Blogger templates

2017-11-27

Гэрлийн Өргөөний судрууд дахь тамганы тухай цухас



Гэрлийн Өргөөний гишүүд, дэмжигчид, судар номыг уншиж сонсогч та бүхэн хэрэв анзаарсан бол Гэрлийн Өргөөнөөс 2015 оноос эхлэн гарсан судар бүрийн нэрний дээр ДӨРВӨЛЖИН УЛААН тамга бий. Энэ тамганы бичээсийг сийрүүлвэл:

"Мөнх Тэнгэрийн Хүчин дор Тэнгэрийн цаг эхэлж, айх аюул аймшигт мунхаглал бүхнээ тасчин хаях цаг ирэв. Иргүн дор хүрвээс биширтүхэй" гэсэн утгатай бөлгөө. Манайхан анзаарч байгаагүй хүмүүс нь мэдээд аваарай.
Ерөнхий загвар нь: 1246 онд Монголын Эзэнт Гүрний Хаан Гүюг Хааны Ромын папд явуулсан захидал дээр дарагдсан тамганы хэлбэртэй харагдаж байгаа. Гэхдээ бичигдсэн үг нь өөр болно. Үүнийг хэдэн нөхдүүд та нар Гүюг Хааны тамгыг хуулаад тавьчихаж, наад номнууд чинь ч бас түүхийн номноос хуулсан номнууд гэж шүүмжилж байсан. Яахав бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүст бол тэгж л бодогдох байх. Одоо Ватикан гээд улсын музейд хадгалагдаж байгаа энэ тамга бүхий захидал дэлхийд их алдартай.

Манай Монгол улс тамга, тэмдгийн их түүх соёлтой улс. Төрийн ордны чанх хойно цэцэрлэг дотор төрийн Тамганы хөшөө байдаг. Тэнд Монгол төрийн болон эртний овог отгийн нийтдээ 168 тамга бий гэдэг.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц