Blogger templates

2014-02-04

Хошууч баатар Харлаг Чонос эцэг


Хатгалдах байлдааны цагт
Хамгийн түрүүнд давшдаг
Харвалдах байлдааны үед
Хамгийн урд халхалдаг
Хошууч баатруудын манлай
Харлаг Чонос эцэг минь
Харцага шумбах мэт дүүлэх
Хошууч тэргүүн Баатрууд минь


Дайны хэнгэргээ дэлдээд
Дайчин уухайгаа хадаагаад
Уртын дуугаа шуранхайлаад
Уулгалан довтлох зоригтнууд
Хатгалдах, харвалдах аль ч үед
Хашгирах, уухайлах, давших бүх цагт
Хаана ч явсан хамгийн түрүүнд эгнэх
Харьшгүй хүчит мохошгүй зоригт
Хамаг Монголын тэргүүн баатрууд
Харлаг Чоносын Хошууч баатрууд

Тогтож суудаггүй, тойрч зугтдаггүй
Зууралдан байлддаггүй, зусардах аяггүй
Замдаа тохиосныг зам гартал цавчдаг
Мөртөө таарсаныг мөр таттал цавчдаг
Хатгалдах цагт харцага мэт шумбах
Харвалдах үед хад мэт хамгаалах
Харьтан дайснаас айх нь үгүй зоригт
Хараа хүрэх газраас уухай нь хадах цэргүүд
Хамаг Монголын тэргүүнд эгнэх Баатрууд
Харлаг Чоносын хошууч Баатрууд

Дайнч Морьдтой
Дайчин Уухайтай
Дайны Их хэнгэрэгтэй
Дайсныг дарах шидтэй
Барааг нь харвал цочихоор
Бараан хар хуягтай
Хатгалдахаас айдаггүй
Харвалдахаас буцдаггүй
Довтлохоос халширдаггүй
Тулалдахаас эмээдэггүй
Хамгийн эхэнд явдаг одод
Хамаг Монголын тэргүүн баатрууд
Харлаг Чоносын хошууч баатрууд

Олон дотроос шигшигдсэн цэргүүд
Олон эрсээс шалгарсан дайчид
Хааны зарлигаар л хөдөлдөг
Хамгийн түрүүнд л давшдаг
Хамаг Монголын хошууч баатрууд
Харлаг Чонос тэргүүт цэргүүд
Хан хорвоод цуутай эрс
Дуурсах нэрийг нь дуулгасу
Дурсагдах алдрыг нь мандуулсу.



No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц