Blogger templates

2017-03-25

Үгийн амь зүрхний хөг


ХӨХ МӨНХ ТЭНГЭРИЙН БОШГО
ХҮЧИН ӨГӨХ ЦАГИЙН ГЭРИЭС
ХААДЫН УХААН СОНСДОХ ӨНДӨРЛӨГ
ХАРЦ АРДЫН ХОЙМОРТ АЙЛЧИЛЖ

УХААН УНДРАХ БУЛАГ АМИЛАХАД
УРЬД ЦАГИЙН УУХАЙ СОНСОГДОЖ
ЭДҮГЭЭ ЦАГИЙН СҮНС СЭРЭН БАЯСАЖ
ЭРТНИЙ ОМОГШИЛООР СЭТГЭЛ ГИЙЖ

ДАЛАЙ ИХ ХААНЫ СУУ УХААНТ
ДЭЛГЭР ЕРӨӨЛИЙН ДЭЛГЭМЭЛ ӨЧИЛ
“МОНГОЛ ТОВЧИОН ТҮҮХИЙН ТАЙЛАЛ”
МОНОГОУУЛ ГЭГЭЭРЭЛ БҮХНИЙГ
МОНТОБУМЭН БОДИСТ ХӨХ ТОЛБОТ
МИНИЙ АРДЫН ЗҮРХЭНД ЦЭЦЭГЛҮҮЛМҮЙ.

(Монгол Товчион түүхийн тайлал судар. 2015 он. 18-р тал)




Монгол Товчион Түүхийн тайлал 3 боть судар. 2015 он: Ажлын өрөөндөө.
Энэ мөртүүдийг анх уншихад сэтгэл огшиж дотроос нэг юм дүрэлзэх шиг санагдаж билээ. Тэр нь 2015 оны 4 сард Монголын Нууц Товчооны тайлал болох Монгол Товчион Түүхийн тайлал 3 боть ном хэвлэгдэн гарах тэр үед төрсөн сэтгэгдэл юм. Өнөөдөр бас хадгалагдан байна. 2011 оны 5 сард буюу одоогоос 6 жилийн өмнө “Эзэн Би эргэн ирлээ” гэх нэгэн урт айлдварыг уншаад сэтгэл маань бас ийнхүү хөөрч байж билээ. Тэгэхэд анх удаа сэтгэл дотроос нэг юм дүрэлзэн асах шиг санагдаж, сэтгэл огшиж, бахархах баярлах зэрэгцэн, оюун бодол маань нэг юманд оосорлогдох шиг болсон юм. Тэр оосор минь намайг зөв зүйлд хөтлөн өнөөдөр Гэрлийн Өргөө хэмээх энэ том бүл бий болж, амьдралын минь салшгүй нэг хэсэг болжээ. 

Тэгэхээр үг гэдэг амьтай, асар их хүчтэй, хүнийг дагуулж, зам мөрийг чиглүүлэх их чадалтай байдгийг өөрт тохиосон хоёрхон жишээгээр эргэцүүлэн ухсанаа энд бичиглэж байгаа минь энээ. Тэгэхээр энэ бол үгийн Амь, үгийн хүч юм.

МОНОГОУУЛ ГЭГЭЭРЭЛ БҮХНИЙГ МИНИЙ АРДЫН ЗҮРХЭНД ЦЭЦЭГЛҮҮЛМҮЙ. хэмээн төгсөх энэ мөртүүдийг уншихад ямар нэгэн итгэл найдварын оч асах гээд байгаа юм.  
Моногоуул гэдгийг би ухахдаа Монгол гэдэг үндэстэн үүсэн бий болж, мандан цэцэглэж, өнөөдрийг хүртэл оршин тогтносон, түүхийн их цаг үеүдийг туулан ирсэн Монгол гэдэг улс юм болов уу гэж ухаад байгаа юм. Магад энэ нэрийг үеэр задлаад тайлбарлавал зөндөө ажил орох байх, олон утга ч гарч ирэх байх. Ямартай ч энэ судар маань Монгол гүрний өнөөг хүртэл оршин тогтнож ирсэн түүхийн улбаа, тэндээс олсон гэгээрэл ухаарлыг хөх толботой ард түмэн, таны бидний зүрхэнд цэцэглүүлэх гээд байгаа юм байна гэж би ухаарав. Тэгэхээр энэ бол Зүрхний хөг юм. Үүнийг би өөрт тохиосон жишээгээр өгүүлсү.

Өнгөрсөн жилийн 9 сард (2016.09 сар) Гэрлийн Өргөөнөөс жил бүр зохион байгуулдаг Эх Дэлхий Мину Бөөгийн Наадмын  Галын Бөөлөөний үеэр буусан Онгод маань ийнхүү хэлж байсныг тод санаж байна.
Хөх Тэнгэрийн улаач болж 
Хөрстөд чи мэндлээд, 
Хэц нэгийг дэлдэж 
Хуяг нэгийг нөмөрсөн ч 
Хийх үйлэнд чинь хязгаар бийг тань. 
Үр чиний үйлдэж барахгүйг Өрөөл нэгэн бардаг юм. Хэц дэлдээд хийгээгүй үйлийг чинь
Хуяг нөмрөөгүй нэгэн ч хийж чадах үе байдаг юм. Бөө үрс та нарын үүрэг бол хүн бүхний хөгийг сэрээж, сэтгэл зоригийг бадрааж, оюунд нь нуугдаж байгаа бүхнийг сэрээх юм. Тэр л та нарын үүрэг. Тэгж чадвал Монгол мандана хэмээх утгат үгийг хэлж байж билээ. Үүнийг би Зүрхний хөг юм болов уу гэж ухаж байна. Бид өөрсдийн хөгөө олон янзаар олж авдаг. Таны сэтгэлийг бадрааж буй бүхэн таны хөгийг сэрээж байгаа. Дуу хуур, Шүлэг найраг, Онгодын сургааль, Ном судар, Үйл явдал гээд олон бий бизээ. Хэзээд үл мартагдах нь зүрхний хөг биз ээ.
Би өөрийн хөгөө Онгодуудаас олж авсан. Харин та бүхэн Монгол Товчион түүхийн тайлал судрыг уншаад нэг болгоогоорой. Магад нэг хөгийг олж авах ч юм билүү. Үүгээр нэгэн эргэцүүллийг өндөрлөе.


No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц