Blogger templates

2011-11-27

Оюутолгойд Хятадууд Монгол хүнийг боож алжээ


Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оюу Толгойд Монгол хүн амиа алдсан тухай ганц нэгхэн мэдээнүүд нийтлэгдэх боллоо. Оюутолгой компанийн рекламыг тавьдаг томоохон гэгдэх мэдээний сайтуудад харин энэ талаар чимээ шуугиангүй л байна. Энэ тухай мэдээллийг хүргэе.

2011-11-26

Бөөгийн тухай асуултаа илгээнэ үү


Сайн байцгаана уу


Их Эзэн Чингис Хааны Улаач Аянга удганы блогт морилж байгаа зочид та бүгдийн амар амгаланг эрье.  Аянга Удганы дараагийн ном Бөөгийн тухай ном гарахаар бэлтгэгдэж буй бөгөөд блогт зочилсон та бүхэн бөөгийн тухай мэдэхийг хүссэн асуултуудаа tengermongolgazar@yahoo.com хаягаар илгээнэ үү.

2011-11-16

ЭЗЭН ЧИНГИС ХААНААС АСУУСАН 73 АСУУЛТ 73 ХАРИУЛТ


Хэрэв Эзэн Чингис Хаан буусан юм бол НОТОЛГОО нь хаана байна гэж миний нэг найз асуув.  Тэр надтай адил улс төр судлаач мэргэжилтэй хэдий ч ийм асуулт асуув. Хэрэв Эзэн Чингис Хаан эргэн Монголдоо заларсан гэвэл бараг Монголын бүх хүн ийм л асуулт асуух байх. Тиймээс энэ хүмүүст зориулж доорх нийтлэл, баримтуудыг нэгтгэж сийрүүлэв. Үнэхээр Эзэн Чингис Хаан Улаачаараа дамжуулж энэ замбад заларлаа гэж бодоход түүнийг үнэхээр ХААН мөн гэдэгт яаж итгэх вэ?

2011-11-05

Чингис Хаан оюуны гоц чадвартай ер бусын хүн байв уу, аль эсвэл ...


Философийн ухааны доктор, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Н.Хавх,

Энэ дэлхий дээрх амьдралын утга учир,шалтгаан, зураг төөргийг амьд биетийн амьдарч буй газар нутгийн байгаль цаг агаараар нь, эсвэл тэнгэр огторгуйгаар нь, эсвэл энэ хоёрыг шутэн барилдуулан тайлбарлах, ийм л гурван зам, хувилбар бий. Энэ талаасаа өрнө, дорныхны танин мэдэх арга ухаан төстэй юм шиг хэрнээ, ялгаатай. Ялгаатайдаа бүүр эсрэг. Дорно дахины ухаан, мэдлэг бугд л од, гариг эрхсийн хөдөлгөөн, тэнгэр огторгуйтай холбоотой, түүнээс улбаатай байдаг. Эдгээр ухааны цаад нарийн, гүн гүнзгий агуулгыг орчин цагийн шинжлэх ухааны холбогдох агуулгатай дуйцүүлэн одоогоор хараахан тайлбарлаж чадаагүй байгаа бөгөөд, туүнийг юм юман дээр тухайн тохиолдолд Эзэн Чингисийн жинхэнэ төрхийг судлан шинжлэхэд арга зүй болгон шууд хэрэглэхэд бэрхшээл их бий. Тиймээс суут хүний тухай гол төлөв европын гун ухааны холбогдох онол, сургаалыг арга зүй болгох замаар Чингис хааны жинхэнэ дүр төрхийг гаргаж тавихыг зорилоо.

2011-10-20

Тэнгэр Монгол Газар ном унших татах


Эзэн Чингис Хааны айлдсан Эзэн би эргэн ирлээ айлтгалын тайлбар, түүнтэй холбогдсон Аянга удганы түүхийн тухай Тэнгэр Монгол Газар номын албан ёсны хувилбарыг үнэ төлбөргүй унших болон татахаар тавьж байна. Номыг уншиж амжаагүй болон унших боломжгүй алс хол, хилийн чанад, гадаадад байгаа хүмүүст зориулан онлайнаар тавьж буй юм.

Чингис Хаан Хөх Монголдоо эргэн заларсныг Монгол хүн бүр мэдэх эрхтэй бас ёстой тул Тэнгэр Монгол Газар номыг хүн бүхэн унших, цааш нь дамжуулах, түгээх, хэсэгчлэн болон бүтнээр нь хэвлэх, блог сайтууддаа нийтлэх эрх нээлттэй. Хөх Толбот Монгол хүн бүр Эзэн Чингис Хаан Монголдоо эргэн заларсныг Дэлхийд зарлан тунхаглахтун. Салхи мэт түгээгтүн.

Жич: Тэнгэр Монгол Газар номыг ашгийн зорилгоор хэрэглэхийг хатуу хориглоно. Хэрхэхийг Тэнгэр мэдэх Тэнгэрийн ном болно.

Номыг татах бол ном унших хэсгийн доор байгаа Download гэсэн товчийг дарна уу. Санал сэтгэгдлийг https://www.facebook.com/groups/Chingis фэйсбүүк групээр солилцоно.


2011-10-15

Х.Сүлдэт: Бөөгийн ёс ардчилалгүй юу


Эх сурвалж: http://galaarid.mn

Бөөгийн уг наалгасан за­рим хүмүүс яаж амьдрал ахуй­гаа зохицуулахаа мэдэ­хээ больчихсон, сандарч явааг хараад энэхүү бичвэ­рийг үүсгэв. Би уг нь бөө мөргөлд үнэн сэтгэлээсээ бишрэлтэй ханддаг юм аа. Гэхдээ Монгол оронд бөө мөр­гөл дахин дэлгэрэхээс өмнө өөрийн амьдралд ба­рим­талж ирсэн зарчим, за­рим нэг хэвшил, зуршил, ит­гэл үнэмшил маань чин сү­сэгт мөргөлчин байхад минь мөн ч их саад болох юм даа. Худлаа ярих, хулгай хийхээс эхэлдэг нөгөө айхавтар ар­ван хар нүглийг үйлд гэж ямар ч шашин, номлол, үзэл суртал хэлдэггүй хойно тэр талаарх сургаал, ёс зүйн жиш­гээс гадна бас сонин со­нин ёс, дэг жаяг байнаа энэ бөөгийн орчинд. Ёстой л хүн мэдэхгүй юмныхаа боол гэгч болох юм даа гэж халагла­маар санагдаад, заримдаа тэрслүү тэрслүү бодлууд сэт­гэлд орж ирээд, тэр бод­лоо­соо айгаад тэнгэрийн дор үе үе навтайж явах бо­лов. Тухайлбал,

2011-10-12

Бэлчээр нутгаас төрсөн баатар Мэргэнд зориулсан дуу. \зохиогч нь өвөрмонголын оюутан залуу,одоо сураггүй байгаа\ Iragiin orchuulsnaar


эх сурвалж: http://borshuvuu.wordpress.com
Хэдийгээр энэ дууг Хятадаар дуулж байгаа боловч үгийг нь сонсоод Монгол хүн бүр мэдэх хэрэгтэй гэж бодов. Тиймээ бид Чингисийн үр удам.


Бэлчээр нутгаас төрсөн баатар Мэргэнд зориулсан дуу. \зохиогч нь өвөрмонголын оюутан залуу,одоо сураггүй байгаа\ Iragiin orchuulsnaar

Ёо,  Хэдийгээр би хятадаар дуулавч,  би бол монгол хүн юм
Чиний юу гэх  надд падгүй, би бол монгол хүн
Миний судсаар монгол цус гүйнэ
Өргөн уудам монгол тал минь миний төрсөн нутаг билээ
Нэгэн цагт тэгш өндөрлөгт ногоон байсан тал минь
шар тал болон хувирчээ

2011-10-10

Чингисийн Монгол бүлхэм Аянга удганаар засал хийлгэсэн болон Эзэн Чингис хаантай уулзсан тухайд маш товчхон


Чингисийн Монгол Фэйсбүүк бүлхэм байгуулагдаад 4 сар орчим болж байгаа бөгөөд бид бүхний хамгийн анхны нүүр тулсан уулзалт маань интернэтээр бөөндөө Аянга удгантай уулзан засал хийлгэж, дараа нь Эзэн Чингис хаантайгаа уулзсан явдал байлаа. 

Энэ үйл явдлын тухай тэнд очсон хүн бүр дэлгэрэнгүй бичиж тавих байх. Бүх хүн өөрийн сэтгэгдлээ бичээсэй гэж хүсч байна. Тиймээс би бас Хаантай уулзсан 2 дахь удаагийн уулзалтынхаа сэтгэгдлийн талаар товч өгүүлье.

2011-10-09

Чингисийн Монгол бүлхэм Зүрх Хайрханаа тахив. Фото


Чингисийн Монгол груп үүсгэн байгуулагдаад 4 сарын нүүрийг үзэж байгаа бөгөөд групын хоёрдахь томоохон ажиллагаа болох энэ дэлхийн Хаан уул Зүрх Хайрханыг тахих ёслол 2011.10.09-нд боллоо. Групын эхний үйл ажиллагаа нь Эзэн Чингис хаантай уулзах ёслол байсан бөгөөд нууц ихтэй уулзалт болсон тул дараа тухтай бичнэ ээ.
Дээшээ буц