Дуулин
АНУ-д хэрхэн суралцах вэ гэдэг талаар бичсэн ном нэлээд их бий. Тэр дундаас Ц.Оюунгэрэл. АНУ-д суралцсан тэмдэглэл номын энэ зөвлөгөөнүүд надад их таалагддаг юм. Бусад номон дээр байдаг зөвлөгөөтэй харьцуулахад надад өгсөн үр дүнгээрээ лав илүү гэдгийг нь мэдэж байна. Би энийг анх харчихаад /нэлээн хэдэн жилийн өмнө/ Мөнхгэрэлээ өөрийн үнэт зүйлээ тодорхойл, ойрын болон алсын зорилгоо маш тодорхой гаргаж ир, тэнгэр дээр нисээд байлгүй газарт бууж ир гэж тэмдэглэл дээрээ бичсэн байх юм. Тухайн үедээ надад эдгээр зөвлөгөөнүүд хүчтэй сэтгэгдэл төрүүлж, тун их хэрэг болсон юм шүү. Хэдэн жилийн өмнөх явдал л даа. Мөн би АНУ-д сурах алсын төлөвлөгөөтэй болж байсан юм. Одоо болтол төлөвлөгөөгөө орхиогүй шүү. Гэхдээ одоогийн байдлаар Сонгуульд хорогдоод АНУ явах бодлоо түр орхичихоод байгаа. Тэгж байгаад ямар ч байсан явж мэргэжлээ дээшлүүлэх юм шүү.
АНУ-д суралцах 50 зөвлөгөө
- Мөрөөдөлтэй бай. Мөрөөдөлгүй бол амьдралд таарах таатай боломжуудыг алдсаар байх болно. Гэхдээ оройтсон мөрөөдөл нь огт мөрөөдөөгүйгээс дээр.
- Өөрөөрөө бай. Өөрийн гэсэн үнэнээрээ байснаар нэг хэсэг алдаж болно. Гэвч цаг хугацаа цаашлах тусам өөрийнхөөрөө байсан хүн л бусдад илүү ойлгомжтой болж, хүмүүс түүнд итгэдэг.
- Ардчиллаас өөрт хэрэгтэй үнэт зүйлийг олж хар. Ардчилал чам шиг над шиг жирийн хүмүүст сонголт, эрх мэдэл өгдөг. Зөвхөн ардчилалтай, чөлөөт сонгуультай орчинд л бид дахин алдаа гаргах эрхтэй, бас шинэ боломжуудыг өөртөө нээх ирээдүйтэй байдаг.
- Англи хэл суръя, түүнийгээ сайжруулъя гэвэл хоног өдөр алдалгүй ямар нэгэн зүйл хий. Зүгээр л сууж болохгүй.
- Англи хэлнээс орчуулга хийхдээ аль болохоор өөрт хэрэгтэй, сонирхолтой байлга. Өдөр тутмын зурхай, сонирхолтой үйл явдлын мэдээ, захидал харилцаа, шинэ хичээл зэргийг өөртөө зориулан орчуулж болно. Хаин бусад орчуулгыг мөнгөөр хийвэл сонирхол буурахгүй сайн талтай.
- Өчигдөр цээжилсэн үгээ өнөөдөр санах гэж битгий өөрийгөө зовоо. Мартсан үгээ шинээр цээжлэх үгийн жагсаалтанд оруулж дахин цээжил.
- Англи хэл дээр кино мэдээ үз.
- Алдаа гаргахаас айлгүй англиар ярь. Алдаа гаргахаас айсан хүн хэзээ ч сурдаггүй.
- Цээжил. Хэоэх үгээ англиар өэлдээд цээжил. Англи дуу сур.
10. Англи хэл сурахад сэтгэл санааны хүч ихээхэн шаардагдах учир өөрийгөө өөдрөг, урам зоригтой байлга. Бусалтай өөрийгөө бүү харьцуул. Хэрэв бусдаас удаан сурч байна, тэднээс муу ярьж байна гэж өөрийгөө доогуур үнэлвэл урагш ахихад саадтай. Өөрийгөө зөвхөн өөрийнхөө өчигдөртэй л харьцуул.
11. TOEFL, GRE, GMAT, SAT зэрэг стандарт шалгалтад зориулалтын номыг нь авч бэлтгэ Бэлтгэлгүйгээр орвол мөнгөний гарз болно. Дор хаяж гурван сарын бэлтгэл хэрэгтэй.
12. Стандарт шалгалтуудын дизайн үргэлж өөрчлөгдөж байдаг тул хамгийн сүүүлийн үеийн номыг олж бэлтгэх, эсвэл ийм шалгалтанд бэлтгэх зурст суралцаж сүүийн үеийн мэдээлэлтэй орох хэрэгтэй. Шалгалтын дизайныг ойлгоогүйгээс маш олон зүйлийг алдаж болно.
13. Шалгалтанд орохын өмнө цаашид өөрийн дүнгээ илгээх дор хаяж 3 сургууль, тэтгэлгийн хаягийг мэдэж авсан байвал сайн. Ийм хаягггүй орсноос болж оноо чинь буурахгүй ч мөнгө, цаг хугацаа хэмнэх боломжоо алддаг.
14. Аудио, компьютер, ном дэвтэр харандаа гээд бүхий л боломжтой хэрэгслийг ашиглаж шалгалтандаа бэлтгэ.
15. Хүнтэй хамтарч бэлтгэ. Стандарт шалгалтуудыг хэдэн зуун мянган хүн нэгэн зэрэг өгч байдаг бөгөөд чи тэр олон хүний хэдэн хувьд нь багтах вэ гэдгээр л оноо чинь гардаг. Жил ирэх тусам дундаж шалгуулагчийн оноо чангарч байдаг учир топ тавин хувьд багтах шалгуур тэр хэмжээгээр чангардаг. Иймээс өөрөөсөө зарим талаараа илүү сайн хүнийг олж хамт бэлтгэвэл тэр хэмжээгээр оноо чинь чангарах бололцоотой.
16. Стандарт шалгалтын унших дасгалыг хийхдээ уншиж буй сэдвээ сэтгэлээсээ сонирх.. Сониуч сэдэлгүйгээр уншвал агуулгыг нь цагтаа багтааж тогтоохгүй, хариултыг хурдан олж чадахгүйгээс болж оноо алдана. Уншиж байгаа хуудас болгондоо шинэ зүйл сурч байгаа оюутны байдлаар ханд.
17. Сургуулийн бодлогыг судла, ойлго. Тэнд санамсаргүй үг гэж байхгүй. Хэрэв хичээлийн танхимд олон талын байр суурь, төлөөлөл байлгахыг эрхэмлэдэг | diversity policy| гэсэн байвал Монгол хүн тэр сургуульд тэнцэх магадлал маш өндөр.т Учир нь Монгол хүн огт очиж байгаагүй сургууль, чиглэл, хөтөлбөр олдох тусмаа тэр хийчээлийн орчинд чи шинэ байр суур гаргаж ирэх хүн гэж тооцогдож чамайг элсүүлэх магадлал нэмэгдэнэ.
18. Хэрэв сургуулийн элсэлтийн заавар дээр “эрт өргөдөл ирүүлсэн хүмүүсийг тусгайлан авч үзнэ” гэсэн үг өгүүлбэр байвал өргөдлөө эцсийн хугацаанаас нь 2-3 саырн өмнө явуул. Ер нь жил бүрийн 12 сарын 1-ээс 1 сарын 31-ний дотор хамгийн сайн сургуулиуд өргөдлөө авч дуусдаг тул дээрх сургуульдаа 11, 12 сард багтааж өргөдлөө явуулсан нь дээр. Ингэж эрт өргөдөл гаргасны шагнал нь юу ч байж магадгүй. Жнь: бусдад нээлттэй биш зөвхөн эрт өргөдөл гаргасан хүмүүст мэдээлдэг томоохон тэтгэлгийн санал ириүүлэх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт гэнэтийн бэлэг гарч ирдэг.
19. Өргөдөл гаргахдаа худал хуурмаг мэдээлэл явуулахыг цээрлэ. Эхнээсээ л бүх зүйл үнэн байх ёстой. Энэ зөрчлийг зөвхөн өргөдөл гаргахдаа төдийгүй дараа дараагийн бүх шалгуурыг давахдаа баримтал.
20. Цэдэвдамбын Оюунгэрэл, Америкт суралцсан тэмдэглэл, УБ 2007 номын “Чиний соёл-чиний нэр төр” гэсэн хэсгийг унш.
21. Эссэгээ сонирхолтой бич. Амьдралдаа тохиолдсон жишээ баримтыг оруул. Өөрийгөө огт танихгүй хэн нэгэнд танилцуулж байна гэж төсөөл.
22. Зорилгоо тодорхой бич. Хувийн бизнс эхлүүлэх, шинэ бүтээл гаргах, ном бичих, улс төрийн албан тушаалд өрсөлдөх, ажил дээрээ албан тушаал дэвших гээд тодорхой зорилготой байх тусмаа сайн.Амбиц гэж нэрлэгдэх тэрхүү өөртөө итгэлтэй байдлын чинь хэмжээг таны зорилгоо тодорхойлсон байдал харуулдаг.
23. Сургуулийнхаа алдартай үнэ цэнэтэй зүйлийг судлаж эссэндээ оруул. “Танай сургуулийн сагсны баг таалагддаг, би тэмцээн болгоныг нь үздэг”, танай сургууль алдарт Силиконы хөндийн компаниудын эздийг төрүүлсэн газар учраас би тэнд л инженер болох ёстой гэж бодсон” гэдэг ч юмуу. Иймэрхүү романтик бөгөөд үнэн сэтгэлийн үг бас нөлөөтэй шүү.
24. Сургууль, тэтгэлэгт өргөдөл бичихдээ өөр ямар сургууль, тэтгэлэгт өргөдөл гаргаснаа нуулгүй бич. Ингэснээрээ чи чин үнэнчээ харуулах төдийгүй сургууль чинь чамайг авахаар өрсөлдөх болно.
25. Чамайг яг ямар шалгуур, ямархуу тохиолдлоор сонгож байгааг урьдчилан мэдэхийн аргагүй болохоор өөрийнхөө тухай аль болох дэлгэрэнгүй материал явуул. Ямар нэгэн зүйүл чинь анхаарлыг нь татаж чадах аваас чухам л тэр бусдаас ялгарсан мэдээлэл чинь л хэрэг болно.
26. Чамайг сонгох бүрэлдэхүүн нь хэн хэн байна гэдэг нөлөөлөхөөр оролдох хэрэггүй. Харин өргөдөл явуулсан албатайгаа харилцаатай бай. Өргөдөл материалаа явуулчихаад шийдвэрээ хүлээгээд таг суугаад байж болохгүй. Өөрийнхөө өргөдлийн талаар ямар нэгэн зүйл лавлах, мэдээлэл авах зэргээр өөртөө санаа тавь.
27. Өөртөө итгэ. Өөрийгөө ямар ч хүнтэй эн зэрэгцэх нэр төртэй гэдгээ бүү март. Шударгаар хөдөлмөрлөж байгаа бүх хүний нэр төр ижил хэмжээнд байдаг. Харин тэдний олох хөрөнгийн хэмжээ л ялгаатай боловч энэ нь зэрэг зиндааг тодорхойлох ялгаа огт биш юм. Хэрэв чи болоод гэр бүлийнхэн чинь шударгаар ажиллаж амьдардаг бол, хэрэв чиний зорилго тодорхой бөгөөд хүнлэг бол чамайг ойлгох дэмжих олон хүмүүс байгууллага байгаа гэдэгт итгэ.
28. Эрх эрх чөлөөгөө мэдэж ав. Хэн ч чамайг доромжлох гутаах ёсгүй. Чи сурахыг мөрөөдсөнийхөө төлөө, түүнийгээ биелүүлэхээр алхам хийж эхэлснийхээ төлөө гутаагдах доромжлуулах ёсгүй. Хэрэв хэн нэгэн хүнээс ийм хандлага илэрвэл өөрийгөө өмөөр. Үгүйдээ л өөрийгөө зөвтгөх эрүүл гэгээн байр суурьтай байж, өөртөө итгэх итгэлээ хадгал. Чиний хийж буй алхам амжилтанд хүрэхээс үл хамааран чи өөрийгөө хөгжүүлэхийн төлөө зүтгэх эрхтэй.
29. Өөрөө өөртөө цаг зарцуул. Сургууль мөнгө хөөцөлдөхөд цаг заваа гарга.
30. Хэрэв мөнгөний эрэлд гарсан бол замд тааралдах бүхийл ажлын ихэнхийг нь өөрөө нугал. Хэзээ ч бүү залхуур. Чамд туслахаар санаа тавьж буй хүмүүсийг жижиг сажиг ажлаар дарж огт болохгүй. Тэд зөвхөн чиний хийж чадахгүй ажилд л цаг заваа зарцуулсан нь дээр.
31. Хэн ч чиний төллөө үнэ төлбөргүй ажиллах албагүй.
32. Тэтгэлгийн сангуудыг цаг хугацаа зориулалтын чиглэлээр нь эртнээс сонгож бүртгэж бай. Бүрдүүлэх материалуудыг нь судалж урьдчилан бэлтгэ.
33. Сонгосон сургуулиудаа тал талаас нь маш сайн бүгдийг нэг бүрчлэн судал, Тактик боловсруул.
34. Оюутны зээлийн бодлогыг судла. Төрөл бүрийн зээл тусламжийн бодлогод чи нийцэх үү гэдгээ мэдэж ав. Нийцэхээр байвал зээлээр суралцах нь санхүүжилт олох хялбар аргын нэг юм.
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.