Blogger templates

2013-10-03

Дурсамж. Зураг түүх өгүүлнэ.


Харахад энгийн л нэг зураг. Цас бас хол харагдаж байгаа нэг хүн. Нэг их сайн нягтралтай ч зураг биш. Гэтэл ой дурсамжаа сөхөөд учгийг тодруулаад санахад их л дурсгалтай, тэр үеийн болж байсан явдлууд эргэн тодроод сэтгэлд дулаахан зураг санагдав.

Зураг гэдэг иймийн учир түүх, дурсамж өгүүлдэг ажээ. Зураг авсан хүнд нь гялайлаа. Өнөөдөр өөрийнхөө баахан зургийг олж авлаа. 

Түмэн Онгодын чуулганы дараа цасанд боогдоод хээр хөдөө хэд хонож байхад Эргэлтийн баг очоод Бялуу хувааж идэж байгаа зураг, Гэрлийн Өргөө шинэ жилээ тэмдэглэх үеийн зураг, Байгал Далай явсан зураг, тэнд шумбаж умбаж буй зураг ккк, Говийн аймгуудаар аялсан зураг г.м чухал чухал үйл явдлын дурсамжийг хадгалах зурагнууд илгээсэнд гялайлаа.


Энэ тохиолыг эргэн санахуйд:

Түмэн Онгодын Чуулган амжилттай болж өндөрлөн хээр талд олноороо ярайсан, гэр , машин техник, майхан сэлт, хүмүүс гээд л Чуулганы өмнө болон чуулганы үеэр бужигнаж байсан тэр дүр дураг Чуулганы дараах өдрүүдэд юу ч байгаагүй юм шиг нам гүм болж, гэрийн буурь, энд тэнд овоолоостой хог зэргээр нүүн одсоны хойнох дүр зурагт шилжээд байсан үе. 

Үлдсэн эд зүйлсийг цэгцлэх, хогоо янзлах, 10 000 тоосгоо манан ачуулах зэрэг үүрэгтэйгээр нэгэн гэр хэдэн улаачийн хамтаар тэнд үлдсэн юм.

Яг Чуулган болох үеэр цаг агаар их сайхан тогтуун, намуухан байсан ч Чуулганы дараагаар салхи исгэрээд хүйтэрч цаг агаар эрс өөрчлөгдсөн. Олон машинуудын гарсан мөрөөр машинууд буцахдаа гайгүй явсан ч маргаашнаас нь эхлэн цас орж үлдсэн бид хэдийн хувьд нэг машин нь бензингүй, бас цас хунгарлаж мөр дарсан учир явахад нэлээд төвөгтэй байдалд орсон юм.

......... олон олон адал явдлыг товчлоод яг энэ зургийг тайлбарлахад биднийг эргэхээр Өргөөний хэдэн залуу улаачид түүн дотор Халка Хас, Ган-Ир, Зураг авагч 3 Делика хөлслөөд бидний зүг ирж явах замдаа энэ цасанд суусан байгаа юм. Тэр цасанд суусан газрын зургийг энд авчээ.

Биднийг эргэхээр хотоос нааш гарсан хэд ирэхгүй харанхуй болохоор нь бензин нь дундарч байгаа машинаа асаагаад өөдөөс нь тосохоор нэг улаачийн хамтч явсан чинь яг нэг газар очоод суучих гээд болдоггүй ккк. Тэгсэн тээр хол нэг машины гэрэл гараад бас хөдөлгөөнгүй болсон байв. 1 машин суусан нь тодорхой байсан. Барагцаагаар 1-2км-ын зайтай харагдаж байв.

Алсаас харж харж байгаад дохиод хариу өгөхгүй бас машины шар гэрэл асаад байхаар нь буцаад гэртээ ирэв. Тэгсэн шөнө дунд эргэлтийн багийн 2 улаач алхаж ирлээ гээд нэг савтай бензин барьсаар орж ирсэн юм. Тэдний суусан Делика замдаа сууусан гэнэ ээ. Тэгээд тэнд нэг улаачаа хөлсний жолоочтой үлдээгээд тэр 2 алхаж ирсэн нь энэ байв. Нөгөө суусан машин мөн болж таарав...

Маргааш өглөө нь бид хэд гэгээтэйд машиндаа бензинээ хийгээд нөгөө суусан машиныхаа тийшээ очлоо. Замдаа бас 2,3 удаа цасанд суусан ч олны хүчээр цасаа цэвэрлээд машинаа түрсээр нөгөө Делика суусан газар очиход дөнгөж суусан газраасаа хөдлөөд байж байваа.

Уг нь машин суусан газар нь тийм ч хэцүү газар биш. Харин хүрз байхгүй ухах юмгүй учир шөнөжингөө гараар малтаад эцэс сүүлдээ арга барахдаа уулын бэлд5км газар алхаж очин тэнд өвөлжиж байсан айлаас хүрз гуйгаад хүрзээр малтсан нь үр дүнтэй болсон байв. 

Нэг ийм л явдал болсон юм... Энэ адал явдал цаашаа бас үргэлжилсээн хэхэ.
Бид хэдийг тэнд хөглөж байгааг сонсоод Өргөөний зүгээс 3 жийп машин хөлөглөн Дээдэс тэргүүлэн улаачид хүч нэмэгдүүлэн ирсэн юм. Харин тэднийг ирэхэд зам нь сайхан цэвэрлэгдчихсэн, ямар ч торох зүйлгүй болчихсон бас нар гараад цас нь сайхан хайлчихсан байсан тул юун суух муух асуудалгүй ирсэн дээ. 

Тэд үдээс хойхно ирээд бид хэд хамтаараа гэр бараагаа буулгаж ачаалан 10 000 тоосгоо 2 гуч машин бас бус машинд ачаалан шөнө дунд өнгөрч бараг үүр цайхын наахна тэндээс хөдөлсөөр өглөөд УБ орж ирсэн. Дэлгэрүүлвэл их гоё гоё юм болсоон хэхэ.....

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц