Blogger templates

2017-11-27

Тойрон бүжиг


Ноён ууландаа тойром бүжиг хийв. Хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв ах, Алтай хамтлагийнхан маань хүрэлцэн ирж энэ сайхан өв уламжлалыг зааж таниулав. Тойром бүжиг нь эртний Монголын язгуур соёлын нэг бөгөөд эв нэгдлийн бэлгэдэл аж.

Энэ тухай судар бичгээс хайж үзвэл Монголын Нууц Товчооны 57-р дэсэд: Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хоталыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав. 

Харин Монгол Товчион Түүхийн Тайлал судрын 249-р талд, Дэс 59-д: 

Хамаг Монгол, Тайчууд
Ононы Хорхонаг жубур хурж
КауТулАй-г Хаан болгов.
Монголын жаргалан дэвсэн
Хуримлан жаргах бөлгөө.
КауТулАй-г Хаан өргөөд
Хорхонагийн саглагар мод орчин
Хавиргандаа хуулга болтол
Өвдгөндөө өлхөг болтол дэвсэв.

Чанай Дээдэс: “...Хавиргандаа хуулга болтол, Өвдгөндөө өлхөг болтол дэвсэв...” гэдэг нь нэг дүрдээ цамнан бүжиж баяр баяслаа илтгэх утгатай, удаахдаа ийм бүжиг нь дайнч бурхдыг баясгаж, их дайн зарлан ялалтыг урин дуудах зан үйл болно. Гутгаарт нь хавирганд нь хуулга, өвдгөнд өлхөг болсны утга нь тэгтэл эв эеийг олж чадаагүй, эвлэрэл нь өнгөхөн төдий, өтөд хийсэх тоосхон төдий аргацаасан болохыг өгүүлж, энэ үйлийг дэвсэж үгүй хийе гэсэн билэгдлийг гаргасан байна. Ийм худал хуурмагийг дэвсэж, нэгэн санаан доор нэгдэхийг уриалсан болно.

За энэ судар бичгүүдээс үзэхэд эртнээс л Монголчуудын эвлэн нэгдэж хийдэг бүжиг байсан байна. Шинэ Зеландын Маори омгийнхны дайны бүжиг буюу Хака гэж байдаг. Энэ соёлд тэд болон дэлхий нийт хүндэтгэлтэй хандаж хадгалж авч явж байна. Харин бид Тойром бүжгээ эргэн сэргээж хадгалж хамгаалан өвлүүлж үлдээх хэрэгтэй байна даа.

Эх сурвалж: Гэрлийн Өргөө бүлхэм, Монгол Товчион Түүхийн Тайлал судраас... 

Тойрон бүжгийн бичлэг

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц