Тэртээ 13-р зууны үед Энэ дэлхийг амгалан тайван болгож хөл хөсөр гар газар ард иргэд нь уужуу сул жаргалтай амьдруулахын төлөө Монгол өвөг дээдэс минь цусаа гартал зүтгэж тэмцэж байж Монголын Эзэнт Гүрнийг байгуулан зорилгодоо хүрч байсан. Энэ дэлхийн хүн ардын төлөө, эх дэлхий газар шорооны төлөөДэлхий хэмээх нэгэн дээвэр дор хамтдаа амар тайван, аз жаргалтай амьдрах ёстойг мэдрүүлж, ойлгохгүй нэгэн болоод хүн ардаа тарчлаан зовоогч мунхаг эрх баригчдыг гэсгээн цээрлүүлж энэ дэлхийг амирлуулж байсан билээ.
Монголын Эзэнт гүрний өргөн уудам тал нутагт худалдаачин хүн нэг хязгаараас нь нөгөө хязгаар хүртэл алт мөнгө дүүрнийг ачаад гар нүцгэн гав ганцаараа явахад хулгай дээрэмгүй, айх аюулгүй амар жимэр яваад эсэн мэнд эргэж ирдэг тухай судар номуудад тэмдэглэгдэн үлджээ. Энэ бол Хатуу чанга Хаант төр, Хамгаас шударга Их засаг хууль, Өвөг дээдсийн өнө эртнээс зорьсон тэмцлийн үр дүн, ухаант буурлуудын гайхамшигт төлөвлөгөө, тооцоолол байжээ.
Монголын Эзэнт Гүрэн шиг уудам том газар нутагт Монгол өвөг дээдсийн бий болгосон амар амгалан тогтолцоог байгуулсан өөр улс үндэстэн энэ соёл иргэншлийн түүхэнд байна уу? Байхгүй. Тиймээс л Монгол Өвөг дээдэс гайхалтай.
Өнөөгийн Швед улс бол Монгол өвөг дээдсийн энэ ухаан, Тэнгэрийн зарлигийг ойлгож хэрэгжүүлж чадсан улс юм. Шведүүд 13-р зууны Монголчууд шиг дэлхийг амирлуулж чадаагүй ч орчин цагийн 210 гаруй улс орноос цор ганцаараа, байгаль дэлхийдээ зохицогдсон улс орныг, 9 сая ард түмнийг амар амгалан, уужуу сул жаргах аж төрөхүйн тогтолцоог бий болгожээ.
Швед орны тухай ярианы хэсгээс:
Швед их тайван сайхан орон. Орчин тойрон болоод ард иргэд нь бүгд амгалан тайван хүмүүс байдаг. Нэг өдөр гудамжинд алхаж явтал хэсэг хүмүүс Хаан Хатан 2 явж байна гээд л шуугилдаад байлаа. Ийш тийшээ хартал сүртэй юм харагдсангүй. Харин ганц Вольво машин явж харагдав. Гэтэл тэр дотор нь Хаан нь машинаа бариад Хатнаа хажуудаа суулгаад явж байсан байх юс. Ямар ч цагдаагийн алаг машингүй, урдах замыг нь арчиж хаях хар машингүй,костюм өмсөж ийш тийшээ хялам хийсэн бакь бакь хамгаалагч байхгүй, дуу шуугүйхэн даруухан явах энэ хүн Шведийн Вант улсын Төрийн тэргүүн юм. Швед бол Парламентын засаглалтай Үндсэн хуульт Хаант засагтай улс. Энэ засаглал нь бас их сонин. за тэр ч яахав. Ямартай ч Швед улс Парламенттай, Хаантай, Хатантай улс ажээ.
Төрийн тэргүүн нь болох Хаан нь ямар ч хамгаалалтгүйгээр мөн хатнаа хажуудаа суулгаад машинаа унаад явж байна гэхээр Швед их сонин. Яагаад тийм байдаг учрыг лавлахад Ард түмний татварын мөнгийг хий дэмий юманд үрэх ёсгүй бөгөөд улсаас жолооч өгдөггүй,хэрэв Хаан нь жолооч авах юм бол хувиасаа цалинжуулах ёстой байдаг байна. Мөн Хаан, Хатныг хэн ч яах ч үгүй тайван байлгадаг учир хамгаалалт хэрэггүй, хууль дүрэм нь чанд мөрдөгддөг, амгалан тайван орон ажээ. Сайхан байгаа биз хэ хэ. Манайд бол яах бол доо. Саяхан Нисэх рүү явж байгаад Ерөнхий сайдын хамгаалалтын машины урдуур орчих дөхөж билээ. Урд талын алаг машин нь замдаа таарсан саадыг цэвэрлэх үүрэгтэй, бас ар талын хар машин нь үлдсэн саадыг арчих даалгавартай байдаг гэнэ ээ. Тэгээд тэд ард түмнээ нам зогсоож байгаад урсгал сөрөн дохион хангинуулан давхина. Зам дээр хүн байвал дайраад өнгөрнө. Сэжигтэй хүн харагдвал шууд буудан алах эрхтэй байдаг юм байхаа. Аймаар байгаа биз. Ардчилал гэдэг энэ дээ. Өнөө хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм нь шал эсрэгээрээ байна.
Аа бас Шведэд дугуйтай сайд нарын гудамж гэж байдаг бөгөөд Төрийн сайдууд нь машин унадаггүй дугуй унадаг аж. Тэдний үүрэг бол төр улс, хүн ардынхаа төлөө зүтгэж, үүргээ сайн биелүүлэх. Ард түмний мөнгөөр тансаглах ёсгүй.
Швед бол байгальтай зохицож амьдардаг улс орон. Хүн байгаль дэлхийг зохицуулах бус харин хүн өөрөө байгаль дэлхийд зохицож амьдрахын үлгэр жишээ орон. Хэзээ ч газар шороогоо ухдаггүй, байгалийн баялагаа малтаад зардаггүй. Тэд зам тавих байсан ч замд таарах хадан хясааг нь дэлбэлээд тавьдаггүй, харин тойруулаад тавьдаг. Дээгүүр нь доогуур нь тавьдаг жишээтэй. Ямар вэ дээ?
Шведэд хүүхэд 1-рт эмэгтэйчүүд 2-рт Гэрийн тэжээмэл амьтан 3-рт, Эрэгтэйчүүд 4-рт тавигддаг. Гэхдээ энэ нь эрэгтэй хүнийг амьтнаас дор тавьсан гэсэн үг биш бөгөөд амьд амьтныг хайрлах, эх дэлхий байгалаа хамгаалах үзэл санааны нэг илрэл бөгөөд, байгалаас заяасан хүч чадалд нь тохируулан хуваарилсан ухаалаг зохицуулалт юм болов уу гэж санагддаг. Титаник онгоц сүйрэхэд эрчүүд нь завинд суудаг билүү эмэгтэйчүүд нь суудаг бил үү? Түүнтэй адилхан дэлхийн ямар ч улс орон, ард түмний сэтгэлгээнд эрчүүд эмэгтэйчүүдээ хүндлэх найр тавих ёс бий. Манайхан хаалга онгойлгохдоо хүртэл эмэгтэй хүн байвал зам тавьж түрүүлж оруулдаг болохоос биш дайраад урдуур нь чихээд ордоггүй л байх. Гэхдээ сүүлийн үед ч мэдэхгүй ээ ялгаагүй болсон биз ээ.
Шведэд нэг хүний дундаж цалин 2000 Евро бөгөөд эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлэхэд авч байсан цалинг нь 2 дахиж нэмээд 2 жилийн цалинтай амралт өгдөг. Харин нөхрийг нь хүүхдээ өсгө гээд цалинг нь бас 2 дахин нэмээд 6 сарын амралт өгдөг. Гэтэл Шведүүд энэ 6 сараа 2 жил болгомоор байна гэж Засгийн Газраасаа хүсч тайван жагсаал хийсэн гэнэ лээ. Давраад бай!!! гэж хэлмээр санагдаж байгаа биз хэ хэ. Иймэрхүү асуудал л шийдүүлэх гэж хааяа жагсаал болдог юм шиг байгаан. Жагсаж байгаа асуудал нь хүртэл ийм.
За тэгээд Швед гэж сайхан орон бололтой. Би тэнд очиж байгаагүй ч очсон юм шиг л биччихлээ. Хэзээ нэг өдөр очоод яг ийм байна уу гэдгийг шалгаж үзнэ ээ.
Дараа Шведийн байгалийн гаралтай Орифлэйм гэдэг компанийн тухай бичнэ. Монголд нэг бөө, нэг орифлэймчин, нэг архичин байна гээд онигоо хүртэл байдаг гэсэн. Энэ орифлэйм яагаад ингэж хүчээ авав, хэн үүнийг хийв? буруу юу зөв үү? 70 жил ганцаараа төр барьсан одоо ч төр барьсаар байгаа Монгол Ардын Намын сүлжээ л Орифлэймийн сүлжээтэй эн зэрэгцэж магадгүй нь сонин. Орифлэймийн сүлжээ хаа сайгүй л байдаг, айл бүрийн эж, эгч дүү нар л орифлэйм гэж ярих бөгөөд хүн бүхэн л мэддэг юм шиг санагдах энэ орифлэймийн цаана яг юу байна, энэ яг юу юм бэ гэдгийг би лав огт мэддэггүй явжээ. Харин энэ тухай жаахан мэдээлэл сонсоод их гайхав.
Орифлэймийн бүтээгдэхүүн байгалийн гаралтай юм байна. Орифлэймийг үндэслэгч ах дүү 2 Швед хүмүүс Тэнгэр шүтэж, Тэнгэрт залбирч бясалгал хийдэг юм байна, их сонин бас энэ бизнес хэзээ ч уул уурхай шиг газар шороогоо ухаж, байгал дэлхийг зэрэмдэглэдэггүй юм байна, мөн энэ бизнес маш олон хүний Монголд амжиргаагаа залгуулахад нь тусалдаг юм байна.
Тиймээс яах аргагүй л энэ тухай бичмээр санагдав. Орифлэймчингүүд бараа зардаг, хүнээс мөнгө авдаг, тэгээд сүлжээний л бизнес юм чинь дээд хэд нь ашиг олж доор байгаа хүмүүс нь мөнгөний машин нь болдог гэж ойлгодог байсан чинь үгүй юмаа.
Энэ тухай дараагийн нийтлэлд тухтай бичье.
Bayarlalaa. Tanii ajil uils delgeren mandah boltugai!
ReplyDeleteBayarlalaa, tanii ajil uils tsetseglen mandah boltugai!
ReplyDelete