Blogger templates

2012-01-15

Тэнгэр эцгийн талаар асуусан хүнд хариулт болгов.


Миний мэйл хаягаар дараах асуулт иржээ.

Сайн байна уу? Таниас асуух зүйлс байна. Тэр ТЭНГЭР ЭЦЭГ гэдэг ойлголт юун ойлголт юм бэ. Би Монголчуудыг Тэнгэр-ээ шүтдэг гэж бодож байснаас биш Тэнгэр Эцэг гээд дээр нэг зүйл байдаг гэж бодож байсангүй ээ. 

Хэрэв Тэнгэр эцэг гэдэг ойлголт байдаг бол Есүс Христ үнэн зүйл болж таарах гээд байналдаа. Тэрний ч бас ерөнхий санаа нь Тэнгэр эцэг гэдэг ойлголт байгаа юм. Би Монголчуудыг Өвгөд нь халихаараа тэнгэр өөд явдаг болохоор тэнгэрээ шүтдэг юм байх гэж бодоод. Хэрэв Тэнд нэг Тэнгэр эцэг гэж зүйл байга бол Гадаадуудад өөрийгөө таниулах арга нь Христ, Лал, Будда гэх мэтээр өөрийгөө олон талаар өөр өөр үндэстнүүдэд таниулсан хэрэг биш үү? мунхаг балчир би сайн ойлгохгүй байна аа. Хэрэв би Монголоос өөр улсад төрөөд Тэнгэр эцэгийг мэдэхгүй насыг бараад дээр очвол хэнд уурсан гашуудах билээ? Бас тэнгэр дээр яагаад гадаад дотоодгүй бүх хүмүүс нь холилдож байдаг гэж. Тэд хэрхэн биесээ ойлголцож ярилцаж бие биендэ захирагдан орших билээ. Дээр очихоороо бүгд нэг хэлтэй болчихдог хэрэг үү? энэ бас нэг сонин зүйл байна. Би бол нээх сонин гадаадуудтай хамт дээр баймааргүй л байна. Аав ээжтэйгээ ах дүүстэйгээ л баймаар байна. Дээшээ очих тэр нэгэн ү?дээ шдээ . 

Гадаадуд дээр очоод хэрэв манай Тэнгэр Эцэг байгаа бол өөрсдийнх нь шүтдэг Лал, Будда, Христ энэ тэр байхгүйг мэдээд яадаг юм бол? Тэнд ч амиа хорлох гэж байдаггүй л байхалдаа. Гэхдээ л сүнс оршиж байга болохоор нэг юм хийдэг л байлгүй. Үнэнч гэдгээ илэрхийлэх гээд айн? тэгдээггүй юм болов уу? кк. Би зүгээр тэнгэр дээр Чингис, Модунь Шанью ч юм уу Монголын дээр үеийн хаадуудын нэг нь байдаг байх тэр л бүгдийг захирдаг байх гэж сэтгэх гээд байх юм. Та хүсвэл энэ асуулт бүгдэд минь хариулт илгээгээрэй.


Хүндэтгэсэн
*******

Энэ хүн мэдээж Аянга Удганы блогийг уншаагүй л хүн байна. Уншсан бол Тэнгэр эцгийн талаар хангалттай ойлголт өгөх хэмжээний зүйлийг бичсэн байгааг олж харах байсан. Гэхдээ асуултууд нь их нарийн байгааг бодоход бас нэлээд тунгаасан, эрэлхийлсэн үнэний төлөө явж байгаа мэдлэг чадвартай нэгэн гэж би ойлгож байна. Энэ асуултыг аль дээр асуусан ч хариултыг нь удаасанд өршөөгөөрэй. Завгүй байж байгаад одоо л бичиж байна. Мөхөс би вээр өөрийн сонссон, ухаарсанаараа дээрх асуултад хариулт өгөхийг хичээе. Аянга удганаас асуувал илүү ойлгомжтой хариулт авч болох ч Их Аянга удган маань хүмүүсийн асуултад хариулах ч завгүй маш их үйл хийж, гадны улсуудын уул хангайг тахиж эздийг нь сэрээн байгаль дэлхийг амилуулах асар хариуцлагатай бөгөөд чухал ажлуудыг хийсээр яваа.

Тэнгэр эцэг гэж байдаг уу?

Бөөгийн Ёсонд 101 тэнгэр байдаг. 99 тэнгэр мөн Тэнгэр эцэг, Тэнгэр ээж гэж байдаг.  Их Эзэн Хаанд бараалхдаг өдөр мөхөс би Тэнгэр эцэгт золгох хосгүй завшаан бас тохиосон билээ. Их Хаантай хөөрөлдөх ахуйд Эзэн дээдэс: Би бол Тэнгэр эцгийн дэргэд өчүүхэн бөөс гэж айлдахыг сонсов. Өмнө нь Аянга Удганы блогоос Тэнгэр эцгийн тухай уншиж байсан бөгөөд энэ удаад харин Эзэн Хаанаас өөрөөс нь дахин нэг сонсов. Тэнгэр эцэг сүрийг үзүүлэн буугаад Тэнгэр эцэг, Дээд Тэнгэр эцэг гэдэг чинь би байна даа гэв. Би Тэнгэр эцэг буугаад ирнэ гэж бодоогүй байсан болохоор тулгамдан балмагдсан ч Орчлон хорвоогийн үүсгэгч хүч, Хамгийн дээд засаглал, Хамгийн дээд хүчтэй нүүр тулсандаа маш их баяртай байлаа. 

Тэр өдөр Тэнгэр эцэг буусан гол шалтгаан нь  тэр дороо тодорхой болов. Аянга Удганыд ирэхээс өмнө Удганы багшийн лекцэд би суусан бөгөөд Зайрантангийн лекцэнд шавь нар нь бас байсан юм. Харин тэр шавь нар нь Удган руу хаялага явуулсан байгаа юм. Тэнгэр эцэг бууж ирээд: Миний Удган руу хаялага явуулна гэнээ, танай тэр багштаны цадиггүй шавь нар чам руу хаялага явуулсан байна. Би өнөөдөр тэдний амийг авна, хичнээн том онгодтой байсан ч хамаагүй амийг нь авахдаа л авна, удган руу минь хаялага явуулж зүрхэлнэ гэнээ хэмээн ихэд уурсан хэлэхэд Эзэн Хаан, Аянга Удган 2 тэднийг өршөөж хайрла гэж Тэнгэр эцгээс гуйсан бололтойд Тэнгэр эцэг: энэ ямар анхны удаа юу хэддэхээ болж байгаа билээ? Чингис хүү чи, удгантайгаа нийлээд хэтэрхий зөөлдөөд байна уу дуугүй бай! хэмээв. Тэгээд тэд хоорондоо хэсэг ярилцаж байгаа бололтой байснаа Тон хийтэл хэнгэрэгний дохиураар Удганыг маань хусаад хаяв. Яс нь лав янгинаж дуугарсан байхаа. Тэгснээ Тэнгэр эцэг овоо тайвшран Хэнгэргээ нэг л дон хийлгээд "Буурлуудыг нь хорь" гэсэн ганц сүртэй зарлиг хэлэв. Тэгээд Тэнгэр эцэг удсангүй үдлэв. 

Тэнгэр эцэг буусан үед миний зүрх амаараа гарчих гээл цохилж байсан тул Тэнгэр Монгол Газар дуудлагаа л завсар зайгүй л амандаа үгэлж байв. Учир нь буруу юм бодчих вий дээ гэхээс үхтлээ айж байсан юм. Хэрэв бурууг бодвол би будаа болох учир тэгсэн байх хэ хэ. Ямартай ч Тэнгэр эцэг үнэн сүртэй бас аймаар мөн олон үг яриад байдаггүй, удаад байдаггүй, гялс манас юм билээ. Тэгээд Тэнгэр эцэг: Өнөөдөр тэр багштан Эцэг Тэнгэр хүний биед буудаггүй гэж хэлсэн, би буухаар барахуу бууж чаддаг, Гэхдээ 1000 жилд ганцхан төрөх өөрийн Алтан улаачдаа л цөөхөн удаа буудаг юм хэмээв. Тэнгэр эцэг надтай олон үг хөөрөлдсөнгүй. Чи ямар азаар салгалж яваад надтай учирчихав, амьд байх үедээ ахиж надтай бараг л уулзахгүй бизээ хэмээв. Ингээл бодохоор Тэнгэр эцэг гэж ямар аймаар хүчтэй, ямар аймаар дээд түвшнийх гэдэг нь ойлгомжтой. Тэнгэр Эцгийн дээр орших зүйл нэг ч үгүй гэж би бодов. Үүнийг л би тэр үед оюундаа тунгааж ойлгож авсан. ТЭНГЭР ЭЦГИЙН ДЭЭР ОРШИХ НЭГ ЗҮЙЛ Ч ҮГҮЙ. Энэ нь Тэнгэр эцэг гэж ямар зүйл болохыг тайлбарлалтгүй илэрхийлэх биз ээ.

Тэнгэр эцгийг нэгэнт өгүүлсэн тул Тэнгэрийн тухайд ч бас өмнө нь Тэнгэр Монгол Газар үгийн тухай гэсэн нийтлэлд бичиж байсанаа хүргэе.

Тэнгэр гэж юу вэ?

Тэнгэр гэдэг нь дээр хөхрөгч огторгүй биш бөгөөд Тэнгэр заяа, Тэнгэрлэг Монгол хэмээн Монголчууд бидний ярьдаг Тэнгэр юм. Тэнгэр гэдгийг бүрэн төгс тодорхойлоход нэлээд төвөгтэй. Учир нь Тэнгэр нь Огторгуй, агаар мандлын тэнгэр буюу бидний дээр байгаа хөх тэнгэртэй адилхан зүйл биш бөгөөд тиймээс ч шинжлэх ухаанаар тайлбарлагдахгүй.


Энэ Тэнгэр гэдэг ойлголтыг шашнууд харин янз бүрээр тайлбарладаг бөгөөд Христийн шашинд Ертөнцийн Эзэн, Исламын шашинд Аллах бурхан. Буддын шашинд Бурхан гэж үздэг. Харин бөө мөргөлд Тэнгэр Эцэг хэмээн үздэг. Угтаа бол энэ бүх шашин нэг л зүйлийг өөр өөрөөр нэрлээд байгаа юм. Бид аав гэхийг Монголоор ААВ оросоор ПАПА англиар FATHER гэдэгтэй адилхан нэг л зүйлийг олон янзаар нэрлэж байгаатай яг ижил юм. Харин ялгаатай нь шашин бүр тэрхүү нэг зүйлийг олон янзаар зөрөөтэйгөөр олон талаас нь тайлбарлаж биднийг төөрөгдүүлдэг.

Тэнгэр гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлая гэвэл маш зузаан ном болно. Бас миний толгой одоохондоо хүрэхгүй. Дараа арай ухаантай болохоороо тайлбарлахыг хичээнэ. Бас энэ Тэнгэр хэмээх ойлголт Бөө-д ирэхээрээ нэлээд хэд салдаг. Нэг нь Мөнх Хөх Тэнгэр буюу Тэнгэр Эцэг, нөгөө нь Тэнгэр /99 тэнгэр гэх мэт/ бас нэг хэсэг нь Онгод тэнгэр буюу өвөг дээдэс, буурлууд болно.  Тэгэхээр дээр хэлсэн цорын ганц байдаг шашин бүр өөрөөр тайлбарладаг Тэнгэр нь бөөд Тэнгэр эцэг юм. 

Тэнгэр гэдгийг би л лав ингэж ойлгодог. Хэзээ ингээд мэдчив гэхээр одоо болтол уншиж сонссон юмаа бодоод байхаар л ингэж ойлгогдоод байгаа юм. Магадгүй хэн нэгэн илүү ухаантай хүн өөрөөр тайлбарлаж байж болох. Жишээ нь Бат-Отгон судлаач Тэнгэр гэдгийг тайлбарласан л байгаа. Мөн Аянга удган ч Тэнгэр гэдгийг тайлбарласан /http://chinggis-udgan.blogspot.com/2011/08/blog-post_8594.html/. Мөн Сорхагтани хатны сударт ч Тэнгэр гэдгийг тайлбарлажээ. Тэнгэр гэдгийг Сорхагтани хатны сударт ингэж тайлбарлажээ.

ТНГР:
Төрөл БӨӨ Ард АЙЛ-ын амин-эхт хамтын хариуцлагат ,

Нүүдлийн соёлт, МОНОГОУУЛ ухамсрын МОН ЧУ КУР болсон

Алтан Дээд ГЭР ИЭ -т гэгээрлийн ундрага болдог удамшилд зохистой ДЭМ-т
КҮ ЭН боловсролт ИХ Улсын ГЭР болсон тархит харилцаа ТНГР болж удамшив.



Энэ тайлбарын Төрөл БӨӨ, ард АЙЛ амин эхт, Нүүдлийн соёлт гээл үг бүр нь тусдаа тайлбартай гүн гүнзгий агуулгатай тул тайлбарлаж бичнэ гэдэг мунхаг надад бол их хицүү. Ямартай ч хамгийн сүүлийн тархит харилцаа ТНГР болж удамшив гэдгээс харахад "тархины хөгжлийн өндөр түвшин болоод олон боловсрол эзэмшсэн байх" гэдэг санаа агуулагдаж байна. Үүнийг хүн дээр буулгавал дээр хэлсэн олон боловсрол, чадвар, тархины хөгжил зэргийг агуулсан хүн бол ТНГР гэсэн үг. Тэр хүн үхээд сүнс болно. Тэгвэл амьддаа ийм ТНГР тархи хөгжүүлж чадсан хүн үхсэн хойноо жинхэнэ ёсоор ТНГР болдог байх нь. Тэгэхээр ТНГР гэдэг бол оюун ухаан нь асар өндөр түвшинд хөгжсөн, маш гүнзгий чадвар бүхий Сүнс байх нь. Гэхдээ Сорхагтани хатны энэ сударт тайлбарласан ТНГР гэдэг нь Тэнгэр эцэг биш болохыг анхаарна уу. Энэ ТНГР-ийн тайлбар нь амьд ахуйдаа тархиа ТНГР болтол хөгжүүлж чадаад сүнсний ертөнцөд тэнгэр хэмээх байр суурийг эзэлж байгаа 99 Тэнгэр, мөн та бидний өвөг дээдсийн онгод сүнсийг хэлж буй хэрэг юм.

Мөн Аянга удган Тэнгэр гэдгийг тайлбарлахдаа Бөөгийн Тэнгэрүүд буюу 99 тэнгэр болоод онгод тэнгэр гэдэг утгаар нь тов тодорхой мэлтийтэл тайлбарласан байгааг блогоос нь http://chinggis-udgan.blogspot.com/2011/08/blog-post_8594.html уншиж болно. 

Бат-Отгон судлаач Тэнгэр гэдгийг тайлбарлахдаа: Орчлонг үүсгэхдээ аливаа зүйлийг бүтээж бие цогцос хэлбэр дүрсийг бүрэлдүүлэгч нь эр үүтгэл харин амин сүнс, амин чанарыг нь олгож амьдруулагч хүчин нь эм үүтгэл байжээ. Эр үүтгэлийг ТЭНГЭР гэнэ. Эм үүтгэлийг ГАЗАР гэнэ. /З.Бат-Отгон, Монгол Бөө, УБ 2011, хуудас 105/ 

Энэ тодорхойлолт илүү өргөн хүрээтэй санагдаж байна. Гэхдээ энэ тодорхойлолтод Мөнх Хөх Тэнгэр эцгийг багтаах аргагүй юм. Учир нь энд орчлонг бүтээгчийн нэг нь Тэнгэр нөгөө нь газар гэжээ. Үнэндээ орчлонг бүтээгч нь Мөнх Хөх Тэнгэр эцэг бөгөөд тэрээр Орчлонг бүтээхдээ Газарыг ч бас бүтээсэн байна.  Бат-Отгон судлаачийн Монгол Бөө хэмээх номонд Тэнгэрийн тухай илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Бат-Отгон судлаач Сорхагтани хатны номыг үндэслэж энэ номоо бичсэн. Тэгэхээр яав ч оргүй зүйл биш. Дээр нь Бат-Отгон гэдэг бол бас л нэг хувь хүн мөн учир түүний үзэл бодол түүний тайлбар номонд нь шингээстэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг миний энэ нийтлэлд миний л үзэл бодол шингэж байгаатай ижилхэн. Тэгэхээр Тэнгэр гэдгийг илүү нарийвчлан, судалгааны түвшинд ойлгоё гэвэл Сорхагтани Хатны Алтан Аялгуу, Аянга удганы блог мөн Бат-Отгон судлаачийн Монгол бөө ном, бас бус тэнгэрийн тухай ойлголтуудыг харьцуулан судлахыг зөвлөж байна.

Ерөнхийд нь Тэнгэрийг ойлгоё гэвээс: Тэнгэр гэдэг нь орчлон хорвоог үүсгэгч дээд хүч болоод ТНГР тархи бүхий дээд оюун ухаант сүнс, мөн өндөр өвөг дээдсүүдийн онгод сүнс зэргийг илэрхийлэх нэгдсэн ойлголт юм.  Тэнгэр гэдэг үг нь Монгол бичгээр "Тэгри" гэж бичигддэг. Тэгри гэдэг нь юу гэсэн утгатайг нарийн судлах нь зүйтэй. Алтан сударт Тэнгэрийг ТНГР гэж Нүрзэд агсан бичсэн бөгөөд энэхүү ТНГР гэдгийг Сорхагтани Бэхи хатан дараах байдлаар тодорхойлжээ.

Нөгөө Ертөнцийн тогтолцоо

Тэнгэр дээр яагаад гадаад дотоодгүй бүх хүмүүс нь холилдож байдаг гэж. Тэд хэрхэн биесээ ойлголцож ярилцаж бие биендэ захирагдан орших билээ. Дээр очихоороо бүгд нэг хэлтэй болчихдог хэрэг үү? энэ бас нэг сонин зүйл байна. Би бол нээх сонин гадаадуудтай хамт дээр баймааргүй л байна. Аав ээжтэйгээ ах дүүстэйгээ л баймаар байна. Дээшээ очих тэр нэгэн ү?дээ шдээ . 

За тэгэхээр энэ хүний асуусан асуулт их тул би бас ихийг бичих хэрэгтэй болно. Тэнгэр дээр гадаад дотоодгүй бүх хүмүүс холилдон оршдог гэдэг нь нэг л зөв биш ойлголт юм. Миний ухсанаар хүн үхээд махан биеэ гээгээд сүнс нь нөгөө ертөнц буюу далд ертөнц хэмээх газарт очдог, гэхдээ тэрхүү далд ертөнцийн газар нь маш нарийн зохион байгуулалттай, эрэмбэ зэрэгтэй, шат дараалалтай, төгс тогтолцоо байдаг. Монгол байна уу Америк байна уу ялгаагүй адилхан хүн л учир үхээд сүнс нь Далд Ертөнц гэдэг нэг л газар очно. Харин тэр Далд ертөнц нь олон олон хэсгээс бүрддэг байна. Хамгийн доороосоо авахуулаад дээшээ хүртэлх төрөл бүрийн зэрэг зиндаа суудал байдаг. Тамаас авахуулаад олон янзын орон зай, олон янзын оршихуй байдаг. Хамгийн дээр нь Дээд Тэнгэр гэж байдаг буй. Энэ тухай онгод бүр мэдэхгүй. Тэд өөрсдийн оршихуйгаа л сайн мэднэ. Энэ оршихуйн тухай нэгэн сонирхолтой кино байдаг. Түүнийг нийтлэлийн төгсгөлд оруулав.

Мөн нөгөө ертөнцөд хүүхэд төрөхөөс бусад бүх амьдрал өрнөдөг гэж хэд хэдэн буурлаас сонсож явлаа. Тэнд эхнэр нөхөр, гэр бүл байдаг, адуучин хоньчин төрөл бүрийн мэргэжил байдаг, найр наадам баяр цэнгэл, дайн дажин байдаг, морь уралдаж хонь мал хариулдаг, ер нь энэ замбад байдаг бүх л амьдралууд байдаг бололтой. Нарийн ширийнийг тэнд очсоныхоо дараа л мэдэх биз ээ.

Гүйдэл суудал гэдэг үгийг Бөө нар, онгодууд их хэрэглэдэг. Тэгвэл тэр суудал гэдэг нь энэ нөгөө ертөнц дэх эрэмзэ зиндааг илэрхийлэх ойлголт юм. Тэгэхээр ийм их эрэмбэ зиндааны ялгаатай шаталсан тогтолцоо оршиж байхад онгодууд замбараагүй холилдож оршдог гэж ухаж болохгүй. Мөн Засврын ертөнц хэмээх ертөнц байдаг. Тэр завсрын ертөнцийн тэнэмэл сүнснүүд л замбараагүй оршиж байдаг биз ээ.

Дээр очихоороо бүгд нэг хэлтэй болчихдог уу гэдэгт хариулт өгөхийн тулд бас л их бодох хэрэгтэй болно. Нэг Монгол хүн нас эцэслээд нөгөө Ертөнцөд очоод нэг Англи хүний сүнстэй уулзвал хэрхэн яаж ойлголцдог вэ? гэдгийг би ёстой мэдэхгүй. Мэдэхгүй тул үнэнээ л хэлье.  Харж байгаагүй тул хариулах аргагүй, үзэж байгаа тул үнэмшилтэй зүйл хэлж чадамгүй байна. Ямартай ч Тэнгэрийн хэл гэж байдаг. Тэнгэрийн хэл байдаг гэдгийг онгодууд бөө нар батлана. Мөн бэлээхэн Тэнгэрийн хэлээр ярьсан бичлэг хүртэл Юутүүбд байгаа билээ. Харин нөгөө Ертөнцөд очсон хүн бүр Тэнгэрийн хэлийг мэдэж түүгээр ярина гэдэг бас л эргэлзээтэй байх. 

Тэнгэрийн хэлийн тухай Аянга удганы блогт бас л бий. Ерөөсөө блог л сайн унш гэмээр байна.  Аянга удганы блог дээр дээдийн дээд онгодуудын тухай, тэдний хайрласан сургаал, тэднээс авсан мэдээлэл байдаг. Тэр бүхнийг та өөр хаанаас ч олж үзэхгүй. Монголын байтугай дэлхийн аль ч блогийг бүгдийг нь шалгаж үзээд ч Аянга удганы блогоос илүү бөөгийн талаар бичсэн шинэлэг содон, гайхалтай, сонин хачин мэдээллийг олохгүй дээ. 

Гэтэл Хабул хаан хэмээх блогийн эзэн Аянга гэгч бүсгүйн блог дээр шинэ содон зүйл ер харагдаагүй, ер нь Их Хаан буух нь худал гэж бичсэн байна билээ. Энийг нэг хараатхаач гээд олон хүн над руу тэр блогийн сэтгэгдлийг явуулж байсан. Би тэр блог дээр өчнөөн олон удаа сэтгэгдэл бичиж байсан. Тэр бүрт дандаа л устгадаг юм.  Тэгж ярих юм бол харин Хабул хаан гэж хамгаас дээд нэр өөртөө өгчихөөд хаа хамаагүй газраас хүний бичсэн нийтлэлүүдийг хуулж тавин, бусдаас будаа идэн, хий дэмий мэдэмхийрэгч тэр нөхрийн өөрөө бичсэн нийтлэл нь хэд байгааг хараатхаарай. Бусдаас будаа идэж хуулж тавьсан нь хэд байгааг мэдээтхээрэй.  Өөрийгөө өндөрт өргөмжлөн өрөөлийг үргэлж үгүйсгэн, худал үгийг түмэнд дамжуулж хулхи царайлах блогчин түмнийг гэгээрүүлэхээсээ илүү төөрөлдүүлж будилуулах хор уршигтай. Хүн мөрөөрөө байхад мөрөөрөө л байх хэрэгтэй шүү дээ.

Тэнгэр эцгийн тухай асуусан хүнд дээрх бүхэн хариулт болох байхаа гэж найдаж байна. Эс болвоос Аянга удганы блогийг уншиж тэндээс хариултаа олж чадна гэж би бат найдана. Сурч мэдэх, гэгээрэх үйлсэд тань их амжилтыг ерөөе.

Дуулин

Зарим сонирхолтой киноноос
Нэг киног нь хайгаад олж чадсангүй. 2,3,4 хэмжээст ертөнцийн тухай өгүүлсэн нэгэ жижигхэн анимишн байсан. Түүнийг Гэрлийн өргөөний залуус мэдэж байгаа байх. Олдвол линкийг нь тавиарай.




1 comment:

  1. xasariin xvv11/26/2012 7:31 PM

    vnxeer Chinggis khaan zalarsan bol saixnaa gexdee itgexgvi l bna deer neg ongodiin yarij bsnaar tvshee xiix xowvvn ni mendleegvi gj bsan tvshee bxgui bxad ongo zalraad xeneer tvshee xiilgex bilee gj bsan ene ayanga udganii tvshee ni ymar xvn bdiin bol

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц