Blogger templates

2017-11-27

Монгол Товчион Түүхийн тайлал судрыг судалгааны эргэлтэд оруулах тухай


Монгол улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 2 сарын 18-ний өдрийн 23-р зарлигаар Монголын Нууц Товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гарсан бөгөөд энэ зарлигаар: 

1. Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт хосгүй нэг хувь Монголын нууц товчоог урлан бүтээж төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсугай.

2. Монголын нууц товчоог айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж, сүслэн дээдэлж байхыг Монголын нийт ард иргэдэд зөвлөсүгэй.

хэмээсэн.
Харин 2015 оны 4 сарын 1-ний өдөр Монголын Нууц Товчооны бүрэн эх (550 дэс), үйл явдлын тайлбартайгаа Монгол Товчион Түүхийн тайлал нэртэйгээр 3 боть 1460 хуудастайгаар хэвлэгдсэн юм. 

Хэвлэлд өгөхөөс өмнө үг үсгийн алдааг нь хянаж суухдаа уншсан зүйлээ одоо хэвлэгдсэн байгаагаас нь хайгаад олсонгүй, бодвол хасагдсан бололтой. Ямартай ч агуулга нь: энэхүү судрыг нэг бүтэн уншсан байхад тухайн хүний оюун санаа элдэв бодолд төөрөөд байхааргүй төв ухааныг олдог гэж бичсэн байсан. Өөрөөр хэлбэл янз бүрийн гадаад дотоодын элдэв хүмүүсийн бичсэн үнэн худал нь мэдэгдэхгүй түүх, тархи угаалтанд автахгүй зөв чигчээ олж өөрийгөө хөгжүүлж чадна гэсэн үг. 

Ямартай ч хүний амьдралд эцэг эх хичнээн чухал байдагтай ижил, улс орон, ард түмний хувьд тэдний угсаа гарвал, үүслийн үнэн түүх, төрийн ой санамж, олон мянганы сургамжийг агуулсан Монголын Нууц Товчоо үргэлж чухал байр суурьтай байх нь дамжиггүй биз ээ.

Энэ судар маань бүтнээрээ хэвлэгдээд 2 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн сурагч, оюутнууд, түүх сонирхон судлагч, эрдэмтэн судлаачдын хүртээл болж судалгааны эргэлтэнд ороосой гэж хүсч байна. Ухвал маш их юм бий...

Даанч ийм том хэмжээний судалгааны материал бий болчихоод байгааг хангалттай олон хүн мэдэж, судалж чадахгүй байна. Олон тоогоор хэвлэж чадахгүй олон хүнд түгээж чадахгүй Гэрлийн Өргөөний улаачид болон дэмжигчид зарим нэг эрдэмтэн судлаачдын хүрээнд л яваад байгаа мэт анзаарагдах юм. Уг нь Тэсрэлт хиймээр л бүтээл дээ...

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц