Blogger templates

2013-12-08

Зэрэгцээ ертөнцийн угсаатан


Зэрэгцээ ертөнцийн угсаатан

Шинэ Гвинейн ширэнгэн ойд манай болон зэрэгцээ ертөнцөд нэгэн зэрэг амьдарч байгаа юм уу гэмээр гайхалтай ард түмэн байдаг ажээ. Оолуг омгийн хүмүүсийн ярьж байгаагаар бол тэд ямар нэгэн дэмжих зайнд унадаг бөгөөд тэнд мөнхийн харанхуйд мангасууд оршиж байдаг аж. Өөрөөр хэлбэл тэд сүүдрийн орон руу орчихдог гэнэ.

Энэ хоёрдмол амьдралаа дүрслэн уг омгийнхон биенийхээ хагасыг хараар буддаг ажээ. Оолууг хүн өдөрт хэд хэдэн удаа байран дээрээ хөдөлгөөнгүй хөшдөг бөгөөд тэдний үгээр бол яг энэ үедээ Сүүдрийн оронд байж байдаг гээн. Сүүдрийн орон газартай төстэй ч тэнд өөр хууль үйлчилдэг аж.

Жнь: Хүн тэнд 15м-ийн өндөрт харайж чаддаг юмсанж. Тэнд далавчтай сармагчин, нохойны хэмжээтэй шоргоолж байдаг гэнэ. Оолугчууд Дэлхийгээ өдрийн орон гэж нэрлэдэг бөгөөд энхийг эрхэмлэгч угсаатан ч гэлээ Сүүдрийн оронд тэд өөрсдийнх нь тодорхойлж байгаагаар Неандарталчуудыг санагдуулмаар дайснуудынхаа суурин руу байнга довтолдог гэнэ. Түүнчлэн хөдөлгөөнгүй хөшиж зогссон эрүүл саруул хүмүүс гэнэт үхэтхийн унахыг эрдэмтэд нэг биш удаа ажиглажээ.

Үүнийг Оолугчууд нөгөө ертөнцөд дайсантайгаа тулалдаж байгаад алагдлаа гэж тайлбарладаг байна. Оолуг хүний биеийг шинжилсэн доктор Вескотт түүнд хаа нэг газраас авсан үл мэдэг шарх байгааг илрүүлжээ.

Мөн нэг эрдэмтэн дамжих зайнаас сэргэсэн Оолугийн гарт дэлхий дээр байдаггүй ишин дээрээ улбар ягаан өнгийн талсттай хутга байгааг ажиглажээ.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц