Blogger templates

2013-08-20

Үхлийн тухай


Үхэл гэдэг өнгөрөгсдөд бус үлдэгсдэд илүү аймшигтай зүйл. Нэгэн филофичийн хэлсэн үг.

Өмнө нь Үхлээс би их айдаг байлаа. Хэзээ нэгэн цагт бид бүгдээрээ үхнэ, хүн мөнх насалдаггүй. Би хэзээ үхэх бол, Миний хайртай хүн, ээж аав маань үхнэ гэж бодохоор л гол харлаад явчихдаг байлаа.

Харин Философийн ном уншиж байгаад энэ дэвтрийн хавтасны хамгийн дээрх үгийг олж хараад эндээ тэмдэглэн бичээд түүнээс хойш үхлээс айхаа больсон.

Бөө мөргөлийг шимтэн судалж далд ертөнц байдгийг мэддэг болсоноос хойш Үхэл гэдэг бүр ч хөгийн санагдах болов. Ёстой л үхлээс бус харин амьддаа үйлээ хийж чадалгүй дутуу үлдээхээс, нэр төргүй, хийсэн зүйлгүй хий дэмий амьдрахаас л айдаг болсон.

Магадгүй үхлийн тухай боддог, амьдралын тухай эргэцүүлдэг хүмүүст миний бичиж буй зүйл тус болж магадгүй юм.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц