Blogger templates

2011-06-11

Аянга удганы бөөлөө Бичлэгүүд


2011.04.04-ны өдөр. Аянга удган 99 тэнгэрээ дуудаж бөөлж байна. Баталгаатай эх сурвалжийн хэлснээр 99 тэнгэрийн чуулганыг хийж чадах улаач нь 1000 жилд ганцхан удаа төрөх алтан улаач байх бөгөөд тэр улаачаас өөр хэн ч ийм чуулган хийж чадахгүй болно. Тэнгэр эцэг өөрөө хэлсэн:  Ийм чуулганыг ганц миний улаач л хийж чадна гэж. Тэнгэр худал ярьдаггүй. Дашрамд хэлэхэд 99 тэнгэрийн чуулган гэдэг бол үнэхээр гайхамшигтай концерт, янз бүрийн өнгө, хооолойгоор дуулж, төрөл бүрийн гайхалтай сонин, содон авиа гаргана. Одоохондоо энэхүү чуулганыг бүрэн эхээр нь бичиж авч чадаагүй байна.


Энэ харагдаж байгаа хэнгэрэг бол 99 тэнгэрийн хэнгэрэг. Хэнгэрэгийг хүрээлсэн байгаа тэр иржгэрүүдийг булдруу гэх бөгөөд энэ хэнгэрэг 99 булдруутай. Энэ нь 99 тэнгэрийг илэрхийлж байгаа хэрэг юм. Ийм 99 булдруутай хэнгэргийг ямар бөө барьдаг талаар бөө судлаачид, бөө нар сайн мэдэх буй за. Жинхэнэ бөө нар буюу тийрэн биш онгод залдаг бөө нар үүнийг мэднэ. Энд дуулагдаж буй дуунууд зарим нь их орчин үеийн дуу байгааг та бүгд анзаарч байгаа байх. Жишээ нь: амьдралаа амьдралаа би чамд хайртай гээд нэг дуу байдаг, тэрийг дуулж байна. Миний уншсанаар тэнгэрүүд улаачдаа маш олон дуу сурахыг даалгаж үүний дунд BX-ийн Sorrow гээд дуу хүртэл орсон байсан. Мөн маш хурдан энэ хар ертөнцийн зүйлсийг сурч эзэмшиж байгаагаас харахад онгод тэнгэр гэдэг бол гайхамшигтай хүч, чадал эгэлгүй нэгэн хүч аж.


Хааны үг. Нарны гэрэл ярьж байна. Энэ хэсгийг би анх үзээд их гайхаж билээ. Энд хэдэн хүн байгаа юм бол? Яаж ингэж яриад байгаан бол. Уг нь бөө хүмүүс онгодоо дуудахдаа хэнгэргээ дэлдэж эсвэл зарим нь явганаар хуур татаж биедээ онгодоо залдаг байтал ингэж улаач нь нэг яриад бас онгод нь зэрэгцэж яриад бас олон онгод зэрэгцэж орж ирээд ч байх шиг. Ийм бөө байдаг юм болов уу гэж гайхаж байсан. Мөн нэгэн их алдартай зайрангаас: Хуур татахгүй бас хэнгэрэг дэлдэхгүйгээр онгодоо биедээ шууд оруулж болдог юм уу? гэхэд бүр өндөр дээд түвшний маш цөөхөн бөө л ингэж чадна гэж хариулж байсан. Ямартай ч хуур татах эсвэл хэнгэрэг дэлдэхгүйгээр онгод нь улаачийнхаа биед орж чаддаг, тэгээд үйл хэргээ хийж чаддаг тийм бөө байдаг л болж таарлаа.


Энэ бичлэгийг их анхааралтай үз. Үнэхээр сонин. Энд харагдаж байгаа ягаан ромбо бүхий дүрс нэг харагдаж нэг алга болно. Одоо гарч ир гэхээр гарч ирнэ, алга бол гэхээр алга болно. Гайхалтай биш гэж үү.


Энд хэлэх: 
                                                        ТЭНГЭР     ТЭНГЭР     ТЭНГЭР
                                                        МОНГОЛ   МОНГОЛ   МОНГОЛ
                                                        ГАЗАР        ГАЗАР         ГАЗАР
гэдэг үгийг Монголчууд олуулаа цугласан газар итгэлтэй, бишрэлтэй сэтгэлээсээ хэлэх тусам цог хийморь золбоо нь сэргэн, муу энерги бүхнийг устгах болно. Ганцаараа байхдаа ч гэсэн хэлвэл тэнгэр таныг сонсох болно.



2011.04.23. Энэ өдөр Аянга удган бөөлж 99 тэнгэрээ бүгдийг буулган Тэнгэр ээж цол авсан байна. Монголчуудын хөх толбо ер нь Хөх Толбот Монгол бүрийн тэр толбо нь идэвхжиж Хөх толботны мандан бадрах цаг, дайчин чадвар эргэн ирсэн гэлээ. Болох ёстой юм бүхэн 10 жилээр урагшилсан байна. Дэлхий дээр энд тэндгүй амьдарч байгаа Хөх толботон Монгол хүн бүрийн энерги эрч хүч, дайчин чанар эргэн сэргэсэн гэсэн үг болой.

Үүнээс хойш буюу 2011 оны 5 сарын 11-ны шөнө Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны малчин х.Мэргэн нөхдийн хамт нүүрсний тээвэрт талхлагдаж буй газар нутгаа өмөөрөн жагсаж, амиа алдсан хэрэг 5 сарын сүүлээр гарсан билээ.

Жагсаалын удирдагч х.Мэргэнг дайрч амийг нь хөнөөсөн Хятад жолоочид “Нэг муу малчны амь 5000 юань хүрвэл их юм. Дайраад гар” гэхчлэн тавлаж, санаатайгаар амийг нь бүрэлгэсэн гэх бөгөөд хэргийг нь Хятадын шүүх, хуулийн байгууллага хэрэгсэхгүй болгож дараад өнгөрсөн байна.
Үүнийг эсэргүүцэж сумын 100 гаруй малчны жагсаалаар эхэлж, Өвөрмонголын бүхий л хотуудаар  хэдэн мянгаар тоологдох оюутан, сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөн  өрнөсөн билээ.
Саяхан энэ хэргийн шүүх хурал болж, гэмт этгээдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосон байна. Мөн осол болох үед машины кабинд цуг сууж явсан эрд бүх насаар нь хорих ял, алуурчдыг зугтаалгасан 2 Хятад эрд хорих ял тус тус оноожээ. /Дашрамд дурьдахад яг нэг жилийн өмнө Айраг суманд үүнтэй төстэй хэрэг гарсан бөгөөд иргэн Т.Сүхболдын амийг хөнөөсөн Жан Пин Дун гэгч этгээдэд Монгол улсын шүүх ердөө 2 жилийн хорих ял оноосон юм. Хахуульд идэгдсэн шүүх, цагдаа, шүүхээ барьдаг Монгол улсын Ерөнхийлөгч болоод бусад эрх мэдэлтнүүд 76, ЗГ эрх мэдэлтнүүд Монгол улсыг уруудуулан доройтуулж байна. Энэ бүхэнг 2012 онд ард түмэн өөрсдөө цэгцлэнэ гэж найдаж байна/

Жагсаал хөдөлгөөний улмаас БНХАУ-ын Засгийн Газар уг хэрэгт анхаарал тавьж, уг хэргийг сэргээсэн бөгөөд байдал түгшүүртэй байна. Хятадууд сүнсээ зайлтал айж байгаа нь гарцаагүй. Тэд энэ бослого үймээнийг дарахаар цэргийн хэд хэдэн анги нэгтгэлийг илгээсэн болно. Мөн энэ хэрэгт онцгой ач холбогдол өгч Уудмаа хэмээх Монгол хүүг шоунд оролцуулан өөрсдийгөө энэрэнгүй хүмүүс болгох гэж харагдуулах ажил зохион байгуулсан. Ямар ч байсан тэмцэл хүчтэй өрнөж байна. ӨвөрМонголчуудын жагсаал тэмцэл одоо болтол үргэлжилж байгаа. Та бүхэн Гүүглдээд хайж үзвэл нэлээд олон мэдээлэл харж болно. Энэ бол Монголчууд тэмцэж эхэлсний жишээ юм. Монгол Хөх Толбоны эрчим сэргэсэн, дайчин чанар нь сэргэсэн, одоо дахин дарлуулахгүй, удахгүй Монголчуудын эрин ирнэ. Монгол ӨвөрМонгол төдийгүй дэлхийн Монголчууд нэгдэж нэгэн улс гүрэн болно гэж Онгод тэнгэр айлдсан юм шүү.

10 comments:

  1. 99 tengeriin bvren tugs duudaj chadah zairan gj bhaas udgan gj vgvi !!!!!!!!!!!!!!
    Udgang dardag zairan gj bhaas Zairang dardag udgan gj vgvi gdg vgte adilhan (ene vgiig zgr bi heleegvm shvv!!!)

    ReplyDelete
  2. Энд хэн нэгнийгээ дарах асуудал яриагүй билээ. Нэг нь дарж нөгөө нь дарагдах тийм харилцаа яагаад заавал байх ёстой гэж. Харилцан шүтэлцээтэй байдаг бус уу.
    Тийм зайран байна уу?

    Бөөгийн ёсонд хамгийн эрхэм дээд шүтээн нь юу байдгийг та мэдэх үү?
    Тэр бол Тэнгэр юм. Тэгвэл тэр тэнгэр эцэг өөрөө айлдахдаа 99 тэнгэрийн чуулганыг хийж чадах цорын ганц улаач бол мянганд ганцхан удаа төрнө. Гагцхүү тэр улаач л 99 тэнгэрийн чуулганыг хйидэг гэж айлдсан.

    Таны мэдэх 99 тэнгэрийн чуулганыг хийж байгаа 99 булдруутай хэнгэрэг барьсан тийм бөө тэр тусмаа таны яриад байгаа удганаас илүү зайран байна уу?

    Удган зайран гэдэг бол нэг нь эрэгтэй нэг нь эмэгтэй л болохоос бус ялгаагүй л бөө шүү дээ, Хэн нэгнийг нь илүү дутуу гэж ялгаварлах дарах дарагдах гэж ярих нь тун утгагүй хэрэг шүү.

    ReplyDelete
  3. Үүх түүхээ үзвэл Удган хүн анхдагч, ямарч Зайран Удган хүнийг дийлдэггүй гэдэг юм билээ. Юм уншвал их л юм ойлгоно доо.

    ReplyDelete
  4. Хамгийн анхны бөө Удган хүн байсан гэдэг түүхтэй. Дандаа д дийлэх дийлэгдэх тухай ярих юмаа. Удган зайран эсэхээс үл хамааран хэн чадалтай хэн эрдэмтэй нь хэн өөрийгөө хөгжүүлсэн нь амьдрал дээр ч ер нь бүх зүйл дээр амжилт гаргадаг билээ.

    ReplyDelete
  5. өвөр дотороо жийлцэлгүй эв эеийг хичээл нэг санаа зоригоор Мөнх хөх тэнгэрээ шүтэж мөнхөд орших Монголоо мандуулах нь зөв бусу

    ReplyDelete
  6. дуулин удган таны бөөлхийг харах гэсийн болох болвуу болвол хаана яаж гэдгий хэлж өгөөч

    ReplyDelete
  7. uulzah l hereg baigaa yum daa.

    ReplyDelete
  8. Amarhan sain bna u tant uulzaj yriltsmar bna blh uu

    ReplyDelete
  9. Тэнгэрээс айж мэдэхгүй.Эзэн Чингисийн ариун нэрийг амар байлгаагүй 1 удаагийн шийтгэлээ ч даахгүй байж. Ингэж худлаа жүжиглэхээ болиочээ.Тэнгэр гэж үнэхээр байдаг юм шүү. Байдаггүй гэж итгээд дураараа дургиад байгаа та нар шиг юмнуудыг харахаар уур хүрээд байх юм. Худлаа хүмүүсийг хуураад чиний амьдрал хэцүүднэ. Тойрон хүрээлээд шүтээд байгаа хүмүүс чинь үнэн мөнийг нэг л өдөр танина. Тэр цагт түмний шившиг болж байхаар одоо зогсоочээ, Яасан их шунал хүсэлтэй юм бэ? Аянга аээд байгаа хүнд болон түүнийг шалгалгүйгээр сохроор даган баясагчдад нэгийг бодоосой гэсэн Монгол хүний өрөвч сэтгэлээр бичиж сууна. Хүмүүс минь ээ сайтар нянлахгүйгээр нэгнээ худлаа хөөргөхөө болиочээ бас нэг хүн нүдний булай болж үр хүүхдүүд нь хүний нүүр харахаас зовж явна ш дээ, АЛИВАА ЗҮЙЛД ИЛҮҮ БОДИТОЙГООР НУХАЦТАЙ ХАНДАЖ БАЙЦГААЯ!!!

    ReplyDelete
  10. За ямар буруу зүйл хийснийг хэлнэ дээ хө. Эзэн Чингис Хаан хөрстөд заларсан нь үнэн. Үүнийг хэлсэн үг хийсэн үйл нь харуулж Цаг хугацаа батлана. Бид хүмүүт итгэ үнэмж гэж тулгаж байгаагүй, аяндаа үйлээрээ үзүүлэх болно. Харин чи юуг буруу хийж, юунд шунаж, яаж жүжиглэж ямар хор уршиг тарьсаныг хэл!!!

    Өөрөө чи юу хийсэн болоод хийсэн ажилтай хүнийг үгүйсгээд байна вэ? Тэрийгээ хэлээрэй хө.

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц