Хотын утаа агаарын бохирдлын талаархи мэдээллүүдийг харж байхад гэр хороолол л хотыг угаартуулаад байна гээд тайлбарлаад байх юм. Гэтэл яг үнэндээ энэ бохирдлын чинь гол эх үүсвэр нь хотод байгаа 3 том цахилгаан станц юм байна шүү дээ. УБ хотын 177000 гаруй гэр хороолол өдөрт 700 тн нүүрс шатаадаг байхад цахилгаан станцад өдөрт 7500 тн буюу 10 дахин их нүүрс шатаадаг. Түүнчлэн хөгжингүй улс орнуудад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох, нүүрсний цахилгаан станцаас ялгарах хар тугалга, мөнгөн ус, хүхэр болон азотын давхар исэл нь хүний эрүүл мэнд байгаль орчинд хэмжээлшгүй хор хөнөөлтэй тул нүүрсний цахилгаан станцаас ялгарах хорт бодисын хэмжээг хэрхэн бууруулах вэ? гээд толгойгоо маажиж байна. Гэтэл манайд эсрэгээр нь цахилгаан станц тусгай төхөөрөмжтэй болохоор ямарч хоргүй гэдэг ойлголтыг ард иргэдийнхээ тархинд суулгачихжээ. 12 цаг дулаанаа барьдаг утаагүй гэгдэх зуухандаа хагас коксжсон түлшээ түлээд цэвэр агаараар амьсгална гэж үү?Хагас коксжсон түлш бол хагас нь нүүрс шүү дээ. Эцсийн эцэст хагас ч бай бүтэн ч бай нүүрс л бол нүүрс. Гэр хорооллын нэг ч айлын яндангаас утаа гарахааргүй болголоо ч УБ хотын агаарын бохирдлын 90% нь байсаар л байна. Цахилгаан станцаас ялгарах хар тугалга, мөнгөн ус, хүхэр, азотын агууламж агаарт байсаар л байна. хүмүүс гэр хороолол цөөхөн байхад утаа ч бага байсан гээд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд гэр хороолол хүрээгээ тэлээд зогсохгүй олон олон шинэ барилгууд(зочид буудал, их дэлгүүрүүд) орон сууцны хорооллууд шил шилээ даран ашиглалтанд орж байгаа билээ.одоогоос 7,8 жилийн өмнө 3500 тн буюу одоогийнхоос 2 дахин бага нүүрс хэрэглэж байжээ. Манай ТЭЦ3 нь Сүхбаатарын талбайгаас 5кмТЭЦ4 нь Сүхбаатарын талбайгаас 8км зайтай оршдог.Цахилгаан станцын яндангаас гарах утаа нь хүний нүдэнд үл анзаарагдан өндрөөр туугдан гэр хороолол ихээр төвлөрсөн газарт бөөгнөрдөг. Ер нь дэлхий нийтийн жишгээр бол цахилгаан станцыг сая гаруй хүн амтай хот тэр дундаа нийслэл хот дотроо байгуулсан улс дэлхийн хаана ч байдаггүй юм байна. Япон, Солонгос гэх мэт томоохон далайтай орнууд нь далайн эрэг дагуу, Европын улс орнууд бол хотоосоо 50гаруй км зайтай газарт байгуулдаг нь цахилгаан станцаас ялгарах хорт бодисыг хүн амаасаа аль болох холдуулах гэж үзэж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр цахилгаан станцыг хотоос зайдуу томоохон гол мөрөн далайн эрэгт байгуулдаг нь ч учиртай. Цахилгаан станцын төхөөрөмж нь ажиллах явцдаа маш их халдаг бөгөөд түүнийг хөргөхийн тулд маш их хэмжээний хөрсний гүний усыг хэрэглэдэг юм байна. Тиймээс л далайн ойролцоо байгуулан хөргөх төхөөрөмжиндөө далайн усыг ашигладаг гэнэ. Сэлбэ гол яагаад ширгэх аюулд хүрэв гэхээр бас л цахилгаан станцтай багагүй холбоотой. 20 жилийн өмнө цэлэлзэн урсаж байсан Сэлбэ голын өнөөдрийн эмгэнэлтэй байдлыг ярихаар нөгөө л муу нэртэй луу данстай гэр хорооллыг гээд л бүх телевиз мэдээллийн хэрэгслээр мэдээлчихдэг. Гэхдээ хамгийн том шалтгаан нь бас л гэр хороолол биш. Шалтгаан нь ямарч учиртай юм бүү мэд нөгөө л хөшигний цаана үлдчихээд байгаа үеэ өнгөрөөсөн хуучин төхөөрөмжтэй цахилгаан станцууд юм. Гол мөрөн, булаг шанд гээд усны бүх ундрагууд нь бүгд л газар доорхи усны судлаар холбоотойг хүн бүр мэдэх байх. Гэтэл тэр амин судал болсон гүний усыг нь өдөр бүр хэдэн 10 мянган тн-р хэрэглээд байвал юу болох вэ? Хамаг цусаа юүлүүлсэн хүн амьд үлдэх үү? Хамгийн тод жишээ нь Сэлбэ гол. Гэр хорооллын усны хэрэгцээнд өдөрт 5000 тн гүний ус ашиглаж буй тооцоо байна. Харин цахилгаан станц нь өдөрт (гэр хорооллынхоос 10 дахин их) 50000тн усыг залгичихдаг бөгөөд энэ маягаараа байгаад байвал бид ус чандмань эрдэнэ гэдэг үгийг яс махандаа шингэтэл мэдрэх цаг удахгүй ирэх бололтой. Хэрвээ бид усны нөөц болон утааны асуудлын жинхэнэ учир шалтгааныг дэлгэж түргэхэн арга хэмжээ авахгүй бол өөрсдөө амьсгал нь татарч буй Сэлбэ гол шигээ болж эрүүл монгол хүн гэж үлдэхгүй нь байна.Энд би эрчим хүч хэрэглэхээ болиод цахилгаан станцаа хаая гээд байгаа юм биш. Харин энэ агаарын бохирдлын асуудлын жинхэнэ голомтыг нь дэлгэж жинхэнэ шийдлийг нь гаргаж ирээч ээ гэж хэлэх гэсэн юм.
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.
Хотын утаа агаарын бохирдлын талаархи мэдээллүүдийг харж байхад гэр хороолол л хотыг угаартуулаад байна гээд тайлбарлаад байх юм. Гэтэл яг үнэндээ энэ бохирдлын чинь гол эх үүсвэр нь хотод байгаа 3 том цахилгаан станц юм байна шүү дээ. УБ хотын 177000 гаруй гэр хороолол өдөрт 700 тн нүүрс шатаадаг байхад цахилгаан станцад өдөрт 7500 тн буюу 10 дахин их нүүрс шатаадаг. Түүнчлэн хөгжингүй улс орнуудад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох, нүүрсний цахилгаан станцаас ялгарах хар тугалга, мөнгөн ус, хүхэр болон азотын давхар исэл нь хүний эрүүл мэнд байгаль орчинд хэмжээлшгүй хор хөнөөлтэй тул нүүрсний цахилгаан станцаас ялгарах хорт бодисын хэмжээг хэрхэн бууруулах вэ? гээд толгойгоо маажиж байна. Гэтэл манайд эсрэгээр нь цахилгаан станц тусгай төхөөрөмжтэй болохоор ямарч хоргүй гэдэг ойлголтыг ард иргэдийнхээ тархинд суулгачихжээ. 12 цаг дулаанаа барьдаг утаагүй гэгдэх зуухандаа хагас коксжсон түлшээ түлээд цэвэр агаараар амьсгална гэж үү?
ReplyDeleteХагас коксжсон түлш бол хагас нь нүүрс шүү дээ. Эцсийн эцэст хагас ч бай бүтэн ч бай нүүрс л бол нүүрс. Гэр хорооллын нэг ч айлын яндангаас утаа гарахааргүй болголоо ч УБ хотын агаарын бохирдлын 90% нь байсаар л байна. Цахилгаан станцаас ялгарах хар тугалга, мөнгөн ус, хүхэр, азотын агууламж агаарт байсаар л байна. хүмүүс гэр хороолол цөөхөн байхад утаа ч бага байсан гээд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд гэр хороолол хүрээгээ тэлээд зогсохгүй олон олон шинэ барилгууд(зочид буудал, их дэлгүүрүүд) орон сууцны хорооллууд шил шилээ даран ашиглалтанд орж байгаа билээ.одоогоос 7,8 жилийн өмнө 3500 тн буюу одоогийнхоос 2 дахин бага нүүрс хэрэглэж байжээ. Манай
ТЭЦ3 нь Сүхбаатарын талбайгаас 5км
ТЭЦ4 нь Сүхбаатарын талбайгаас 8км зайтай оршдог.
Цахилгаан станцын яндангаас гарах утаа нь хүний нүдэнд үл анзаарагдан өндрөөр туугдан гэр хороолол ихээр төвлөрсөн газарт бөөгнөрдөг. Ер нь дэлхий нийтийн жишгээр бол цахилгаан станцыг сая гаруй хүн амтай хот тэр дундаа нийслэл хот дотроо байгуулсан улс дэлхийн хаана ч байдаггүй юм байна. Япон, Солонгос гэх мэт томоохон далайтай орнууд нь далайн эрэг дагуу, Европын улс орнууд бол хотоосоо 50гаруй км зайтай газарт байгуулдаг нь цахилгаан станцаас ялгарах хорт бодисыг хүн амаасаа аль болох холдуулах гэж үзэж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр цахилгаан станцыг хотоос зайдуу томоохон гол мөрөн далайн эрэгт байгуулдаг нь ч учиртай. Цахилгаан станцын төхөөрөмж нь ажиллах явцдаа маш их халдаг бөгөөд түүнийг хөргөхийн тулд маш их хэмжээний хөрсний гүний усыг хэрэглэдэг юм байна. Тиймээс л далайн ойролцоо байгуулан хөргөх төхөөрөмжиндөө далайн усыг ашигладаг гэнэ. Сэлбэ гол яагаад ширгэх аюулд хүрэв гэхээр бас л цахилгаан станцтай багагүй холбоотой. 20 жилийн өмнө цэлэлзэн урсаж байсан Сэлбэ голын өнөөдрийн эмгэнэлтэй байдлыг ярихаар нөгөө л муу нэртэй луу данстай гэр хорооллыг гээд л бүх телевиз мэдээллийн хэрэгслээр мэдээлчихдэг. Гэхдээ хамгийн том шалтгаан нь бас л гэр хороолол биш. Шалтгаан нь ямарч учиртай юм бүү мэд нөгөө л хөшигний цаана үлдчихээд байгаа үеэ өнгөрөөсөн хуучин төхөөрөмжтэй цахилгаан станцууд юм. Гол мөрөн, булаг шанд гээд усны бүх ундрагууд нь бүгд л газар доорхи усны судлаар холбоотойг хүн бүр мэдэх байх. Гэтэл тэр амин судал болсон гүний усыг нь өдөр бүр хэдэн 10 мянган тн-р хэрэглээд байвал юу болох вэ? Хамаг цусаа юүлүүлсэн хүн амьд үлдэх үү? Хамгийн тод жишээ нь Сэлбэ гол. Гэр хорооллын усны хэрэгцээнд өдөрт 5000 тн гүний ус ашиглаж буй тооцоо байна. Харин цахилгаан станц нь өдөрт (гэр хорооллынхоос 10 дахин их) 50000тн усыг залгичихдаг бөгөөд энэ маягаараа байгаад байвал бид ус чандмань эрдэнэ гэдэг үгийг яс махандаа шингэтэл мэдрэх цаг удахгүй ирэх бололтой. Хэрвээ бид усны нөөц болон утааны асуудлын жинхэнэ учир шалтгааныг дэлгэж түргэхэн арга хэмжээ авахгүй бол өөрсдөө амьсгал нь татарч буй Сэлбэ гол шигээ болж эрүүл монгол хүн гэж үлдэхгүй нь байна.Энд би эрчим хүч хэрэглэхээ болиод цахилгаан станцаа хаая гээд байгаа юм биш. Харин энэ агаарын бохирдлын асуудлын жинхэнэ голомтыг нь дэлгэж жинхэнэ шийдлийг нь гаргаж ирээч ээ гэж хэлэх гэсэн юм.