Blogger templates

2018-07-25

“Монголчууд 9 буман жилийн түүхтэй”


“Монголчууд бид 9 буман жилийн түүхтэй” хэмээн Онгодуудаас олонтоо сонссон ч сайтар ухаагүй явжээ. Энэ үгийг цаад агуулгатай нь сайн ойлгоод, цээжиндээ тогтоогоод авчихвал хаа ч явсан ярих, бахархах нэг зүйлтэй болно шүү. Учир нь энэ үг бодитой, нүдэнд үзэгдэж гарт баригдах баримт нотолгоотой өөрсдөө очоод үзэх боломжтой учраас тэр юм. 9 буман жил гэдэг бол 900,000 жил. Бараг л сая жил гэсэн үг. 
Онгодуудын хэлж буйгаар 900,000 жилийн өмнөөс хүн нь амьтны айгаас ялгарч эхэлсэн болой. (27 судар, 150-р тал) Үүний шинжлэх ухааны баталгаа нь Баянхонгор аймгийн Баянлиг суманд байдаг Цагаан агуйн (солбилцол N44°42'43.3", E101°10'13.8") олдвор, судалгаа юм. Олон удаагийн судалгаагаар тус агуйд МЭӨ 700,000-800,000 жилийн өмнө хүн амьдарч байсныг судлан тогтоосон гэдэг.

Хүүхэд байхад хүн хэзээ үүссэн бэ гээд 400 билүү 500 мянган жилийн өмнө Африкт үүсчээ гээд л багш нар, сурах бичигт ярьж бичдэг байсан санагдана. Харин шинэ шинэ судалгаагаар энэ хугацаа газар нь өөрчлөгдөөд л яваад байдаг. Энэ нь явсаар 800,000 гэдэг цаг хугацаанд очсон нь Өвөг Дээдсүүдийн хэлж буй 9 буман жилтэй ер нь дөхөөд л байгаа юм. Тэгэхээр хүн хэзээ, хаана анх үүссэн тэр бүү хэл энд тэнд зэрэг үүссэн ч бай тэр нь чухал бус. Угаасаа байнгын маргаан дагуулах нь ойлгомжтой. Харин чухал зүйл нь Өвөг дээдсүүд маань юуг өгүүлж, сургаж байсан бэ гэдэг онол сургаалаа бид анхаарч үзэх нь чухал болоод байгаа юм.

Өвгөдүүд бас хэлдэг. Монгол орны баруун зүг Алтай нуруу бол хүн төрөлхтөн үүсэж мандсан голомт, харин зүүн зүг бол төрт ёс үүсэн өлгий голомт хэмээдэг. Үүний арга талын баталгаа нотолгоог нь бид бүрдүүлээд явах нь чухал юм. Мөн Баянлигийн Цагаан агуйг өөрсдийн нүдээр очиж үзээд, аятайхан тохижуулаад үүх түүх, баримтыг нь дэлгээд аялан жуулчлах нэг чухал газар болгож сурталчлах нь зүйтэй юм. Бид анхных, бид мундаг гэж цээжээ дэлдэх бус бидэнд байгаа давуу тал, түүх соёлын дурсгал, өв ухаанаа сурталчилж түүгээрээ жигүүр хийж амьдрах нь Монгол хүн болж төрж, Монгол нутагт амьдрахын бахархал юм.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц