Blogger templates

2013-11-28

Хайр ба Дурын тухай

Эх нутгаа хайрлах хүмүүний хайр
Эжий Аав эцэг өвгөдөө хайрлах хүүгийн хайр
Эхнэр, нөхөр биенээ хайрлах ханийн хайр
Энхрий үрсээ хайрлах эцэг эхийн нандин хайр
Энэ бүгд эгэлгүй нандин Ариун Хайрууд


Хайр ба Дурын тухай

Хайр бүхэн ариун байдаг гэнэ ээ. Хайранд хар цагаан, сайхан муухай, буруу зөв, үнэтэй үнэгүй, том жижиг гэж байдаггүй гэнэ. Хайр бол хайр л байдаг, Хамгаас нандин ариун байдаг гэнэм.

Харин дурлал бол Хайр биш ажээ. Учир нь Дурлал бүр Хайр шиг ариун биш гэнээ. Дур бүхэн хайр шиг зөв биш гэнэ бас. Хар дур, буруу дур, урт дур гэж байдаг бөгөөд хажуугаар нь бас зөв дур яахав байдаг л гэнэ. Гэхдээ Хайр шиг хэзээд ариун байдаггүй гэнэ энэ Дур. 

Би ойлгохдоо Компьютер тоглоом, Солонгос кино 2т дурлаад байгаа нь зөв дур биш юм байна гэж бодлоо. Тэгэхээр дурлал гэдэг нь энэ мэтийн дурыг хэлсэн бололтой.

Харин буурлууд надад ойлгуулахдаа:

Хайр Дур хоёрыг ялгахгүй
Харагдах үзэгдэхэд л хууртаж
Үгсийн гүн утгыг тунгаахгүй
Сэтгэлийн гүн учгийг танихгүй
Тогоон дотроо төөрдөг
Толгой доторхоо ажиллуулдаггүй
Замбативийн олон хүмүүсийн 
Заяа тавилан нь ийм сүүмгэр байна гэлээ.

Үнэхээр л Хайр дурлал 2 шал өөр байдаг юм байна. Хайр Дурлал 2ын ялгааг өмнө нь зөндөө л ярьж бичиж байсан ч Эрт үеийн Буурлуудаар ингэж заалгуулна чинээ бодоогүй л явлаа.

Тэдэнд хөндөөгүй сэдэв, хөгжүүлээгүй ухаан байгаагүй бололтой. Замбын олон үрсүүд хэт хөгжөөд Хайраа хүртэл ангилдаг, их багаар хэмждэг, эд мөнгөөр үнэлдэг болжээ. Урьд тийм байгаагүй гэлээ.

Ингээд бодохоор эртний хүмүүс их жудагтай байсан бололтой догоо.
Хайрын тухай ойлголт хувьсан өөрчлөгдөж байгаа бололтой орчин цагт...

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц