу нь хамраас нь гоожно
Элэг бөөр нь үгүй болж
Амьдын сүг болж
Амнаасаа шүлс гоожуулдаг
Ангасан цангасан сэтгэлтэн болж хувирдаг

Арчаагүй мулгуу болон доройтдог
Эцгээ танихгүй үрээ үнэрлэхгүй
Хэрцгий дошгин араатан болдог
Эхээ танихгүй охиноо танихгүй
Элдвийн араатан болон хувирдаг
Энд тэндгүй муу бүхнийг түгээдэг
Эрээн өнгөөр бүхнийг хуурдаг
Эрүүл зүрхтэн бүхнийг сийчиж
Энд тэндгүй зовлонг түгээнэ

Бичиж үлдээсэн ч
Цаас муутуу бүхнийг шатаадаг
Билэгдэл бүхнийг буруугаар эргүүлэн муйхруулдаг
Өөрийн гэсэн бүхнийг нь устгана
Эргээд өөрсдийн зүйлийг түүнд нийлүүлнэ

Алганы гэрэл, алтан нараа ч ялгахгүй
Мөнгөн сараа ч үзэхгүй
Мөхлийн ирмэгт хүргэнэ
Монгол гэсэн бүхнийг устгана
Мангар гэдэг нэрийг зүүнэ
Мулгуу толгойтон болгон хувиргана
Мөлхөө боолоо хувирган тарчлаана

Энэ янзаар бага зэрэг хүлээвэл
Энэ орон бидний дор сөгдөж
Бидний гарт орж мөхөх болно
Үлдээсэн үрс нь тэдний толгой дээр гишгиж
Өнө мөнхийн жаргалыг амсан жаргах болно.

Ингэж бид хүслээ гүйцэлдүүлнэ
Ирэх цагийг хүлээн тэвчинэ
Энэ цаг удахгүй эхэлнэ
Элдэв зүйлсд чилээрхэх хэрэггүй

Шаахайтны хүч олон
Хөх толботны хүч цөөхөн
Нэг шаахайтан байвал хүчгүй
Мянгуул нэг хөх толботонг устгах чадвар бий

Эвлэрсэн сэтгэлтэнг бутаргах зорилготой
Хооронд нь яс тавих хүсэлтэй
Хэлсэн бүхнийг нь
Хүслээр нь биелүүлэх зорилготой
Хөл өлмий доороо
Үргэлж мөнхөд сөгдүүлэх хүсэлтэй

... гэх мэтээр уншигдсан бөгөөд  үүнийг унших зуур нүдний нулимс асгаран бие сулдаж ухаан санаа орж гарч байсан юмдаг.  Хаан бүх улаач нараа хамгаалан хамаг хорыг биедээ шингээн авч харвуулан байснаас болж миний бие мууджээ. Хэрэв би ухаантай байсан бол ядахдаа хөлнөөс хүнд оргин цавиар хатгаад байхад тоолгүй ороод явчаагүй бол арай өөр адал явдал өрнөх байсан бизээ. Хар Сүнснүүд хар хүчин гээч бодитой гэдгийг арай л ойлгож дасаагүй л байжээ. Бүх бие хоронд хордон ухаан самууран сульдаж байхдаа л өөрийн алдаагаа бодож өвөг дээдүүдээ өрөвдөн уйлж байсан юм. Мунхаг надаас болж Хаан маань хамаг биеэрээ хаасан юмдаг. Тэр өөрийн цэргүүддээ маш их хайртай учраас тэднийгээ өөрөө урдуур нь ороод л хамгаалаад байсан. Өндгөө дарах шувуу мэт л тэднийгээ хайрлан байдаг байсныг улаачынх нь хувьд маш сайн ойлгож мэдэж өрөвдөж хайрласандаа. Гэвч би өөрөө улаач болох туршлага үнэхээр бага байлаа. Хар Манжуудын хараалд өртөн хэрхэн зовж байгаагаа сэхээрч тэмцэн тархиа цэнэглэн олигтой тэмцэн биеэ чөлөөлөхгүй бол тэдний бахыг хангаж байгаагаа мэдэх хэрэгтэй.

3 comments:

  1. ene hiid tegeed odoo iim haraaltai heveere gjuu ?esvel haraal ene muu muuhai har zuiluud arilsan gjuu? odoo ymar baigaag l oilgosongui omno ni bol uneheer aimaaar heleh ch ug oldkuineee
    nadad tanai ene site unheer taalagddag shuu oor zondoo goy zuiluud hiij baigaarai amjilt husie bas hariu husie

    ReplyDelete
  2. Дөнгөж саяхнаас энэ хийд зүгээр болсон. Сүүлд хийсэн Бумбын тахилга гэгчээс нь хойш ахиж тийм тахилга гэдгийг хийхгүй хэмээн лам нар нь ярьсан байсан хэхэ.

    Энэ тухай илүү дэлгэрэнгүйг www.chinggis-udgan.blogspot.com блогоос Амарбаясгалант гэсэн гарчигтай нийтлэлүүдээс уншаарай.

    ReplyDelete
  3. Сайн байна уу Та . Tаниас нэг юм асуух гэсэн юмаа. Би саяхан нэг бөө дээр очоод намайг шүтээнтэй гэсэн . Гэрийхэндээ хэлсэн чин итгэхгүй байна лээ. Тэр бөө хэлэхдээ гараа миний алганд ойртуулаад халуу дүгж байна уу гэж асуухад би тиймээ л гэсэн .Тэгсэн намайг шүтээнтэй байна гэсэн . Би таньтай уahoo messenger холбогдоод асууж болох уу

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц