Blogger templates

2013-08-07

Хорт ургамлуудаас сэрэмжлүүлэх нь:


Хүн бүр аавтай ээжтэй, бас эмээ өвөөтэй. Эмээ өвөө нар бас л аав ээжтэй, эцэг өвгөдтэй удам судартай. Хүн бүр газраас ургаж Тэнгэрээс уначихаагүй л бол хэн нэгнээс төрж, ямар нэг хүний үргэлжлэл удам угсаа болж, аль нэг удам, овог, отгийн залгамж байдаг. Бөө бол тэр удам судраа, Өвөг Дээдсээ шүтэх, ухааныг нь уламжлах, залгамжлах, дээдлэн хүндэтгэх үзэл, шүтлэг бишрэл юм.

Хүмүүс нэг үеэ бодоход бөөг арай л илүү ойлгож сайн мууг нь ялгаж, зөв бурууг нь тунгааж сурч эхэлж байна. Гэтэл арай гэж ойлгон ядан байхад нь ойлголтыг нь үймүүлж хутгадаг, самууруулдаг хүмүүс олон байх юм. Энд тэндэхийн групүүдэд буруу зөрүү олон юм ярьж явдаг, үймээн самуун хутгадаг, Бөөгийн нэр хүндийг "Би бөө" эсвэл би "Бөө болно" гэж яриад л хэлэх үг, харах царайнаасаа эхлэн нэр хүндийг нь шороотой хутгадаг хүмүүс олон болсон нь дэндүү харамсалтай.

өөөө энэ бөө юм уу?????? арай ч дэээ,,,, өөөө чи бөө болох юм уу????? хм.... хэмээн уулга алдах зүйл амьдралд тохион нь олонтоо.

Насны хувьд ч хар залуугаараа, хамгийн наад зах нь л бие хүнийхээ хувьд төлөвшлийг олоогүй залуус олноороо бөө болж тэндээс алдах эндэх нь их байна. Алдаж болох ч алдсан алдаагаа залруулах сэтгэлтэй баймаар юм.

Энд нэг залуу хүүгийн жишээг бүгдэд нь танилцуулж сургамж болгомоор санагдав. Хүний мууд дурлаж бичээгүй. Надаас гадна олон олон хүнд сургамжтай учраас бичиж байгаа юм. Өөрт нь ч хэрэгтэй. Эртхэн уншиж эртхэн засарвал аятай юу даа.



- ------------------------------------------------------------------------------------

Хэдхэн хоногийн өмнөөс л Гэрлийн Өргөөнд идэвхтэй сэтгэгдэл бичиж зовсон зүдэрсэн хүмүүст туслах юмсан гэсэн сайхан сэтгэлтэй нэг залуу хүү гарч ирэв. Бусдад туслах сэтгэлтэй байхыг нь харахад сайхан байлаа. Харин жаахан "хэт мэдэмхийрэх" шинж тэмдэг ажиглагдаж байсан тул өргөөнд бичсэн зүйлийг нь аядуу тайван ажиж асуулт хариулт, үзэл бодолд нь өөрийн бодлоо нэмэрлэж байв. Өргөөний дүрэм журмыг зөрчиж П үсгээр эхэлсэн хараал хэлэхэд нь ингэж болдоггүй юм хэмээн сануулж учирлав. Уг нь шууд хасах дүрэмтэй ч Идэвхтэй бичиж харилцаж байгааг нь үнэлж бие биентэйгээ харилцаж, суралцаж мэдэх, хөгжихөд тустай байж магад хэмээн бодсон юм.

Гэтэл утга учир нь ойлгогдохгүй юм бичээд л өргөөнд хэрүүл үүсгэж эхлэв. Намайг басаад үзээрэй, надаар оролдвол аав ээжтэй чинь хамт хорино гэх мэт зүйлсийг хэнд хандаж бичээд байгаа нь мэдэгдэхгүй бичиж эхлэв. Уг нь хэн ч түүнийг басаагүй, хэн ч түүнтэй сөргөлдөөгүй, хэлэх үгсийг нь чөлөөтэй л бичүүлж байсан сан. Бас Аянгат Удган албин залсан, та нар муусайн юмнууд юуны чинь Өргөө гээд л явж өгөв хэхэ. 

Doeo Doyo
.... Nadaas zarimne sordogl baih ochvvhen hvch terende bayarlaad setgelne hoordog baih Bvh deedsiine barij awaad yuch vldelgvi sorood hashsanii daraa guigad morogdgol yum.

.. Uhaarahgvi negen deedsee awaagvi balchir gj basaad Uhaangvi vildel higed vzvvl vzehtvn Xarjil baiya hvleejil baiya.....

tanai orgoo gj yu baidiin ayanga ged 1 albin zalchixaad udmiig mine soxoj dendvv basan doromjilson vvniig medegvi tenger ongo bhgvi

ewtei bai... ooriin hiih yuma hii hvnii yumand bvv shuna.. hvnd muu bvv sana.... heniigch bvv yalga...... morooroo yawj bhad bitgii sada bol oodoos tsoxiod bwal eej awtai chine shorond horii shvv gele

Дүрмийн дагуу түүнийг Өргөөнөөс хассаны дараа надад ирүүлсэн захиа нь бүр сонин. Тэр захиаг нь дор хуулж тавив. Бас зургаар оруулав.

bi yahch araggvi tawisan teged ingej yawahaar vhsen mine deer ged bvh yuma tailad tasalhine tasalsan .... teged eme owo huraldana teged margaash hash gsn bi inegel bayarlasan.. bi face bichtsen bsan gariine huglana ged deedsine hashna ged... oroi untahdaa deedsvvdiine harsan ...... gemee uhaarch bsan bi ogloo ni deedsiine hashax gariine huglah ntr ogt bhgvi boltson yagad gewel geme uhaarsan bi ayanga udganiig geme uharch tenger estegtei morgoson gj bodoj bga shvv... geme uharuul heniigch uuchilna....

9:32pm
Doeo Doyo
ayanga udganii deedsvvd daxintai barag buuhgvi gsn...

10:05pm
Doeo Doyo
hezee neg odor minii olmiid sogdoh tsag irne bi hudal heljvv vnen heljvv.... udmii mine dedsiig zalsan gj buuh tsagna boloogvi deedsiig mine buusan gj... 9 orlog janjniine buugaagvi bhad buusan gj baruun gariin bieiig mine yund tegj zowoosiin boldoo.... hmmmm hudal vneniig yalgaj sur zowiig tanij buriig shvvched tvvhe chi surna bizde... ald bie chine vneniig uhaartal tataj hench barahgvi nam.g zoriod irnee chi ter tsagt bi orshooyo ene bol zvgerl tengeriin shogloom ook

Энэ хүүгийн бичсэнээс үзэхэд Онгодоо аваагүй бололтой. Бас Эзэн Богд хааны удмын хүн, өөрт нь Хаан буух ёстой бололтой. Бөө болоогүй байхдаа ингэж бичиж байгаа хүүхэд болсоныхоо дараа засрах гэж их цаг авах нь гарцаагүй. 

Энэ хүүгийн жишээгээр юуг сургамж болгохыг зорив гэхээр Бөө, Онгод, Тэнгэр гэсэн зүйл ярьж, хэт мэдэмхий царайлж, бусдад буруу ойлголт төрүүлдэг, ам хэл нь төлөвшөөгүй, бусдыг сүрдүүлж түүнээсээ кайф авдаг хүмүүс олон байгааг жишээгээр ойлгуулах гэв.

Намайг сүрдүүлж, энгийн хүмүүсийн ойлголтоор бол: Хараахаар заналхийлж, завдаж буйг нь үндэслэн түүнийг шүүхэд өгөх бүрэн эрх надад бий. Гэхдээ тэгэхгүй. Үүгээр сургамж болгож олон хүмүүст арга зааж өгмөөр басхүү дан ганц энэ хүү ч гэлтгүй зүгээр л фэйсбүүкийн олон групүүдэд байдаг "хорт ургамлуудын" талаар хэлмээр санагдаж байна. 

Хорт Ургамлууд бол өвс ногоо ургахад садаа болж хажуугаар нь ургаж лай болдог. Тэднийг цэвэрлэх гэж зөндөө цаг авдаг. Өнөөдөр гэхэд л би ажил дээрээ зөндөө олон шарилж зулгаалаа хэхэ. Удахгүй зүлэг тарьчихаар шарилжнууд ургадаггүй гэнэ ээ. 

Өөрөөр хэлбэл Хорт ургамлуудыг ургуулахгүй байя гэвэл хүмүүс өөрсдөө тэднийг өөгшүүлэхгүй, тоохгүй байхад болох юм. Зүлэгнүүд ургаад ирэхээр шарилж ургахаа болино. Хүмүүс бөөг мэддэг ойлгодог болоод ирэхээр, Зөв, Сайнууд нь олон болоод ирэхээр Буруу нөхдүүд хумигдаж эхлэнэ дээ. Түүнийг л ойлгуулмаар байна. 

Бид Бүгд Бөө хэмээн ярьж бусдыг сүрдүүлж, хамгаас хүчтэй болсон мэт аашлах хүмүүсээс айж цочилгүй бүгдийг нь баримтжуулж, хэлсэн ярьсаныг нь баримт болгон хадгалж хариуг нь барьж байх хэрэгтэй. 

Үнэн хэрэгтээ юу ч чадахгүй байж бусдын сэтгэл зүйгээр нь тоглон худал алиалж байдаг хүмүүс олон байдгийг бас мэдэж авах хэрэгтэй. Тэд бол бөө биш. Хууран мэхлэгчид, худалч хулгайлагчид, залилагчид, заваан луйварчид юм. Хуяг нөмөрч, хэнгэрэг нүдэж, архи ууж, агсам тавьж, хүн айлгадаг хүмүүсийг Бөө гэдэггүй. Тэднийг Хорт Ургамал гэвэл таарна.

Хэрэв таныг хэн нэг Ийм "Хорт Ургамал" сүрдүүлвэл сүрдүүлсэн, заналхийлсэн үг яриа, үйлдэл бүгдийг нь баримтжуулаарай. Бид ардчилсан, чөлөөт, хүний эрх чөлөөг дээдэлдэг нийгэмд амьдарч байна. Өвөг Дээдсээ шүтэх гэж байгаа болохоос өөдгүй луйварчингуудад залилуулж дарамтлуулах гэж амьдраагүй. Баримт нь байхад Хуультай газар амьдарч байгаа бид түүнийг Бусдыг заналхийлсэн, сүрдүүлсэн хэргээр шүүхэд өгч чадна шүү дээ. 

Өмнө намайг олон ч хүн ингэж сүрдүүлж байсан. Одоо хүртэл би амьдарсаар л байна. Тэдний хэлснээр болсонгүй. Зөвийг бодож зөвийг үйлдэж амьдарвал түүний хариу нь зөв л зүйл ирдэг юм. Удмын маань Буурал Дээдсүүдийн айлддагаар: Хүмүүн юу бодох сэтгэх, үйлдэх тэр бүхэн хариутай байдаг, бүх юм хариутай, одоо биш ч хэзээ нэгэн цагт ирдэг, сайныг үйлдвэл сайн ирнэ, мууг үйлдвэл муу л ирнэ гэдэг дээ.

Би ойлгохдоо Хананд бөмбөг шидвэл буцаад ойдогтой ижилхэн Хүний үйл бүхэн үртэй, тэр нь буцаад хүндээ ирдэг гэж ойлгосон. Үйлийн Үр гэдэг тийм томоор хараад байх зүйл биш бололтой. Жижигхэн зүйлээс л эхэлж асар томоор амьдралд эргэж нөлөөлдөг. Үүнийг бас ойлгоосой.

Ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн
Тэнгэр Хүү

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц