Blogger templates

2013-06-06

З. Сүхээ: Монгол улсын хошин шогынхонд





Монгол улсын хошин шогынхонд

Би бол Өвөрмонголын энгийн нэгэн эмч хүн юм. Хүмүүний бие махбодыг зовоодог өвчин зовлонг эмчлэх тангарагтай хүн. Миний хувьд уран бүтээлч урлагын хүнийг бол оюун санааны эмч гэж үздэг. Одоо хүмүүс оюун санааны хүнд өвчинд нэрвэгдсэн, шуналын сэтгэл, хувиа хичээх сэтгэл, атхаг дүүрсэн энэхүү цөвүүн цагт урлагынханы дуу хоолой бол ард түмний оюун санааны өвчнийг засах эм байх ёстой гэж бодож явдаг. 

2013-05-21

Хатан Ноён Үрийн заяаг тэгшлэх Хас Их Тахилга ХарХорин хотноо болов




Хатан Ноён Үрийн заяаг тэгшлэх Хас Их Тахилга ХарХорин хотноо болов

Гэрлийн Өргөөнөөс 2013 оны 5 сарын 18-ны өдөр Их Монгол Улсын эртний нийслэл Хархорин хотноо /Өвөрхангай Хархорин-д/ “Хатан Ноён Үрийн заяаг тэгшлэх Хас Их Тахилга”-ыг үйлдлээ. Тахилгын зорилго, үр дүнгийн талаар Хар Соно зайрангийн буурлын айлдсан айлтгалыг та заавал уншина уу. Энэ айлтгалыг уншиж байж Тахилгын утга учир мөн чанарыг бүрэн ойлгох юм.

2013-04-23

МЯНГАН ЖИЛД НЭГ УДАА ТОХИОХ ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦСОН ТЭМДЭГЛЭЛ


Блог уншигчдын энэ өдрийн амар амгаланг айлтгая. Дуулин блогтоо юм бичилгүй нэлээд хугацааг өнгөрөөчихжээ. Цагийн сайханд завтай чөлөөтэй үедээ дуртай зүйлээ бичдэг байсан би Гэрлийн Өргөөтэй холбогдсоноос хойш л зав чөлөөгүй болr сүүлдээ блогоо ч бичиж амжихаа байж.

Гэхдээ блог бичээгүй хугацаандаа олон хүмүүстэй нэгдэн нийлж олон чухал ажил хийж өдөр хоногийг завгүй өнгөрүүлсэн. Түүний нэг нь болох Түмэн Онгодын Чуулганы талаарх сэтгэгдлээ та бүхэндээ хуваалцах гэж буйг болгооно уу.

2013-03-31

Фэйсбүүкийн бөөгийн групүүдэд Уриалга хүргүүлэх нь





Өглөө бослоо. Фэйсбүүк рүүгээ орлоо. Сүрдмээр сүрдмээр нэртэй, сүртэй гоё зурагтай Тэнгэр үзэлд хамаатай, Бөө мөргөлтой холбоотой фэйсбүүк аккаунтууд, хүмүүс, хуудсууд бас груп өдөр ирэх бүр нэмэгдсээр байх юм.

Нэг зураг байна. Хэдэн бөө өөрсдийн зургаа авахуулаад л тавьжээ. Гэтэл дор нь байгаа комментууд бүгд зөвхөн сөрөг талыг нь харж шүүмжлэнэ. Яагаад бүгдээрээ ижил майхавчтай байгаа юм бэ? ..... Яагаад тэр нь бүс зүүсийн? Онгод хэзээ ч бүсгүй байдаг эсхүл яагаад ийм олон амьтны арьс зүүсийн? муусайн алуурчид би бол хэзээ ч амьтны амь тасалдаггүй гэгээн хүн! эсхүл сэхээтний өмсгөл үү, ямар тансаг юм бэ Fashion TV-д очиж оролц, загварын үзүүлбэр үзүүл! гэж шаардах ажээ. 

2012-11-11

Амарбаясгалант хийдийн түүхээс...



Эх сурвалж: www.chinggis-udgan.blogspot.com
Бүрэн эхээр нь дэлгэрэнгүйгээр Эх сурвалж руу орж уншина уу.

Одоо харин Амарбаясгалантын суурь түүхээс уншуулав.

Т: ингээд дээрээ 12 жилийн тэмдэгтэй хүрднүүд ингэж ухарч эргээд байна /ухарч нар буруу эргэж байна/ нар буруу эргэж байна /муухай хяхтнасан дуутай/ эргэхгүй юмыг албаар эргүүлж байгаа мэт /хүчилж байна, бүр эргэхгүй гэхэд/, хүчилж байна, нэг ийм сүрлэн малгайтай самархай дээл, буруу захтай дээлтэй ийшээгээ ийм яажиг өвгөн ирж байна
А: зүүн гартаа таягаа тулсан, нуруугаа бөгтийсөн, могойтой таягтай, модон
Т: тэгээд 3 ширхэг зоос гаргаад ингээд байна
А: тавьж, ингээд газар ингэхэд эргэлдэж байна
Т: тэгж тэгж байгаад ийшээ ийшээ 4 зүг рүү харж харж байснаа нэг газар тухалж харснаа нөгөө зоосоо дахиад л ингээд унаж байна 
Удгадууд маань гараараа дууриан үзүүлэх үед ингээд гэх үг их оржээ.
А: үлээгээд л юм үзэж байгаа юм шиг, бас муухай дүртэй
Т: нэг их гоё агь таана үнэртсэн цав цагаан цэцэгтэй тал, тэгээд нөгөөдхөө дахиад ингэж байна
А: цасаар бүрхэгдсэн юм шиг тэр тал бүх цав цагаан
Т: битүү цагаан , ерөөсөө зуны тэр ногоон тал битүү цагаан цасаар цацагдсан юм шиг тийм гоё цагаан цэцэгтэй тал, ингэж байтал нэг зоос нь унасан, тийшээ газар луу /эргээд байна/ ингэж хажуу талаараа эргэлдэж эргэлдэж дээшээ хараад хэвтсэн, сүлдээрээ хараад дээшээ унасан

2012-10-25

Хүний наймааг зогсооё



Хүний наймааны эсрэг хамтдаа тэмцэж явсан Ганзориг ах маань өнөө өглөө зуурдаар нас барлаа.Хэдхэн хоногийн өмнө тэр надад ингэж ярьсан “Ах нь ер нь хуулийн сургуульд явна гэж бодож байгаа, тэгээд хүний наймаанд охиноо алдсан над шиг хүмүүст тусламаар байна” гэж.Гэтэл тэр хүн өнөөдөр энэ хорвоо дээр алга.Тэрээр сүүлийн 7 жил хулгайд алдсан охиныхоо араас сэтгэл нь шимширсээр, эцэстээ хэтэрхий ахадс
ан зовлонгоо дааж чадсангүйдээ.

Есүгэн охины хүслийг биелүүлж өгөөч



Есүгэн охины хүслийг биелүүлж өгөөч

Өчигдөр би охиныхоо төр­сөн өдрийг тэмдэглэв. Хамгийн дуртай бамбарууштай бялууг нь аваад дөрвөн ширхэг лаа үлээлгэв. “Миний охин нүдээ аньж байгаад хүслээ бодоод лаагаа үлээвэл  биелнэ  шүү” гэлээ. Охин минь нүдээ аньж байгаад лаагаа хүчтэй үлээхэд аав, ах, эмээ, өвөө нар нь баяр хүргэж алга ташив. “Чи юу хүссэн бэ” гэсэн чинь “Дахиад нэг бамбарууштай бялуу” гэв, идэмхий золиг чинь. Охиндоо авсан цасан цагаан даашинзаа өмсгөж,  шидэт дохиур, барби хүүхэлдэй бэлэглэв. Аз жаргалтай охиноо өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд өнөөдөр би ажилдаа ирлээ. Ширээн дээр байгаа сонинуудыг аваад унштал.... өр зураад явчихлаа.  Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр Баян­гол дүүрэгт кран нурсны улмаас ээж дүү хоёртойгоо хөт­лөлцөөд гарцаар гарч яв­сан 12 настай охин амиа алд­сан. Тэр бяцхан охины аав хэв­лэлийнхэнд хандсан бай­лаа. Буяны  ажлын 49 хоног дуусч, цэцэг цэврүү шиг охиноо гэнэтийн ослоор алдаж өр нь цоорсон аав нь Монгол Улсын Ерөнхийлөгчид ханджээ.

2012-09-28

Тэнгэрийн зарлигийг сийрүүлж бичсэн нь 2-р хэсэг


Тэнгэрийн зарлигийг сийрүүлж бичсэн нь 2-р хэсэг

Өнөө гаригийн та нар
Нэгнийгээ хүндэлж
Нэгнийгээ хүндлэхгүй нь
Өвгөд бидэнд үнээрийн хамаа алга

Энэ замбын ембүүтэй ембүүгүй
Энэ замбын ухамсартай ухаангүй
Энэ замбын тулгууртай тулгуургүй
Үнэхээрийн бидэнд хамаа алга

Алд биеийн зовлон бидэнд хамаа алга
Алаг өрхийн чинь асуудал
Өвгөн надад хамаа алга

Хар Соно зайран: Тэнгэрийн Зарлиг


Хар Соно зайрангийн буурал Тэнгэрийн зарлигийг түмэн олонд сонордуулж байна. 2012.09.27-ний өдөр 22 цаг 10 минут. Дээд буурлын айлтгалыг сонсохоор, татахаар тавьж мөн сийрүүлэн бичсэнийг хүргэж байна. Даян дэлхийд түгээн тараана уу.

Тэнгэрийн зарлиг сонсох

Тэнгэрийн зарлигийг татаж авах:
/Доорх линкийн алин дээр нь ч дарж татаж авах боломжтой/
1.http://kiwi6.com/file/829atdsfke
2.http://share.gogo.mn/jX2wijhkEA44581348818189/Tengeriin%20Zarlig%202012.09.27.mp3
3. http://share.now.mn/index.php?k=55c5b7e81ba55b1919920410a6acb89a
4. http://www.mediafire.com/?92y2qrhcityw4eq

Сонордоцгоо,

Харз усыг балгалж
Харанхуй бүрийд биш
Хар мунхаг үрсийг тойруулж
Гэрэлт өргөөнд бууж байгаа нь анхных юм даа

2012-09-18

ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙ АНХДУГААР ИХ ХУРАЛДАЙ БОЛНО


ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙ 
АНХДУГААР ИХ ХУРАЛДАЙН УДИРДАМЖ


Хуралдайн зорилго: 

Их Эзэн Чингис Хаан энэ замбативд заларч зарлиг сургаалаа айлдан, үйлээ хийж буйг олон түмэнд бодитой баримттай танилцуулан, Гэрлийн Өргөөний хийсэн ажлыг тайлагнаж ирээдүйд хийх үйлийг танилцуулах зорилготой.



Хуралдайн үйл ажиллагаа:


Гэрлийн Өргөөний Удирдах Зөвлөлийн баталсан Өргөөний Анхдугаар Их Хуралдайн хөтөлбөрийн дагуу хуралдайг явуулах бөгөөд дараах үндсэн чиглэлээр хуралдай явагдана.
Дээшээ буц