Blogger templates

2013-12-20

Зүгээр л хайрлая


Зүгээр л хайрлая...

Энхрий бүсгүйчүүдийг хайрлая
Элдэв шунал, хүсэлгүйгээр хайрлая
Эмзэг турьхан бие, сэтгэлийг нь хайрлая
Эр хүний зүрх сэтгэлээр хайрлая

Зүгээр л сэтгэлээсээ хайрлая
Зүүсгэл гоёлтой нь хайрлая
Эгэл даруухнаар хайрлая
Эр хүний зүрх сэтгэлээр хайрлая

Хариу нэхэхгүй хайрлая
Хардаж зовоохгүй хайрлая
Ханд өгч дотносохгүй хайрлая
Хамт байна гэж зүүгдэхгүй хайрлая

Зүгээр л хайрлая...

Гоо үзэсгэлэнг нь биширч хайрлая
Голын ус шиг урсахаас нь өмнө хайрлая
Дурлаж гүнзгийрэхгүйгээр хайрлая
Дуугүй л сэтгэл дотроо хайрлая
Өөрийн болгоно гэж өмчлөхгүйгээр хайрлая
Өр зүрхнээсээ, чин сэтгэлээсээ хайрлая.

Зүгээр л хайрлая...

Танан цагаан шүдээрээ чимсэн
Танхилхан инээдийг нь хайрлая
Хавар дэлбээлэх талын цэцэгс шиг
Хараа булаах төрхийг нь хайрлая

Зүгээр л хайрлая...

Өндөр өсгийт дээр гунхах
Өөртөө итгэлтэй бүсгүй чамайг хайрлая
Өрөөл бусдаас харамлахгүй хайрлая
Өөрөө би ч хүрэхгүй хайрлая

Зүгээр л хайрлая
Зүрх сэтгэлээсээ хайрлая
Дурлаж сунжрахгүйгээр хайрлая
Дуулж уйлахгүйгээр хайрлая
Олон таван үггүйгээр хайрлая
Огт юм бодохгүй хайрлая
Алиагаа алдаж арчаатахгүйгээр хайрлая
Аавын хүү шиг л хайрлая
Аяа... "Эр хүн шиг л хайрлая".

-------Зүгээр л хайрлая
Зүрх сэтгэлээсээ хайрлая
Элдэв шунал хүсэлгүйгээр хайрлая
Эгэл даруухнаар хайрлая
Эр хүний зүрх сэтгэлээр хайрлая----------


2013.12.20. Б.Мөнхгэрэл

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц