Blogger templates

2012-01-11

Монгол тулгатны 100 эрхэм Ш.Чоймаа



Үнэхээрийн гайхалтай. Монгол хүн бүр үзээсэй.  Чоймаа гуай 1989 оноос эхлэн Монгол бичгийн хичээл МҮТВ-ээр явуулдаг байсан. Ямартай ч би жаахан байхдаа Оросын Рекордс ч билүү нэг хар зурагтаар энэ нэвтрүүлгийг үздэг байж билээ. Энэ нэвтрүүлгээс ая нь сэтгэлд хамгийн их хоногшжээ. Мөн Чоймаа гуайн Монгол бичиг хэрхэн бичдэг нь нүдэнд үзэгдэх шиг болдог. Самбар дээр яаж тэгж гоё бичдэг юм болоо гээд дараа нь сургуульд ороод самбар дээр бичиж үзээд өөрөөсөө ичсэн. Тэгээд яаж ч хичээгээд самбар дээр сайхан бичиж чаддаггүй л байсан юм. Тэр үеийн хичээлийн самбар Шохойгоор бичдэг байсан. Одоо бол Пламастраар бичдэг болсон.


Калиграфын загалмайлсан эцэг гэж нэрлэж болох Баттөмөр гэдэг энэ хүн их сонирхолтой ярих ажээ. Түүний урласан калиграфууд дэлхийн 56  орны төрийн тэргүүн, мөн бусад алдартай хүмүүст  хадгалагдсан байдаг юм байна.  Далай лам, Английн хатан хаан, Оросын Медведв, Путин , АНУ-ын Буш,Саудын арабын хаан, Монаккагийн ханхүү, Дани, Японы хаан ханхүү, солонгосын тав зургаан ерөнхий сайд, Солонгосын 4 ,5 ерөнхий сайд ерөнхийлөгч ч билүү 56 хүнд л байдаг юм даа гэнэ.

Сурвалжлагч: Орчин үеийн хүмүүс Монгол бичигийг хэрэглэнэ гэхээр их төвөгшөөж байна. Аав гэж бичихдээ Абу гэж бичээд аав гэж ойлгодог. 2 давхар юм цээжлэнэ гээд төвөгшөөдөг. 

Баттөмөр: За тэгвэл Англи хэлийг хүмүүс яагаад сураад байгаа. Англи хэл нэг өөрөөр бичээд нэг өөрөөр ярьдаг. Гоод /good/ гэж бичээд Гүүд гэж уншдаг ш дээ гэнэ ээ. Хэ хэ яг үнэн хэлжээ. 19:00 дээр байна.

За та бүхэн энэ нэвтрүүлгийг дуустал нь үзээрэй. Мөн татаад авахад илүүдэхгүй, байж байхад хэрэгтэй видео байна.



No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц